Би одоо 16 настай. Гэтэл үе тэнгийнхээ охидуудтай харьцуулахад миний хөх хэтэрхий жижигхэн юм шиг санагдаад байх юм. Хөхөө хэрхэн томруулах вэ?
-Шилжилтийн насанд гардаг өөрчлөлтүүдийн нэг болох охидод хөх ургах нь эмэгтэй хүүхэд бүрт харилцан адилгүй байдаг. Огт хөх ургахгүй байна гэдэг нь их ховор тохиолдол. Энэ нь бие махбодид ялгарч байгаа бэлгийн бойжилтын даавруудын боловсруулалттай холбоотой. Жижиг хөхний тухайд гэвэл мөн л хүний бие организмын онцлогоос хамаарна. Үүнд эргэлзэх хэрэггүй.
Бие организм өсөж, боловсрох тусам хөхний бүтцэд ч өөрчлөлт гарна. Тиймээс янз бүрийн механик арга хэрэглэх ч юм уу, гоо сайхны мэс ажилбарын тухай яриа ч байж болохгүй. Харин хөнгөн биеийн дасгал хийх, цээжээ хүйтэн усаар угаах зэрэг энгийн арга хэмжээ авч бодно. Хүйтэн ус нь цээжин биеийн хэлбэрийг сайжруулах, бэхжүүлдэг онцлогтой.
- Зарим охид сугандаа үсгүй байх юм. Миний хувьд суганы үс гоо сайханд нөлөөлөөд байна. Яаж сугандаа үсгүй болох вэ?
-Өсвөр үеийнхний шилжилтийн настай холбоотой олон өөрчлөлт илэрдэг. Тухайлбал умдаг, сугаар үс ургах, биеийн юм ирэх, дуу хоолойны өнгө өөрчлөгдөх зэрэг. Эдгээр өөрчлөлтүүд нь хүүхэд бүрт янз бүр байдаг. Суганы үс их ургалаа гээд санаа зовох хэрэггүй. Энэ бол шилжилтийн насанд илрэх хэвийн үзэгдлийн нэг. Гэхдээ гоо сайханд нөлөөлөөд байгаа бол суганы үсийг хуулах, үс ургалтыг багасгах үйлчилгээтэй гоо сайхны бүтээгдэхүүнүүд бий. Мөн иймэрхүү төрлийн үйлчилгээ үзүүлдэг гоо сайхны салон ч байдаг.
-Умдаг болон суганы үсийг хайчилж болох уу?
-Умдаг, суганы үсээ хайчилж болно. Зарим хүмүүс бүр хусах сонирхолтой байдаг. Энэ бол тухайн хувь хүний өөрийнх нь сонголт юм.
za chi gaj donton bitgii ohid huuhnuudiin hoh ene ter yariad huslee hangaad bai!! gaj mini zail endees!! zavaan ovoo ..uuaa booljloo.. chamaig medseen!! odoo jujigleed ch nemergui chi ...