Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366





    Чамдаа би дурлахгүй байхын аргагүй Чанга тэврэхэд чин уярахгүй байж чадахгүй Өөрийг тань би хайрлахгүй байхын аргагүй Өр зүрхэндээ дуулахгүй байж чадахгүй нь Сайхан чамайгаа санахгүй байхын аргагүй Саруул дүрийг чинь зүүдлэхгүй байж чадахгүй Хонгор чамайгаа харамлахгүй байхын аргагүй Холын холоос ч тэмүүлэхгүй байж чадахгүй . Эгэлхэн чамтайгаа ярихгүй байхын аргагүй Эр хонгор дуунд чинь уяраад эрхлэхгүй байж чадахгүй Нуугдаж надаар тоглох гээ юу
    Намрын бороонд ч алга байна шvvдээ чи
    Хэт гvнзгий дотносол над бэлэглэчихээд
    Хэлэх ч vгvй явчихлаа гэж vv дээ чи
    Хэрсvv суух нас минь болсон ч гэлээ
    Хэнээс ч илvv эрхэм юм даа чи наддаа

    Хан Хoхvйн оргил шиг oндoр холын уулзварт
    Харц харцаараа хайрлалцах учрал бий .


      











    ☆★ <***АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ ***>>>> ☞ <***АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ ***>>>>☜  Би өөртөө тохиолдсон явдлаа бичихээр шийдлээ, магадгүй ганцаараа шаналж явснаас арай дээрдэх байлгүй гэж бодоод. Би нөхөр, 3 настай хүүхэдтэй 28 настай бүсгүй. Хэнд ч гологдохооргүй царай зүс бие хаатай, гадаад дотооддоо боловсрол эзэмшсэн чөлөөт нэгэн иргэн байнаа.

    Хүүхдээ төрүүлээд хэдхэн сар болж байхад би газар дээрх ганц хайртай найзаа (тэр үед шүү) нөхөртэй минь жирэмсэн байх үеэс минь авахуулаад хүүхдийг минь төрөөд нэг хоёр сартай болох хүртэл араар минь тавьж уулзаж учирдаг байсныг мэдлээ. Арван жилийн бага ангиас л нэг ангид сурч найзалж ирсэн хүн байлаа.Тэрийг сонсох үед нөхөр маань Монголд байхгүй байсан. Яаж шаналж зовж галзуурах гэж байснаа би үгээр олигтой тайлбарлаж чадахгүй байх. Тийм юм ном зохиол дээр л гардымуу гэсэн чинь надад тохиолдов. Би нөхөртөө маш их итгэдэг байж билээ. Хөдөө сар сараар ажилладаг болохоор мэдээж хотод байх үедээ эхнэр хүүхдээ санаж цуг сайхан байхыг бодохоос биш өөр хүүхэнтэй явалдаж заваарна гэж даанч санаагүй, хэтэрхий их итгэдэг байсан болохоор хажууд минь нүдээ ирмэж дохилцож байгаад гарахад хүртэл мэддэггүй байсан байгаан. Тэгээд нөхөр маань байхгүй учраас найз бүсгүйгээ дуудаж уулзав. Би чиний хувьд хэн бэ? гэхэд, чи бол миний хар багын минь найз, зовоход минь хамгийн түрүүнд туслах …… гэх мэт гуцаж гарлаа. Би тэгээд чи тийм сайн найзынхаа нөхрийг тэврээд хэвтэж байхдаа чи намайг юу гэж бодов? гэсэн чинь учиргүй өөдөөс маань орилчихсон. Хэн тэгэж байгаан? гээд нөхөр маань өөрөө хэлсэн гэж зохилдуулж асуухад  ёооё танай нөхөр чинь дотроо санаархаад бүтэхгүй болохоор нь ингэж байгаан, угаасаа намайг ганц бие болохоор чамайг надтай нийлүүлэх дургүй, угаасаа нөхрүүд тэгдэг гээд л арай ч дээ, гэээл бөөн чарлав. Намайг бүүр нээрээ ч худлаа юм болов уу гээд эргэлзтэл орилсон гээд боддоо. Одоо бодоход тэр заваан хүүхэн хэрвээ би баригдвал … гэж их бэлдсэн байсан жүжгээ тавьчаад гараад явчихсан байгаан.

    Түүнээс хойш би сэтгэлийн хэвийн байдалдаа орох гэж их зүдэрсээн, хоёр ч ондоо бясалгалд  суулаа, Yahoo.н Answer and Quistion дээр хүртэл өөртөө тохиолдсон зовлонгоо бичиж хүмүүсийн бичсэн зөвлөгөөгөөр сэтгэлээ тайтгаруулах гэж оролдлоо, фитнэс бассейнд ч явлаа, 6 хан сартай хүүхдээ тэвэрч нэг уйллаа, ганцаараа машин барьж уулан дээр гарч чаралж үзлээ гэх мэт хэлэх юм олоон олон. Хүнд ер нь бүх л сэтгэлээрээ итгэж болдоггүй юм шигээ, тэгэж итгэж явсан хоёрын хоёр хүн нь итгэлийг нь алдахаар эргээд шокноосоо гарахад хэцүүхэн байдаг юм билээ. Нөхөр маань гадаадаас ирээд найзтай чинь бас бус хүмүүстэй ууж байгаад тэр өөрөө согтуу байхад минь гэртээ дагуулж очсон гээд ахиж ингэж чамайгаа зовоохгүй, чамд л хайртай,  хүүхдээ бод л доо гээд л гуйж гувшиж баахан амлалт өгч олон ч хоног 2 талд байсан. Олон ч хүн сал, тэр завааныг уучилж хэзээ ч болохгүй гэж байсан боловч би нөхрөө уучилсан юмаа . Эхний үед тэр хоёрын заваарч байгаа нь нүдэнд харагдаж миний зан ааш ч гэж хар яр хийсэн амьдрал хүйтэн хөндий аймшгийн. Мэдээж цаг хугацаа л эдгээдэг жамаар би арай ч гайгүй болж, уучилбал уучилсан шиг уучилъя гэж бодож их хичээж тэрэндээ ч одоо бол амьдрал маань хэвийн сайхан болсон. Одоо тэр зүйлийг дурсаад байхаа больсон ч надад байнга бодогдох юм. Найз байсан хүнийгээ хүний урманд уучлаарай ч гэж нэг ч удаа хэлээгүй болохоор ингээд байгаан болов уу, тэр над дээр ирж миний буруу уучлаарай гэж уйлан хайлан гуйсан бол миний сэтгэл илүү хөнгөн байх байсан юм шиг санагдаад байх юм. Очоод буудаад унагаачихмаар санагдаж байсан үе ч мөн ч их. Нөхөртөө өөр хүнтэй явалдаж баригдаад салсан, ганц бие болсноосоо хойш эрчүүдтэй харьцах нь замбараагүй болсон, нялх хүүхэдтэй айл гэрийг үймүүлээд загнахаар жишим ч үгүй байсан тэр хүнийг хүнээ байж байна гэж мэддэг байсан мөртлөө би түүнд итгэсээр байсан миний буруу миний хохь л боллоо. Нөхөртэй минь явалдаж байхдаа сургуулиа төгсөж чадахгүйнээ хахуулийн мөнгө байхгүй гэхэд нь ч буцалтгүй тусламж болгон ногоон өнгөтэй дэвсгэртүүдийг сэтгэлээсээ өгч ч байлаа хөөрхий…

    Одоо нөхөртөө урьдны гэнэн цагаан сэтгэлээр итгэхээ больсоон. Тийм ч их хайрлахаа больсон ч байх. Яахав уучилсан сэтгэлийг минь бодож амьдралийнхаа төлөө, миний төлөө үнэхээр их хичээж байгааг нь харж мэдэрдэг тулдаа л хажууд нь байгаа байхаа.   Ор хөнжилдөө ч би хүйтэн болсноо өөрөө сайн мэдрэх юм, олон хүний бэлдээд байдгүй романтик үдшийг нөхөр маань хааяа бэлднэ, тэгсэн ч дур хүсэл ч хөдлөх нь бага болсон байх юм, тэглээ гээд өөр хүнээс ор хөнжлийн жаргалыг хайгаад явах хүн би биш боловч хар залуугаараа бүр нэг хөрөлттэй амьтан болж байгаам биш байгаа ч гэж бодож хааяа айх юм. Намайг татаж чангаахгүй л бол надад сайхан, тэгээд гуйлгаж гуйлгаж долоо найм заримдаа арав ч хонож байж нэг ойртно. Амьдрал минь хангалуун ч сэтгэл дотроо байнга бодож шаналах зовлонтой, байнга нөгөө хүүхнийг бодож дотроо хараагаастай. Би өөрөө эргээд шулам болсон юм болов уу, эсвэл надад дахиад хугацаа хэрэгтэйм болуу, үгүй бүүр салаад хаяаад явах ёстой ч юм болов уу…. Ийм юмыг ор тас мартчихдаг сайхан арга байна уу таминэээ, надад сайн муу зөвлөгөө юу ч хамаагүй бичээрэй.

    profile


    profile 

     

    Хамаг бүгдээр чамайг
    Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
    Хамгийн сайн хүмүүс гэж
    Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
    Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
    Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
    Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
    Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
    Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
    Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
    Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
    Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
    Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
    Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
    Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
    Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
    Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
    Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
    Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
    Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
    Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
    Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
    Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
    Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

    Холбоотой бичлэг :
    http://www.mglclub.com/2650228/916/trackback
    List of Articles
    Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
    Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211353
    Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239274
    Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366648
    Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365249
    Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524262
    10191 shud [2] mishil 2010-01-15 2105
    10190 hi helnii beltegeld suuj baigaa humuusees asuuya [6] cdkeycrack 2010-01-14 1694
    10189 bvsgvichvvdee ym asuuya [3] 0L0 2010-01-14 1875
    10188 medeh ni orchuulj uguuch [1] huuuuue 2010-01-14 1653
    10187 HARIULJ OGNO UU EEJUUDEE [5] sara23 2010-01-14 1717
    10186 "ИСИР" САЛОН МОНГОЛЧУУДДАА "50%-ын ХЯМДРАЛТАЙ "БАРИА ЗАСАЛ" БОЛОН БҮХ ТӨРЛИЙН "ГОО САЙХНЫ" ҮЙЛЧИЛГЭЭГ ХИЙЖ БАЙНА 이슬.Исир(Салон) 2010-01-14 1085
    10185 6 sartai huuhded^^ [8] manuka 2010-01-14 5243
    10184 humuusee asuuyaa muu ohin 2010-01-14 1261
    10183 asuuya busguichuudees [1] ineemseglel99 2010-01-14 1652
    10182 jaahan ineehuu [1] muu ohin 2010-01-14 8562
    10181 УХААЛАГ ЗАЛУУ ЧАМД БАЯРЛАЛАА [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-14 1469
    10180 ,,,,,,,,ЭЗЭНГҮЙ АРАЛД>>>>>>>>> [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-14 1366
    10179 ҮНЭНДЭЭ Л ИХ АЙЖ БАЙНА [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-14 1343
    10178 ger buliin visanii talaar zovlogoo ogooch [8] princess*** 2010-01-14 1991
    10177 hi humuusee asuuh zuil bna^^ [3] tuul_0724 2010-01-14 1721
    10176 eejvvdee hariulj ogooch [4] goch 2010-01-14 1670
    10175 hi asuuy [3] bum3 2010-01-14 1489
    10174 asuuya aa huuhnuudee [2] Мишээл 2010-01-14 1429
    10173 haruilj ugnuu [5] coolgirl 2010-01-14 1501
    10172 kolond buhbilegt 2010-01-14 1049
    10171 hi elgemsuugees asyyh yum bnoo [2] buhbilegt 2010-01-14 1499
    10170 Д.Төмөртогоо: Шээс “экологийн цэвэр бүтээгдэхүүн file mbmmbm 2010-01-14 20369
    10169 bvgvichvvdee yum asyye [1] buhbilegt 2010-01-14 1837
    10168 bvsgvichvvdee yum asyye [2] buhbilegt 2010-01-14 1480
    10167 dahiad l asuuya [1] mishil 2010-01-14 1318
    10166 kimpo collegeiin oyutnuudadaaaaaaaaaaa UKA22 2010-01-14 1071
    10165 irgenii unemleh asuuyaa [4] asuuyaa 2010-01-14 2102
    10164 asuuh yum bn egch naraa [2] ajilsag ohin 2010-01-14 1445
    10163 eejvvdees asuuya [1] anar od 2010-01-14 1334
    10162 comiin talaar yum asyye [2] 카라. 2010-01-14 1409
    10161 АРГАГҮЙ ҮНЭНИЙГ ХЭЛЖЭЭ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-14 1367
    10160 2HVNII BOLON 1HVNII SHINE SAIN CHANARIN OR MATRASS VILDEWRIIN VNEER 서울,경기도,인천NII HARIYA BVH GAZRUUDAD 1-2 HONOGT VNEGVI HVRGVVLNE 2HVNIIH 250.000won 1 HVNIIH 210.000wonUTAS:01092947847 YAHOO HAYG(ORZARAH_KR)ORNII URT2m ORGONNI 2HVNIIH1.40m,1HVNIIH1m or zarah 2010-01-14 1029
    10159 goo saihnii mes zasal.......? [3] [4] girls_mgl 2010-01-14 3793
    10158 Hi Elgemsuugees asuuya [2] asuya 2010-01-14 1295
    10157 spraliig solongosoor yu gedeg we yaraltai helj ogooch [3] anar.1203 2010-01-14 1339
    10156 LIRIKOS VERIRTE goo saihani baraa. file chachabo 2010-01-14 935
    10155 Busguichuudee asuuya! [7] NikiE 2010-01-14 1306
    10154 asuuya [3] 20000810 2010-01-14 1213
    10153 zuvluuch huuhnuudee [4] mishil 2010-01-14 1685
    10152 СОЛОНГОСТ АМЬДАРДАГ БҮГДЭД МЭДЭЭЛЭЛ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-14 3412
    10151 СОЛОНГОСТ БҮСГҮЙЧҮҮДЭЭ БҮГДЭЭРЭЭ ЦОГЛОГ ШҮҮ [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-13 1986
    10150 СОЛОНГОСТ УДААН АМЬДАРВАЛ ИЙМ Л.................. [5] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-13 2046
    » СЭТГЭЛИЙН ШАРХ АРИЛДАГГҮЙ ЮМ БАЙНА БҮСГҮЙЧҮҮДЭЭ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-13 1827
    10148 НАЙЗ МИНЬ УДАХГҮЙ ХҮСЭЛ ЧИНЬ БИЕЛНЭЭ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-13 1881
    10147 hi eej uud ee maria emnelegiin hayagiig helj ogooch [1] tsolko 2010-01-13 2147
    배너신청
    자생병원

    배너신청