Moderator: mgl_300

bi mgl er hun..

Views 1301 Votes 0 2010.03.17 22:01:14

Би жирийн л нэг Монгол эр хүн. Эр хүн эр хүнийхээ тухай бичээд үзэхэд болохгүй юм байхгүй биз гэж бодно. Магтах ч гэсэнгүй, муулах ч гэсэнгүй. Уг нь Монгол эрчүүдийн тухай гоёчлон бичье гэвэл зөндөө л юм бий байх.

Монгол эр хүний гадаад нийтлэг төрхийг тоймлон хэлбэл, тэд бардам, юмыг амарчлах дуртай, бусдын доор орохыг хүсдэггүй, омогшуу улс. Сэтгэл дотроо юу болж байгаагаа тэр бүр ил гаргаад байдаггүй дорнын зан ч тэднийх. Юм болгонд уучлаарай, баярлалаа гээд бөхөлзөөд байдаггүй ч баярлаж, гомдохын торгон мэдрэмжийг саруул ухаандаа тунгааж, хожмын зам мөрөө хэрхэн залахаа хэнээр ч заалгахгүй.

Хамгийн гайхалтай сайхан гэж хэлж болох чанар нь тэд өөрийгөө бусдын төлөө зориулахад бэлэн байж чаддаг. Манай нэг нэртэй сэтгүүлч бүсгүй Монгол эрчүүдээ сэтгэлийн нандин боловсролтой улс хэмээн бичсэн байсныг санаж байна. Ийм л торгон мэдрэмжтэй, ухаан цэлмэг бүсгүйчүүдээс мэндэлж, хүмүүний урт түүхийн хос түүчээг хамтдаа атгалцаж ирсэн Монгол эр хүн яав ч дорой байх учиргүй юм.

Эдүгээ цагт биднийг элдвээр хэлэх болжээ. Хүлээнээ хүлээнэ. Бидэнд болохгүй байгаа зүйл зөндөө бий. Эрчүүдийн дунд архи дарс, авилга хээл хахууль, зугаа цэнгэл, орчлонгийн хөнгөн явдалд автах задарсан нэг хэсэг байхад ар гэрээ ч хайхардаггүй, ажил хийж ч чаддагүй залхуу арчаагүй ядарсан нэг хэсэг ч байна. Эрчүүдээ гоочлох, харийнхнаас дорд үзэх, боловсрол мэдлэггүй байна хэмээн дорой үзэх хандлага нийгэмд ил далд, их багаар ажиглагдах боллоо. Төрийн хэргээ олигтой аваад явчихгүй байгаа харчуудыг харсаар залхсан бүсгүйчүүд маань улс гэр, үр хүүхдүүдийнхээ хойчийн сайн сайхны төлөө бүсээ чангалан тэмцэж, төр төвхнүүлэх ажилд идэвхийлэн оролцож эхэлснийг буруутгах зүйл ердөө ч байхгүй. Тэд чадна л даа. Яагаад гэвэл тэд баатрыг төрүүлж ирсэн, бас өөрсдөө ч Мандухай хатан шигээ баатарлаг байж ирсэн улс.

Эрчүүд маань ч үүнийг дэмжих нь гарцаагүй. Цагаан дарь эх, Янжинлхам гээд тахиж шүтэх бурхан нь хүртэл бүсгүй дүртэй байдаг Монгол эр хүн ээжийгээ хайрлах, бүсгүй хүнийг дээдлэх нандин өв, хүмүүжилтэй хүмүүс. Тэд бол эхнэрээ гахайгаар худалдаж авдаг отог омгийн хүмүүс биш, бүсгүй хүнийг өөрөөсөө өөр хүнийг эгцэлж харахгүй хайраар шагнаж, насан туршид нь харанхуй хар гивлүүрийн цаана цагддаг нь ч биш, бүсгүй хүнийг зөвхөн өөртөө зориулагдсан гэж үздэг дорнын түгээмэл ёсыг дагадаг хуучныг баримтлагчид ч биш, эсвэл бүсгүй хүнийг нэр төр, зэрэг зиндааны минь илэрхийлэл гэж ханддаг өрнийн харчуул ч биш. Тэд бол огт өөр хүмүүс.

Уулын мод урттай богинотой гэхчээр саар зүйл байсан ч эрдэмтэй боловсролтой, ажилсаг хичээнгүй, бүтээлч хүмүүс Монгол эрчүүдийн дотор алийг тэр гэх билээ. Зөвхөн улс орондоо төдийгүй дэлхийд гайхагдсан эрчүүд ч энүүхэн гурван сая хүрэхтэй үгүйтэй хүний дунд хангалттай олон байгаа. Ний нуугүй хэлэхэд эрчүүддээ хандаж байгаа нийгмийн хандлагаа эргэж харах хэрэгтэй. Монгол хүний дундаж наслалтыг өндөрсөж байгаа хэмээн манай улс төрчид дэгс ярьж, дэврүүн тоо харуулах нь олон байдаг ч бодит байдал дээр эрчүүд 60 гарч наслах нь ховор боллоо. 60 нас гэдэг хөгжингүй орнуудад харж байхад ид л амьдралынхаа ноён оргилд хүрч, хийж бүтээх хүсэл, тэмүүлэл нь унтрах байтугай улам л бадарч явдаг нас шиг харагддаг.

Бас бидний үеийн хүмүүс юмыг хэт өнгөц арилжааны нүдээр харах болсноос Монгол эрчүүд маань нэг л болхи, бүдүүн хадуун, чадвар мэдлэг муутайгаар төсөөлөгдөх нийгмийн сэтгэл зүйн имиж бүрдэж эхэлж байгаа юм болов уу гэж бодогддог. Би гадаад хүнтэй л сууна гэх охидууд хаа сайгүй л тааралддаг шүү дээ. Хүний амьдралын утга учир, аз жаргалын нууц нь сайхан сэтгэл, хайр энэрэл, бие биеээ гэх халуун дулаан уур амьсгалд байдаг. Магадгүй хөгжингүй гүрнүүдийн иргэд өөрсдийгөө яагаад зовж амьдарч байгаа гэж дийлэнх нь боддог, бас аз жаргал гэгч зүйлийн эрэлд насан туршдаа хатсан ч учрыг нь ололгүй өнгөрдөг, тэнд маш олон хүмүүс юугаар ч дутаагүй хэрнээ гүн стресс дунд амьдардаг зэрэг нь энэ сэжмээс л хамаарч байгаа байх. Харин болж байгаа бүхнээ бусадтай харамгүй хуваалцаж, болохгүй байгаа бүхэнд өөрийгөө буруутган дотогшоогоо нурж, бусдад өр зөөлөн хандаж, хань ижил гэр бүлдээ бүхнээ зориулж, ямар ч ачааг үүрэх сэтгэлийн нандин бөгөөд дотоод халуун сэтгэлтэй улсыг би Монгол эрчүүд гэж хэлнэ. Тэдний энэ чанар дэлхийд ховор үлдсэн.


profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.03.17 22:26:30
*.240.66.239

миний  монгол эрчүүд шиг уужимхан сэтгэлтэй нь хаана байна...та нартаа хайртай шүү

profile

사랑해...

2010.03.17 22:35:30
*.41.193.218

Эрийн хугархай гэж нудрага зангидан явдаг

Эр хүн чи энгэрт минь эрхлэхдээ нялхардаг

Эцгийн голомт залгана гэж ухаан зааж байдаг

Эрэмгий залуу чи тэвэрт минь бяцхан жаал болдог

Ууртай нүдээр орчлонг чи хардагч

Уруулыг минь үнсэхдээ бүсгүй хүн шиг айлгүйтдэг

Ганцхан гэж харамлах эх орондоо чи зүтгэдэг ч

Гал халуун өвөрт минь миний л төлөө зүтгэдэг

Элдэв олон зангаа хувцастайгаа тайчаад

Эрхэлж намайг үнсэхэд өлгийтэй маамуу болдог

Эр хүн чи энгэрт минь эрх нялх жаал
emoticonemoticonemoticonemoticonemoticonemoticonemoticonemoticonemoticonemoticonemoticonemoticonemoticonemoticonemoticonemoticonemoticon

jeonju-s

2010.03.17 23:20:36
*.154.97.67

Wow uneheer goe bna , Bi er nuhurtuu aavdaa duudee hairtai minii mongold sain erchuud zondoo bgaa bi mednee hehe, ta nar mine sain saihan bh boltugai

profile

사랑해...

2010.03.17 23:24:47
*.41.193.218

Монголынхоо бvх эрчvvдэд Зэвсэгт хvчний 89 жилийн ойн баярын мэнд хvргэе !!!!!!!

profile

Маралгоо

2010.03.17 23:46:29
*.254.52.225

Ингээд бодоход эр хvн таныг эгдvvцэж хараад бухимдмаар
img_220_2164_0?1237202925.gif

Эргэж бодоод дурсахад эрхэлж туниад танд уйлмаар
Инээгээд нэг харахад эвийлж хайрлаад ундуйцмаар
Эр хvн та энэ орчлонд эгэл биш ганц бурхан заяа юмаа
Ханийн тvшиг, хатан баатар эр хvн танийг би дээдэлдэг
Хайрын эзэн, халамжийн дээд эр хvн таныг би хайрладаг
Хатуужлын хязгаар, хагдраагvй тогтоц эр хvн таныг би шvтдэг
Хатан бvvвэй, хариу нэхэлгvй эр хvн танд би залбирдаг аа
Эвдрээгvй эргэх орчлонгийн эрхэмсэг алдрай, бvсгvйд та шvтэгддэг
Эндvvцээгvй буурал амьдралын эзэн, ижийд та бишрэгдэн дээдлэгддэг
Элбэрэлгvй сааралтах сvvдэр шиг амьдралыг, єєд нь аваад та босгодог
Эцэсгvй vргэлжлэх аз жаргалын зовлонг нь та нимэглэн жаргаадаг аа
Эр хvн та бурхан заяа, булхайгvй тавилан
Эр хvн та будант тэнгэр, булзайраагvй тvшиг
Эр хvн та уудамт хєндий, ухаант мэргэн
Эр хvн та утгат уянга, устамгvй сахиус аа

 


ЭХ ОРНЫХОО ЭРЭЛХЭГ ХҮҮ БОЛСОН ЭР ХҮН ТА НАРТАА ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЯРУУ АЛДАР 89 ЖИЛИЙН ОЙН ГАЛ ЦОГТОЙ ХАЛУУН МЭНД ХҮРГЬЕ

List of Articles
No. Subject Author Date Views
Notice За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s Mar 16, 2012 211376
Notice ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement Oct 19, 2011 239293
Notice ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** Mar 07, 2009 366730
Notice ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** Mar 03, 2009 365273
Notice Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin Jun 27, 2008 524298
12441 torsnii daraa taria?... [5] hirs Mar 19, 2010 2385
12440 ЧАМД ТУСАЛЖ БОЛОХ УУ?? ТАТГАЛЗАХГҮЙ БИЗ ДЭЭ [3] Ц.ЭЛГЭМСҮҮ Mar 19, 2010 1098
12439 naimaa hiideg humuust [1] enhyysh Mar 18, 2010 823
12438 HUUHEDTEIGEE BAIDAG EHCHUUDEES ASUUH NI TUSLAACH [5] anu666 Mar 18, 2010 754
12437 JAPAN TURAAH TOS slimgel Mar 18, 2010 653
12436 Helj ogooch busguichuudee [3] suren9 Mar 18, 2010 1031
12435 hi naizuuda yum asuuya [1] itgel_cetgel Mar 18, 2010 918
12434 USEE HERHEN??? [1] nisnis Mar 18, 2010 1112
12433 9-11sartai bbt-ei eejuudees asuuy!!! [6] Tiny_hk Mar 18, 2010 1096
12432 ЗӨВЛӨ ДӨӨ МЖЛ ХАЙРТ ЭГЭЭ НАРАА [1] Ц.ЭЛГЭМСҮҮ Mar 18, 2010 845
12431 НАДАД ТУНИАД ХЭРЭГГҮЙ ҮҮНИЙГ МЭДЭЭД АВ. [3] Ц.ЭЛГЭМСҮҮ Mar 18, 2010 1071
12430 barigdsan hun sullah [6] bexel Mar 18, 2010 1093
12429 Гадаад ажилчин “ажиллуулж буй мэдэгдлийг “ заавал хийнэ ӨДРИЙН МЭНД Mar 18, 2010 741
12428 amerakiin 1r zeregleliin goo saihnii baraa bna file coolgirl Mar 18, 2010 1524
12427 hyyhdiin tereg [2] ostr Mar 18, 2010 1006
12426 СОЛОНГОСТ ХАЙЖ БАЙНА ТУСЛА Л ДАА [7] Ц.ЭЛГЭМСҮҮ Mar 18, 2010 1271
12425 ЭР ХҮН БАЙСАН БОЛ ӨНӨӨДӨР АТААРХМААРАА ... [4] Ц.ЭЛГЭМСҮҮ Mar 18, 2010 1008
12424 hi eejuudee asuuh ym bn ? [2] monkhvvsh Mar 18, 2010 1022
12423 xooson xash aa zarna my ner Mar 18, 2010 900
12422 Asuult baina [9] amuuntaria Mar 18, 2010 1293
12421 hurdan hariulj ogooch shuluun himiig yu gedeg bile? [5] sara23 Mar 18, 2010 1368
12420 elgemsuugees guiya!!!!! [6] martuuzai Mar 18, 2010 1180
12419 Хайр сэтгэлээ гэж,,,,, file [2] 157359 Mar 18, 2010 1635
12418 Tsetserleg gej sanaa zowj bgaa eejuud orood uz BUMBOD01 Mar 18, 2010 1440
12417 yaraltai asuuya medeh hun bval helj uguch tuslaach [4] oyu_0201 Mar 18, 2010 1034
12416 MONGOLOOS HVN ORUULNA teddy1215 Mar 18, 2010 760
12415 Ta bitgii gaihaarai!!! nnn2008nnn Mar 18, 2010 743
12414 EEGVVDEDEE SAIHAN MEDEE file [2] ARENA Mar 18, 2010 1268
12413 Asuuya. [1] niba Mar 18, 2010 812
12412 xelj tuslaach xvmvvsee [1] LOVE24 Mar 18, 2010 906
12411 010-2411-4025 newgmobile@yahoo.com MOBILE компаниас НЭГЖний УРАМШУУЛАЛТ худалдаа зарлаж байна. amoremia Mar 18, 2010 885
12410 Турахад хэрэгтэй 7 зөвлөгөө [5] ๑۩۞۩๑ээнээ๑۩۞۩๑ Mar 18, 2010 6903
12409 seould gertee oedliin mashintai hvneer heden yum vne tohirch oeuulna.. goodidea Mar 17, 2010 798
12408 zovlogoo ogooch [5] saruulaa Mar 17, 2010 2536
12407 7-Р ШУГАМ 748-Р ГОО САЙХАН БАРИА ЗАСАЛ [1] 이슬.Исир(Салон) Mar 17, 2010 1093
12406 ЭЛЭГ НЭГТЭНДЭЭ БҮГД ТУСЛАХСАН [3] Ц.ЭЛГЭМСҮҮ Mar 17, 2010 1253
12405 asuult /elgemsuu guiy hariultiig chini medne bitgii bicheerei/ [14] 사랑해... Mar 17, 2010 1537
12404 국립의료원 buyu Mgl townii ard bdag emnelegt toj baisan xvn bnuu ?? [6] Lizaa Mar 17, 2010 1742
12403 Mongold [3] mymik Mar 17, 2010 1030
» bi mgl er hun.. [5] CHAAK_V Mar 17, 2010 1301
12401 Монгол бүсгүйн порно бичлэг яагаад устгагдах болсон бэ? [6] Tengerlegbvsgvi Mar 17, 2010 24067
12400 Нярай хүүхдийн арчилгаа Энхрийхэн Mar 17, 2010 2719
12399 asuult [1] madch Mar 17, 2010 959
12398 Би чамд хайртай, хонгор минь [1] Энхрийхэн Mar 17, 2010 1166
12397 Усны ид шид [3] 사랑해... Mar 17, 2010 968
배너신청
자생병원

배너신청