Хүүхдийг
эрүүл чийрэг өсгөснөөр хүйтний улиралд өвчин даах чадвар нэмэгдэж,
ямарваа нэг өвчнөөр өвчлөх нь багасна. Иймээс дулааны улирал ирж байгаа
тул хүүхдийг ус, агаар, нарыг ашиглан чийрэгжүүлэх
хэрэгтэй.Чийрэгжүүлэлт бол гадаад орчны өөрчлөлтөнд дасан зохицох
чадварыг сайжруулдаг. Бага насны хүүхдийг чийрэгжүүлж чадаагүйгээс
хүйтэн сэрүүний улиралд амьсгалын замын өвчин, түүний хүндрэлээр
илүүтэй өвчилж байна. Чийрэгжүүлэх арга хэмжээ нь энгийн боловч эцэг
эхээс ихээхэн тэвчээр шаарддаг.
Агаараар чийрэгжүүлэх
Хүүхдийн өсөлт хөгжилтөнд цэвэр агаар зайлшгүй шаардлагатай. Иймд
хүүхдийн өрөөг тогтмол агааржуулах хэрэгтэй бөгөөд хүйтний улиралд 3-4
цаг тутамд 10-15 минут, зун өдөржин салхивчийг нээлттэй байлгах
хэрэгтэй. Хүүхдийн өрөөнд угаалга хийх, тамхи татах, хоол хийж болохгүй.
Агаараар чийрэгжүүлэлтийг агааран угаалт, агаарт зугаалах зэргээр
хийнэ. Агааран угаалт гэдэг нь хүүхдийг дулаан байранд богино
хугацаагаар нүцгэн байлгахыг хэлнэ. Төрсний дараах эхний өдрөөс нь
хүүхдийг хуурайлах бүртээ 1-3 минутын хугацаагаар нүцгэн байлгаж цаашид
хугацааг нэмэгдүүлж 10-15 минут нүцгэн байлгана. Хүүхдийг ой хүртэл нь
агааран угаалтыг 30 минут хүргэнэ. Агааран угаалт хийхдээ байрны дулаан
20-22хэм, 2-6 сартайд 19-20хэм, 6 сараас18-19хэм байхаар зохицуулна.
Агаарт зугаалах
Нярай хүүхдийг зун намрын улиралд төрөхөөс гарсан өдрөөс нь эхлэн 10-15
минутын хугацаагаар салхинд гаргаж, цаашид гадаа байлгах хугацааг нь
алгуурхан ихэсгэх замаар өдөр бүр гаргаж салхилуулж байх нь чухал.
Харин хүйтний улиралд 3-4 долоо хоногтойгоос эхлэн дулаан хувцаслаж
10-15 минутаас эхлэн гадаа гаргаж улмаар гаднах агаарын температур -10
хэмээс илүүгүй хүйтэнд салхигүй тогтуун үед салхинд гаргаж, 1-2 цаг
хүртэл гадаа байлгаж хэвшүүлэх хэрэгтэй.
Хүүхдийг гадаа гаргахын өмнө хамрыг цэвэрлэж, хамрын амьсгалыг чөлөөтэй
болгох хэрэгтэй. Хүйтний улиралд агаарын бохирдол ихтэй байгаа учраас
хүүхдийг хотоос зайтай цэвэр агаарт гаргах нь чухал юм.
Усаар чийрэгжүүлэх
Хүүхдийг тогтмол усанд оруулж сургах ёстой. Хүүхдийг усанд оруулдаг саван, сойз, сав, алчуур тустай байх шаардлагатай.
Усаар чийрэгжүүлэлтэнд усанд оруулах, усан арчилт хийх, усан шавшлага хийх, хөл угаах зэрэг орно.
Усанд оруулах
Хүүхдийг өдөр болгон усанд оруулбал уснаас айхгүй, арьс нурахгүй сайн
талтай. Хүүхдийг усанд оруулахын өмнө салхивчаа хааж, гараа сайтар
савандаж угааж, цэвэр хормогч зүүнэ. Усанд ороход болон уснаас гаргахад
өлгийдөж хувцаслах бүх зүйлсийг бэлэн байлгасан байна. Хүүхдийн усанд
оруулах өрөө 22—24 хэмийн дулаан байна.
Хүүхдийг усанд оруулах тусгай түмпэн гаргаж сайтар угааж ариутган
ёроолд нь 4 нугалсан өлгий даавуу дэвсэж бэлтгэх ба эхний 2—3 долоо
хоногтойд 37—37.5 хэмийн бүлээн буцалсан усанд оруулах ба ингэхдээ эх
нь хүүхдээ гарынхаа шуун дээр хэвтүүлэн угаалгыг хийнэ. Хүүхдийг эхний
7 хоногт 5 минут, цаашид 8— 10 минут өдөр бүр орой хөхүүлэхийн өмнө
усанд оруулж унтуулж хэвшүүлэх хэрэгтэй.
Эхний саруудад усны хэм 37 градус, 6 сараас дээш 36 хэмийн дулаан байна.
Оруулж
байгаа ус хүүхдийн биеийгбүрэн далдлах ёстой.Усанд байх хугацаа 1
хүртэлх насны хүүхэд 5—7 минут, 2 нас хүртэл 8—10 минут, 2 наснаас дээш
10—20 минут байлгана.
Усанд оруулах тоо 6 сар хүртэл өдөр бүр, 1 нас хүртэл өнжөөд нэг, 1—3
насанд долоо хоногт 2—3 удаа, 4 наснаас долоо хоногт 1 удаа оруулна.
Усанд оруулаад гаргахдаа 1—2 хэмээр хүйтэн усыг хүүхдийн дээрээс
гоожуулан дараа нь хуурай зөөлөн алчуураар арчина.
Усан арчилт
Усан арчилтыг 5 сартайгаас эхлэн хийнэ. Арчилтыг хийхдээ зөөлөн үсэрхэг
даавуун алчуур болон бээлийг усанд базаад хөлийн ул, эрээн булчин, гуя,
гар, хэвлий, нуруу, цээж, хүзүү гэсэн дарааллаар арчина. Арчилт хийх
усны хэм эхлээд 36 хэм, аажим градусыг багасгаж 30—33 хэм болгоно.
Байрны дулаан 20 хэмээс доошгүй байна.
Усан шавшлага
Хүүхдийг нэг наснаас нь эхлэн усан шавшлагыг хийнэ. Хувин болон шүршүүр
ашиглан хүүхдийн биен дээр ус асгана. Усан шавшлагыг 1—2 минут хийгээд
хүүхдийн арьсыг улаан ягаан болтол зөөлөн алчуураар арчаад дулаан
хувцаслана. Хүүхдийн толгой дээрээс ус асгаж болохгүй.
Хөлийг угаах
Нэг нас 6 сартайгаас 2 настай хүүхдийг унтахын өмнө хөлийг нь угаана.
Хөлийг угаахдаа эхлээд 35—36 хэм, цаашид 3—4 хоног тутамд усны хэмийг
нэг хэмээр бууруулан 18—22 хэмд хүргэнэ. Хөлийг угаахдаа эхлээд дулаан
улиралд хийнэ.
Наран шарлага гэдэг
нь хүүхдийг гадаа наранд түр хугацаагаар нүцгэн байлгахыг хэлнэ. Наран
шарлагыг хэт ягаан туяаны илч сайн байдаг өглөөний 11 цагаас өмнө орой
17 цагаас хойш хийх нь зүйтэй. Хүүхдэд нарны шарлага хийх үед агаарын
дулаан сүүдэр газарт +22 хэмээс доошгүй байна. Гадаа агаарын хэм +30
хэмээс дээш байхад хүүхдэд наран чийрэгжүүлэлт хийдэггүй. Хүүхдэд 4
сартайгаас наран чийрэгжүүлэлт хийж эхэлнэ. Эхлээд нэг минут нуруугаар
нъ, 1 минут хэвлийгээр харуулан хэвтүүлэн наран шарлага хийнэ. Цаашид 2
хоног тутам шарлагаа 1 минутаар нэмэгдүүлсээр 1 нас хүртэлх хүүхдийг 20
минут, 1 наснаас дээш 30 минут, хөхүүл хүүхдийг хөхүүлэхээс 30 минутын
өмнө, хөхүүлснээс хойш 1—1.5 цагийн дараа шарна. Наран шарлагын үед
хүүхдэд өргөн хүрээтэй цагаан малгай өмсгөнө. Буцалсан ус уулгаж болно.
Хүүхдийг унтуулж болохгүй. |
ГАДААД АЖИЛЧИН ОРШИН СУУХ ЭРХ АВЧ БОЛОХ ТУХАЙ
Уншсан 2236vote 02011.05.02 13:26:13~~E-9, E-10 гэрээний визнээс F-2-6 оршин суух
визээр солиулхад тавигдах шаардлага~~
Гадаад иргэдийн асуудал хариуцах төвийн зөвлөгчдөөс та бүхэнд үнэн зөв мэдээллийг хүргэж байна.
ГАДААД АЖИЛЧИН ОРШИН СУУХ ЭРХ АВЧ БОЛОХ ТУХАЙ
Солонгос улсад 5-аас доошгүй жил мэргэшлийн бус хөдөлмөр эрхэлсэн, хууль зөрчөөгүй, тогтоосон шаардлагыг хангасан ажлын дадлага туршлага, чадвартай тодорхой хэмжээний цалин орлого бүрдүүлж чадсан гадаадын ажилчдыг шалгаруулж, урт хугацаагаар оршин суух эрх олгож байхаар өнгөрсөн 2007 оны 6 сарын 1-ний өдөр “Цагаачлалын Албаны Хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Үүнд 3-н жил болоод монгол буцалгүйгээр солонгост виз нь 1жил 10-н сараар сунгагдаж буй иргэд огт хамааралгүй болно.
Дээрх ангилалд хамрагдах нөхцөл, тавигдах шаардлага
Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэлийн дадлагажигч болон мэргэшлийн бус ажилчин E-9, усан онгоцон дээр ажиллах ажилчин E-10 визтэйгээр 5-аас доошгүй жилээр аж үйлдвэр, барилга, хөдөө аж ахуй, загасны аж ахуйн салбарт ажиллаж байсан иргэд [Ажлын байраа хэдэн удаа ч хамаагүй солисон байж болно зөвхөн нэг салбартаа ажилсан иргэд хамрагдана.]
▶доорх 4-н нөхцөлүүдийг бүрэн хангасан тохиолдолд өргөдөл гаргаж болно. Үүнд:
1) Солонгосын аж үйлдвэрийн хүний нөөцийн албаны шалгаруулалтад тэнцэн, Хүснэгт 1-д заасан инженер, техникчийн мэргэжлийн үнэмлэх эзэмшсэн эсвэл сүүлийн 2 жилийн турш авсан жилийн дундаж цалингийн орлого нь ажилчин хүний жилийн нийт цалин (12 сарын цалингийн нийлбэр)-аас дээш байх.
[Хүснэгт 1-д заасан инженер, техникчийн мэргэжлийн үнэмлэхний талаарх мэдээлэл доор хүснэгтээс харж болно. Жч: Үйлдвэрт ажилладаг ажилчин үйлдвэрийн мэргэжлийн үнэмлэхтэй байх, барилга дээр ажилладаг иргэд тухайн салбарын мэргэжлийн үнэмлэхтэй байх гэх мэт.] 2) Тухайн хүн болоод хамт амьдрагч гэр бүл нь 20 сая воноосдээш хөрөнгөтэй, амьдралын баталгаатай байх.
3) БНСУ-ын Иргэний хуульд заасны дагуу насанд хүрсэн иргэн байх.
4) Солонгосын Боловсролын үнэлгээний газраас эрхлэн явуулдаг Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 3 дугаар зэргээс дээш шатанд тэнцсэн байх. Гэхдээ 1-р зүйлд заасан инженер, техникчийн мэргэжлийн зэрэг тэр дундаас үйлдвэрлэлийн техникчээс дээш зэрэгтэй, мөн БНСУ-ын “Бага, дунд сургуулийн тухай хууль”, “Ахлах сургуулийн тухай хууль”-нд заасан ахлах сургууль, мөн дээд сургууль (үйлдвэрлэлийн сургууль, боловсролын дээд сургууль, мэргэжлийн дээд сургууль, радио телевиз, харилцаа холбооны дээд сургуулиуд хамрагдана)-ийн сургалтын програмыг 2 болон түүнээс дээш жилийн хугацаанд суралцан диплом авсан бол энэ шаардлагад үл хамаарагдана.
▶ 1-д заасан “цалингийн шаардлага”-ыг хангасан бол таваас доошгүй жил ажиллахдаа гурваас дээш жил нь нэг салбартаа тогтвортой ажилласнаа баталгаажуулсан байх ёстой. [1 салбартаа гэдэг нь 1 үйлдвэртээ гэсэн үг биш үйлдвэр бол үйлдвэр барилга бол барилга дагнасан байхыг 1 салбар гэж хэлнэ.]
▶ 1-д заасан “цалингийн шаардлага”-д нийцэж байгаа эсэхийг жил бүр Хөдөлмөрийн яамнаас гаргадаг “Цалингийн бүтцийн статистик судалгаа”-нд тулгуурлан тогтооно. [2009 оны дундаж хэмжээ 32сая воноор тогтсон байна]
Бүрдүүлэх бичиг баримтууд
Туршлагатай мэргэшсэн гадаад ажилчны хувьд байнга оршин суух зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахдаа дараах бичиг баримтуудыг бэлтгэн хавсаргаж өгөх ёстой. Үүнд:
1) Өргөдлийн маягт
2) Паспорт
3) Гадаад иргэний үнэмлэх
4) Сүүлийн 1 жилээс дээш хугацаанд цуглуулсан 20 саяаас доошгүй воны хадгаламж, түүнтэй дүйцэх хэмжээний үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, гэрээний хуулбар мөн Хууль зүйн сайдын хүлээн зөвшөөрсөн баримтууд, хамт амьдарч буй гэр бүлийн гишүүдийн амьжиргааг нотолсон бичиг баримт
5) Ажлын газрын тодорхойлолт, мэргэжлийн зэргийн гэрчилгээ гэх мэт баримтууд. Хэрвээ бүртгэлийн албаны системээр эдгээрийг баталгаажуулах боломжтой бол эх материал бүрдүүлэх шаардлагагүй.
6) Хойшид ажиллах газрын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ зэрэг бичиг баримтууд.
7) Хүснэгт 1-д заасан мэргэжлийн чадварыг баталгаажуулсан бичиг баримтууд(3-р бүлгийн 2-1-д заасан “инженер, техникчийн мэргэжлийн шаардлага”-д хамаарагдах иргэдийн хувьд)
8) Хөдөлмөрийн хөлс, цалингын орлогыг баталгаажуулсан бичиг баримтууд (3-р бүлгийн 2-1-д заасан “цалингийн нөхцөл”-д хамаарагдах иргэдийн хувьд)
9) Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын оноо(хэрэв 3 дугаар бүлгийн 2-4-т хамаарагдах бол Солонгосын ахлах сургуулиас дээш түвшиний их дээд сургуульд хоёроос доошгүй жил суралцаж төгссөн бичи баримт).г
산 업
үйлдвэр
분 야
салбар
ажлын төрөл
мэргэжлийн зэрэг, түвшин
건설업
барилга
байгууламжийн аж
ахуй
토목
зам гүүр
콘크리트 бетон
산업기사
철도보선 төмөр зам хянагч, шалгагч
산업기사
기계
суурь машин
공조냉동기계 хөлдөөгч машин
산업기사
용접 гагнуур
산업기사
건축
барилга барих,
босгох
건축도장 барилгын засал
чимэглэлийн ажил
산업기사
건축목공 барилгын мужаан
산업기사
조적 барилгын өрлөг өргөх
산업기사
실내건축 барилгын дотор засал
산업기사
국토개발газар нутгийн хөгжил
хот тохижуулат
조경 цэцэгжүүлэлт
산업기사
농업 тариалангийн аж ахуй
농림 хөдөө аж ахуй
유기농업 органик аргаар тариалах
산업기사
축산 мал аж ахуй
산업기사
어업 далайн аж ахуй
해양 далай
수산양식 далайн аж ахуй
산업기사
어로 загас барих
산업기사
수산제조 далайн үйлдвэрлэл
산업기사
잠수 шумбах
산업기사
제조업
үйлдвэрлэлийн аж ахуй
기계 суурь машин
공조냉동기계 хөлдөөгч машин
산업기사
궤도장비정비 төмөр тоног төхөөрөмж
산업기사
사출금형 хэв оруулагч машин
산업기사
사출금형설계 хэв оруулагч машины
төсөл боловсруулалт
기사
프레스금형 прэсс
산업기사
프레스금형설계 прэссний хэв оруулалтын төсөл боловсруулалт
기사
기계정비 засвар үйлчилгээнийсуурь машин
산업기사
기계조립 суурь машин угсрах
산업기사
농업기계 тариалангийн аж ахуйн
суурь машин
산업기사
메카트로닉스 мэкка트로닉스
산업기사
생산자동화 үйлдвэрлэлийн
автомачилалт
산업기사
용접 гагнуур
산업기사
일반기계 энгийн суурь машин
산업기사
자동차정비 автомашины засвар
үйлчилгээ
산업기사
전자부품 장착(SMT) нарийн хэмжилтийн
сэлбэг(SMT)
산업기사
정밀측정 нарийн хэмжилт
산업기사
금속 металл
금속재료 металлын эд материал
산업기사
금속(재료분야) металл
(эд материалын салбар)
기사
금속(가공분야) металл(боловсруулах аж
үйлдвэр салбар)
기사
주조 цутгах
산업기사
표면처리 гадаргуу хийх
산업기사
전기 цахилгаан
전기 цахилгаан
산업기사
전기철도 цахилгаантөмөр зам
산업기사
전자 электрон
전자 электрон
산업기사
전자계산기 электрон тооны машин
산업기사
조선 усан онгоцны үйлдвэрлэл
조선 усан онгоцны
үйлдвэрлэл
산업기사
토목 газар шорооны ажил
건설재료시험
барилгын эд материал
шалгах
산업기사
콘크리트 бетон
산업기사
토목 барилгын эд материал
шалгах
산업기사
섬유 ээрмэл утас
섬유물리 ээрмэл утасны физик
산업기사
섬유화학 ээрмэл утасны хими
산업기사
환경 хүрээлэн буй орчин
폐기물 처리
산업기사
에너지
열관리
산업기사
별표 1】 부여 대상 자격 종목 및 등급
Солонгосын аж үйлдвэрийн хүний нөөцийн албаны шалгаруулалтад тэнцэн,
Хүснэгт 1-д заасан инженер, техникчийн мэргэжлийн үнэмлэх
www.doldon.com oos ГАДААД АЖИЛЧИН ОРШИН СУУХ ЭРХ АВЧ БОЛОХ ТУХАЙ