Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

sariin temdegiin talaar ??????

Уншсан 1882 vote 0 2010.04.21 10:40:00

hi all sariin temdeg maani oiriin heden sar barag irsengv... spiraltai bj bgaad tvrvv jil 6sard avhuulsiin ternees hoish 1 l sonin bolchihloo  irehdee gants honog vzegdeh todiid ongorool bn. tvrvv sariin ireltees hoish odoo bvr sav ondgovch ed naraar hatguulj yanginaj ovdood  bn ene yuniih ve dotroo boglorno gej bdagiimuu? meddeg bol helj ogooch

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3066926/539/trackback

157359

2010.04.21 11:04:28
*.150.160.164

Emegteichvvdiin emnelegt vzvvlsen ni deer  baihaa.

Ерөндөг жирэмслэлтээс хамгаалдаг хэрэгсэл боловч архаг үрэвсэл үүсгэхийг үгүйсгэхгүй
 

Ямар нэг үрэвсэл эхлээд умайн дотор хана, дараа нь гадагш нэвчдэг. Шинж тэмдэг нь сарын тэмдгийн эхний өдрүүдэд өвдөнө.

Ийм өвчтэй эмэгтэйчүүдийн 30-50 хувь нь үргүй болох магадлалтай. Хэрэв жирэмсэлвэл нэлээд хүндрэлтэй. Энэ тохиолдолд эмийн эмчилгээ, өвчин намдаах, гормон, шаардлагатай бол мэс заслын эмчилгээ хийнэ.

Киста томорч, идээлсэн тохиолдолд өндгөвчийг мэс ажилбараар эмчилдэг "Сэтгэлийн увидас" эмэгтэйчүүдийн эмнэлгийн ерөнхий эмч, Анагаах ухааны магистр, тэргүүлэх зэрэгтэй эмэгтэйчүүдийн эмч Л.Наранцэцэгтэй уулзаж ярилцлаа.

-Сүүлийн үед өндгөвчний үрэвслээр охид, бүсгүйчүүд маань өвдөх нь нэлээд олширлоо. Энэ өвчин юунаас болж үүсдэг юм бэ?
-Тиймээ, манай нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд үрэвсэлт өвчин, тэр дундаа эмнэлгийн хэлээр бол дайврын үрэвсэл их элбэг тохиолдож байна.

Дайврын үрэвсэл ихсэх болсон шалтгаан нь олон янз л даа. Нэгдүгээрт, бэлгийн замын халдварт өвчин ихэсч байна.

Хоёрдугаарт, хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх тал дээр тун муу анхаарч, үүнээс үүдсэн үр хөндөлт олширч байгаа нь үрэвсэлт өвчний эх үүсвэрийг бий болгодог гэсэн үг.

Гуравдугаарт, манай орны цаг агаарын онцлог, эрс тэс уур амьсгалтай холбоотой. Энэ бүхнээс болж өндгөвчний архаг үрэвслүүд өдөр ирэх бүр нэмэгдээд байгаа юм.

-Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд гэхээр хэдэн насныхан хамрагдах бол..?
-18-49 насны хоорондох эмэгтэйчүүдийг хэлдэг шүү дээ. Энэ насны эмэгтэйчүүд өндгөвчний үрэвслээр өвчилж байгаа нь дээрх хэдэн шалтгаантай салшгүй холбоотой. Уг өвчнөөр өвчлөхгүй байх, үрэвслээр өвчлөхгүй байж болно. Тохиолдлын бэлгийн харьцаанаас татгалзах зэргээр хамгаална.

-Дайврын үрэвслээр нэгэнт өвчилсөн тохиолдолд багагүй хор уршигтай гэлцэх юм?
-Өндгөвчний уйланхай байхгүй юу, гэхдээ дотроо олон янз л даа. Төрөлхийн олдмол юм уу аль эсвэл өндгөвчний үрэвслээс үүссэн гэх мэт. Үүний зэрэгцээ, өндгөвчний үрэвслээс үүдэж сарын тэмдгийн мөчлөг алдагдах, жирэмслэхгүй байх, өндгөвчний үйл ажиллагаанд муугаар нөлөөлж цус алдах тохиолдол бишгүй бий.

-Бэлгийн замын халдварт өвчлөл гэхээр олон удаа өвдсөн юм уу эсвэл дутуу эмчилснээс үүдэх хор уршгийг хэлж байна уу?
-Заг хүйтэн өвчнөөр өвчилсөн тохиолдолд наад зах нь л гэхэд, эмэгтэй хүний үрийн хоолой гэмтэж, улмаар жирэмслэхээ болих юм уу савны гадуурх жирэмслэлт болох магадлал өндөр байдаг.

Бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөхөөс сэргийлэх хамгийн чухал арга нь гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаанд орохгүй байх, хэрэв тохиолдлын бэлгийн харьцаанд орсон нөхцөлд хамгаалалт хэрэглэх хэрэгтэй. Манайхан ямар нэгэн өвчин тусахаараа эмнэлэгт хандах бус, найз нөхдөөсөө зөвлөгөө авах гэж хичээдэг нь буруу. Үүнээс болоод буруу мэдээлэл авч, дутуу эмчилгээ хийснээр өвчлөлөө архагшуулах, хор уршиг үлдээх нөхцлийг нь бүрдүүлдэг юм. Ямарваа нэг өвчлөл тодорхой үе шаттай явагддаг байхгүй юу. Өвчний хэлбэр болон үе шат нь ямархуу түвшинд байгааг ч мэдэхгүй байж дур мэдэн эмчлэх нь аюултай. Тиймээс ямар ч өвчнөөр өвдсөн бай, мэргэжлийн эмчид хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах нь зайлшгүй чухал. Зөв оношлогоо, тохирсон эмчилгээ хийлгэвэл ямар ч урхаггүй эмчилж чадна шүү дээ.

-Тэгвэл үрэвсэлт өвчнийг оношлохдоо нэн түрүүнд шалтгааныг нь олж тогтоосны дараа эмчилгээний төрлөө сонгодог хэрэг үү?
-Тиймээ. ЭХО дуран оношлогоогоор харах, эмэгтэйчүүдийн үзлэг хийх, үтрээний мазок болон эсийн шинжилгээ авах маягаар тогтоож, үндсэн оношоо тодорхойлно.

Түүнээс биш, асууж лавлах мэтээр эмчилж болохгүй. Тэгээд ч сүүлийн үед манай оношлогооны аргууд их нарийссан. Охид бүсгүйчүүд маань жилд ядаж ганц удаа ч болов урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байгаасай.

Ялангуяа, эсийн шинжилгээг заавал өгч байх хэрэгтэй. Энэ бүхэн умайн хүзүүний хавдрыг эрт үед нь оношлоход нь ч тустай арга.

Эсийн шинжилгээг хавдартай хүн өгөх ёстой мэтээр эндүүрч хэрэггүй. Өөрийгөө эрүүл гэж бодож байгаа хэн бүхэн өгөх ёстой шинжилгээ. Нөхөн үржихүйн насны бүх эмэгтэйчүүд эсийн шинжилгээ өгч байх хэрэгтэй.

-Ерөндөг тавиулаад удаан хугацаанд авахгүй байх нь өндгөвчний үрэвсэл үүсэх шалтгаан болдог гэж хүүхнүүд ярьдаг юм билээ. Энэ үнэн үү?
-Хэдийгээр ерөндөг жирэмслэлтээс хамгаалах сайн арга боловч хүний биед байгаа гадны биет гэдэг утгаараа, ямарваа нэгэн архаг үрэвсэл үүсгэхийг үгүйсгэх аргагүй юм. Ихэнх эмэгтэйчүүд ерөндөг тавиулчихаад л санаа нь амарчихдаг. Гэтэл жилд нэг удаа эмэгтэйчүүдийн үзлэг хийлгэж, биеийн байдлаа хянуулж байх ёстой. Бас жирэмслэхгүй юм чинь гээд бэлгийн харьцаанд хамаагүй ороод байж болохгүй, халдварт өвчин авах эрсдэл өндөр байна шүү дээ. Олон жил ерөндөгтэй явснаас болж умайн дотор хана үрэвсэх, умайн хүзүүнд шархлаа үүсэх, өндгөвчинд архаг үрэвсэл үүсч болно.

Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байвал тэр бүр ерөндөгөөс өвчин үүсэх нь ховор л доо.

-Анхан болон архаг өвчлөлийг эмчлэхэд эмчилгээний төрөл болоод цаг хугацаа гээд нэлээд ялгаатай байх л даа. Харин ямар дэглэм сахих ёстой юм бэ?
-Даарч хөрөхгүй, бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх, үр хөндөлт хийлгэхгүй байх нь хамгийн чухал. Энэ бүх шалтгаанаас ангид байж чадвал хүн бүхэн өвчлөөд байдаг ч өвчин биш. Нөгөөтэйгүүр, үрэвсэлт өвчинд ямар нэг дархлаа байдаггүй учраас дахиад өвдөхгүй гэх баталгаа байхгүй шүү дээ.

-Эмчилгээнд хамрагдсан үрэвсэлт өвчинтэй үйлчлүүлэгчдийн чинь дунд дахин өвчилсөн хүн олон байдаг уу?
-Өө, байлгүй яахав. Дахих магадлал өндөртэй шүү дээ.

 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211335
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239270
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366614
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365246
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524260
13701 hi busguichuudee. asuult bna aa [2] kor99 2010-04-21 768
13700 7-Р ШУГАМ 748-Р ГОО САЙХАН БАРИА ЗАСАЛ 이슬.Исир(Салон) 2010-04-21 546
13699 ЭНД ГЭР БҮЛ БОЛОХОД eej mini 2010-04-21 591
13698 eejuudee meddeg bol xelj tusalna uu [1] pambak 2010-04-21 829
13697 asuuya [1] chbr 2010-04-21 917
13696 xariulj tuslaach eejvvdee [1] LOVE24 2010-04-21 748
13695 Их хотын үдэш - Урлагын одуудын үдэшлэг цэнгүүн Маралгоо 2010-04-21 1010
13694 Huuhdiin dagz ni haluu tuunuud baih yum asuuya ? [2] Маралгоо 2010-04-21 3455
13693 huuhediin hool ?????? [4] amuuntaria 2010-04-21 1782
13692 sariin temdegiin talaar???? bas tus boloh hvn bnuu [3] uulhan 2010-04-21 1066
13691 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч open1 2010-04-21 547
13690 goe bolj [9] ANTOLKAA 2010-04-21 820
13689 Охидоо энэ кино-г үзэхийг маш их хүсэж байна олоод өгөөч file [1] Мишээл 2010-04-21 1005
13688 hi busguichuudee. asuuh zuil bna aa. [3] kor99 2010-04-21 1009
13687 mglruu baby hvrgej uguh hvn b.nuu javha 2010-04-21 485
13686 ASUUYAA?? [4] mcblog 2010-04-21 850
13685 Амьтдын зулзагууд ,,,,,,,,,,kkkkkkkkkkkkkk [3] tengis999 2010-04-21 1116
13684 Asuuya ??? [2] hee 2010-04-21 753
13683 ************ Маралгоо 2010-04-21 499
13682 МОНГОЛЧУУДАА ...АНХААРЛАА ХАНДУУЛНА УУ....^^ ENGLAND7 2010-04-21 602
13681 Doljogi Sokkey havid dusal hiij chaddag hunbnauu?? milkinmilk 2010-04-21 555
13680 Гадаад иргэдэд зориулан эрхлэн гаргадаг "Хармони" сонингоо захиалан уншицгаана уу [2] ӨДРИЙН МЭНД 2010-04-21 618
13679 Бие организмаа цэвэрлэх энгийн арга madahbadrah 2010-04-21 1660
13678 Амны хөндийн үнэрийг арилгах madahbadrah 2010-04-21 742
13677 eejvvdee asuuy [3] mcblog 2010-04-21 787
13676 Хүү юу, охин уу? [1] ЗАЯА 2010-04-21 3928
13675 Дурласан хүн сохорсон байдаг... ЗАЯА 2010-04-21 728
13674 Өглөөний мэнд Эвшээлгүй үзээрэй ккк [5] ЗАЯА 2010-04-21 1862
13673 urilganii talaar ?? bna ANTOLKAA 2010-04-21 773
» sariin temdegiin talaar ?????? [1] uulhan 2010-04-21 1882
13671 hi eejvvdee asuux ym bn ? [5] sakura~~ 2010-04-20 759
13670 haruilj ogooch [2] dieo 2010-04-20 720
13669 Ж-Мобайл ДУГААР НЭГЖ 01023994299 шинэ дугаар ирлээ хамгийн хямдаар ярих боломж хэрэглээд үзээрээ 50т-р бух дугаарлуу бас сулжээндээ унэгүй.... AZ-60-GAL 2010-04-20 720
13668 Эх орноо битгий муулаарай! 157359 2010-04-20 669
13667 Арьсаа үрчлээтэхээс яаж хамгаалах вэ? [1] 157359 2010-04-20 859
13666 bas [4] boloree 2010-04-20 779
13665 sainu busguichuude yum asuuy [2] boloree 2010-04-20 772
13664 JAALHUU id.tei hund [1] M.puto 2010-04-20 894
13663 бүсгүйчүүдээ яаралтай асууяа [2] anar.1203 2010-04-20 748
13662 MGL.d bair zarna [2] M.puto 2010-04-20 732
13661 eejyydees asuuh yum bna [1] britz_ 2010-04-20 747
13660 Алтжин”-ийн босс Алтан хатагтай , .... 157359 2010-04-20 1278
13659 busguichuudee tuslaarai [1] setgel uimraad 2010-04-20 735
13658 Загварын Топууд яагаад ганц бие байхыг илүүд үздэг вэ 157359 2010-04-20 769
13657 tus bolooch.......... [1] hobbi 2010-04-20 802
배너신청
자생병원

배너신청