Moderator: mgl_300
би ганцаараа нэг зүйлийн талаар маш их эргэцүүлж байгаа охин байна. Өөрийгөө товч танилцуулъя. Аав маань нэг хувийн эмнэлэг ажиллуулдаг, харин ээж маань цэцэрлэгийн багш. Би багадаа украйнд амьдарч байсан ба тэндээ ерөөсөө хүүхэдтэй найзалдаггүй байж билээ. Тиймээс ч одоо ч гэсэн зожигдуу талдаа нэгэн. Одоо нэг гадаадын оронд ганцаараа амьдардаг. Дутагдах гачигдах юмгүй, хичээлээ хийгээд л явж байна. Гол асуудал юу байна вэ гэвэл, миний хувийн амьдрал. Би угаасаа ч хөвгүүдээс тусдаа, дандаа охидуудтай найзалдаг байсан болохоор хөвгүүд гэхээр л харь гаригийн амьтад шиг санагддаг байж билээ. Гэтэл одоо миний эргэн тойрны бараг бүх охин найз залуутай болж, бэлгийн харьцаанд орж, бүүр зарим нь хүүхэд төрүүлж, хүнтэй сууж байна. Харин би эрчүүлээс хол амьдарсаар. Хэд хүртлээ ингэж явахаа ер ойлгохоо байлаа. Дурлаж байсан уу гэж үү? Тийм ээ, нэг залууг нууцаар хардаг байсан, харин тэр надад ойртох юм уу, над руу харвал би шууд зугтаадаг байж.
Хаашаа ч хамаагүй гүйдэг байсан даа. Харин удалгүй тэр залуу найз охинтой болж, тэрэнтэйгээ суусан. Тэрнээс болж би жаахан сэтгэлээр унасан даа. Жаахан ч биш, ер нь л дурлаад хэрэггүй юм байна гэдгийг янз бүрийн киноноос хардаг л байсан. Хүмүүс дурлаж, шаналж, амиа хорлоод л… бас аав маань ээжийг хуурч, араар нь тавьдаг байсныг мэдээд би эрчүүлийг улам л үзэн ядах болсон. Мөн би сэхээтэн гаралтай хүн болохоор ажилчин гаралтай амьтантай яасан ч орооцолдохгүй гэж боддог. Харин одоо 22 хүрлээ. Мэдээж бэлгийн харьцаанд орох завдал ч байгаагүй, зүгээр эрчүүлтэй хэдэн үг сольж чадахгүй хүн чинь яааяа гэхэв. Гэхдээ би хүсдэг. Энэ л хамгийн том асуудал. Хэн нэгнийн хайралж, хайрлуулж, сексийн байнгын харилцаанд байхсан гэж хүсэвч…
Харин саяхнаас нэг эмэгтэй найз маань монголоос ирж, бид 2 жаахан шоудлаа. Архи ууж үзээгүй би анх удаа балгаж, баарны гэрэлд бүжиглэж үзэв. Нэг талаараа дэвшилт. Улмаар бүүр даварч, эрчүүдтэй ч бүжиглэж үзсэн, бас үнсэлцэж хүртэл… Гэхдээ энэ нь надад сайхан байсан. Харин баарнаас гарангуут би үнсэлцсэн хүнтэйгээ муудалцчихна. Ингээд л дуусаа. Дараачийн шоу… Та нар итгэхгүй байх л даа, эр хүнтэй үнсэлцдэг, тэврэлддэг хэрнээ унтаж үзээгүй гэж… Худлаа ярьжийн л гэх байх. Гэхдээ энэ бол үнэн. Би бүүр интернэтээр баахан зөвлөгөө унштал хөгширөх тусам анхны секс улам өвддөг гэх юм. Бүүр онгон хальс яадаг яадаг ч гэнэ үү??? Энэ янзаараа бол би 30 хүртлээ онгон явнаа, би яг мэдэж байна. 30-тай тэнэг онгон чавганц л болно. Тиймээс миний бодож байгаа зүйл бол онгоноо өөрөө цоолж, секс шопоос хиймэл эрхтэн авч, хэрэгцээгээ хангах… Ямар тэнэг сонсогдож байгааг мэдэж байна л даа, гэхдээ л би тэсэхгүй нь. Харин хүмүүс үүний талаар юу бодож байгааг мэдмээр байна. Харааж зүхэж, элдвээр хэлэхийг нь бараг гадарлаж байгаа ч хүмүүсийн зөвлөгөөг бас авмаар байна.
egch hoorhon hoorhon yum oruulah yumaa ih sonirholtoi bas emgenelteich yum shig 22 toi bol 30 hvrtel zaich bna laich bnadoo negl medhed hoorhon babytei bolchoodl suuj baih baihdaa tiimvv he he emegtei hvnl yum chin hairtai saihan hanitai bolohl bailgvidee yu gej segs shopiin erhteneer ongon halisaa tsooloh gej yaraad baigaan zaluu hvn baij joohon nas shigee oodrog baildaa my dvv