Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

nyarai huuhdiin hogjiliin....

Уншсан 2264 vote 0 2009.10.29 13:25:22

odriin mend busguichuudee. nyarai huuhdiin hogjiliin tuhai  bichleg bsan haigaad oldoggui olj ogch tuslaach

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2357700/f4c/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2009.10.29 13:36:21
*.192.182.9

WWW.NAR.MN
profile

Маралгоо

2009.10.29 13:59:27
*.254.49.72

Санал болгох
1
Санал болгохгүй
0

Эцэг эх асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ хөгжлийн түвшинг үнэлэхдээ түүний насанд тохирсон бүлэг үзүүлэлтүүдийг анхааралтай уншихыг зөвлөж байна.

Хэрвээ хүүхэд насандаа тохирсон дээрх бүлэг үзүүлэлтүүдээс нэг буюу хэсэг бүлгийг хийж чадахгүй байвал эцэг эх, асран хамгаалагч та эрүүл мэндийн ажилтан, багш, сайн дурын идэвхтэнд хандаж зөвлөгөө аваарай.


Нярай хүүхэд

Бие бялдрын хөгжил
- Хөхөө хөхөж чадна.    
- Тайван унтана.                             
- Түрүүлгэ нь харуулан хэвтүүлэхэд эрүүгээ бага зэрэг өргөнө.
- Гарт нь бариулсан бүхнийг атгана.

Oюуны хөгжил
- Ойрхон буюу 15-20 см-ын зайд байрлуулсан зүйлийг тогтоож харна.
- Дуу чимээ гарсан зүг рүү толгойгоо эргүүлнэ.
- Шээсэн, өвдсөн болон өөрт нь таагүй байгаа үед уйлна.

Hийгэмшихүйн хөгжил
- Эхийгээ танина.
- Бусдын анхаарлыг татах гэж уйлна.
- Эцэг эхийнхээ хайр энхрийллийг мэднэ.


1 сартай хүүхэд

Бие бялдрын хөгжил
- Түрүүлгэ нь харуулж хэвтүүлэхэд түр хугацаанд толгойгоо өргөнө.
- Толгойгоо өргөх гэж оролдоно.

Oюуны хөгжил
- Хүний царай болон тод өнгийн зүйлсийг сонирхож харна.
- Өөрөөс нь 20-30 см зайд байрлуулсан хөдөлж буй зүйлийг дагуулж харна.
- Ганганана

Hийгэмшихүйн хөгжил
- Эцэг эхийгээ өөрт нь хандан ярихад нүүр рүү нь харна.
- Хайр энхрийлэл хүссэн болон ямар нэг хэрэгцээ шаардлагатай байгаагаа уйлж илэрхийлнэ.


2 сартай хүүхэд

Бие бялдрын хөгжил
- Түрүүлгэ нь харуулж хэвтүүлэхэд толгойгоо арай удаан хугацаагаар өргөнө.
- Гартаа тааралдсан зүйлийг атгана.

Оюуны хөгжил
- Түрүүлгэ нь харуулж хэвтүүлсэн үед удаан хөдөлж  буй зүйлийг толгойгоо эргүүлэн дагуулан харна.
- Дуу чимээ гарсан зүг рүү толгойгоо эргүүлэн харна.
- Өглөө сэрмэгц тайван хэвтэж ганганана.

Нийгэмшихүйн хөгжил
- Эх болон ойр дотны хүмүүсээ таньж инээмсэглэнэ
- Анхаарал халамж хэрэгтэй болон хоол идэхийг хүссэн үедээ уйлна.


3 сартай хүүхэд

Бие бялдрын хөгжил
- Өвөр дээрээ тэврээд зогсооход толгойгоо сайн даана.
- Хөдөлж буй зүйл рүү гараа сунгаж, барьж авахыг оролдоно.

Оюуны хөгжил
- Хүний дуу хоолойг сонссон, түүний нүүр царай болон бусад зүйлийг харсан үедээ хоолойгоо татан дуугарч, толгой, гар, хөлөө хөдөлгөнө.
- Дуу чимээ гарсан зүг рүү толгойгоо эргүүлж, түүнийг харцаараа хайна.
- Хөгжим сонсоно.
- Гараараа өөрийнхөө нүүр, нүд болон аманд хүрнэ.

Нийгэмшихүйн хөгжил
- Эцэг эх болон ойр дотны хүмүүсээ таньж инээмсэглэнэ.
- Эх нь орхиж явахад уйлна.
- Анхаарал халамж хэрэгтэй болон хоол идэхийг хүссэн үед уйлна.


4 сартай хүүхэд

Бие бялдрын хөгжил
- Түрүүлгэ нь харуулж хэвтүүлэх болон гараараа түшин суулгахад толгойгоо бүрэн даана.
- Хэвтэж байхдаа эргэж хөрвөөнө.
- Хүүхдийг өвөр дээрээ тэврэхэд тэнцвэртэйгээр зогсоно.

Оюуны хөгжил
- Халбагаар хооллоход амаа ангайна
- Ойр орчимд нь гарсан дуу чимээ болон хөдөлгөөнийг сониучхан сонсох буюу ажиглана.
- Гар хүрэх зайд байгаа зүйлийг барьж авна, үзэж сонирхоно.
- Түүнтэй хандан ярихад хоолойгоо татаж, дуу авиа гарган ганганана.
- Түүнтэй тоглоход инээнэ.

Нийгэмшихүйн хөгжил
- Эх болон түүнийг хооллож буй хүн рүү харж инээмсэглэнэ
- Эхийгээ хараад баяртай байгаагаа дуу гаргах болон сарвалзах, тийчлэх байдлаар илэрхийлнэ.
- Усанд оруулахад хариу үйлдэл үзүүлнэ. (Нүд нь том болж, биеэ чангалан гараа дээш өргөнө)
- Шээсэн болон өлссөн үедээ уйлна.


5 сартай хүүхэд

Бие бялдрын хөгжил
- Гараараа тулж цээж болон биеэ өргөнө.
- Бусдын дэмжлэггүйгээр түр хугацаагаар сууна.
- Суганаас нь тулж зогсооход толгой биеэ тэгш байлгана.
- Доош харуулан хэвтүүлсэн үед мөлхөх оролдлого хийнэ.

Оюуны хөгжил
- Барьж буй зүйлээ нэг гарнаасаа нөгөө гартаа шилжүүлнэ.
- Эд зүйлсийг сонирхож гартаа атган, амандаа хийнэ.
- Хөдөлж буй зүйлд анхаарал нь татагдана
- Ба, ма, га, да гэх мэт авиа гаргана

Нийгэмшихүйн хөгжил
- Толинд харахдаа дуртай байна.
- Бусад хүмүүс түүнтэй ярихад гараа хөдөлгөж, дуу авиа гаргана.
- Эцэг эх болон бусад хүн түүнтэй тоглоход чанга дуугарч инээнэ.


6-8 сартай хүүхэд

Бие бялдрын хөгжил
- Бусдын тусламжгүйгээр сууна.
- Мөлхөнө.
- Сууж байх үед нь гараас нь барихад татаж босно.

Оюуны хөгжил
- Эд зүйлсийг илүү хөдөлгөөний идэвхтэйгээр барьж авна.
- Хөлийн хуруунуудаа хөхөнө
- Нэрээр нь дуудахад толгойгоо эргүүлэн харна.
- Усаар тоглох дуртай байна, зарим эд зүйлсийг таньж эхлэнэ.
- Дохио зангаа болон үйлдлүүдийг хийж сурна.
- Аав, ээж гэх мэтийн зарим богино үетэй үгийг хэлнэ.

Нийгэмшихүйн хөгжил
- Эцэг эх болон гэр бүлийнхээ бусад гишүүдийг танина.
- Ах эгч нартайгаа тогох дуртай байна.
- Танихгүй хүмүүсийг хараад айж гэрэвшинэ


9-11 сартай хүүхэд

Бие бялдрын хөгжил
- Юм түшин хажуулдаж явна, богино хугацаанд ганцаараа зогсоно.
- Жижиг зүйлсийг эрхий болон олоовор хуруугаараа барьж сурна.

Оюуны хөгжил
- Ямар нэгэн юм рүү хуруугаараа хатгах дуртай болно.
- Хөгжмийн аяар биеэ хөдөлгөнө, найгана, цогино.
- Хоёр үетэй богино үгнүүд хэлж сурна.
- Бусдын зааврыг биелүүлнэ. (баяртай гээрэй гэхэд гараа даллана)

Нийгэмшихүйн хөгжил
- Ах эгч нартайгаа тоглоно.
- Хүнд илүү дасамтгай болно.


12-14 сартай хүүхэд

Бие бялдрын хөгжил
- Ганцаараа сууна, явган сууна.
- Ганцаараа зогсоно, ганц хоёр алхана.

Оюуны хөгжил
- Энгийн цөөн зааврыг дагаж биелүүлэ
- Эд зүйлсийн бүтцийг ихэд сониучирхана.
- Зарим үгсийг хэлж сурна.
- Ойр зуурын харилцан яриаг ойлгож, 10-аад үгийн нөөцтэй байна.

Нийгэмшихүйн хөгжил
- Дуу сонсоод биеэ хөдөлгөнө.
- Ганцаараа тоглоно.
- Бие дааш хооллохдоо дуртай байна.
- Заримдаа санамсаргүйгээр болон үнсэхийг хүссэн үед аав, ээжийгээ үнсэнэ.


15-17 сартай хүүхэд

Бие бялдрын хөгжил
- Богино зайд гүйхийг оролдоно.
- Хоёр гараараа бөмбөг шидэхдээ тэнцвэрээ хадгалж чадахгүй унана.

Оюуны хөгжил
- Амаа ангай, хэлээ гарга зэрэг жирийн үйлдэлүүдийг хийнэ.
- Биеийнээ эрхтнүүдийг мэддэг болно.
- Богино дуу дуулах, шүлэг унших дуртай, 30-40 үг хэлдэг болно.
- Мэддэг эд зүйлсийг нь асуухад хуруугаа заана.

Нийгэмшихүйн хөгжил
- Бусад хүүхдүүдтэй хамт байхдаа ч гэсэн ганцаараа тоглоно.
- Танил хүмүүстэйгээ харилцах дуртай байна.
- Өөртөө анхаарал тавихыг шаардана.


18-20 сартай хүүхэд

Бие бялдрын хөгжил
- Тэнцвэр сайтай алхана, арагшаа болон хажуу тийш чөлөөтэй алхана.
- Сайн гүйх боловч зогсох үедээ унана.
- Сараачин зурна.

Оюуны хөгжил
- Эд зүйлсийг хүнд шилжүүлэн өгч чадна.
- Хүн болон эд зүйлсийг нэрээр нь нэрлэнэ, мэддэг үгнүүдээ хэлнэ.
- Ямар нэгэн зүйл хаана байгааг асуусан үед хуруугаараа заана.
- Үхэр дуурайж мөөрөх зэргээр мэддэг, эсвэл таалагдсан дуу авиагаа дуурайна.

Нийгэмшихүйн хөгжил
- Эд юмсыг хөдөлгөх, байрлалыг нь шилжүүлэх дуртай болно.
- Хийсэн зүйлийнхээ үр дүнд сонирхолтой байгаагаа харуулна.
- Хувтасаа тайлах, өмсөхийг оролдоно.
- Тэврэхэд хариуд нь бас тэврэнэ.
- Өөртэй нь тоглосон үед инээнэ, ход ход инээнэ, ганганана.

БОЛОР2

2009.10.29 15:40:15
*.128.227.105

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210462
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
7986 МЭДЭЭЛЭЛ file eruulmend 2009-10-29 509
7985 Нярай хүүхдийн асаргаа сувилгаа-сургалт file eruulmend 2009-10-29 1976
7984 <<<<БИ ОДОО ГЭРТЭЭ >>>>>> [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-29 747
» nyarai huuhdiin hogjiliin.... [3] giordani 2009-10-29 2264
7982 DEVSHILT_TRADE-d file [1] sunyeon 2009-10-29 2442
7981 eejyydee yum asyymaar bna???? [3] busgyu 2009-10-29 822
7980 bolor2 oos asuuh yum bn [5] buuvei9 2009-10-29 938
7979 helj tuslaach [7] ostr 2009-10-29 1277
7978 hariulj ogch tuslaach... [5] miga_shinee 2009-10-29 1580
7977 EEJUUUDEE HELJ OGOOCH [5] bovka 2009-10-28 1108
7976 suwonii immigreishin [5] huuuuue 2009-10-28 995
7975 asuuyaa [2] hurd123 2009-10-28 1008
7974 НҮҮР ТАНЬ НҮХЖЭЭД БАИВАЛ ,,, [3] ЧЭЖҮ 2009-10-28 1562
7973 ТӨРӨЛ БҮРЭЭР ЗАНГИА ЗАНГИДАЖ СУРАХ АРГА [3] ЧЭЖҮ 2009-10-28 7758
7972 helej ogooj....... [2] magic88 2009-10-28 795
7971 hariult ogson eejuuddee bayrlalaa ahiad asuuy [5] buuts 2009-10-28 1216
7970 ХЭРЭГЛЭХГҮЙ БОЛСОН ХАЙРУУЛЫН ТАВАГААР ЧАМИН ЦАГ ХИЙХ АРГА [2] ЧЭЖҮ 2009-10-28 1259
7969 Бүтэн сайнд 구로구청 -д 17 эмч ирж үнэгүй эмчилгээ хийнэ [4] ЧЭЖҮ 2009-10-28 1470
7968 hi $ hedtei bgaa heleed uguuch busguichuudee naidvartai kargo bna uu dansaar yavuulchihmaar bdag yah ve [3] b7***u 2009-10-28 716
7967 Бурхан багшийн сургаалаас [1] uvgun 2009-10-28 2572
7966 Мєнгє тогтоох аргууд [2] uvgun 2009-10-28 1605
7965 Гэхдээ, хэрэв та Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-28 625
7964 shud [2] xuleelt 2009-10-28 711
7963 <<<БҮСГҮЙЧҮҮД МИНЬ УЛАМ САЙХАН>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-28 897
7962 hi busguichuudee [2] sunyeon 2009-10-28 849
7961 Toosontsoriin alargiiniig yaaj idgeeh be??ㅠㅠ [8] ◈SaGGaJi◈ 2009-10-28 1330
7960 Ta buhniig Orgonoor Hureltsen Irehiig Urij Baina file BUMBOD01 2009-10-28 623
7959 tekbenii utas medej baival yaraltai bicheed ogooch [2] dunhil 2009-10-28 732
7958 Huuhdiin or togloomtoi n ... file [2] mbmmbm 2009-10-28 1524
7957 ********МИНИЙ МОНГОЛ БҮСГҮЙ СОЛОНГОСТ ИНГЭЖ ******** [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-28 1296
7956 eejuudees asuuh yum bnaa bayrlalaa [5] buuts 2009-10-27 1340
7955 <<<БҮСГҮЙЧҮҮДДЭЭ Л ХАНДАЯ >>>> [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-27 759
7954 <<<ГАДААДАД АМЬДАРДАГ МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮД ТУНГААЖ БОДООРОЙ>>> [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-27 1133
7953 heleed uguuch dee yaraltai [7] d20 2009-10-27 1618
7952 ASUUYA [2] suren9 2009-10-27 804
7951 Ганцаараа, цор ганцаараа [1] uvgun 2009-10-27 741
7950 Эзэгтэй танд (Ахуйн зөвлөгөө) [1] uvgun 2009-10-27 1215
7949 egch naraa asuuya [4] ev 2009-10-27 650
7948 31 nii surgaltand suuh jiremsen bolon nyrai huuhedtei ehchuud bwal holboo bariarai tsug yway [1] antolkaa 2009-10-27 942
7947 anhaaryylga [2] goofy 2009-10-27 890
7946 Хөдөлмөрийн гэрээ ингэж өөрчлөгдлөө. ӨДРИЙН МЭНД 2009-10-27 1004
7945 tavilga yavuulah hyamd hurdan ochih gaigui kargo bnu? [1] huuuuue 2009-10-27 740
7944 hiiswereer tursun eejuud zuwluguu uguuch [11] tuul_0724 2009-10-27 2610
7943 daxiad asuuyaa [2] duck duck 2009-10-27 498
7942 gereendee bj bgad tursun eej bna uu [1] smile_bear 2009-10-27 698
배너신청
자생병원

배너신청