Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Монголдоо эзэн байхын мөн чанарыг иргэн бүхэнд таниулъя. Монгол эх орныхоо төлөө цохилох зүрхтэй хүн бүхэн улс орондоо эзэн нь байж элбэг хангалуун, эрүүл саруул амьдарч, сурч, ажил хөдөлмөр эрхэлж, аз жаргалтай байхыг хүсч байгаа ч бидний өнөөгийн аж амьдрал нэг л биш . . .

Харин бид өөрсдөө л үүнд буруутай. Энэ бол зөвхөн бидний л хийсэн сонголт. Гэхдээ энэ сонголтыг хийхэд ард олны тархийг угааж сүүдэрт нь нуугдаж эх оронч дүр эсгэн явдаг цөөн хэдхэн хувиа хичээгч, амар хялбараар ашиг хонжоо хайгч, атгаг санаатнууд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж болно. Хөгжлийн хурдыг сааруулагч тэдний оролцоо улам л бэхжсээр байгаа төдийгүй тэднийг өөгшүүлэгч нь "Эзэн байхын мөн чанар"-ыг мэддэггүй эгэл жирийн монголчууд. Харин тэднийг "Эзэн байх" эрх, үүргийг нь мэддэггүй байлгах нь олз ашиг хайгчдад өөрийгөө хамгаалах гол хэрэгсэл нь болчихоод байгаа.

Тийм ч учраас тэд монголчуудын энэ хэнэггүй байдлаар нь халхавч хийж, өдөр хоног аргацаасан үе үе тараах тэтгэмжээр хуурсаар 2010 онтой золгоод байгаа нь нууц биш. Амьжиргааны түвшин доогуур иргэдэд олгох тэтгэмж, тэтгэлэг, хүүхдийн мөнгө, шинэ гэр бүлд олгох тэтгэмжээс эхлээд ханш нь унасан хэдэн халтар төгрөгөөр "Эзэн байх" эрх, үүргийг нь худалдаж авдаг жишиг тогтсон. Одоо бүр төр барьж байгаа хоёр том нам нь "Эх орны хишиг", "Эрдэнийн хувь" хэмээх сүржин нэрийн дор анх амалснаасаа 10-20 дахин бага мөнгөөр Монгол Улсын иргэний "төрөлх эх орныхоо эзэн байх" эрхийг худалдаж авахаар зэхээд байгааг яалтай. Монгол хүн болж төрснөөрөө цээжээ дэлдэн бахархдаг өнөөх омогшил дүүрэн монголчуудаас олон монгол хүний цог жавхаа өдрөөс өдөрт гундаж байгаа дүр зургийг Монгол орны хаана ч очсон харж болно. ХХI зууны Монгол Улсын хүн амын эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц, уул уурхай, орон сууц, хотжилтын байдал, утаа, усны болон хөрсний бохирдлоос эхлээд байгаль экологийн хувьд дэлхийн улс, орнуудын дотор сүүл мушгисан хүндхэн байдалд байгаа нь хүлээн зөвшөөрөхөөс аргагүй бодит үнэн.

Тиймээ, ядуурал, ажилгүйдэл, өвчин, тахал, зуд, байгалийн гамшиг, цөлжилт, агаарын бохирдол, авлига, албан тушаалаа урвуулан ашиглахаас эхлээд хөрөнгө, мөнгө завшсан, хүний амь эрсдүүлсэн гэмт хэрэг, осол аваарын тоо жил ирэх тусам нэмэгдэж олон хүний алтан амь үүний золиос болж байна. Аливаа улс оронд ийм сөрөг үзэгдэл байдаг л зүйл гэж үзэж болох ч арай л хэрээс хэтэрч улс орны үндэсний аюулгүй байдалд заналийлж байна бус уу? Энэ бүхэнд хууль тогтоогч, төрийн эрх барих дээд байгууллагуудын буруутай бодлого, үйл ажиллагаа нөлөөлсөн нь хэнд ч тодорхой. Гэхдээ үүнээс гадна Монголоо гэсэн сэтгэлтэй эх оронч хүн бүрийн оролцоо, идэвх санаачилга хамгаас чухал. Миний гэр бүл, ах дүү, хамтрагчид "болж байна" гэж зөвхөн өөрийн хүрээндээ бодоод суугаад байж болохгүй цаг иржээ. Бид чинь юугаар ч сольж болшгүй нэг л эх орон, хэл, соёлоор бат холбогдсон хүмүүс.

Та энэ газар шороон дээр эрх дураар хэнд ч аз үзэгдэлгүй амьдран сууж ирсэн монголчуудын үр сад билээ. Хэрвээ та эх орондоо амар амгалан аж төрөхийг хүсч л байгаа бол Үндсэн хуулиндаа заасан "Эзэн шиг эзэн байх" эрхэм үүрэг, эрхээ эдэл. Хэрвээ та иргэнийхээ үүргийг биелүүлж, өөрийн болон үр хүүхэд, элэг нэгтнийхээ эрх ашгийг хамгаалж чадах аваас бид хөгжинө, дэвжинэ. "Эзэн хичээвэл заяа хичээнэ" хэмээх мэргэн үгийг манай өвөг дээдэс зүгээр нэг хэлээгүй. Та ч, би ч, бид бүгд л эх орондоо эзэн нь байхыг хүсч байгаа. Тэгвэл та өөрийн оршин суугаа нутаг орон, баг, хороо, сум, дүүрэг, аймаг, хотынхоо өдөр тутмын болон ирээдүйн дотоод амьдралд идэвхтэй оролц. Та эрхэлсэн ажилтай, сургуультай, цэвэр цэмцгэр орчинд ая тухтай, амар тайван, аз жаргалтай амьдрахыг хүсдэг бол шүү дээ... Өөрийнхөө сайн сайхны төлөө, улс орныхоо хөгжлийн төлөө оруулах хувь нэмэр эндээс л эхэлнэ. Энд ямар нэг нам, улс төр огт хэрэггүй. Харин таныг нийгэмдээ, амьдралдаа идэвх оролцоогүй, гараа хумхин сууж хэн нэгнээс хараат, мэдээлэл, мэдлэггүй, амар хялбарыг хайгч нэгэн болгохыг хүсч байгаа далдын хүчин зүйл ангуучилж байгаа гэдгийг мартах учиргүй.

Хэрвээ та энэ эрхэм үүрэг, хариуцлага, эдлэх ёстой эрхээ умартах аваас та, таны гэр бүл, үр хүүхэд, улс орны ирээдүйн хувь заяа бүрхэг байх болно гэдгийг санах ёстой. "Мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор" гэдэг. Ямар ч ажлыг хийсэн шиг хийж сурсан байхад та өөрийнхөө төдийгүй эх орныхоо эзэн нь болж чадна. Олон зуун залуу хүн дээд боловсрол эзэмшлээ гэдэг ч тэр ажил, мэргэжилдээ тэнцэхгүй, гологдох болсон нь бас л нэгийг хэлээд байна. Арга ч үгүй, юу ч сурч мэдээгүй хүнд "эрээн цоохор" л байх нь ойлгомжтой. Дээд боловсрол, мэргэжлийн үнэ цэнийг үнэгүйдүүлсний гай өнөөгийн Монголд нүүрэлснийг илтгэж байгаагийн тод жишээ энэ. Монголчууд 20 жил эрж хайж, төөрч будилсаар л явна. Алдаагаа залруулах ажлыг бид өөрсдөөсөө эхлэх цаг болжээ. Хэн нэгнийг дагах бус, өөрт байгаа эд баялаг, эрдэм мэдлэг, түүхэн сургамж, туршлагадаа тулгуурлаж нөөц бололцоогоо дайчлан саад бэрхшээлийг давж гарах зурвасхан үед бидэнд ирчихээд байна. Цаг хугацаа монголчуудыг хүлээхгүй...

Өнөөгийн ардчилсан Монгол Улсын хувь заяа Монгол эх орондоо эзэн нь байхыг хүссэн хүн бүхний чин эрмэлзлэл төдийгүй үүний төлөө ажил үйлсээрээ харуулж яваа цөөнгүй монголчуудаа дэмжин, хамтарч ажиллаж, хийж бүтээхэд нь идэвхтэй оролцож туслах цаг үе ирээд байна. "Далайд дусал нэмэр" гэгчээр чин сэтгэлийн өчүүхэн ч тус, дэм багадахгүй. Монгол хүн эх орондоо жинхэнэ эзэн нь байхын утга учрыг та өөртөө, үр хүүхэддээ, найз нөхөдөө, хамт олондоо сануулж нэгдсэн зорилго, чин хүсэл эрмэлзэл бидний сэтгэлд дутаад байгаа бус уу. Монгол Улсын ирээдүй, хувь заяа бүр ч гэрэл гэгээгүй харанхуй болчихоогүй байгаа ч саар зүйл нь давамгайлж байгааг монгол хүн байтугай, харийн хүний нүдээр, тэдний дүгнэлтээс илхэн байгааг нуух аргагүй. Илүү их гэрэл гэгээг монголчууд өөрсдөө л гаргаж чадна. Өөдрөг амьдарцгаая монголчуудаа. Бид чадна. Биднийг сайхан гэрэлт ирээдүй хүлээж байна.

profile

Aмьдрал үргэлжилсээр байдаг. Гэнэтийн явдлаар дүүрэн… Нэг хаалга нээгдэхэд, өөр нэгэн хаалга хаагдана, харин нэг нь хаагдахад таны санаанд ороогүй өөр нэгэн хаалга нээгдэнэ. Та нэг оргилд хүрээд хартал яг хажууханд чинь өөр нэгэн арай өндөр  оргил байгааг харна

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2842338/ff8/trackback

profile

Маралгоо

2010.02.26 14:48:00
*.254.52.225

Илүү их гэрэл гэгээг монголчууд өөрсдөө л гаргаж чадна. Өөдрөг амьдарцгаая монголчуудаа. Бид чадна. Биднийг сайхан гэрэлт ирээдүй хүлээж байна.emoticon

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211372
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239292
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366725
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365272
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524294
» Монголдоо эзэн байцгаая! [1] ☆∽zarko∽☆ 2010-02-26 760
11630 solongos hel teach 2010-02-26 607
11629 Male & Female [2] Маралгоо 2010-02-26 675
11628 Хааяа худал хэлчихдэг эрчүүд сайхан сэтгэлтэй байдаг Маралгоо 2010-02-26 583
11627 Та ямар үед төрсөн бэ? [2] Маралгоо 2010-02-26 1037
11626 busguichuudeesee asuuh yum bna,... Ojanaa 2010-02-26 655
11625 SOLONGOS BARAAG HAMGIIN HYMDAAR sormuusmaa 2010-02-26 1185
11624 Huuhed n so surguuld yavuuldag eejuud bnauu~~ [2] milkinmilk 2010-02-26 948
11623 bvsgvichvddee hariulj tusalaach bi jiremsen yumaa bөөr ovdood baih yum [1] ev_negdel 2010-02-26 884
11622 Эхнэр нөхөр хоёрын хэн нь ах байх нь дээр бол [1] Маралгоо 2010-02-26 1092
11621 Ирээдүйн төрөх гэж буй хүүхдийн зан чанарыг хэлж болно Маралгоо 2010-02-26 822
11620 asuuh yum bn aa busguichuud ee! [7] lunaeba 2010-02-26 1481
11619 Шуудхан хэлэхэд би зүтгэж яваад шантардаг улцгар занг тэвчдэггүй Унаагаар үйлчлэнэ. 2010-02-26 1065
11618 asuult bna gteba 2010-02-26 690
11617 eejuudee orchuulaad uguuch [2] coolgirl 2010-02-26 733
11616 asuuh yum bna ? [5] hairthuu 2010-02-26 1071
11615 Kargo asuuya [1] bube2010 2010-02-25 1024
11614 eejuudee helj ogch tuslaach [4] bbc 2010-02-25 2635
11613 ХУРИМЫН БИЧИГ БАРИМТ [4] eej mini 2010-02-25 789
11612 СОТОЙ ТАНИЛЦАХЫГ ХОРИГЛОСОН [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-25 1189
11611 ЭЛГЭМСҮҮ ХААНА БАЙНАА БОЛОХОО БАЙЛАА [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-25 887
11610 БҮГД МЭДЭЖ АВААРАЙ [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-25 1090
11609 urilganii talaar? [4] kooko 2010-02-25 1109
11608 dugui unah yund sain be? [4] jeonju-s 2010-02-25 2808
11607 ????????bna aa [3] mymik 2010-02-25 1131
11606 janibek-d ????/ [1] mundur orj bna 2010-02-25 1015
11605 2 SARIIN 28 ND*** GOLDENBELL ** VZEEREI [1] AZ-60-GAL 2010-02-25 1029
11604 hehe egduunii yum be [1] Маралгоо 2010-02-25 884
11603 Аз жаргалтай хүн^^ [9] Маралгоо 2010-02-25 12826
11602 Ужгирсан үрэвслээс үүдсэн үргүйдэл ихэссэн Унаагаар үйлчлэнэ. 2010-02-25 5389
11601 asuuya [2] havh 2010-02-25 1071
11600 hi bvsguichvdee asuuh zuil bna [3] uu_u 2010-02-25 1067
11599 goo shnii daws gj?????? [1] mundur orj bna 2010-02-25 1933
11598 hi [4] sfff 2010-02-25 1337
11597 hi ym asuuy [2] qus 2010-02-25 1021
11596 huuhdiin haniadnii talaar assuy [1] 사랑해... 2010-02-25 1247
11595 tsetserleg [2] battsegtseg 2010-02-25 1035
11594 meonmug-t 1 davhriin 2 uruu baina. chichika 2010-02-25 757
11593 бүсгүйчүүдээс асууяа [4] anar.1203 2010-02-25 1115
11592 Gmobil-iin utasnii dugaariig helj ogooch.Bayarlalaa [1] Mongolbvsgvi 2010-02-25 896
11591 ХУУЛИЙН ТУХАЙ ЗӨВЛӨГӨӨ АВМААР ...... [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-25 1681
11590 shudnii gajig zasah hymdhan chanartai emneleg helj ogooch [1] jirmee 2010-02-25 2804
11589 ИЙМ БАЙВАЛ ЗӨВХӨН ӨӨРТӨӨ Л ГОМД [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-25 1007
11588 Шинээр гэр бүл бологсдын мөнгийг төсвийн тодотголд оруулна ӨДРИЙН МЭНД 2010-02-25 817
11587 sk utas [3] lg123 2010-02-25 905
배너신청
자생병원

배너신청