Moderator: mgl_300
Гадаад ажилчин “ажиллуулж буй мэдэгдлийг “ заавал хийнэ
Хангүг гёнжэ ТВ 2010-03-09
Гадаад ажилчин ажиллуулж буй хэдий ч энэ тухай мэдэгдэл хийдэггүй ажил олгогчдод ногдуулдаг торгуулийн хэмжээ нэмэгдэж байгаа гэнэ.
Хөдөлмөрийн Яам нь ирэх 4сарын 10-ны өдрөөс эхлэн гадаад ажилчин ажиллуулж буй мэдэгдэл хийгээгүй ажил олгогчид 1сая воноос доошхи хэмжээний мөнгөн торгууль ногдуулдаг байсныг 5сая воноос доошхи хэмжээний мөнгөн торгууль ногдуулдаг болохоор өөрчилж байгаа юм байна.
Мэдэгдэл хийх ёстой гэдгийг мэдэхгүй ажил олгогчид олон байгаа тул ирэх 4сарын 9-ний өдрийг хүртэл сайн дураараа мэдэгдэл хийх хугацаа хэмээн зарласан байна.
Гадаад ажилчин ажиллуулж буй ажил олгогч нь тухайн ажилчныг ажиллуулж эхэлсэн өдрөөс эхлэж тооцон 10хоногийн дотор харъяалагдах Хөдөлмөрийн биржид “Гадаад ажилчин ажилд авсан мэдэгдэл”-ийг хийх ёстой.
Солонгосын мэргэжил олгох телевиз(Хангүг жигоб бангсунг)-ийн “Ажиллаж буй солонгос орон(ир ханын дэханмингүг)” нэвтрүүлэгт оролцсон Сөүл хотын Собү Хөдөлмөрийн биржийн Шим Жонг Мин ажилтан “ Хөдөлмөрийн гэрээний тогтолцоо нь гадаад ажилчдад дотоодын ажилчидтай нэгэн ижил эрх тэгш үйлчилдэг” гээд” Гадаад ажилчдын эрх ашгийг хамгаалахын тулд гадаад ажилчин ажиллуулж буй мэдэгдэл зайлшгүй шаардлагатай арга хэмжээ” гэсэн байна.