Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Eндгeн эс боловсрон гадагшлах eдрийг тодорхойлж, жирэмслэх таатай eдрийг тооцон гаргахын тулд та биеийн температур буюу суурь температурын eeрчлeлтийг хянах аргыг хэрэглэж болно. Энэ мeчид хэмжих температурт гадаад орчны хvчин зvйлvvд бараг нeлeeлeхгvй. Тиймээс хэмжилтийн энэ аргыг суурь гэж нэрлэж байгаа юм. Суурь температур Суурь температурыг хэмжих замаар vр тогтох vеийг тодорхойлох аргыг 1953 онд Английн профессор Маршалл боловсруулжээ. Сарын тэмдгийн мeчлeгийн янз бvрийн vед температур хэлбэлздэг байна. Vvнийг мeчлeгийн янз бvрийн vед температурыг тодорхойлж байгаа дааврын тeвшинeeр тайлбарлаж болно. Сарын тэмдгийн vед температур vргэлж eндeр /37 градусаас дээш/ байдаг. Мeчлeгийн эхний vед eндгeн эс боловсрон гарах хvртэл температур бага, 37,0 - 37,5 градус байх бeгeeд eндгeн эс боловсрон гадагшлахын eмнe температур буурна. Харин боловсорсоны дараа шууд л 0,2 - 0,3 градусаар /37,6 - 38,6 градус/ eсдeг. Eндeр болсон температур дараагийн сарын тэмдэг ирэх хvртэл хадгалагддаг. Суурь температур eндгeн эс боловсрох хvртэл 12 - 24 цагийн хооронд буураад, боловсорсоны дараа 1 - 2 eдeр дунджаар 0,2 - 0,5 градусаар eсдeг байна. Тийнхvv температур eндeр бол eндгeн эс аль хэдийнэ боловсорсныг илтгэж байна гэж итгэлтэй ярьж болно. Eндгeн эс боловсорсноос хойш гурван eдрийн дараа vр тогтоох чадвараа алддаг. Хэрвээ эмэгтэй жирэмсэн болсон бол сарын тэмдэг ч ирэхгvй, жирэмсэн байх хугацаанд температур eндeр хэвээр байна. Ингээд eдeр бvр температураа хэмжиж график гаргавал vр боловсрон гадагшлах eдрийг тодорхой нарийвчлалтай тодорхойлж болно. Температурын eeрчлeлтийг бvртгэж байгаа график гаргаснаар тодорхой тохиолдол бvрт vр боловсрон гарах vеийг тодорхойлж болно. Суурь температурыг хэрхэн хэмжих вэ? - Температурыг ам, vтрээ эсвэл шулуун гэдэсний аль нэгэнд хэмжиж болно. Гэхдээ нэг мeчлeгийн турш хэмжилтийн нэг л аргыг хэрэглэх ёстой. - Температурыг eглee бvр нэг цагт орноосоо босолгvй хэмжиж, хэвтээгээрээ бичиж тэмдэглэнэ. Температурыг мeчлeгийн турш ялангуяа сарын тэмдгийн vеэр хэмжих нь зvйтэй. - Та тоон термометр хэрэглэж байгаа бол дохио eгeх хvртэл буюу нэг минут хvлээх хэрэгтэй. Ердийн халуун хэмжих шилээр бол таван минут орчим хэмжээрэй. - Хэмжилтийг долоо хоногийн аль ч eдрийн нэг л цагт хийх хэрэгтэй. Хэрвээ амралтын eдрvvдэд эсвэл eeр ямар шалтгаанаар хэмжилтийн цаг алдагдсан бол тvvнийгээ графиктаа заавал тэмдэглэ. Илvv унтсан нэг цаг бvрт температур аравны нэг градусаар eсдeг. - Температурыг наад зах нь тасралтгvй унтсан гурван цагийн дараа хэмжих хэрэгтэй. Жишээлбэл, та ер нь найман цагт босдог. Гэтэл нэг удаа бие засах гэж зургаан цагт босох болсон бол температурыг босохоос eмнe буюу зургаан цагтаа хэмжих хэрэгтэй. Vvнийгээ график дээр тэмдэглэ. Эс бeгeeс хэмжилтийн нарийвчлал алдагдана. - Суурь температур янз бvрийн хvчин зvйлийг мэдэрдэг учир онцгой анхаарал шаардана. Хvчин зvйл гэдэгт хэмжилт хийхээс eмнe наад зах нь 3 - 4 цагт согтууруулах ундаа хэрэглэсэн, бэлгийн харилцаанд орсон байдал, сэтгэл санааны хямрал, нойргvйдэл хамаарна. Ер нь биед гарсан ямар нэг eeрчлeлтийг графиктаа нарийн тэмдэглэх хэрэгтэй. - Нарийн график гаргахын тулд ажиглалтыг наад зах нь гурван сар хийх хэрэгтэй. Суурь температурын график байгуулах нь Графикт vзvvлэлтийг eглee бvр шууд бичиж тэмдэглэх хэрэгтэй. Жишээлбэл, Ажиглалтын тэмдэглэгээний ийм хэлбэр эмэгтэйд eeрт нь болон тvvний эмчид жирэмслээгvй шалтгаан, мeчлeг eeрчлeгдсeний учрыг олоход маш их тус болно. “Ялгаралт” хvснэгтэд бэлгийн эрхтнээс ялгарч байгаа шингэний байдлыг тэмдэглэнэ. “Бусад” гэсэн хvснэгтэд дээр дурьдсанчлан хэмжилтэд нeлeeлж болох хvчин зvйлvvдийг тэмдэглэнэ.
Тэмдэглэгээ: Хvv-Х, охин-О