Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

“Дэлхийн мисс- 2009” тэмцээний оролцогч Б.Батцэцэг: “Би тэрнээс мундаг” гэж хэлмээргүй байна

MissWorld-2009” тэмцээн 59 дэх удаагаа Өмнөд Африкийн Иоханесбург хотод зохиогдох гэж байна. Энэхүү тэмцээТа бүхэн Б.Батцэцэгийн талаарх мэдээлэл missworld.com вэб хуудсанд хэрхэн байршсаныг энд дарж хүлээн авч үзэж болох юм.

-Юун түрүүнд өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Батбаатарын Батцэцэг гэдэг. Одоо 24 настай. Арван жилийн 18-р дунд сургуульд англи хэлний ангийг төгссөн. “Хөхтэйхан” эдийн засгийн дээд сургуулийг даатгалын эдийн засагчаар төгсөөд одоо СЭЗДС-д Бизнесийн удирдлагын чиглэлээр эчнээ ангид суралцаж байгаа. Загвар өмсөөд арваад жил болж байна. Сингапур, Хонконг, Шанхайд гэрээгээр ажилладаг. Урьд нь Солонгос, Израйль, Вьетнам, ОХУ-д загвар өмсөж байсан. Хамгийн анх “том” Байгал багш дээр дамжаанд орж байлаа. Дараа нь Эрдэнэтуяа багшийн Эра төвд хамрагдаж байгаад одоо “Монгол модель” агентлагт гэрээгээр ажиллаж байна.

-Ямар шалгуураар Монгол Улсыг төлөөлж, “Дэлхийн мисс”-т орох болов?
-Миний материал “Десофт” студид байдаг. Материалаас шалгаруулж авсан. Намайг Сингапурт байхад дуудаад би ирсэн.

-Бэлтгэл нь хэр хангагдаж байна?
-Сарын өмнөөс бэлтгэж эхэлсэн. Бэлтгэл бараг хангагдсан гэж хэлж болно.

-Монгол Улсаа яаж илэрхийлэх вэ?
-Тэмцээний шүүгчид, зохион байгуулагчид нь сар хагасын хугацаанд тэр хүнийг хажууд нь байж дүгнэдэг юм билээ. Өнгөрсөн жил автобусны жолооч нь зохион байгуулагч нь байсан гэж байгаа юм. Охидынхоо дунд орж тэгж шалгадаг. Хувь хүнээс нь тэр хэн бэ гэдгийг нь хянадаг. Тийм болохоор байх хугацаандаа л Монгол орныхоо тухай сайтар ярьж, танилцуулна. Шүүгч нар нь дуудаж уулздаг гэсэн. Монгол улс маань онцлог, сайхан түүхтэй. Түүхийн талаас нь ярина даа.

-Арван жил загвар өмссөн болохоор юутай ч “Дэлхийн мисс”-ийн тайзан дээр гарахад сандархааргүй, хангалттай туршлагатай?
-Тийм. Ер нь давуу тал гэж бодож байгаа. Энэ жил “Топ модель мисс” гэж шалгаруулна гэсэн. Тэр номинацид түлхүү анхаарна гэж бодож байгаа.

-Ямар ч байсан энэ төрөлд юм дуулгана?
-Тийм /инээв/. Чадах бүхнээ л хийнэ.

-“Дэлхийн мисс”-т ороход хүмүүнлэгийн сайн үйлс хийсэн байх ёстой гэсэн шалгуур байдаг байх. Тэр ажлаа хэр амжуулж байна?
-Хүмүүнлэгийн үйлс хийх гэхээр хугацаа нь маш давчуу байгаа болохоор хоёрын хооронд өнгөн юм хийснээс ирээд хийсэн нь дээр гэж бодож байгаа.

-Бусад орны оролцогчдоо албан ёсны сайтаас нь харсан байх. Ер нь ямар амжилт үзүүлэх бол?
-Гайгүй байх аа /инээв/. Хүн өөрийгөө голж болдоггүй гэсэн. Гэхдээ “би тэрнээс мундаг” гэж хэлмээргүй байна. Очоод л харна. Хүн чинь зурган дээр бас их өөр гардаг. Гэхдээ би түрүүлнэ, эсвэл би юу ч биш гэж хэлж болохгүй л дээ. Чадах бүхнээ л хийнэ.

-Б.Батцэцэг гэж хэн бэ гэдэг талаар ярихгүй юу?
-Би багадаа их ичимхий хүүхэд байсан. Бага ангидаа хамтлаг байгуулаад нэг удаа тайзан дээр бүжиглэх гэж гарсан юм. Сандраад, өвдөг чичрээд, хөдөлгөөнөө мартаад нилээн будилсан. Тэгээд загварын дамжаанд ороод гайгүй болсон. Тэнд угаасаа хүүхдийг их задалж өгдөг л дөө.

-Их багадаа модель болж байсан юм байна. Гадны оронд очоод ажиллахад хэцүү л байсан байх даа?
-Өө хэлийг нь мэдэхгүй, төөрнө. Их хэцүү байсан. Арай ч уйлахгүй. Гэхдээ л уйлах шахна /инээв/. Моделиудад бөөнөөр нь байр өгч нэг өрөөнд хоёр хоёроор нь оруулж амьдруулдаг. Гэрээсээ хол болохоор бид л бие биедээ гэр бүл болдог байлаа. Хүн бүхэн л гэрээсээ хол байдаг болохоор илүү найзархаг.

-Найз нарын дунд эрчүүдийн эзлэх хувь илүү юу, охидынх уу?
-Бараг л адилхан байх даа. Найз охид маань зүгээр л дээ. Гэхдээ ер нь зарим охидыг бодвол эрчүүдтэй харьцахад их амархан байдаг. Илэн далангүй.

-Ном хэр уншдаг вэ?
-Ном уншин
а аа. Шоугаа хүлээж байхдаа ном уншина. Хамгийн сүүлд глобальчлалын талаарх “Дэлхий хавтгай” гээд номыг уншиж байсан. Ер нь миний ширээний ном бол “Дейл Карнеги”. Хүнтэй сайхан харилцах ёстой гээд л.

-Хэтэрхий зөөлдөхгүй гэж үү?
-Мэдээж шаардлагатай үедээ хатуу. Аливаа юмны хэмжээ хязгаарыг барьдаг л байх хэрэгтэй.

-Найз залуутай юу?
-Одоо байхгүй. Одоохондоо олон орон луу аялж, цагийн хуваарь давчуу ажиллаж байгаа болохоор тийм боломж алга. Ямар дагуулаад яваад байлтай нь биш. Гэхдээ найз залуутай болох байх аа.

-Ямар хүн байгаасай гэж бодож байна?
-Ер нь эмэгтэй хүний “эрэгтэй хүн тийм байх ёстой” гэсэн бодол байдаг ш дээ. Мэдээж ухаалаг, хүлээцтэй, хүнийг ойлгодог байх л хэрэгтэй байх. Гүндүүгүй бол биш /инээв/. Гэхдээ хүн заяаны ханиа мэддэг гэсэн. Би тийм хүнээ л хүлээгээд байгаа. Уулзаад, танилцаад ирэхээр мэдэгдэх байх гэж бодоод байгаа.

-Одоо 24-тэй гэдэг чинь бас ч...?
-Харин тийм /инээв/. Дараа жилээс загварын ажлаа сулруулна. Өөр чиглэлд юм хийнэ гээд найз охинтойгоо ярьчихсан байгаа. Гэхдээ мэдээж соёл урлаг талдаа.

-Бусад загвар өмсөгчдөөс чиний ялгарах онцлог юу гэж боддог вэ?
-Монголдоо гэвэл мэдээж олон улсын модель гэдгээрээ ялгарна. Шалгаруулалт нь өндөр байдаг учраас охид тэр бүр олон улсад гэрээгээр ажиллаад байдаггүй. Дээрээс нь би арай өөр царайтай. Яг монгол царай бол биш.

-Олон улсын модель болоход ямар шалгуурыг давдаг вэ?
-Анх 2000 онд Сингапурын “Кэйри модель” агентлаг Монголоос хүн шалгаруулж авах гэхэд эндээс 60-70 охины зураг явсан. Тэгээд гурван охин тэнцэж байсан. Тэндээс анх гэрээгээр ажиллаж эхэлсэн. Таван жилийн өмнөөс хувиараа өөр орнууд руу холбогдоод ажиллах болсон. Хонконгод “Элит” агентлагтай, “Кэйри модель” агентлагтай гэрээ байгуулж Шанхай, Сингапурт ажилладаг.

-Гоо сайхандаа хэрхэн анхаардаг вэ?
-Миний хувьд нэг их салон гээд яваад байдаггүй. Арьс маань эмзэг болохоор элдэв юм түрхэхээр харшил өгөх гээд байдаг талтай. Тийм болохоор хооллолтондоо илүү анхаардаг. Зав гарвал дасгал хийдэг. Ер нь хүн өөрөө гоё юм бодоод, хүнд муу санахгүй, уурлаж уцаарлахгүй явахаар цаанаасаа гэрэлтэй сайхан байдаг гэж боддог. Надад лав ууртай, ачаалалтай ажиллахаар арьс муухай болоод байх шиг санагддаг юм. Би хүн бүр өөрийг гэсэн энергийн орчинтой байдаг гэдэгт итгэдэг. Би хүмүүст сайн санаад, хүмүүст туслаад, сайхан сэтгэлтэй явбал миний ажил бүтдэг. Өөрөөр хэлбэл миний энерги бусад хүмүүст ч гэсэн нөлөөлөөд гоё орчин үүсгэнэ гэж боддог.

-Нэг талаасаа амьдралдаа баримталдаг зарчим юм байна тийм үү?
-Тийм. Хүнд муу санаад зуугаад яваад байдаггүй. Хүн надад муу юм хийхээр “энэ яагаад надад ингэж байгаа юм бол” гэж бодохын оронд “энэ хүн яагаад өөрөө өөрийгөө ингэж зовоож байгаа юм бол” гэж бодож өөрийгөө тайвшруулдаг. Тэр хүн намайг уурлуулах гэж муу зүйл хийж байгаа бол би тэрэнд нь автаж уурлаад байх шаардлагагүй л дээ. Өөрийгөө хөнгөн байлгах хэрэгтэй. Тиймэрхүү зүйлсийг мартаад өөдрөг байх хэрэгтэй. Ер нь бүх хүн тийм байвал гоё ш дээ.

-Энэ сүүлийн үед бодогдох болсон бодол уу, ер нь танай гэр бүлийн хүмүүжил үү?
-Манай аав цэргийн хүн, ээж маань багш. Ээж маань их зөөлөн. Хүнд муу юм санаж болохгүй л гэдэг. Багадаа би “хүн надад ингэж хандаж байхад би яагаад ийм зөөлөн байх ёстой юм” гэж боддог, ойлгодоггүй байсан. Том болоод ирэхэд л бүх зүйл ойлгогдоод, харагдаад эхэлдэг.

-Эмэгтэй хүний хамгийн дотны найз, туслах нь ээж нь байдаг. Ээжтэйгээ хэр ойр байдаг вэ?
-Аав маань комиссар хүн байж байгаад хоёр жилийн өмнө Ми-8-ын ослоор нас барсан. Тийм болохоор ээжтэйгээ илүү ойр байхгүй бол болохгүй. Дараа жилээс эндээ суурьшия гээд бодоод байгаа маань үүнтэй холбоотой.

-Аавынхаа талаар дурсаач?
-Онцгой байдлын газрын дарга комиссар Батбаатар гэж хүн байсан. Албан үүргээ гүйцэтгэж яваад осолдсон юм. Би нэг хэсэг маш хэцүү байсан. Одоо гайгүй болж байгаа. Гэхдээ аав маань угаасаа намайг бас цагаа тулаад ирэхээр хүн тэвчээртэй байх хэрэгтэй гэж хүмүүжүүлсэн. Ажил бол ажил.

-Хатуу “аргаар” хүмүүжиж дээ?
-Аавынхаа хатууг ээжийнхээ сургаалиар зөөллөж өссөн. Аавынхаа аливаад тэвчээртэй, зорилготой байх гэсэн занг нь авсан. Ээжээсээ хүнийг яаж хайрлах, яаж уучлах вэ гэдгийг сурч авсан.

-Онцгой байдлынхныг ямар хүнд хэцүү нөхцөлд бусдын амь насыг хамгаалахаар тэмцэж ажилладагийг Монголчууд тэр ослын үеэр л мэдсэн дээ.
-Хэцүү. Бид яг ард нь бай
даг болохоор сайн мэддэг. Аав маань анх гал сөнөөгч байсан. Гал сөнөөгчөөс комиссар хүртэл явсан их мундаг хүн. Ээж надад нэг ярьж байсан юм. “Аав чинь улаан дүрэлзэж байгаа гал руу шууд яваад орно гэхээр их зориг шаарддаг гээд ярихаар нь би бүр өрөвдөөд” гээд л. Би хүүхэд байхдаа манай аав цэрэг, манай аав мундаг гэж ярьдаг л байсан болохоос яг зовлонг нь сайн мэддэггүй байсан. Ээжийнхээ тэгж ярихыг сонсоход ааваараа бахархах сэтгэл эрхгүй төрж байсан юм.

-Ми-8-ын ослоор нөхрөө алдсан нэг эмэгтэй “маш хүнд нөхцөлд ажилладаг хэрнээ дуудаж магадгүй гээд утсаа ч салгадаггүй байсан” гэж ярихыг сонсоод “ямар хэмжээлшгүй сайхан сэтгэл вэ” гэж бодож байсан.
-Утсаа унтраана гэж байхгүй ш дээ. Түргэн авна гэж ярьдаг байхгүй юу. Түргэн авсан бол асар хурдан очих ёстой... Тэр хүмүүсийн эх орноо гэсэн сэтгэл л дээ. Түүнээс биш тийм их цалин өгнө гэж байхгүй ш дээ.

-Тийм сайхан хүний охинтой яриад сууж байгаа нь миний хувьд олзуурхууштай, нэр төрийн хэрэг гэж бодож байна.
-Аав маань миний ганц бахархал аа... Мэдэхгүй юм. Гэхдээ хүн тийм л байх ёстой л гэж би боддог... Намайг тэгж их загнадаггүй байсан. Сахилгагүйтээд байвал харж байгаад л нэг жинтэй үг хэлнэ. Тэр нь үнэхээр даацтай тусч, шууд хүлээж авна... Аав маань дөнгөж 49-тэй байсан.

-Үнэхээр харамсалтай байна...
-Одоо бол би ээж, дүү хоёроо хүнээс дутаахгүй сайхан амьдруулна гэж бодож байгаа. Би чинь гаднаасаа их зөөлөн ч гэсэн
шийдвэр гаргах дээрээ их зарчимтай. Мэдээж найз нөхөдтэйгээ нийлж шоудна. Гэхдээ хэмжээ хязгаараа мэднэ. Өөрийн гэсэн үзэл баримтлалтай, түүнийхээ төлөө бат зогсож чаддаг.

-Сайхан дурсамж үлдээдэг зүйлс амьдралд цөөнгүй. Чиний хувьд?
-Надад бүтэн сайны өглөө ээжийнхээ юм угааж байгаа угаалгын машины дуунаар сэрэх сайхан. Зурагт гараад л. Гэр бүлийн тийм халуун дулаан уур амьсгал их дотно, гоё санагддаг. Манай ээж бүтэн сайн болохоор л банштай цай хийдэг. Бид нар цайг нь хүлээгээд л суудаг. Надад бас борооны дараах чийгний үнэр их таалагддаг. Цээж дүүрэн амьсгалахаар сайхан санагддаг. Бид нэг удаа гэр бүлээрээ Хөвсгөл явж байсан юм. Дүү бид хоёр загас барих гээд нэг их сүрхий уурга барьчихсан аавынхаа дэргэд зогсоод л. Нутгийн ах бид нарт загасны шөл хийж өгөөд л. Тэр их удаан явсан юм аа. Хэр удааныг нь ч санахгүй байна. Машинаар яваад л байсан. Тэр их сайхан дурсамж.

-Тавь, жаран настай Батцэцэг ямар байх бол?
-Ямар ч байсан олон л хүүхэдтэй болно доо. Би ер нь оройхон гараад ширүүхэн дайрна аа /инээв/. Дүүтэйгээ хоёулхнаа байдаг болохоор их хэцүүддэг байсан. Гэхдээ гоё л доо. Гэвч олуулаа байх хэрэгтэй гэж боддог юм. Миний бас нэг боддог зүйл бий. Хүн үхэхдээ мөнгөний төлөө амьдарсан гэж битгий гутраасай. Хүн үхэхдээ цуглуулсан мөнгөө авч биш, харин гоё дурсамжуудаа л авч үхнэ гэж боддог. Мэдээж мөнгө хүний амьдралд хэрэгтэй ч гэсэн хүн болж өгвөл сайн сайхан дурсамжийг бүтээхийн төлөө амьдрах хэрэгтэй шиг санагддаг юм. Тэгээд бас их олон хүүхэдтэй. Тэд нар нь их зөв бодолтой. Түүнээс тэдэнд мөнгө үлдээхдээ гол нь биш. Загас барих аргыг нь зааж үлдээсэн. Хамгийн гол нь зөв бодлыг нь суулгаж өгөөд л “явах” хэрэгтэй дээ.

-Гадны оронд ажиллаад эргээд Монголдоо ирэхдээ авч хэрэгжүүлмээр тэр зүйл нь юу байдаг вэ?
-Хувь хүн талаасаа гадныхнаас сурах зүйл олон. Гадаадад ууртай хүн гудамжинд ерөөсөө байхгүй. Боломж гарвал хүнд туслах юмсан гэсэн бодолтой. Хүн бүхэн л өглөөний мэнд, өдрийн мэнд гээд л. Тэр чинь түрүүний яриад байсан сайхан энергийг орчиндоо бий болгож байгаа юм ш дээ. Үг хэллээ гээд, инээмсэглэлээ гээд хүнээс зарлага гарахгүй ш дээ. Өглөө босоод бие бие рүүгээ инээмсэглэж сурах хэрэгтэй юм шиг ээ. Хүн инээмсэглээд явахад ямар ч ажил бүтнэ ш дээ. Хэдийгээр энэ жаахан ч гэсэн орчиндоо сайн энергийг бүрдүүлснээр асар их зүйлийг өөрчилж чадах юм шиг санагддаг юм.

-Гадаадад байгаа Монголчууддаа хандаад юу гэж хэлэх вэ гэдэг уламжлалт асуулт байдаг?
-Буцаж ирээрэй /инээв/. Гадаад явсан хүн эхэндээ гоё санагдаад үлдэх гээд байдаг. Сүүлдээ ч тийм биш л дээ. Гэхдээ бусад орны хүмүүсийг бодвол монголчууд яагаад ч юм бэ бүр зүрхнийхээ угаас эх оронч үзэлтэй. Гадны моделиудыг хараад байхад “буцмааргүй байна” л гэдэг. Монголоос хавьгүй өндөр хөгжилтэй орныхон ч гэсэн “хорь гучин жилдээ улс орнуудаар аялж байгаад, гадны хүнтэй сууна” л гэдэг юм. Монголчууд болохоор “хөөрхий Монгол минь” гээд л зүтгээд байдаг. Тэгэхээр гадаадад байгаа хүмүүст “буцаж ирээрэй, та бүхнээр Монгол улс минь дутна шүү” гэдгийг л хэлмээр байна.

-Залууст хандаж юу гэж хэлэх вэ гэвэл?
-Боловсролдоо сайн анхаараарай л гэж хэлнэ дээ. Боловсролгүй зарим нэг хүнээс болж бусад хүмүүсийн нэр хүнд унана. Хувь хүн бүхэн л боловсролоо анхаарах хэрэгтэй. Одоо зөвхөн Монголдоо ажиллах биш олон улсад ажиллах болсон. Үгүйдээ л виз авахад хүртэл боловсролын диплом дээрх үнэлгээ чинь нөлөөлнө. Гадны оронд ажиллаад өлсөөд ирэхийн цагт боловсрол л хүнд хэрэг болно.

-Өлсөөд ирэхээр гэснээс хүний амьдралд юу эс тохиолдох вэ. Өлсөөд аргаа барж байсан үе бий юу?
-Байгаа. Бүр хэд хэд байгаа. Гадаадад ажиллахдаа долоо хоногоор тооцож хөлсийг нь өгдөг. Сингапур өртөг өндөртэй. Их төөрнө. Сандраад таксидна. Тэгэхээр хамаг мөнгө явчихна. Манай найз охин бид хоёр 17-той байхдаа хоёулаа мөнгөө дуусгачихаад. Тэгээд орой болчихсон байдаг. Бид хоёр өдөржин юм идээгүй ядраад, өлсөөд. Метронд ч суух мөнгө байхгүй. Нилээн алхаж алхаж сүүлдээ бүр аргаа бараад центнүүдээ тоолсон чинь жижигхэн усанд хүрдэг байхгүй юу. Тэр ус бүр аминд орсон. Тэгээгүй бол лав унах байсан байх. Тэгээд л “би уу, чи уу” гээд л ууж байсан тэр ус ямар гоё амттай байсныг би бүр одоо хүртэл мартдаггүй юм. Уг нь ус чинь ямар ч амтгүй зүйл шүү дээ. Одоо бодоход өөрийгөө өрөвдөж байгаа юм чинь. Одоо бол мөнгө төгрөгөө зохицуулаад болгочихно оо.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2388892/158/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
8256 МОНГОЛРУУ ХҮҮХЭД АВЧ ЯВНА [2] manyplus 2009-11-08 1035
8255 biznii zuvluguu ugnu [1] snudval 2009-11-08 870
8254 humuusee [2] madahbadrah 2009-11-08 922
8253 buur gaihchihlaa [14] jargaa 82 2009-11-08 1253
8252 asuux yum bnaa [2] duck duck 2009-11-08 812
8251 asuuya [1] hoorhon_penny 2009-11-08 822
8250 0-6 насны хvvхдийн мэдрэл сэтгэхvйн болон хєдєлгєєний хєгжил [1] uvgun 2009-11-08 888
8249 ? bnaa [2] 김유진 2009-11-08 817
8248 *****БҮСГҮЙЧҮҮДЭЭ ТА НАРТ ИЙМ ЗҮЙЛ ТОХИОЛДДОГ УУ *** [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-11-08 776
8247 <<БИ ХҮҮТЭЙ БОЛМООР БАЙНА ..ТУСАЛНА УУ>>>>>> [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-11-08 841
8246 asyyh ni [3] busgyu 2009-11-08 913
8245 HI ALL ASUUH YUM BNA AA [4] bovka 2009-11-08 792
8244 HAMT TUREESEE HUVAAJ TULUUD TSUG AMIDRAH TSEVERHEN OYUTAN EMEGTEI BNU? file OBM 2009-11-08 734
8243 Haanaas awah uu helj ogooch [1] enkheelee omboloi 2009-11-08 838
8242 zobolgoo ogooch [1] brh 2009-11-07 1655
8241 Hi ALL.청주 ix surguulid surdag oyutan bolon ene srguuliin talaar medex xvn baina uu... [1] 157359 2009-11-07 786
8240 yahuuuuuuuuuu [4] zairmaghan 2009-11-07 728
8239 humuusee tuslaach! [3] 3477 2009-11-07 851
8238 25-30nasn- zaluutai file [3] men_wow 2009-11-07 797
8237 elgemsuugees asuuya [2] tsdeegii 2009-11-07 908
8236 haij bna [4] gteba 2009-11-07 887
8235 haij bna [1] gteba 2009-11-07 837
8234 hi eejuudee [1] rtugsuu 2009-11-07 772
8233 helj uguuchee [1] chansv 2009-11-07 853
8232 busguichuudeesee asuuya [4] tsdeegii 2009-11-07 865
8231 ****СОЛОНГОСТ -------- ХАМТРАН АМЬДРАГЧ.......... Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-11-07 1036
8230 haldvart obchin nii tuhai Free976 2009-11-07 477
8229 VIZNII TALAAR ..... [1] giordani 2009-11-07 718
8228 hvvhdiin baas [4] bi bol sexy 2009-11-07 900
8227 helj ogooch [2] ,mgl 2009-11-07 631
8226 angliruu [1] bi bol sexy 2009-11-07 888
» Монгол улс минь та бүхнээр дутна шүү буцаж ирээрэй Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-11-07 1151
8224 Hi all taniltsii eejuudee [1] Маралгоо 2009-11-07 992
8223 mongol hvnsnii bvteegdehvvn zardag delgvvriin utas medeh hvn bval helj uguuch [2] Free976 2009-11-07 1766
8222 emnelegiin oruuchlag hiij baigaa humuus unee unen zuv bicheeche [5] cdkeycrack 2009-11-07 1024
8221 eejuudee tuslaarai [2] buuts 2009-11-07 954
8220 ~~~bysalgal~~ [1] ninjin setgel 2009-11-07 1118
8219 <<<ӨӨРСДӨӨ ДОР БҮРНЭЭ НЭГИЙГ ТУНГААНА БИЗЭЭ>>>>>>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-11-07 3653
8218 hi naizuudaa [2] joy_mgl 2009-11-06 733
8217 ****СЭТГЭЛ МИНЬ ЗОВНИХ ШИГ**** Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-11-06 769
8216 ? yum bna [3] hrtaihrtai 2009-11-06 716
8215 ♣♣..**♣♣..**Улсаны хотын монголчуудаа**..♣♣ **..♣♣ daruuhan01 2009-11-06 1167
8214 eej naraas asuuy [4] buuvei9 2009-11-06 1145
8213 heleed uguuch [2] chelsa 2009-11-06 807
8212 medeh hun bval helj ogooch [3] Tsetseguyanga 2009-11-06 1867
배너신청
자생병원

배너신청