Moderator: mgl_300
Сайн байцгаана уу юуны өмнө би энд өөрт тохиолдсон нэгэн явдлыг бичиж зөвлөгөө авах гэсэн юмаа… Би одоо 25 настай анх нөхөртэйгээ оюутан байхдаа танилцаж үерхсээр бид нэг гэрт орж амьдраад 3 жил болж байна. Манай гэр бүл уг нь их аз жаргалтай маш сайхан гэр бүл байдаг. Гэтэл 5 сарын өмнөөс надад нэг зүйл тохиолдлоо яасан бэ гэхээр бид өнгөрсөн 3 жилийн хугацаанд огт хүүхэдтэй болсонгүй ингээд л өдөр хоногууд өнгөрөөд л байдаг. Хүүхэд олохгүй л байлаа. Тэгээд би 5 сарын өмнө нөхрийгөө 2-лаа эмнэлэг орж үзүүлий гэж гуйсан юм. Тэгээд бид хамт явсан нөхөр маань шинжилгээ өгчөөд ажилтай гээд түрүүлээд явсан харин би эмнэлэг дээр шинжилгээгээ өгөөд яүдсийн. Гэтэл юу болсон гээч бидний шинжилгээний хариу гарсан гарах гарахдаа үнэхээр намайг цочирдуулж шоконд оруулсан. Хүүхэдтэй болох тал дээр нөхөрт маань асуудал байсан биш харин надад хүүхэд тээх чадваргүй гэсэн хариу гарсан юм. Би хариугаа аваад маш их сэтгэлээр унасан энэ тухай нөхөртөө юу ч хэлээгүй нуугаад л өнгөрсөн гэтэл сүүлийн үед нөхөр маань 2-лаа хөөрхөн хүүхэдтэй болъё гээд байх боллоо. Бид бие биендээ маш их хайртай боловч нөхөр маань намайг хүүхэд тээх чадваргүй гэдгийг мэдвэл надаас салах байхаа гэж айгаад байх юм. Би сүүлийн 5 сар ганцаараа шаналаад явж байна би яах ёстой бэ эсвэл нөхрөөсөө салаад таг чиг болсон нь дээр юм болуу надад туслаач…