Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Бага насны ,ялангуяа 5-аас доош насны хүүхдийг хүчтэй сэгсэрснээс тархинд нь гэмтэл үүсч цус харваж болзошгүй юм. Нярай хүүхдийн толгой биенээсээ хүнд, хүзүүний булчин сул тул сэгсрэх үед илүү их бэртэж гэмтэнэ.Нярай бага насны хүүхдийн тархи жижиг, зөөлөн,гавлын ясыг дүүргэдэггүй тул сэгсрэх үед тархи нь гавал ясыг мөргөж цохигддог.Мөн бага насны хүүхдэд тархины мэдрэлийн судлууд нь гадуураа миьлинээр бүрхэгдээгүй байдаг тул хүчтэй сэгсрэх үед их гэмтэдэг.Бага насны хүүхдийг сэгсэрснээс болж ТАРХИНД ЦУС ХАРВАХ, НҮДНИЙ ТОРЛОГ БҮРХЭВЧИНД ЦУС ХАРВАХ , ТАТАЖ УНАДАГ БОЛОХ, НУГАСНЫ ГЭМТЭЛ СААЖИЛТ , ХЭЛ ЯРИА БОЛОН АНХААРАЛ ТӨВЛӨРҮҮЛЭХ ХҮНДЭРЛТЭЙ БОЛОХ аяултай юм байна.Нярай хүүхдийг тэврэхдээ,тоглохдоо үргэлж толгойг нь түшиж байх 5-аас доош насны хүүхдийг сэгсэрч болохгүй юм байна