Moderator: mgl_300
Чингис хааны хөшөөт цогцолборыг дэлхийн “хамгийн муухай”-д оруулжээ
Уншсан 1128 vote 0 2010.04.24 20:14:17Чингис хааны хөшөөт цогцолборыг дэлхийн “хамгийн муухай”-д оруулжээ
Төв аймгийн нутаг Цонжин болдогт шинээр байгуулсан Чингис хааны хөшөөт цогцолборыг бид гадны жуулчдад үзүүлэх зүйл нэгээр нэмэгдлээ хэмээн бахархан хүлээн авсан. Тэгэхээс ч аргагүй юм. Тус хөшөө хийгээд дотоод тохижилт нь муугүй хийгдсэн тус газрыг зорих жуулчид цөөнгүй бий. Тэгвэл энэхүү цогцолборыг “Дэлхийн хамгийн муухай хөшөө дурсгалууд” хэмээх нийтлэлд багтаажээ. Энэхүү нийтлэлийг http://www.foreignpolicy.com/ сайтад байршуулжээ. Ингээд та бүхэнд зургуудыг тайлбарын хамт орчуулан хүргэе.
Энэхүү хөшөө нь Синигалд байдаг. Ойролцоогоор 50 метр шахуу өндөр энэ “болхи” хөшөө нь эрэгтэй, эмэгтэй болон хүүхдийг дүрсэлсэн байдаг. Хөшөөг Синигалын тусгаар тогтнолын 50 жилийн ойг тохиолдуулан байгуулжээ. Харин зардал нь 25 сая доллар болсон гэдэг. Хуучны Зөвлөлт маягийн урлагийн хэв маягийг агуулсан “аймшигтай” гэж хэлж болохоор энэхүү хөшөөг Синигалын 83 настай Ерөнхийлөгч Абдулай Вэйд зүтгэн байж бариулжээ.
Хуучин Зөвлөлт улсыг /ЗСБНХУ/ нэгэнтээ удирдаж явсан Владимир Ленин, Иосиф Сталин нарын тухай одоо төдийлөн дурьдахаа больжээ. Тэр бүү хэл тэдний зураг ч олон нийтийн газруудад, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд харагдахгүй болсон. Гэвч төрөлх нутаг нь болсон Гүржид 20-р зууны цуст алуурчин гэгддэг Сталины хөшөө сүндэрлэсээр л байдаг.
Туркменистаны тоталитар дэглэмийн сүүлчийн удирдагч Сапармурат Нияазов энэхүү хөшөөг 1998 онд захиалан бүтээлгэжээ. Энэхүү цамхаг нь нийслэл хот Ашгабатад байрлах бөгөөд 74 метрийн өндөртэй юм. Харин Нияазовыг нас барсны дараа цамхгийг хотын зах руу нүүлгэсэн байна.
Орост өвөрмөц сонин хөшөө дурсгалууд цөөнгүй бий. Түүний нэг болох Москва голын хажууханд орших Агуу Петрийн 90 гаруй метрийн өндөртэй хөшөөг “аймшигтай” гэж нэрлэхээс өөр үг олдохгүй.
Дэлхий нийтийг цочроосон гахайн ханиадны H1N1 вирүсийн хамгийн анхны хүнд халдсан тохиолдлын “эзэн”. Энэхүү аймшигт ханиадны улмаас дэлхий даяар 14 мянган хүн амь насаа алдсан юм. Зургаан настай Эдгар хүүгийн хөшөө Мексикт байдаг.
Дэлхийн ихэнх хүмүүс Чингис хааныг харгис булаан эзлэгч хэмээн боддог. Тэртээ 13-р зуунд олон улсыг эзлэн түрэмгийлсний дийлэнх нь Азийн улсууд байсан юм. Гэвч Монголд бол тэр “баатар”. Онгоцных нь буудлаас эхлээд зочид буудал, тамхи, архи гээд ер нь бүх зүйл нь Чингис хэмээн нэрлэгддэг. Харин Чингис хааны энэ хөшөө цогцолбор нь Улаанбаатар хотоос багахан зайд оршдог юм. Нийт 250 тонн төмөр орсон энэ хөшөөг үзэж сонирхогчид цахилгаан шатаар өгсөж, морины толгой дээр гарах боломжтой.
Энэ мэтээр “Дэлхийн хамгийн муухай хөшөө баримлууд” үргэлжлэх ажээ.