Нүүр, гарандаа бэртэж, хөлөндөө хадаасаар хадуулсан эрэгтэй хүн өчигдөр 15.00 цагийн үед Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн очсон байна. Түүнийг гурвалжингийн гүүрний ойролцоо машин дотроо ухаангүй байхад нь иргэдийн мэдээллийн дагуу цагдаагийнхан очиж эмнэлэгт хүргэсэн аж. Тэрбээр эмнэлэгт ухаан ормогцоо “Намайг битгий алаач. Амьд үлдээгээч” хэмээн орилж байжээ. Гүн шоконд орсон өвчтөнд тайвшруулах үйлчилгээтэй тариа хийн, хэвийн байдалд нь оруулсан байна. Түүний нэг хөлийг гутлынх нь гаднаас хадаасаар хадаж, нүүрийг нь гэмтээсэн байжээ. Түүнийг Б гэдэг бөгөөд нэгэн барилгын компанийн захирал аж. Хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ. Гэмт этгээд иргэн Б-гээс мөнгө авах зорилгоор дарамталж уг хэргийг үйлдсэн байж магадгүй гэсэн таамаглал цагдаагийнхны дунд байгаа аж. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Иргэн Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Эмнэлэгт ухаан ороод удаагүй байгаа. Ямар хүн өөрийг нь гэмтээснийг хэлэх чадваргүй байгаа гэсэн үг. Одоогоор уг хэргийг үйлдсэн байж болзошгүй гэх сэжигтэн алга” гэв
yamar aimaar yum be. yadaad huuhduud mini gemt hergiin zoliosond buu urtuusei.zurh shumshirch bna.