Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Ээжээ, тамхи битгий татаач

Уншсан 1150 vote 0 2009.11.02 23:15:39

 Сайн байна уу? Би сар гаруйхны дараа хорвоод мэндэлнэ. Хүн төрлийг олоод наймхан сар өнгөрч байгаа ч надад гарцаагүй хэлэх үг байна. Удаан тэвчсний эцэст хүн төрөлхтөнд, тэр тусмаа залуу ээжүүдэд хандаж хашгирмаар байна би.
Тамхичин ээжүүдтэй дайн зарламаар байна. Тэвчихгүй нь ээ, бүтэн найман сар тэслээ. Намайг нүүрээрээ дүүрэн батгатай, уушги ч гэлтгүй бүх эд, эрхтэн минь авах юмгүй болтлоо өвчилсөн байвал битгий гайхаарай ээжээ. Энэ таны хийсэн хэрэг. Би танд “Ээжээ тамхи битгий татаач, надад агаар хэрэгтэй байна” гэж хэчнээн хашгирч, тийчлээд ч та тоогоогүй. Аав “Тамхи хүүхдэд муу, миний хань битгий тат” гэж хэчнээн гуйгаад ч та зогсоогоогүй. Нэг удаа бүр нэг дор угсруулан гурван тамхи татсан. Түүнийгээ сэтгэл санаа тавгүйрхээд гэж тайлбарлаж байсныг чинь би санаж байна, ээжээ. Таныг тамхи татах тоолонд амьсгал минь боогдож, арайхийн нээгдэх нүд минь аргаж, хоолой хорсон амь тэмцдэг. Татах бүрт чинь олон мянган эс минь үхэж, өдрөөс өдөрт жин хасагдаж, биеийн хөгжил минь удааширч, хөдөлгөөн баригдмал болох болсон. Эхийнхээ хэвлийд бойжиж байх найм дахь сард би унтаж амарч, эрхтэн болоод бусад эд эсээ төлжүүлэх ёстой боловч тамхины утаанаас болоод би унтаж чадахгүй нь ээ. Хэвлийд байгаа үрд эхийн хэрэглэж буй хорт бодис шууд нөлөөлдөг гэдгийг миний ээж мэдрэхгүй байхад бусад нь ч аргагүй биз дээ. Уг нь эх хүн л хэвлийдээ бүрэлдэж байгаа үрээ хайрлаж, муу муухай бүхнээс харамлаж, халхалмаар юм. Ээж минь саяхан тамхины хор хөнөөлийн талаар сонины мэдээ уншихаар нь “Ашгүй тамхи татахаа болих нь уу” гэтэл тэгсэнгүй. Эхний хоёр хоног өдөрт татах тамхиныхаа тоог багасгаснаас биш өөр өөрчлөлт орсонгүй. Одоо би танд эргүүлээд бичиж өгье. Жирэмсний явцад тамхи татах нь хүүхдийг илүү болоод дутуу хуруутай төрөх эрсдэлийг хоёр дахин нэмдэг. Сүүлийн жилүүдэд гаж төрөлт ихэсч, нярайн эндэгдэл өмнө байгаагүйгээр өсөж, ургийн хөгжил буруу явагдсанаас хорвоод төрөх боломжгүй хүүхдийн тоо эрс нэмэгдлээ. Энэ нь жирэмсэн үед архи, тамхи хэрэглсэнээс үүдэлтэй биологийн өөрчлөлтүүд болохыг 6,8 сая төрөлтийн баримтад тулгуурлан гаргасан нотолсон байна. Жирэмсэн эх өдөрт 10-12 ширхэг тамхи татдаг байхад л энэ эрсдэл 29 хувиар нэмэгддэг. Мөн төрөлхийн хорт хавдартай, зүрх, уушгины гажигтай хүүхдийн тоо ч эрс нэмэгдээд байна. Эмэгтэйчүүд тэр дундаа залуу бүсгүйчүүд ирээдүйн үрийнхээ төлөө тамхи гээч хорыг хаях нь зүйтэй. Яг ингэж бичсэн байсан. Та санаж байна уу. Энэ тухай тамхичин ээжүүд ч мэдэж аваасай. Бид аав, ээждээ аз баргал баяр баясал нэмэх гэж хорвоод хүн болохоор тэмцэж ядаж байгаа шүү дээ. Биднийг хүн болж хорвоод мэндлэхэд туслаач, ээж нараа.

 Над шиг болсон мянга мянган хүүхэд ээжийнхээ хэвлийд бүрэлдэж байгаа. Бас бүрэлдэх гэж байгаа. Тиймээс л би ингэж хашгирч байна.
Манай улсын хүн амын 45 хувь нь тамхичин гэсэн. Түүнээс эрэгтэйчүүдийн 65 хувь, эмэгтэйчүүдийн 20 хувь нь тамхи татдаг.  Тэр дундаа 18-35 насны эмэгтэйчүүд тамхийг идэвхитэй татдаг гэсэн судалгааг АДРА Олон улсын байгууллагаас гаргажээ. Гэхдээ энэ тоонд нэг л итгэхгүй нь. Энэ бол зүгээр л цаасан дээрх тоо. Судалгаанд хамрагдаагүй олон мянган тамхичин ээж байгаа. Судалгаа гэдэг тодорхой хүмүүсийг хамруулсан эрдэм шинжилгээний ажил шүү дээ. Бодит байдал дээр дээрх тоо хэд дахин их байгаа гэдэгт эргэлзэх юм алга.  Үүний хамгийн том нотолгоо нь тамхины хор уршгаас болж дэлхий дээр өдөрт дөрвөн сая, секундэд найман хүн амь насаа алддаг гэсэн судалгаа байна. Тэдний тоонд ээжийнхээ зөөлөн гарыг мэдэрч, ангир уургийг нь шимж амжаагүй биднийгээ битгий оруулаач. Ээжээ та намайг юм ярьж чаддаггүй гэж бодож байна уу. Биднийг загас шиг амнаасаа бөмбөлөг гарган ярьдгийг 2003 онд АНУ-ын эрдэмтэд баталсан юм шүү.  Нэг жижиг бөмбөлөг “Аюултай!, ээжээ надад агаар дутагдаж байна”.Хоёр жижиг бөмбөлөг “Илүү гэрэл гэгээ хэрэгтэй байна”. Гурван жижиг бөмбөлөг – “Аймшигтай дуу чимээгээ зогсоогооч!” Нэг том бөмбөлөг, “Унтмаар байна, ээж ээ, хэвтээч” Хоёр том бөмбөлөг – “Өлсөөд байна. Ээж ээ, юм идэх болсон юм биш үү” Гурван том бөмбөлөг – “Чилээгээ гаргамаар байна, ээж ээ болгоомжтой байгаараа, би хөлөө жийлээ шүү”... Би маш олон бөмбөлөг зөвхөн танд хүргэх гэж гаргасаар л байгаа. “Би амьдармаар байна. Тамхи битгий татаач, ээжээ” гэж гуйх гэж л тэр.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2372973/a10/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2009.11.03 08:36:51
*.99.15.50





<<НОГООН ЛИНК ДАР>>>






Явлаа гэж чанга чанга битгий хэл
Ятгын утас тасраад байх юм
Явлаа гэж олон битгий хэл..
Яруухан урсгал татраад байх юм
Ирнэ гэж итгэлтэйгээр хэл
Инж цэцэгс нялхарч ургадаг юм
ИрэхгYй гэж олон битгий хэл
Ингэн нyд шигсэтгэл Yерлэдэг юм
ЯвахгYй гэж удаан удаан хэл
Янз торгон аялгуу нь амилдаг юм
Ангир эзгYйрвэл нуур ганихарч
Атиртал газраа тэвэрч ширгэдэг юм
Аялгуу дутвал хYн ард нь гундаад
Ангир цээжээ эгштэл уйлдаг юм











                      










          
          


          List of Articles
          Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
          Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211401
          Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239305
          Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366812
          Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365278
          Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524317
          8121 <<<СОЛОНГОСТ АВЧ ЧАДААГҮЙ ҮЛДСЭН БОЛ ЯАРААРАЙ>>>> [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-11-03 1260
          8120 МЭДЭЭЛЭЛ file eruulmend 2009-11-03 510
          8119 asuuya aa [11] Мишээл 2009-11-03 1049
          8118 sain eej-s zovlogoo avmaar bna [2] jargaa 82 2009-11-03 1897
          8117 Nuruunii uvchinig uzeh sain emneleg heregtei bn tuslaach [3] ehorondoo 2009-11-03 1762
          8116 hi heleed uguuch [1] номин 2009-11-03 986
          8115 hi [4] zuv zvgeeree 2009-11-03 981
          8114 asuuh yum bnaa [2] ostr 2009-11-03 811
          8113 eejuudee helj ogch tus bolooch [7] snsd 2009-11-03 1302
          8112 eejyydee tuslaarai [2] ostr 2009-11-03 652
          8111 eejvvdee heleed uguuch [3] sain_eej 2009-11-03 585
          8110 밥줘 ednii olon angit kinog haanaas uzej boloh we [3] baby girl 2009-11-02 1119
          8109 solongosiin belen huvtsasnii vildver [2] tejv6 2009-11-02 979
          8108 Солонгос хүнтэй битгий гэрлэ [6] uvgun 2009-11-02 1799
          » Ээжээ, тамхи битгий татаач [1] uvgun 2009-11-02 1150
          8106 DHA, keruru, elgemsuu nart bayarlalaa elgemsuu-s todruulah n [2] huuuuue 2009-11-02 872
          8105 busguichuudee goo saikhandaa anhaaraarai~ [1] shibree boroo 2009-11-02 732
          8104 yaraltai helj ugch tuslaach humuusee [3] keruru 2009-11-02 1014
          8103 ????????????? [4] zuv zvgeeree 2009-11-02 996
          8102 Hi hurimiin urilga [1] munhuug 2009-11-02 2703
          8101 YAH BE? [4] janibek 2009-11-02 787
          8100 haanaas gedgiig helj uguuch [2] huuuuue 2009-11-02 1394
          8099 busguichuudees asuuh yum bn hariulj uguuch file [1] setgel uimraad 2009-11-02 754
          8098 ♣♣..**Улсаны хотын монголчуудаа**..♣♣ dolgoonherlen31 2009-11-02 584
          8097 AQUA99 ELGEMSYY 2 TOO BARALALAA [1] tooyo 2009-11-02 719
          8096 pujina-d [6] smile_84 2009-11-02 1126
          8095 BOLOR 2 -oo bayarlalaa ho gehdee........... [1] suren9 2009-11-02 989
          8094 Helj ogch tuslaach [1] suren9 2009-11-02 916
          8093 ***ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭДЭГ БҮСГҮЙЧҮҮД АНХААР*** [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-11-02 2600
          8092 <<<СОЛОНГОСТ Ч ИЙМ ҮЗЭГДЭЛ БАЙГАА .... Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-11-02 1204
          8091 shiveesnii sorvi arilgah tosiig [2] spy_j 2009-11-02 1344
          8090 busan yaaj yavdag yum be [2] honey(o_o) 2009-11-02 896
          8089 EMNELEG [3] tooyo 2009-11-02 801
          8088 nayrai huuhdiin hool [2] manuka 2009-11-02 3843
          8087 haniadnii vaktsin asuuh n [3] huuuuue 2009-11-01 2386
          8086 DHA-d [3] zuv zvgeeree 2009-11-01 1006
          8085 tgj boloh bolowuu? [2] zuv zvgeeree 2009-11-01 668
          8084 BABY-KH.EE [3] lg123 2009-11-01 670
          8083 antolkaa.d [2] lg123 2009-11-01 651
          8082 Таны нялх бяцхан үрд зориулав. БОЛОР2 2009-11-01 685
          8081 eejuudees asuuh yum bna.haruilj ogooch [3] mn74 2009-11-01 725
          8080 hi asuuh yum bnaa [1] balzol 2009-11-01 761
          8079 Eejvvdee xariulj ogooch [5] smile_84 2009-11-01 1002
          8078 Darxan xvrtel kargo yvuula gesen yumaa,naidvartai kargonii utas xayagiig xelj ogooch. [3] 몬골_한국 2009-11-01 722
          8077 hi ? [1] 김아연 2009-11-01 731
          배너신청
          자생병원

          배너신청