Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366



 

Арьсны шимэгч хорхойны талаар хүмүүс тэр болгон мэддэггүй юм шиг. Танай салон энэ хорхойг илрүүлж, эмчилж байгаа гэсэн?
-Тийм ээ. Хүний арьсанд шимэгч хорхой буюу демодекс гэж байдаг.  Энэ хорхой бол хоншоортой, найман хөлтэй, хөл бүртээ хумстай, хумсаараа арьсны доорх уургийн сүлжээг тасалж, хоншоороороо арьс ба бүтээгдхүүний тэжээлийг идэж амьдардаг. Энэ хорхой гэрэлгүй үед, шөнийн цагаар арьсны өнгөн хэсэг дээр гарч ирж эр эмийн солилцоогоо хийгээд буцаж орон 60-80 өндөг гаргаж, өндөг нь 14 хоногт хагардаг. Өөрөөр хэлбэл арьсны нүх, үсний сүвд зогсолтгүй үрждэг гэсэн үг.  Ийм шимэгч хорхойтой хүний арьс амархан хөгширдөг. Үсний нүхэнд байрладаг учир гуужуулагчаар гадагшилдаггүй юм.

-Демодекс хүний бие, эрүүл мэндэд ямар хор уршигтай байдаг юм бэ?
-Арьс гэдэг хүний биеийн хамгийн чухал эрхтэн. Амьсгалах үүрэгтэйгээс гадна нүх тослогийн булчирхайгаар тэжээл авч хөлсийг гадагшлуулдаг. Шимэгч хорхой нь үсний сүв, тослогийн булчирхайд байрлаж, эсийн тэжээлийг сорж авдаг. Мөн үсний сүвээр орж гарахдаа арьсанд бохир микроб оруулдаг ба өөр төрлийн олон бактерын орж гарах нөхцлийг бүрдүүлдэг. Энэ хорхой нь үсний нүх, тослогийн булчирхайг өвчлүүлдэг тул бодисын солилцооны хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг.
Шимэгчийн халдвар авсан байлаа гэхэд арьсанд ямар нэгэн байдлаар тодорхой хэмжээгээр сөрөг үр нөлөө үзүүлдэг. Гаднаас нь харахад арьс нь эрүүл юм шиг хэрнээ ойртоод харахаар нүхжилт ихтэй байдаг. Арьсны онцлогоос шалтгаалаад янз бүрээр илэрдэг л дээ. Холимог тослог арьстай хүнд үрэвсэлтэй батга хэлбэрээр, эмзэг арьстай хүмүүст хэт улайлт, эсвэл харшил хэлбэрээр илэрдэг. Мөн зарим хүмүүсийн судас нь улайрч тодрох, хамар нь хөөж улайх, бүр хөмсөгний тал нь өм өм унасан, үс нь халцраад халзан болсон, нуруу цээжээр нь битүү батга гарах гээд арьсанд их хурц хурц эмгэгүүд өгөх магадлал өндөр байдаг. Яагаад ийм айхтар хүнд шатанд хүрээд байна вэ гэхээр демодексийн халдвар авчихсан үед тухай хүний арьсны эсэргүүцэх чадвар, дархлаа муутай нь их нөлөөлдөг. Түүнээс биш биеийн дархлаа сайтай хүмүүс демодексийн халдвар авлаа гэхэд арьсанд бага зэргийн өөрчлөлт өгчихөөд демодексийн тээгч болчихсон бусдад халдаагаад явдаг тохиолдол бас бий.

-Ямар замаар үүсч, халдварладаг юм бэ?
-Олон зүйлээс үүсч бий болно л доо. Агаарын бохирдол, бохир орчин, нүүрээ цэвэрлэдэггүй бохир байдлаас, хивс хивсэнцэрээс, авто машины утаа тортогоос гэх мэт. Насанд хүрэгчдийн 98 хувь нь энэ хорхойгоор халдварладаг. Арьсаар шүргэлцэх, нүүр гарын алчуур сольж хэрэглэснээс, гэрийн тэжээвэр амьтнаас гэх мэтээр халдвар тархдаг.

-Энэ хорхойг тэгээд устгаж бүрэн эмчлэх боломжтой юу?
-Манай салон дээр эмчилгээ хийж байгаа. Гэхдээ аль 1800-гаад оноос л эрдэмтэд ийм шимэгч хорхой хүний арьсанд байдаг гэдгийг илрүүлсэн. Сүүлийн 60 гаруй  жилийн хугацаанд судалгаа шинжилгээ хийж байж эрдэмтэд энэ хорхойны эсрэг эмчилгээг нээж, бүтээгдхүүн гаргаж авсан. Тэр гаргаж авсан бүтээгдхүүнийг шөнийн цагт хачигны үржлийг нь зогсоох маягаар арьсандаа хэрэглэдэг юм. Ингэснээр шимэгч хорхойнууд түүгээр хооллоод хордож үхдэг. Өөрөөр хэлбэл бага багаар хэрэглэж байж шимэгч хорхойнуудаа бага багаар нь үхүүлнэ гэсэн үг. Түүнээс биш арьсандаа спирт түрхэж хатаагаад, дотроосоо антибиотек ууж үрэвслийг дарах маягаар эмчлэх нь арьсандаа эмчилгээ болдог ч демодекст бол нөлөөлдөггүй. Зарим газрууд тариа тарьдаг, арьсыг нь гуужуулдаг, бүр лазераар эмчилдэг гэсэн. Ингэхэд арьсны гадна талын хэсгүүд нь хатаж байгаа боловч өнгөн хөрсөн хэсгээ үхжүүлдэг. Арьсны гүнд байгаа демодекст ямар ч нөлөө үзүүлж чаддаггүй юм. Тийм болохоор демодексийн эсрэг бүтээгдхүүнийг 60 жил судалж байж гаргаж ирсэн. Тэр бүтээгдхүүнээр нь манай салон сүүлийн гурван жилийн хугацаанд энэ эмчилгээг хийж байгаа.

-Энэ эмчилгээ нь демодексийг 100 хувь устгаж чадах уу? Дутуу эмчлэх, эсвэл эргээд демодекстэй болох магадлал хэр байдаг вэ?
-Демодекс 100 хувь устдаг. Харин устгасны дараа гаднаасаа ахуйн нөхцөлөөр халдвар авахгүй, арьсаа сайн цэвэрлэж байгаа нөхцөлд дахиж демодекстэй болно гэж байхгүй. Түүнээс биш одоо устгачихлаа гээд арьсаа цэвэрлэхгүй, бусдын алчуур зэргийг хэрэглээд байвал магадгүй дахиад демодексийн халдвар авах боломжтой. Мөн гэрийн тэжээвэр амьтнаас халдвар их авдаг. Тэгэхээр демодекстэй байх уу, үгүй юу гэдэг нь хүний ахуйн ариун цэвэр хэр сахидгаас л шалтгаална гэсэн үг. Манай салон гурван жил энэ эмчилгээг хийж байхад манай анхны үйлчлүүлэгчдээс дахиж халдвар аваагүй, эрүүл арьстай болсон хүн олон байдаг.

-Ер нь эмзэг, гэмтэлтэй, улаан арьстай хүн болгон демодекстэй гэж болох уу?
-Нар салхи агаарын эрс тэс уур амьсгал нь арьсыг улайлгах, эмзэг болгох тохиолдол байна. Яг эв эрүүл арьстай байж байгаад явцын дунд арьс нь эмзэгшээд, үрэвсээд, судас нь бүдүүрч тодорч байгаа бол шимэгчийн үр дагавар гэж ойлгож болно. Түүнээс биш улаан хацартай хүн болгон шимэгчтэй гэж хэлж болохгүй л дээ. Архи уудаггүй хэрнээ хамар улайгаад байна, ямар учиртай юм бэ гэх хүмүүс байдаг. Хамрын улаан судас тодорчихсон, том том батга гарчихсан, хамар нь хэвийн хэмжээнээсээ хөөгөөд томорчихсон хүн бас бий. Энэ нь хамрын тэр хэсэгт шимэгчүүд их хэмжээгээр төвлөрчихсөн, арьсыг гэмтээж, байгаа гэсэн үг.

-Үсэнд нөлөөлж, үс халцарна гэхээр ихэнх тохиолдолд хөгшрөлт, эсвэл хаг, өвчнөөс боллоо гэдэг шүү дээ?
-Үс халцрах, халзан болохыг удмынх, зарим тохиолдолд ядаргаа, витамины дутагдал, дотор өвчнөөс гээд янз бүрээр тайлбарладаг. Манай хувьд энэ тохиолдолд хуйхнаас шинжилгээ авдаг юм. Халцархайнаас шинжилгээ авахад шимэгчүүд их хэмжээгээр гарах тохиолдол бий. Шимэгч хорхой чинь шар үсний сүв дотор л байдаг амьтан шүү дээ. Толгойн үсний сүв дотор байрлаад үсний угийн бүтцээр хооллодог юм. Үсний угийн бүтцээр хооллоно гэхээр үс чинь тээглүүргүй болоод унаад байна гэсэн үг. Халцарсан хэсэгт шимэгч хорхойнууд маш ихээр төвлөрч, тэр хэсгийн үсний угийг идэхээр үс нь бөөндөө унаж байгаа хэрэг.

-Эмчиллээ гэхэд хэр их хугацаа шаардлагатай вэ?
-Олон улсын эрдэмтдийн судалгаагаар зургаан сараас жилийн хугацаа гэж дунджаар үздэг. Бага багаар зөөлөн аргаар устгахад шүү дээ. Манайх дээр явж байгаа хүмүүсийн хувьд судлаад үзэхэд 90 хувь нь гурваас таван сарын дотор устаж байна. Үлдсэн 10 хувь нь гэрийн тэжээвэр амьтнаас авах, эсвэл дундуур нь өөр бүтээгдхүүн хэрэглэж, шимэгч хорхойг үржих нөхцөлийг нь бүрдүүлэх, хэт дархлаа султайгаас шимэгч хорхой нь устах хугацаа нь уртасч удаж байна.

-Танайх гурван жил болж байна гэхэд энэ хугацаанд хэчнээн хүн хандсан бэ?
-Өнгөрсөн 2008 оны хоёрдугаар сараас манайх үйлчлүүлэгчдэдээ карт хөтлөөд бүртгэж эхэлсэн л дээ. Энэ хугацаанд 400-гаад хүн манайхаар үйлчлүүлсэн. Түүнээс өмнө бол хүмүүсээ тоолж байгаагүй.

-Хамгийн хүнд арьстай ямар хүн үйлчлүүлж байв?

-10 хэдэн жилийн өмнөөс нүүр нь эмзэг арьстай болчихсон, хамгийн хүнд арьстайд тооцогдож байсан хүн бий. Тэр хүний арьс хэвийн хэмжээнээсээ бараг нэг сантиметр хэрийн гадна талдаа хөөрөлт өгөөд битүү улаан болчихсон манайд хандсан. Гадаад дотоодын өчнөөн газраар явж байсан ч ямар ч үр дүнд хүрээгүй байсан. Энэ хүн гуравдугаар сараас хойш яваад сая цоо эрүүл арьстай болсон.

-Нүүрэн дээр батга гараад байна, харлаад байна гэхээр аман зөвлөгөөгөөр л захын дэлгүүрээс таарсан таараагүй гоо сайхны бараа, тос, спирт аваад хэрэглэдэг. Энэ бас буруу болж байна  аа даа?
-Спирт нь арьсыг цэвэрлэж байгаа ч арьсыг үрэвсүүлээд улам эмзэг болгодог. Арьсны гадна бүтцэд гэмтэл өгөх тохиолдол хүртэл бий. Хэрвээ арьсаа оношлуулаагүй нөхцөлд гаднаасаа юу, дотроосоо, ямар шалтгаанаар батга гарч юм байна гэдгийг оношлуулж мэдэж байж таарч тохирох эмчилгээ хийлгэж, бүтээгдхүүн хэрэглэх хэрэгтэй. Оношлуулаагүй нөхцөлд таамгаараа янз бүрийн эмчилгээ хийх нь буруу. Гаднаасаа түрхэж байгаа спирт юм уу, хатаах чанарын тос нь тухайн үрэвсэлтэй хэсгийн идээт үрэвсэлтэй хэсгийг л дарна уу гэхээс биш шалтгааныг нь дарж чаддаггүй. Үүний дүнд яадаг вэ гэхээр анхнаасаа насны онцлог гээд ойлгочихсон, тэгээд насаараа л насны онцлог гээд батгатайгаа яваад байдаг юм.

-Тэжээлийн тос ч бас буруу болж таарах нь ээ? Ер нь танайд хандсан хамгийн бага настай нь хэдтэй хүн байв?
-Найман настай нэг хүүхэд бий. Ер нь хүмүүсийн амьдралын түвшин сайжраад тэжээллэг хоол хүнс хэрэглэх нь их болсон. Ингэснээр өөх тосны солилцоо сайжирч шимэгч хорхойны амьдралын таатай орчныг бүрдүүлдэг. Арьсанд тэжээл өгөхөөр шимэгч хорхой нь дагаж тэжээгдээд байдаг. Тэжээлийн тос бүү хэл гоо сайхны өндөр зэрэглэлийн үйлчилгээ нь арьсанд тэжээл өгч шимэгч хорхойг ихэсгэдэг. Тэгэхээр юуны түрүүнд шимэгч хорхойгоо устгах хэрэгтэй байгаа юм.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2370922/688/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2009.11.06 22:48:55
*.99.15.50

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211354
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366659
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365250
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524264
8121 <<<СОЛОНГОСТ АВЧ ЧАДААГҮЙ ҮЛДСЭН БОЛ ЯАРААРАЙ>>>> [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-11-03 1260
8120 МЭДЭЭЛЭЛ file eruulmend 2009-11-03 510
8119 asuuya aa [11] Мишээл 2009-11-03 1049
8118 sain eej-s zovlogoo avmaar bna [2] jargaa 82 2009-11-03 1897
8117 Nuruunii uvchinig uzeh sain emneleg heregtei bn tuslaach [3] ehorondoo 2009-11-03 1762
8116 hi heleed uguuch [1] номин 2009-11-03 986
8115 hi [4] zuv zvgeeree 2009-11-03 981
8114 asuuh yum bnaa [2] ostr 2009-11-03 811
8113 eejuudee helj ogch tus bolooch [7] snsd 2009-11-03 1302
8112 eejyydee tuslaarai [2] ostr 2009-11-03 652
8111 eejvvdee heleed uguuch [3] sain_eej 2009-11-03 585
8110 밥줘 ednii olon angit kinog haanaas uzej boloh we [3] baby girl 2009-11-02 1119
8109 solongosiin belen huvtsasnii vildver [2] tejv6 2009-11-02 979
8108 Солонгос хүнтэй битгий гэрлэ [6] uvgun 2009-11-02 1798
8107 Ээжээ, тамхи битгий татаач [1] uvgun 2009-11-02 1150
8106 DHA, keruru, elgemsuu nart bayarlalaa elgemsuu-s todruulah n [2] huuuuue 2009-11-02 872
8105 busguichuudee goo saikhandaa anhaaraarai~ [1] shibree boroo 2009-11-02 732
8104 yaraltai helj ugch tuslaach humuusee [3] keruru 2009-11-02 1013
8103 ????????????? [4] zuv zvgeeree 2009-11-02 996
8102 Hi hurimiin urilga [1] munhuug 2009-11-02 2703
8101 YAH BE? [4] janibek 2009-11-02 787
8100 haanaas gedgiig helj uguuch [2] huuuuue 2009-11-02 1394
8099 busguichuudees asuuh yum bn hariulj uguuch file [1] setgel uimraad 2009-11-02 754
8098 ♣♣..**Улсаны хотын монголчуудаа**..♣♣ dolgoonherlen31 2009-11-02 584
8097 AQUA99 ELGEMSYY 2 TOO BARALALAA [1] tooyo 2009-11-02 719
8096 pujina-d [6] smile_84 2009-11-02 1126
8095 BOLOR 2 -oo bayarlalaa ho gehdee........... [1] suren9 2009-11-02 989
8094 Helj ogch tuslaach [1] suren9 2009-11-02 916
» ***ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭДЭГ БҮСГҮЙЧҮҮД АНХААР*** [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-11-02 2600
8092 <<<СОЛОНГОСТ Ч ИЙМ ҮЗЭГДЭЛ БАЙГАА .... Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-11-02 1204
8091 shiveesnii sorvi arilgah tosiig [2] spy_j 2009-11-02 1344
8090 busan yaaj yavdag yum be [2] honey(o_o) 2009-11-02 896
8089 EMNELEG [3] tooyo 2009-11-02 801
8088 nayrai huuhdiin hool [2] manuka 2009-11-02 3843
8087 haniadnii vaktsin asuuh n [3] huuuuue 2009-11-01 2386
8086 DHA-d [3] zuv zvgeeree 2009-11-01 1006
8085 tgj boloh bolowuu? [2] zuv zvgeeree 2009-11-01 668
8084 BABY-KH.EE [3] lg123 2009-11-01 670
8083 antolkaa.d [2] lg123 2009-11-01 651
8082 Таны нялх бяцхан үрд зориулав. БОЛОР2 2009-11-01 685
8081 eejuudees asuuh yum bna.haruilj ogooch [3] mn74 2009-11-01 725
8080 hi asuuh yum bnaa [1] balzol 2009-11-01 761
8079 Eejvvdee xariulj ogooch [5] smile_84 2009-11-01 1002
8078 Darxan xvrtel kargo yvuula gesen yumaa,naidvartai kargonii utas xayagiig xelj ogooch. [3] 몬골_한국 2009-11-01 722
8077 hi ? [1] 김아연 2009-11-01 731
배너신청
자생병원

배너신청