Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
| |||||||
Жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн хоол хүнс
- Жирэмсэн эмэгтэйчүүд өөрийн болон хүүхдийн хэрэгцээг хангаж байхын тулд хангалттай хэмжээгээр хооллох хэрэгтэй.
- Жирэмсний хугацаанд шим тэжээлийн хэрэгцээ ихэсдэг
(төмөр, кальци, иод, уураг, энерги...).
- Хангалттай сайн хоол тэжээл хэрэглэж байсан эмэгтэй эрүүл саруул хүүхэд төрүүлдэг.
Жирэмсэн үед хоол тэжээлийн дуталд орсноос болж дараах эрсдлүүд гарч болзошгүй: - Үр зулбаж - Хүүхэд нас барах - Цус багадалт, төрөлтийн хүндрэл - Жин багатай хүүхэд төрөх (<2.5кг) - Хүүхдийн өвчин, халдварыг эсэргүүцэх чадвар сул дорой байх Хөхүүл эх нь эрүүл байж, хүүхдээ хөхүүлэх хангалттай сүүтэй байхын тулд сайн хооллож байх хэрэгтэй. Хөхүүл эх нь хоол тэжээлийн дуталд орсноор: - Хөхний сүүний гарц, шим тэжээллэг чанар нь муудаж багасах
- Өвчин эсэргүүцэх дархлаа нь буурах зэрэг эрсдэлтэй.
Жирэмсэн болон хөхүүл эхчүүд нь: - Олон төрлийн хүнсний бүтээгдхүүн агуулсан зөв зохистой хоолыг өдөрт 3-с доошгүй удаа идэж байх ёстой.
- Хэрэв тусгай эмчилгээний заалтаар хориглоогүй бол ямар ч хоол хүнснийг идэж болно.
- Тамхи татах, согтууруулах ундаа, халуун ногоотой хоол хэрэглэхээс зайлсхийж байх ёстой.
- Хангалттай унтаж амарч байх ёстой. - Хөхүүл эхчүүд шингэн (ус, сүү, жимсний шүүс)-ийг хангалттай хэмжээгээр ууж байх хэрэгтэй ба энэ нь сүүний гарцыг дэмждэг. | |||||||