өөрт тулгарсан асуудалаа яримаар байна. Энд би элдэв залуус секс бүтэлгүй амьдрал хэрүүл маргаан зовлон зүдгүүр яриахгүй. Гагцхүү өөрийн биеийн бүтцийн тухай ярихаар зориг шулуудав. Эмэгтэй хүний асуудал… Би их жижигхэн хөхтэй л дээ бараг л хавтгай цээжтэй гэхэд нэг их дэгсдүүлсэн болохгүй. Одоо би өсвөр насны хүүхэд биш аль эрт хөгжиж боловсорч дуусдаг нас. 23 настай эмэгтэй. Ажил амьдрал өөртөө гутраад байх юм алга аа. Би тийм ч сэтгэл санаагаар унаад байдаг сул дорой эмэгтэй биш. Надад ийм жижигхэн/бараг байхгүй шахам / хөхтэй болохоор хааяа эвгүй санагддаг. Өсвөр насанд их л эмзэглэж уйлдаг байлаа. Одоо ч бүр тоохоо болиод өөрөө тэр сул талаа далдалсан хувцас хунар өмсөөд, хатуулгатай хөхөвч энэ тэр зүүгээл болоод л байдаг. Би өөрөө ба бясалгалаар , буддизм сонирхдог болохоор хүний бие бол зүгээр л энэ дэлхий д амьдрах хугацаанд өмсөж байгаа хувцас , бие маань яг жинэхэн мөн чанарыг маань тодорхойлохгүй гэж ойлгодог. Нэг ёсондоо бид үхээд л өнгөрхөд сүнс маань гараад л энэ бие ямар ч муухай сайхан байсан орхиод явна шүү дээ. Гэхдээ би тийм ч хийсвэр сэтгэлтэй биш ээ. Өөртөө иймэрхүү зүйлүүдийг санаж бодон, өөрөө өөртөө зовлон учруулахгүйгээр өдийг хүрлээ. Зарим эмэгтэйчүүд бол хөх томруулах энэ тэр гэж энээ тэрээ баахан явж биеэ оролдох л байсан байх. Надад бол энэ байгаа чигээрээ л би өөртөө хайртай. Нэг ёсондоо өөртөө итгэлтэйгээр өөрийгөө аваад явчихдаг.
Гэхдээ би яахав ингэж бодоод яваад байдаг. Өөр хүмүүс ялангуяа эрэгтэй хүмүүс бол үргэлж л төгс төгөлдөр юм юу байна гэж хайж байдаг хүмүүс. Би хүнтэй харьцаанд орохоос хүртэл санаа зовоод орохоо больсон. Ийм цээжтэйг хүн харвал лав намайг сайн хэлэхгүй учраас би хүнд муугаа үзүүлж доромжлуулж байхыг хүсээгүй учир тэгэж доог тохуу болдоггүй. Харин одоо хүнтэй сууж нөхөрт гарна. Тэр үед яана аа хүн надтай суух болов уу даа. Яаж цаашдаа эрэгтэй хүнтэй хамт байна Гэхээс яс хавталзах шиг болох юм аа. Ийм эхнэртэй эр хүн лав байхгүй биз аягүй бол намайг орхиод явчуул яана аа гэж санаа зовох боллоо ойрд… Аа тийм миний ийм байдал удамшилынх биш л дээ. Ээж эгч бүгд хэвийн. Би бараг дэлхий дээр ганцаараа ийм гэж боддог ш дээ. Эмчид үзүүлж байсан цаашдаа ургах боломжгүй гэсэн. Ёстой нөгөө урьд насанд хийсэн үйлийн үр л байх даа. Гэхдээ би бууж өгөхгүй ээ. Гагцхүү та бүхэн энэ талаар юу бодож байгаа хэл дээ… Ялангуяа эрэгтэй хүмүүс юу гэж бодож байна. Ийм эхнэртэй хэзээ ч болохгүй юу тэ?
iim hun gants chi bishee bdag uymaa minii tanih neg huuhen bu habtgai tseejtei bid meddeg ch bidend ter ni muuhai sanagdaad bdagui ee bas huuhedtei tgs togoldriig haisan hun l ebgui zan gargaj magadgui ternees unen setgelees sain bolson hun bol neeh problem bolgood bhgui ee