Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Эрчүүд ээ гэжээээ

Уншсан 795 vote 0 2010.04.01 21:20:44



Эрэгтэй хүн хайртай хүнээсээ ямар үг сонсохыг хүсч явдаг юм бол. Доорх үгсийг эр хүн бүр сонсохыг хүсдэг. Харин эмэгтэйчүүд өөрсдийн зүгээс энэ алт шиг үгийг тэр бүр хэлж чаддаггүй нь харамсалтай. Тэгвэл энэ алдаагаа засаад эр нөхөр, хайртай залуудаа ямар үг хэлж болохыг мэдэж авцгаая.

1. "Би чамд хайртай"

Энэ бол хүн бүхний мэддэг сонгодог үг. Энэ үгийг хэлэхэд ихдэнэ, багадана гэж байдаггүй. Эмэгтэйчүүдйн адил эрчүүд ч энэ үгийг сонсохыг хүсч явдаг. Өдөрт гурван удаа. Хооллох үед, хооллохын өмнө, хойно. Дээр нь энэ үгийг хайртдаа ажилдаа явахынхаа өмнө, ажлаасаа ирээд хэлэх хэрэгтэй. Бас ямар нэгэн учир шалтгаангүй, зүгээр л хэлж заншаарай.

2. "Чи миний баатар"

Тэр өнгөрсөн баатарлаг үйлсээ дурсан санах үед нь хэлчихвэл та түүнийг хамгийн жаргалтай хүн болгоно. Сэтгэл дотроо эр хүн бүр "супер баатар, бэтмэн, хүн аалз" байдаг юм шүү дээ. Хайртай хүнээ баатар болгоход буруу зүйл огт байхгүй.

3. "Алтан гартай шүү"

Хадсан хадаас, засч янзалсан үйлдэл болгоных нь дараа энэ үгийг хэлж заншаарай. Үүнийг хэлснээр та эр нөхрөө гэрийнхээ эд зүйлд илүү их анхаарал тавьдаг болоход түлхэц болно.

4. "Чи минь ухаантай шүү"

Мэдээж ухаантай! Тэр дэлхий дээрх сая сая бүсгүйчүүдээс зөвхөн таныг л сонгосон шүү дээ. Тэгэхээр тэр ухаантай байлгүй яах вэ.

5. "Ямар зоригтой юм бэ"

Таныг аалз, жоом, хулганаас аврах бүрт хэлж байгаарай.

6. "Чи хөөрхөн хамартай (нүд, уруул г.м.) шүү"

Хайртай хүнээ анхааралтай ажиглаж байгаад энэ үгийг хэлээрэй. Гэхдээ таны хайрласан харцыг тэр харж байх нь чухал шүү. Эрчүүд ч гэсэн өөрсдийгөө гоё сайхан гэж хэлүүлэх дуртай байдаг.

7. "Чи миний эрдэнэ"

Яагаад болохгүй гэж? Та түүнийг ямар удаан эрж хайлаа даа. Харин олоод ямар их жаргалтай болсноо санаж байна уу. Хайртай хүн тань таны эрдэнэ биш гэдэгтэй маргаж чадахгүй л болов уу.

8. "Чамаас өөр би хэнтэй ч ийм жаргалтай байж чадахгүй"

Дэлхий дээр таны хайрыг татсан цорын ганц эр хүн гэдгээ мэдрэхэд эр хүнд таатай байлгүй яах вэ. Дээр нь та түүнгүйгээр амьдарч чадахгүй гэдгийг мэдвэл тэр улам урамшина.

9. "Би чамаараа бахархаж байна"

Мэдээж бахар¬хаж байгаа. Цалингаа нэмүүл¬сэн, урам¬шуу¬лал авсан, тушаал дэвшсэн гээд шалтгаан мундахгүй. Түүнээр бахархахгүй байхын ч аргагүй. Хайртай хүнээсээ ийм үг сонссон эр хүн улам л хичээл зүтгэлтэй болдог.

10. "Чамайг хайрлахгүй байж чадна гэж үү?"

Энэ үгийг дээрх үгсийн аль нэгний дараа хэлбэл илүү үр дүнтэй. Та сонсоод үз дээ, "Чи минь ямар ухаантай юм бэ. Чамайг хайрлахгүй байж чадна гэж үү!" Тиймээ. Энэ үгний дараа түүний нуруун дээр далавч ургаад л ирнэ.

< Харин 11, 12, 13, 14, 15 үгийг та өөрөө бодож олоорой. Залхуурч түвэгшээх хэрэггүй. Тэр ийм эрхтэй. Ямар сайн, ажилсаг, уран гартай хүн болохоо мэдэх эрхтэй. Эдгээр үгс та хоёрын харилцаанд ахиц дэвшил, халуун дулаан уур амьсгал авчирна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Хэрэв хайртай хүн тань танаас дээрх үгсийг сонсвол ханиа, хайрт бүсгүйгээ өөрт нь ямар их хайртай юм бэ гэж бодно. Өөрийг нь бүхнээс илүү хайрлаж, халамжилдаг хүн байхад өөр бусдаас тайтгарал хайна гэж үү.

Бүсгүйчүүдэд нэмж зөвлөхөд энэ материалыг сайн уншиж өөрийн болгоод найз нөхөддөө ч хэлж өгөөрэй. Тэд ч гэсэн хайртай хүнээ баярлуулах хэрэгтэй шүү дээ. Мөн цаасан дээр бичиж тэмдэглээд хайртынхаа нүдэнд өртөхгүй газар байрлуул.

Амжилт хүсье. Бие биендээ урам өгөх хайрын нандин үгс байнга хэлцгээе.



Эрчүүд


-Хартай нөхөр гэж?
-Зурагтаар эрэгтэй нэвтрvvлэгчийн мэдээг vзсэн эхнэрээ харддаг эрийг…
-Агсан нөхөр гэж?
-Зурагтын нэвтрvvлэгчтэй хардаад эхнэрээ зоддог эрийг…
-Садист эр гэж?
-Эхнэрээ зодож байхдаа эр эмийн ажил хийдэг эрийг…
-Дуулгавартай эр гэж?
-Хогоо хаядаг эрийг…
-Сvйхээтэй эр гэж?
-Хогоо хаях гэж гараад согтуу орж ирдэг эрийг…
-Омогтой эр гэж?
-Хогоо хаях гэж гараад согтуу орж ирээд хоол хөрчихсөн байна гэдэг эрийг…
-Цайлган эр гэж?
-Хоол халаах хооронд гал тогооны ширээн дээрээ унтаад өгдөг эрийг…

profile 

Намар навч унадгаараа

Өвөл цас ордгоороо

Хавар ногоо ургадгаараа

Зун бороо ордгоороо

Харин би өөрөөрөө гайхуулдаг

Хүмүүс та нар юугаараа гайхуулдаг вэ ?


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2993212/045/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211332
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239269
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366609
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365243
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524259
13071 hi zuwluuch??? [4] mundur orj bna 2010-04-02 1001
13070 eejvvdee asuuy tus blooch [4] kiss 247 2010-04-02 799
13069 busguichuudee sonirhood uzeerei enjii88 2010-04-01 761
13068 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ gnew1 2010-04-01 487
13067 БИЧИГ БАРИМТ , БАТАЛУУЛАХ eej mini 2010-04-01 561
13066 Asuuya aaaaa [4] mymik 2010-04-01 1162
» Эрчүүд ээ гэжээээ ЗАЯА 2010-04-01 795
13064 Бохийг 15 минутаас илүү зажилж болохгүй ЗАЯА 2010-04-01 1075
13063 зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүн [2] onlyone 2010-04-01 1142
13062 Ямар эр хүнтэй болзох хэрэггүй вэ? ЗАЯА 2010-04-01 743
13061 Хувцасны чанар танаас л шалтгаална ЗАЯА 2010-04-01 1593
13060 heleed ogooch [4] tsetseg navch 2010-04-01 1012
13059 asuult bn aa tmama 2010-04-01 748
13058 Erdeniin chuluu ? [2] hee 2010-04-01 4157
13057 ger bul bolon neg em ajil bna k1.baynaa 2010-04-01 573
13056 eejuudee ??? [6] zoglog 2010-04-01 925
13055 em buudliin ajil bna k1.baynaa 2010-04-01 617
13054 HI ASUUYA [2] ezengui aral 2010-04-01 938
13053 Би өөрийгөө үнэд хүргэж худалдана. secret0605 2010-04-01 742
13052 Хүн болж төрөөгүй үрийн ээждээ бичсэн захидал [4] joy_mgl 2010-04-01 1062
13051 elgemsvvgees asuuh zvil bna [2] hii mori 2010-04-01 963
13050 "120 ТАСАНКОЛ " МОНГОЛ ХЭЛЭЭР ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВ 다산120 2010-04-01 762
13049 усан онгоц юунаас болж осолдсон юм бэ [6] anar.1203 2010-04-01 1869
13048 2000$-iig 5000wonoor MGL shiluuldeg uilchilgee Kookmin bank file money$$$ 2010-04-01 782
13047 huuhdiin gadaad pass awahad yu yu burduuleh we? [4] ANTOLKAA 2010-04-01 4389
13046 angli helnii site? ind 2010-04-01 829
13045 Бугуйвч хийх арга 2 [2] Маралгоо 2010-04-01 5491
13044 bvsgvichvvdees asuuya anar.1203 2010-04-01 627
13043 ????? bnaa (gadaad passport) [1] buleen salhi 2010-04-01 947
13042 Ажил үйлс түргэн бүтээх : Нүрзэд [1] Маралгоо 2010-04-01 2068
13041 hello ӨДРИЙН МЭНД ees asuult bnaa [1] 오기 2010-04-01 744
13040 koreo yawmaar bna sudalt 2010-04-01 2049
13039 meddegni helj uguuch [4] ilchit 2010-04-01 899
13038 huskinii kom haanaas abah be hvvhnvvdee hymhan baidag uu [1] chinee22 2010-04-01 633
13037 Mongol taunii hajuud hoolnii gazar zarna. humuuneee 2010-04-01 636
13036 4-1н инээдмийн баяp [2] goch 2010-04-01 781
13035 incheond hajuu oroondoo hvn suulgana MB_SH 2010-04-01 509
13034 elchingiin site-iig [1] topuser 2010-03-31 582
13033 ohid busguichuudee asuuh yum bn aa ajilsag ohin 2010-03-31 956
13032 tus bolooch helj uka shvv 2010-03-31 636
13031 7-Р ШУГАМ 748-Р ГОО САЙХАН БАРИА ЗАСАЛ 이슬.Исир(Салон) 2010-03-31 608
13030 helj uguuch hvmvvsee uka shvv 2010-03-31 652
13029 БИЧИГ БАРИМТ , БАТАЛУУЛАХ eej mini 2010-03-31 591
13028 Хүүхдийн нэмэгдэл хоол бэлтгэх - 3 157359 2010-03-31 2070
13027 Хүүхдийн нэмэгдэл хоол бэлтгэх - 2 157359 2010-03-31 1620
배너신청
자생병원

배너신청