Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Их эмзэг сэдэв хөндлөө....Үүнийг уншаад нэгийг бодно биздээ...Ээж болон аав болох гэж байгаа хүмүүс.....


Ээжээ? Би уг нь таныг намайг анх дуудахад диваажингийн цэцэрлэгийн солонгын өнгөт хивсэн дээр соно бялзуухайнуудтай хамт тоглож, сахиусан тэнгэрүүдийн хайрын дуунд баясанхан бүжиглэж байсан юм. Гэтэл гэнэт урьд хожид сонсогдоогүй намуухан хоолой "Миний хүү..." хэмээн дуудах нь тэр. Тэрхүү уянгалаг хоолойг сонссон сахиусан тэнгэрүүд дуулалдахаа азнан чагнаархсан бол далай давалгаагаа хумин бодолд дарагдсан билээ. Миний явах цаг ирж". Би дэлхийн хүн болох нь.

Нэг дэх долоо хоног: Ээжээ? Та минь ямар дулаахан юм бэ. Диваажингийн цэцэрлэгт үүлэн орон дээр нараар хучууланхан нойрсдог боловч таны хэвлий шиг ийм дотно, ийм тухтай байсангүй. Та мэдэх үү? Би таны хүүхэд болохын тулд их хичээсэн. Сургуульдаа онц сурч, бурхдын үгэнд сайн орсон. Бас хэзээ ч нисдэг морьд шиг дэггүйтэж, шидтэнүүд шиг оддын хооронд зугаалдаггүй байсан. Та намайг хүлээж байсан уу? Би ч бас таныг зөндөө хүлээсэн. Багш хэлэхдээ зөвхөн сайн сурагчдад л дэлхийн хүүхэд болох шагнал олгодог гэсэн.

Найзууд маань тийшээ явчихаад эргэж ирэхгүй болохоор нь би жаахан айдаг байсан. Сайхан байдаг болохоор л ирэхийг хүсдэггүй байсан юм байна л даа. Та намайг аймхай хулчгар хүүхэд байна гэж битгий бодоорой. Би зоригтой жаал шүү. Хамгийн сүүлийн жишээ гэхэд би марал бугыг унан долоон бурхан өвөөгийнх рүү гал авахаар ганцаараа давхисан юм. Ээжээ? Би хэтэрхий их яриад байна уу? Намайг бүгд л тэгдэг юм. Cap эгч хүртэл надаас залхаад өдрийн турш нүүрээ буруулдаг. Шөнө харин би унтчихдаг болохоор сайхан эгч маань гэгээн мишээлээр үзэсгэлэнт царайгаа гоёдог юм. Тантайгаа байх ямар сайхан юм бэ, ээжээ...

Дөрөв дэх долоо хоног: Ээжээ? Би сая зүүдэллээ. Эсвэл бүгдийг эргэн саналаа. Нэгэн цагт та минь уулыг уултай холбосон урсгал дөлгөөн их мөрөн байснаа санаж байна уу? Тэр үед би таны их уснаас эх авсан хоржигноонт бяцхан горхи байж билээ. Нэгэн цагт та минь анхилуун үнэрээ аглаг тайгадаа түгээсэн мөнхийн ногоон хуш мод байснаа санаж байна уу? Тэр үед мөчрийг тань дамжин дүүлэх бүлтгэр жаахан хэрэм би байсан юм. Нэгэн цагт та минь хараад сүрдэм байц хад байснаа санаж байна уу? Энгэрийг чинь түшин бараадсан хэдэн хөх чулууны нэг нь би билээ. Тэгэхээр та бид хоёр мянган жилийн ерөөлтэй байгаа биз. Таныхаа урсгал их мөрөн мэт саруул оюунаас үр чинь ухаан нэмнэ, мөнхийн ногоон хуш мэт гандашгүй гоо үзэсгэлэнгээс чинь зүс нэмнэ, байц хад мэт бат суурьтай хүмүүжлээс чинь мэдлэг нэмнэ. Ээжээ? Би таныг ядраагаад байна уу? Та минь сүүлийн үед нэг л дуу муутай болчихлоо...

Долоо дахь долоо хоног: Ээжээ? Та битгий уйл аа. Би өдрөөс өдөрт том болж таныг өвтгөж байгаагаа мэдэж байна. Таныг уйлахаар би ч бас уйлаад байна. Та бид хоёрыг уйлахаар таны хайраар цалгилдаг, миний ханатлаа сэлдэг энэ далай шорвог болоод байна. Шорвог болохоор үр чинь амьсгалж чадахгүй тийчлээд байна. Намайг тийчлэхээр та минь өвдөөд байна шүү дээ...

Ес дэх долоо хоног: Ээжээ? Та аавд хайртай юу? Би лав аавдаа хайртай. Харин аав минь надад хайргүй бололтой. Аав яагаад "Наадхаа авахуулсан нь дээр дээ. Бие чинь дийлэхгүй. Тэгээд ч сургууль соёлоо төгсөж, ажил амьдралтай болсныхоо дараа хүүхдийн тухай бодсон нь дээр" гээд байгаа юм бол? Эгээл би энд огт байхгүй юм шиг ярих юм. Ааваа би энд байна! Хүү чинь таныг сонсож байна. Хожмоо тантай усны дусал мэт адилхан гэж найзуудын чинь өхөөрдөх, хөлд орох гэж яваад таны гуталанд тээглэн бүдэрч сүрхий соривтой үлдэх, тэр сорвийг нь нэгэн үзмэрч "Сайн цагийг авчрах төрийн түшээ, их гэгээнтэн бор өргөөнд заларчээ" хэмээн өлмийнөөс нь адис авах, ээжийн залуугийн төрхийг санагдуулам сайхан охин дагуулан ирж гал голомтоо бадраах, хорвоогийн жамаар хадан гэртээ буцах болоход хөлийг тань хучин асрах ганц үр чинь тандаа учирлаж байна. Би эндээс явмааргүй байна. Ээжээ надад туслаач!

Арван хоёр дахь долоо хоног: Ээжээ, Танд хэцүү байна уу? Надад аль хэдийн эм тарианы үнэр үнэртээд эхэлчихсэн. Сувилагчийн зандрангуй "гутлаа тайл" гэхийг сонсоод ч цочирдоогүй. Би зөн совингоороо ямар аймшигтай зүйл та бид хоёрыг хүлээж байгааг мэдчихсэн. Тиймээс намайг битгий энхрийл, надаас бүү уучлалт гуй. Хэвлий дээрээ тавьсан гар чинь ийм дулаахан байхад таны минь сэтгэл яагаад тийм хүйтэн болчихов оо. Ээжээ та үүнийг хүсээгүй тиймээ. Би танаас холдмооргүй байна. Хүү нь шөнө уйлж таныг сэрээж байхгүй, айлын хүүхдүүдийг шоглож нүүрийг тань улалзуулахгүй. Муу сурч чихийг тань халууцуулахгүй. Өвдөж, гэмтэж, бэртэж өр нимгэн сэтгэлийг тань чилээхгүй. Би сайн хүүхэд байнааа ээжээ. Ээжээ би айгаад байна аа. Ээжээ би даараад байна аа. Битгий...

Эхийн хөх ивлэж, сүү нь асгарч эхэллээ. Хөх нь ивлэхтэй зэрэгцэн нулимс нь бас урсав. Миний хүү, хөөрхий үр минь ... Эх нүдээ анина. Хоосон, өнгөгүй... Хэвлий дотор нь одоо нэг бяцхан амь хөдлөхгүй. Тэгж бодохтой зэрэгцэн бүр ч хов хоосон утгагүй санагдана. Гэтэл хоосон дундаас нэгэн эрх балчир хоолой ийн цангинуулав: "Ээжээ, би таны уургийг амлаагүй, энгэрт чинь тэврүүлээгүй ч бурхнаас заяасан үр тань билээ. Гологдсон үрсэд эргэж очих газар диваажинд олддоггүй юм. Гэхдээ сахиусан тэнгэрүүд таны цагаан сүү урсахыг үзээд, намайг гэсэн хайр тань буйг хараад өршөөн нигүүлсэв, биднийг. Би гэртээ ирэв. Та гэртээ үлдэв. Гэвч бидний уулзах тавилан энэ насанд үл үлдэв" Цангинасан хоолой замхрав. Эх цөхрөн хашгирлаа. Дуу үл гарна...
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2991703/71d/trackback

ezengui aral

2010.04.01 17:19:43
*.11.139.43

udruu  olj ene  uguuliig  oruullaa  daa joy_mgl oo!  unuudur  yamar  udur  gedgiig  martsanuu?  Mgl  hun  bolgon  urdah  zovlongoo  neg  udur  ch  bolov  martaad ineeh  gej  oroldoj  baihad iim  zuil  oruulj  baidag...!

profile

MR ESUDER

2010.04.01 17:33:29
*.40.88.124

yamar   orovdmoor  yum   be  neeree   burhnii   hishig   shuu  bidnii   ur   sad  chini   magad   uuniig   unshad   negen  busgui  aimshigt  alham   hiihee   bolih   ch  yum  biluu   bugdl  unshsan   deer  shdeeemoticonemoticonemoticonemoticon
profile

jaalhuu

2010.04.01 17:34:32
*.74.21.163

Jaahan panaaltai yumaa....

joy_mgl

2010.04.01 17:42:59
*.158.68.130

yanaaa uuchlaarai ene uduriig martaad oruulchihajeee uuchlaarai

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211333
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239270
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366612
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365245
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524260
13071 hi zuwluuch??? [4] mundur orj bna 2010-04-02 1001
13070 eejvvdee asuuy tus blooch [4] kiss 247 2010-04-02 799
13069 busguichuudee sonirhood uzeerei enjii88 2010-04-01 761
13068 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ gnew1 2010-04-01 487
13067 БИЧИГ БАРИМТ , БАТАЛУУЛАХ eej mini 2010-04-01 561
13066 Asuuya aaaaa [4] mymik 2010-04-01 1162
13065 Эрчүүд ээ гэжээээ ЗАЯА 2010-04-01 795
13064 Бохийг 15 минутаас илүү зажилж болохгүй ЗАЯА 2010-04-01 1075
13063 зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүн [2] onlyone 2010-04-01 1142
13062 Ямар эр хүнтэй болзох хэрэггүй вэ? ЗАЯА 2010-04-01 743
13061 Хувцасны чанар танаас л шалтгаална ЗАЯА 2010-04-01 1593
13060 heleed ogooch [4] tsetseg navch 2010-04-01 1012
13059 asuult bn aa tmama 2010-04-01 748
13058 Erdeniin chuluu ? [2] hee 2010-04-01 4157
13057 ger bul bolon neg em ajil bna k1.baynaa 2010-04-01 573
13056 eejuudee ??? [6] zoglog 2010-04-01 925
13055 em buudliin ajil bna k1.baynaa 2010-04-01 617
13054 HI ASUUYA [2] ezengui aral 2010-04-01 938
13053 Би өөрийгөө үнэд хүргэж худалдана. secret0605 2010-04-01 742
» Хүн болж төрөөгүй үрийн ээждээ бичсэн захидал [4] joy_mgl 2010-04-01 1062
13051 elgemsvvgees asuuh zvil bna [2] hii mori 2010-04-01 963
13050 "120 ТАСАНКОЛ " МОНГОЛ ХЭЛЭЭР ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВ 다산120 2010-04-01 762
13049 усан онгоц юунаас болж осолдсон юм бэ [6] anar.1203 2010-04-01 1869
13048 2000$-iig 5000wonoor MGL shiluuldeg uilchilgee Kookmin bank file money$$$ 2010-04-01 782
13047 huuhdiin gadaad pass awahad yu yu burduuleh we? [4] ANTOLKAA 2010-04-01 4389
13046 angli helnii site? ind 2010-04-01 829
13045 Бугуйвч хийх арга 2 [2] Маралгоо 2010-04-01 5491
13044 bvsgvichvvdees asuuya anar.1203 2010-04-01 627
13043 ????? bnaa (gadaad passport) [1] buleen salhi 2010-04-01 947
13042 Ажил үйлс түргэн бүтээх : Нүрзэд [1] Маралгоо 2010-04-01 2068
13041 hello ӨДРИЙН МЭНД ees asuult bnaa [1] 오기 2010-04-01 744
13040 koreo yawmaar bna sudalt 2010-04-01 2049
13039 meddegni helj uguuch [4] ilchit 2010-04-01 899
13038 huskinii kom haanaas abah be hvvhnvvdee hymhan baidag uu [1] chinee22 2010-04-01 633
13037 Mongol taunii hajuud hoolnii gazar zarna. humuuneee 2010-04-01 636
13036 4-1н инээдмийн баяp [2] goch 2010-04-01 781
13035 incheond hajuu oroondoo hvn suulgana MB_SH 2010-04-01 509
13034 elchingiin site-iig [1] topuser 2010-03-31 582
13033 ohid busguichuudee asuuh yum bn aa ajilsag ohin 2010-03-31 956
13032 tus bolooch helj uka shvv 2010-03-31 636
13031 7-Р ШУГАМ 748-Р ГОО САЙХАН БАРИА ЗАСАЛ 이슬.Исир(Салон) 2010-03-31 608
13030 helj uguuch hvmvvsee uka shvv 2010-03-31 652
13029 БИЧИГ БАРИМТ , БАТАЛУУЛАХ eej mini 2010-03-31 591
13028 Хүүхдийн нэмэгдэл хоол бэлтгэх - 3 157359 2010-03-31 2070
13027 Хүүхдийн нэмэгдэл хоол бэлтгэх - 2 157359 2010-03-31 1620
배너신청
자생병원

배너신청