Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Би одоо 29 настай. Нөхөр 7 настай хүүгийн хамт харийн оронд амьдарч байна. Нөхөртэйгөө энд танилцаж хүүхдээ ч энд төрүүлсэн. Уул нь би өөрийнхөө амьдралыг төгс төгөлдөр л гэж бодох юм. Санаа зовох зүйлгүй сайхан л амьдарч байна. Тэгсэн бусад хүмүүст тийм биш бололтой. 

Би гоо засалч эмч хүн. Нийт өрхийн орлогын 80%-ийг би бүрдүүлдэг. Эхнэр нөхрөөс илүү мөнгө олох нь байгалийн жамийг зөрчиж байгаа юм шиг л хүмүүс хандах юм. Нөхөр маань эгдүүцэж хүмүүс намайг эхнэрээрээ тэжээлгэж байгаа мэтээр хараад байна. Чи гэртээ суу! Тэртээ тэргүй миний цалингаар тураад ухчихгүй гэх мэт утга учир нь олдохгүй юм ярина. Ер нь яахаараа эмэгтэй хүн эрэгтэй хүний заавал доор нь байж авъяас чадвараа гаргах эрхгүй байдаг юм. Найз бүсгүйчүүд болохоор танай хар юм гэртээ л налайж байна уу? Чи ер нь гэрийн ажил, тогоо шанагтай зууралддаг уу? гэж тоглоом шоглоом ч юм шиг доромжлол ч юм шиг юм ярина. Гэр оронг эхнэр нь тэжээж эр нөхөр нь манах нь тийм байгалиас гажууд хэрэг үү?

Өө бас муу хүүг минь! Хэдий 7-хан настай ч хүү минь их хэрсүү ухаантай. Гэм нь жаахан дуугүй. Өөрийнхөө л юмыг хийгээд явах дуртай. Нилээн лавшруулж асууж, чангааж байж ярьдаг хүүхэд л дээ. Удмын гэмээр ийм зан надад, миний аавд байдаг юм. Харин ээж болохоор чи хүүхэд хар багаас нь зожигруулж байна. Хүндрээд сэтгэцэд нь нөлөөлнө. Гэр орондоо байхгүй нөхөр хүүхдээ халамжлахгүй гадуур дотуур шал дэмий юм хийж явах юм. Ажил амьдралаа зохицуулж сураарай хүүхэд минь! гэсэн. Гэмгүй номоороо л явж байгаа юм шүү дэ миний хүү чинь. Ямар юмных нь сэтгэц! Би хэдий орой бүр ярилцаад байдаггүй ч гэртээ амрах цаг гарах л юм бол хүүтэйгээ хамт байдаг. Ээжтэйгээ зөндөө удаан хамт баймаар байна уу? Ээжийгээ санадаг у? Ээжээсээ хүсэх зүйл байна уу? Одоо юу хиймээр байна гэх мэт би хүүгийнхээ саналыг байнга асууна. Хөндлөнгийн хүмүүсийн ярьж байгааг эс тооцвол хүү бид 2 сайхан л амьдарч байна.

Ингэхэд байна аа. Хүүхнүүдээ! Мэддэг чаддаг юмтай эмэгтэйчүүдэд гэрийн мухар сахих нь зохихгүй гэж би боддог. Яадаг юм. Хүү бид 2 л сэтгэл хангалуун байвал бусдын бухимдал тэр боож үхэх гээд байгаа зүйлс нь огт хамаагүй.

Яахав нөхөр хүү 2 минь надаар хааяа дутдаг байх. Намайг хааяа санадаг байх. Гэхдээ тэглээ гээд хойш нь татах биш сайхан ярилцаж нэг нэгнийгээ ойлгодог байх хэрэгтэй юм шиг. Харамсалтай нь хань ижилд маань эр хүний эм хүнээс илүү дээр байх ёстой гэсэн үзэл баримтал, орлогийн хэмжээ гэх мэт зүйлс илүү чухал бололтой.

Эхнэр нөхрийн байр суурийн талаар юу гэж бодож байгаагаа надад хэлж өгч туслаач!

Сүүлдээ би ажил ажил гээд үнэхээр гэрээ хаячихав у? Хүү минь дуугүй ганцаараа байх дуртай болсон нь надаас болов уу? Нөхөр минь ганцаардсандаа ийм шалтаг олж бухимдаж байна уу? гэж боддог болсон. Тэгээд энд зөвлөгөө авахаар захиа бичлээ.

Эсвэл би сайхан амьдарч! Гол нь эхнэр нөхрийн байр суурийн асуудлаас болоод л дээрхи хүндэрлүүд үүсэв үү? Би явал дээр вэ? Баярлалаа.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2795245/520/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.02.15 21:55:52
*.5.101.162

АДИЛХАН  ӨМХИЙ  СОТОЙ ЗУРГААР СУУДАГ ГЭНЭН НЭГЭН БОЛ   ТЭГЭЭД Л ГЭРИЙН НЭРГҮЙ  ЗАРЦ....

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211360
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239278
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366675
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365255
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524273
11271 tumriin harshil [3] mishil 2010-02-16 1461
11270 asuuya [5] mishil 2010-02-16 1149
11269 СОЛОНГОСТ БАЙДАГ ОХИД БҮСГҮЙЧҮҮД БҮГД БОЛГООМЖИЛ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-16 17505
11268 САР ШИНИЙН МЭНД+ ЭРҮҮЛ МЭНД~!! AMERICAN 100% ийн үйлчилгээ 5 star WORLD standart ЭРҮҮЛ МЭНД~!! england75 2010-02-15 889
11267 paringosopt uinii em be [3] pppgg7 2010-02-15 1275
11266 sain bna uu bas l asuuh yum bna [3] 하늘 2010-02-15 1143
11265 hi bvsgvichvvdee orchullad uguuch tegeh vv yaraltai [2] balzol 2010-02-15 1320
11264 eejuudee asuuya [2] aqua99 2010-02-15 932
» БИ СОЛОНГОСТ БАЙДАГ .. ГЭРИЙН ЗАРЦ ...... [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-15 1171
11262 Asuuh yum baina busguichuudee [4] hee 2010-02-15 1240
11261 Машинаар үйчлэнэ. Унаагаар үйлчлэнэ. 2010-02-15 759
11260 nud hunhiilgeh [5] jeonju-s 2010-02-15 1834
11259 "ИСИР" САЛОН МОНГОЛЧУУДДАА "50%-ын ХЯМДРАЛТАЙ "БАРИА ЗАСАЛ" БОЛОН БҮХ ТӨРЛИЙН "ГОО САЙХНЫ" ҮЙЛЧИЛГЭЭГ ХИЙЖ БАЙНА 이슬.Исир(Салон) 2010-02-15 744
11258 zuwluuch [3] gowi3 2010-02-15 1337
11257 eejvvdees asuuya [4] anar od 2010-02-15 1558
11256 solongos hel Batsuda 2010-02-15 937
11255 hajuu oroo holsluulne marlaa247 2010-02-15 765
11254 Elgemsvv emchees asuuh um bna. [5] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-15 1015
11253 hi bvsgvichvvdee sar sheniin mend hvregii [1] uka shvv 2010-02-15 1366
11252 onoodor computeriin zah delguuruud ajilj bgaa yu hariu hurdan ilgeej tuslaachee summerbx 2010-02-15 1178
11251 * Д.Болорхон* Ээж нь үрдээ очноо [2] GUCGII 2010-02-15 1240
11250 Гэрийн эмч [1] batsy1 2010-02-15 911
11249 jangumd [1] j and s 2010-02-15 1079
11248 4 sariin vaktsin [4] jeonju-s 2010-02-15 1836
11247 solongos hel teach 2010-02-14 741
11246 manuka id-tai hvnd [2] jangum 2010-02-14 1027
11245 sar shiniin mend hvrgie bvsgvichvvdee file [3] goch 2010-02-14 4611
11244 Цагаан бар жилд 12 жилтэн тус бүрийн зурхай [2] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-14 3402
11243 barby [1] ezengui aral 2010-02-14 825
11242 hi [2] bulls 2010-02-14 937
11241 happy valentine file [4] HUU888 2010-02-14 1274
11240 САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ Бүсгүйчүүдээ [2] mgldevochka 2010-02-14 921
11239 mashiin zarna file stitch23 2010-02-14 896
11238 Далай лам: Би хэтэрхий залуу байна [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-14 1099
11237 hosuudad gegeen hairiinhaa udriig saihan temdeglej bna uu? [4] gteba 2010-02-14 1270
11236 buh busguiguuchuuded buh ail urhid gteba 2010-02-14 895
11235 hi asuuya hariulj ogooch [1] M.puto 2010-02-14 1025
11234 MAPГAAШ 9-13 ЦАГ ХҮРТЭЛ 40% ХӨНГӨЛӨЛТТЭЙ ДOTOP БOЛOH ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ АЖИЛЛАНА ** 010-7566-7074 ** AZ-60-GAL 2010-02-14 842
11233 BUSGUICHUUDED TOS NEMJ IRLEE [1] slimgel 2010-02-14 929
11232 ezengvi aral--- id-tai hvnd [2] jangum 2010-02-14 1184
11231 TUSLAACH laaghatm 2010-02-13 936
11230 XARIULJ TUSLAACH laaghatm 2010-02-13 811
11229 MAGIC CITY CLUB - "LOVE IN WHITE MOON" PARTY!!! [1] Kazeem 2010-02-13 835
11228 sar shiniin mend hurgei helj ogch tuslaach [1] tsolko 2010-02-13 1411
11227 solongos hel Batsuda 2010-02-13 781
배너신청
자생병원

배너신청