Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

 

 

 Өтгөн хатах

Жирэмсний эрт үеэс эхлэн бие махбодод үүссэн дааврын хямралын улмаас өтгөн хатаж болно. Түүнчлэн цагаан гурилаар хийсэн талх, гурилан бүтээгдэхүүн байнга хэрэглэх, хөдөлгөөн багатай байх нь өтгөн хатах шалтгаан болдог. Энэ үед шингэн юм сайн ууж, хүнсний зүйлдээ талх, жимс, ногооны төрлийг голчлон хэрэглэх хэрэгтэй.

 

 Хэрэв цөс чулуужих өвчингүй бол хоолны халбагаар нэг удаа наранцэцэгийн тос уух хэрэгтэй. Хоёр ширхэг алим угааж хальстай нь өлөн элгэн дээрээ идвэл сайн. Наранцэцгийн тос, давстай юмуу цэвэр буцалсан усаар клизм тавих нь үр дүнтэй. Гэхдээ шамбарамтай бол болгоомжтой хандаарай. Хэвлийн төрөл бүрийн дасгалууд ялангуяа дугуй унах гэж нэрлэгддэг дасгалыг хийснээр гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулан өтгөн хатахгүй болдог.

Нойргүйдэл
Жирэмсэн эмэгтэйн биеийн ерөнхий бодисын солилцоо идэвхжсэнтэй холбоотой нойргүйдэл илэрнэ. Жирэмсэн эмэгтэй хангалттай нойр авах нь зайлшгүй чухал. Нойргүйдлээс сэргийлэхийн тулд:
-Ургамлын гаралтай цай, сүү, зөгийн балтай цай уух,
-Унтахаас өмнө халуун бүлээн устай ваннад орох
-Унтахаас өмнө цэвэр агаараар амьсгалах

Даралт ихсэх
Цусны даралт дунджаар 90/60-120/80-ын хооронд хэлбэлздэг. Үүнээс ихсэх эсвэл буурах нь эмгэг юм. Иймээс жирэмслэхээс өмнө даралт тань хэвийн бус байгаа бол эмчлүүлэх хэрэгтэй. Зүрх судас, бөөрний өвчин, дотоод шүүрлийн булчирхайн эмгэгээс болж даралт ихэсдэг. Мөн сэтгэл санааны тавгүй байдалд орох, нойргүй болох, ядрах зэрэг нь цусны даралт ихсэхэд нөлөөлнө.

 

Шөрмөс татах
Шөрмөс татах эмгэг нь жирэмсний үед цөөнгүй тохиолдоно. Шалтгаан нь тодорхойгүй боловч цусанд кальцийн хэмжээ багассанаас үүсдэг гэсэн таамаглал байдаг. Гол төлөв шөний цагаар хөл, тавхайн шөрмөс татна. Шөрмөс таталтыг тавиулахын тулд шөрмөс татсан хэсэгт иллэг хийнэ.гараараа тавхайг дээш нь гэдийлгэхэд тавхайн шөрмөсний таталт тавигдана. Мөн кальцаар баялаг сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглээрэй.

Зүрхний өвчин
Зүрхний өвчтэй эмэгтэйчүүд жирэмсэлж болохгүй гэж үздэг байсан үзэл бодол сүүлийн үед өөрчлөгдөөд байна. Гэхдээ зүрхний маш хүнд гажиг, хүнд өвчин амь насанд аюул учруулж болох тул холбогдох мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.

Жирэмсэн үеийн хүндрэлүүд - Та
- 18-аас доош эсвэл 39-өөс дээш настай
- таваас дээш удаа төрсөн
- бага хүүхэд тань хоёр нас хүрээгүй
- эрхтэн тогтолцооны архаг хууч өвчтэй
- хоол тэжээлийн дутагдалтай байвал
- үр зулбаж байсан
- олон удаа үр хөндүүлж байсан бол жирэмсний, төрөх, төрсний дараах үеийн хүндрэл үүсэх өндөр эрсдэлтэй.

Зулбалт
Зулбалтын үндсэн шалтгаан:
- умайн хүзүү бүрэн хаагдахгүй байх
- умайн хүзүүний төрөлхийн гажиг
- эхнэр, нөхрийн цусны резус тохироо нийлээгүйгээс хүүхэд амьгүй болох
- дааврын дутагдлаас болж умайн дотор хана өсч бүрэлдэж буй хүүхдийн хөгжлийг тэтгэх, тэжээх чадваргүй байх
- умайн анатоми физиологийн дутмаг хөгжлөөс болж жирэмслэх, хүүхэд тээх чадваргүй байх,
- умайн хоргүй хавдартай байх
- эхсийн хөгжил бүрэн төгс бус, хүүхдийг тэжээж чадахгүй байх
- чихрийн шижин өвчтэй байх

Эхэс цагаас өмнө ховхрох
Хэвлийгээр хүчтэй базалж өвдөх, бие сулрах, толгой эргэх, дотор муухай оргих, хүйтэн хөлс дааварлах шинжүүд илэрнэ. Умайг тэмтрэхэд хатуу, эмзэглэлтэй болж, үтрээнээс цус гарна. Жирэмсний хожуу үед дээрх шинжүүд илэрвэл эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй. Жирэмсний хожуу үеийн хордлого, цусны даралт ихсэх, бөөрний өвчин, олон удаа үр хөндүүлэх, хэвлий рүүгээ цохиулах зэрэг нь эхэс цагаасаа өмнө ховхрохын шалтгаан болдог.

Цус багадалт
Жирэмсний үед бие махбодод төмрийн хэрэгцээ эрс нэмэгддэг тул эхчүүдийн дунд цус багадалт цөөнгүй тохиолддог. Цус багадалт нь хоол тэжээлийн дутагдалтай, архаг хууч өвчтэй, олон төрсөн эсвэл үр хөндүүлж байсан, цус алдаж байсан эхчүүдэд илүүтэй илэрдэг.
Амархан ядарч сульдах, толгой эргэх, нүд эрээлжлэх, арьс цонхийх, үс унах зэрэг шинжээр илэрнэ. Цус багадалттай эх жирэмсний явцад биеийн ерөнхий байдал сулрах, үр зулбах, дутуу төрөх, төрөх үед цус алдах, төрсний дараа үжил халдвараар хүндрэх нь цөөнгүй тохиолддог. Ураг хэвлийдээ бүтэх, дутуу төрөх, хүүхэд хугацаандаа төрсөн ч сул дорой биетэй байх нь элбэг. Цус багадалтаас сэргийлэхийн тулд жирэмсний үед төмөр-фолийн хүчил агуулсан бэлдмэлүүдийг тогтмол хэрэглээрэй. Уг бэлдмэлийг та өрхийн болон эх барих эмэгтэйчүүдийн эмчээс үнэгүй авч болно.

Бие хавагнах
Жирэмсний 20 долоо хоногоос хойш таны биеийн жин нэмэгдсэнээс шилбээр бага зэрэг хавагнаж болно. Энэ нь таны болоод хүүхдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулахгүй ч хяналтын эмчдээ заавал хэлээрэй. Жирэмсний сүүлийн хагаст шилбэнээс гадна хөл, нүүр, гар, хэвлийгээр хавагнах нь жирэмсний хожуу үеийн хордлогын шинж байдаг. Биеийн жин огцом буюу долоо хоногт нэг кг-аас илүү нэмэгдэх нь далд хавагнаж буйн шинж юм. Шээсэнд хэвийн хэмжээнээс илүү уураг илрэх нь мөн хожуу үеийн хордлогын шинж бөгөөд шээс хөөсөрч гарах шинжээр илэрнэ.

Үтрээнээс цус гарах
Жирэмсний эхний хагаст буюу дөрвөн сартайгаас өмнө үтрээнээс цус гарах нь үр хөврөл зулбаж байгаа эсвэл умайн гадуурх жирэмслэлтийн шинж байж болно. Хэрэв жирэмсний сүүлийн хагаст, мөн төрөлт эхлэхэд цус гарвал эхэс умайн хананаас цагаасаа өмнө ховхорч байгаа болон эхэс түрүүлж төрөх гэж байж болзошгүй.

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2980934/0c0/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
12981 hi Унаагаар үйлчлэнэ. 2010-03-30 541
12980 OHUI албан ёсны борлуулагч ХээХуа Салон peace44 2010-03-30 757
» Жирэмсэн үед тохиолддог эмгэгүүд 157359 2010-03-30 1498
12978 Гараа гүнжийн гар мэт ариглаж хөлөө ажилчны хөл мэт ажиллуул [1] ЗАЯА 2010-03-30 1158
12977 eejuudee 1 sartai nyalh huuhed ongotsond suuj boldog yum bolov uu? [2] Usachyan 2010-03-30 1279
12976 YU YU HEREGTEIG HELJ UGUUCH [2] Tengerlegbvsgvi 2010-03-30 1209
12975 gaduur abort hiij bn lee [4] namuunka 2010-03-30 3754
12974 busguichuudee aminchlan asuuh zuil bna [6] hairuka 2010-03-30 992
12973 Ээжүүдээ хэлж өгнө үү [4] 2911 2010-03-30 1027
12972 hvvhed shvls?? [3] bum3 2010-03-30 1196
12971 "120 ТАСАНКОЛ " МОНГОЛ ХЭЛЭЭР ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВ 다산120 2010-03-30 624
12970 huuhnuudee bitgii shuumjleerei,tus bolooch [7] tiffani 2010-03-30 1370
12969 Шидэт тос batsy1 2010-03-30 1012
12968 ТАНЫ ГОО САЙХАНД ☆★☆ 2010-03-30 571
12967 ajil bna geneeeeeeeeeeeee 김아연 2010-03-30 746
12966 inchond hajuu oroondoo oyutan suulgana MB_SH 2010-03-29 560
12965 eejuudee........ [6] АНУЖИНГОО 2010-03-29 1158
12964 nuuh [1] aisui666 2010-03-29 792
12963 Найз бүсгүйгээ ингэж шинж гэнээ [1] ЗАЯА 2010-03-29 922
12962 yaraltai......... [1] hoorhon0709 2010-03-29 985
12961 ЯАНАА ТОЛБО ..... ЗАЯА 2010-03-29 995
12960 SPF гэж юу болохыг та мэдэх үү? ЗАЯА 2010-03-29 1210
12959 goch-oos asuuyaa [2] baysaa1111 2010-03-29 1007
12958 Таныг эмэгтэй хүн болж төрсний чинь төлөө гүнээ хүндэтгэе ЗАЯА 2010-03-29 882
12957 ,,,spiral,,,asuuh yum bnaa [4] ostr 2010-03-29 1066
12956 arvain guril sar tos haanaas avch boloh ve [1] khaliunaa_a 2010-03-29 1561
12955 huuhed butsaay zurchil 2010-03-29 591
12954 zovolgoo ogch bsan.d ta narta bayarlalaa khaliunaa_a 2010-03-29 963
12953 zovolgoo ogch bsan.d ta narta bayarlalaa [4] khaliunaa_a 2010-03-29 1341
12952 say medee uzevuu! shal soliotoi yumㅜㅜ [11] manuka 2010-03-29 2213
12951 iim negen asuult bna.....ineedtei yum... [5] goodidea 2010-03-29 1378
12950 torgonii delguur [1] sormuusmaa 2010-03-29 1957
12949 ohin mini baahgvi 5 honood hamgiin hurdan yaj baalgah we tuslaach [5] celee 2010-03-29 1179
12948 ohin mini baahgvi 5 honood hamgiin hurdan yaj baalgah we tuslaach celee 2010-03-29 626
12947 ohin mini baahgvi 5 honood hamgiin hurdan yaj baalgah we tuslaach [1] celee 2010-03-29 812
12946 hi busguichuudee odriin ,mend yum asuuya Tsetseguyanga 2010-03-29 910
12945 eejuudee yaraltai [3] ANTOLKAA 2010-03-29 785
12944 mgld une ortog??? [2] hkitty 2010-03-29 996
12943 МОНГОЛЧУУДАА ...АНХААРЛАА ХАНДУУЛНА УУ.... [1] england75 2010-03-29 753
12942 Yaraltai haruilj ugch tuslaarai!!! [1] SSSZ 2010-03-29 934
12941 Хүүхдийн шүд асууяа ээжүүдээ ? [4] Маралгоо 2010-03-29 998
12940 bairnii baritsaanii talaar asuuya [2] baysaa1111 2010-03-29 989
12939 гэнэтийн бэлэг барих гэсийн [1] nisnis 2010-03-29 1744
12938 Жирэмсэний загтнуур??? [5] ๑۩۞۩๑ээнээ๑۩۞۩๑ 2010-03-29 1000
12937 Үзсэндээ харамсашгүй нэвтрүүлэг [5] Маралгоо 2010-03-29 991
배너신청
자생병원

배너신청