Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Ээж, аав нар хүүхдээ эрхлүүлж, дуртай амттанг нь авч өгөх сонирхолтой байдаг. Тэр тусмаа ундаа, жүүсээр хүүхдийнхээ амны цангааг тайлах нь энүүхэнд. Тэгвэл ундаа, жvvсэнд хvчлийн концентраци ихээр агуулагддаг гэнэ.
Энэ нь шvдний пааланг сvйтгэдэг гэдгийг Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн эмч нар хэллээ. Гадны улс орны хүүхдийн эмч нар ч ялгаагүй өнгөтэй ундаа , жүүс хүүхдийн эрүүл мэндэд таагүй нөлөө үзүүлдэг болохыг одоогоос 2 жилийн өмнө судалгааны үндсэн дээр гаргасан байдаг байна.
Иймээс хүүхдийнхээ амийг цангасан тохиолдолд чихэр багатай буцалсан ус, эсвэл хар цай өгч сургах хэрэгтэй болоод байна. Ер нь бол зөвхөн ундаа жvvс ч хүүхдийн шүдийг гэмтээдэггүй учраас төрөл бvрийн амттан бага өгч байхыг Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн эмч нар санууллаа
medvvshtei zovlogoo baina, bayarlalaa