Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Шинээр гэр бүл бологсдын мөнгийг төсвийн тодотголд оруулна
2010-02-25 News.mn
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард төрсөн хүүхэд болон шинээр гэр бүл бологсдын мөнгийг энэ оны зургадугаар сар гэхэд өгөх төлөвтэй байна. Энэ тухай Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүүгээс тодруулахад “Тооцоогоо гаргаад дуусч байна. Халамжийн тогтолцоо нийгмийн даатгалыг бодвол гар бичмэл ихтэй, сумдаас хүртэл мэдээ ирдэг учир нэлээн цаг орж байгаа. Тооцоогоо дуусгаад төсвийн тодотголд суулгах жагсаалтад оруулна” гэлээ. Төсвийн тодотголд оруулах жагсаалт ирэх дөрөвдүгээр сард бэлэн болох аж. Ингээд төсвийн тодотголыг баталсны дараа дээрх мөнгийг нөхөж олгох гэнэ.
Д.Долгор