Moderator: mgl_300
Мартамхай байдлын шалтгааныг эрдэмтэд судалж үзсэн. Тэд 400 гаруй хүний тархины үйл ажиллагааг харьцуулж үзэхэд түрэлтийн механизм, хасалтын механизм оюун санаанд үйлчилснээс хүн юмаа мартдаг гэдгийг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл хүн өөрийн сонирхолгүй, эсвэл таагүй дурдатгалтай холбоотой зүйлсээ бодол санаанаас арчиж, түрж гаргахыг хэлж буй аж. Жишээ нь цүнхэндээ байгаа өөрт нэг их хэрэгцээгүй байгаа эд зүйлийг хаях, дургүй ажилтай холбоотой бичиг баримтаа гээх. Энэ бол түрэлтийн механизм үйлчилж байгаагийн шинж тэмдэг гэнэ.
Харин хүний сонирхол нэг зүйл дээр төвлөрч, бусад үйл явдал чухал биш санагдах үед хасалтын механизм ажиллаж йхэлдэг байна. Энэ нь хүн дэлгүүрт явж байхад илүү үйлчилдгийг тогтоожээ. Тэгэхээр өөрт хэрэгтэй юмаа байнга хаяж гээдэг бол үүнийг далд ухамсраас илгээж буй дохио гэж үзэх хэрэгтэй. Тиймээс тунгаан бодож, өөрийн амьдралын хэв маягаа өөрчлөхийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Та цагаа байнга гээдэг бол цаг хугацаатай холбоотой асуудал буй эсэхийг сайтар бод. Мөн найзынхаа өгсөн бэлгийг таксинд юм уу хаа нэгтээ гээсэн бол тэр найз чинь таны хувьд тийм ч чухал биш бололтой.
Бас нэгэн сонирхолтой судалгаа нь хүн эд зүйлээ гээх нь гутарч, сэтгэлээр унах шалтгаан биш гэдгийг баталсан аж. Эсрэгээрээ хувийн амьдрал болон бизнесээ шинээр эхлэх боломжтой гэж үзжээ. Учир нь огт юмаа гээдэггүй хүмүүс байнгын түгшүүр, ачаалал дунд амьдардаг байна. Тэд үргэлж айж, элдэв хоригт хүлэгддэг тул шинэ боломжийг алддаг гэж судлаачид үзжээ.
МАРТАМХАЙ ХҮМҮҮСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
-Гэрээс гарахын өмнө юу хийхээ төлөвлөж бич
-Дэлгүүр, кафе, цайны газар, айлаас гарахын өмнө эд зүйлээ бүртгэж сур
-Өдөр бүр авч явдаггүй шүхэр зэрэг эд зүйлийг голдуу мартдаг гэдгээ сана.
-Ta ямар хувцсыг хаана хийснээ мэдэхгүй дандаа эрж байдаг бол хувцасны шүүгээ, тавиур, хайрцаг, савны гадна талд дотор нь байгаа зүйлсийн нэрийг жагсааж бичсэн цаас наа. Эсвэл тодорхой өнгийн цаасаар төлөөлүүлж болно.
-Хэрэв таны хүүхэд, дотны хүмүүс байнга юмаа гээдэг бол бүү загна. Үүний оронд туслахыг хичээ.
-Гар утсаа байнга гээдэг бол тусгай халаастай цүнх, гар утасны гэр бэлтгэж түүндээ хийж заншаарай.