Жирэмсэн эмэгтэй архи тамхи хэрэглэх нь дутуу төрөх, хүүхэд гажиг төрөх эрсдэлтэй Жирэмсэн үед эмчийн хяналтанд тогтмол орох нь Таны гэр бүлийн ирээдүйн аз жаргалд тань ашигтай. Жирэмсэн үед эмчийн заавраар дараах шинжилгээнүүдэд заавал хамрагдаарай. Таны биед байгаа болон шинээр үүссэн байж болох эмгэгүүд, жирэмсний хүндрэл, урагт үүсэх эмгэг өөрчлөлтүүдийг эрт оношлоход тустай:
Цусны ерөнхий шинжилгээ, Шээсний ерөнхий шинжилгээ, Цээжийг гэрэлд харуулах, Чанд авиан шинжилгээ (ЭХО), Үтрээний наацийн шинжилгээ (Мазокны шинжилгээ), Сайн дурын үндсэн дээр тэмбүү болон ХДХВ/ДОХ-ыг илрүүлэх шинжилгээ, Эмчийн зөвлөгөөнөөр хийгдэх бусад шинжилгээ




|