Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Хятадууд Монгол иргэнийг зэрлэгээр хөнөөж, 10 гаруй залуусыг хүнд гэмтээлээ
Уншсан 786 vote 0 2010.04.28 14:38:55Бага бус зүйлийн эxлэл Дорноговь аймгийн Айраг суманд өнгөрсөн баасан гаригийн шөнө болжээ. Харахад нутгийн хэдэн индиан Хятадын жоншны уурхай руу дайрсан мэт. Угтаа бол хотод ч газар аваад байгаа урд зүгийнхнийг үзэж чадахаа байсан монголчуудын хорсол хөдөөд тэлж буй үзэгдэл энэ юм. Жоншны уурхай руу дайрах, түүнээс олж долоох ашиг монголчуудад нэгээхэн ч байхгүй. Яагаад гэвэл жонш хармаалж очоод зарах газар Монголд хаана ч байхгүй юм. Яагаад гэвэл алт биш болохоор тэр. Ийм атал яагаад жоншны уурхай руу монголчууд дайрдаг байна. Үүнд гол асуудал оршино. Өнөөх уул ус, нутаг орноо үхтлээ харамладаг монгол хүний язгуурын зан араншин энэ юм. Цусанд нь шингэсэн монголчуудын энэ үзлийг энэ цаг дор одоо яах ёстой вэ? Ямартай ч манай тусгай сурвалжлагч Шаабар Дорноговь аймгийн Айраг суманд ажиллаж газар дээрээс нь сурвалжилж байна. Бид түүнтэй холбогдож тэнд юу болоод буй талаарх анхны мэдээллийг авлаа. Дорноговь аймгийн Айраг суманд өнгөрсөн баасан гаригт хятад, монголчуудын хооронд болсон мөргөлдөөн чухам юунаас үүдэлтэй юм бол…? -Бид Айраг суманд дөнгөж сая ирээд байна. Сая би тус сумын Засаг даргын орлогч Т.Ганбаатартай уулзаж чухам юу болсон талаар тодруулга авлаа. Түүний яриагаар бол тус сумын газарт хайгуул, ашиглалтын лиценз аваагүй гадны компани гэж бараг байхгүй юм байна. Тэр бүү хэл өнгөрсен 2008 оны байдлаар тус сумын нийт газар нутгийн 93.3 хувь нь гадны аль нэг компанийн эзэмшилд байсан нь нутгийн иргэдийн дургүйцлийг туйлдаа хүргэсэн юм байна. -Тэгвэл энэ байдлаас болж энэхүү мөргөлдөөнүүд гарч эхэлсэн юм болов уу? -Үгүйсгэх арга алга. Хятад иргэд, нутгийн монгол иргэдийн дунд иймэрхүү мергөлдөөний шинжтэй үйл явдал урьд нь нэг бус удаа гарсныг Засаг даргын орлогч Т.Ганбаатар ярьж байна. 2008 оноос хойш тус сумын иргэд газар нутгаа эргүүлж авах талаар илэрхий нэлээд хүчтэй тэмцэл өрнүүлснээр одоо басчиг нэлээн хэдэн лицензийг цуцлаад байгаа гэнэ. Гэсэн хэдий ч өнөөдрийн байдлаар тус сумын нутагт ашиглалтын 28, хайгуулын 78 лиценз ашиглагдсаар, малын бэлчээрийг нь ухаж төнхсөөр байгаа юм байна. Эдгээр компаниудын дийлэнх нь хятад эзэдтэй, хятад ажилчидтай болохоор нутгийн иргэд ихэд дургүй ханддаг бололтой. -Мөргөлдөөн гарсан газар, компанийн талаар тодорхой ямар мэдээллүүд танд байна? -Мөргөлдөен үүсгэсэн компанийн нэрийг "Эжунмен” гэдэг юм байна. Захирал нь Пан Хиан Юн гэж хүн хотод байгаа аж. Ерөөсөө тус компанийн харьяалал Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт бүртгэлтэй байна. Яг энд хариуцаж буй захирал нь Жан гэж хүний сураг байна. Тус компани нь Айраг сумаас 30-аад км зайтай байдаг болохоор бид одоо тийшээ хөдөлж байна. Газар дээр нь чухам юу болсныг нүдээр харах, хүмүүстэй уулзах, сурвалжлах хэрэгтэй байна. -Мөргөлдөөн чухам юунаас болж эхэлсэн нь тогтоогдсон байна уу? -Мөргөлдөөн тус компанийн жонш олборлож буй "Цагаан дэл” гэдэг газарт баасан гаригийн орой болсон байна. Нутгийн иргэд газар нутгаасаа хятад иргэдийг хөөсөн бололтой. Сая олж авсан мэдээллээр бол тус уурхайд Хятадын цөөнгүй тооны ажилтан байсан гэх мэдээлэл байна. Монгол иргэд мөн олон байсан бололтой. -Мөргөлдөөнөөс болж монгол иргэний амь нас хохирсон байгаа. Хохирогч хэн гэдэг, амь насаа алдсан шалтгаан нь чухам юу байна? -Хохирогчийг Т.Сүхболд гэдэг юм байна. Урьд нь "Монросцветмет” нэгдэлд жолоочоор ажиллаж байсан залуу юм байна. Машинаар хөөсөн хятад иргэдийн урдуур орж, хорьж хөндөлссөн юм болов уу гэсэн ойлголтыг эхний удаад аваад байна. -Түүний амь насыг хохироосон эзэн холбогдогч нь тогтоогдсон байна уу? -Эхний байдлаар тогтоогдсон байна. Хохирогчийн амь насыг хятад иргэн хөнөөжээ. Тэрбээр унаж явсан машинаараа түүнийг дайрч хөнөөсөн юм байна. Тэрхүү хятад иргэнийг аймгийн цагдаагийн газарт авчирч хорьсон байна. -Амь насаа хохироосон иргэнээс гадна бэртэж гэмтсэн иргэдийн тоо нэлээн хэд дуулдаж байгаа? -Мөргөлдөөний үеэр бэртэж гэмтсэн нутгийн иргэдийг сумын эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа юм байна. Одоогоор сумын хүн эмнэлгийн тасагт нүд рүүгээ газдуулсан болон тархи толгойндоо гэмтэл авсан нэлээн хэдэн хүн хэвтэж эмчлүүлж байна гэлээ. Энэ талаарх мэдээллийг манай сурвалжлах хэсэг илүү дэлгэрэнгүйгээр дахин мэдээлэх болно. П.Хашчулуун
manai tor zasag arai dendvv yumaa neg nutgiig barag bvhleerni 93%ni gadaadiin companiudad ogoog bhda yadag bnaa teglee gd manaid aldsan ni l ih bolhoos olson ashig gj yu bg yum boslogo gargahni zov shde muusain hujaa nar arai dendnee
yaanaa ene hujaa nar yaj zodoldohooroo mgl zaluusiig maani berteej ami nasiig ni burelgeed bna aa zevuun novshnuud ve adilhan berteegeed alaad ugch boloogui yum bh daa
Hi Maralgoo.Mongoliin nutag devsger deer mongolchuud uursduu ch ajillaj amidrahad hetsuu boljeedee.Olon saihan medeelel oruulj bgaarai.Amjilt husie.