Moderator: mgl_300
Хүний наймаа дэлхийн хэмжээнд, ялангуяа Европын холбоонд өсч байгаа түгшүүртэй тоо баримтыг Нүүн шилжилтийн асуудлын олон улсын байгууллага илтгэлдээ тэмдэглэсэн байна. Олон улсын энэ байгууллагын тэргүүн Ричард Данцингер жендерийн тэгш бус байдал, дайн ба сөргөлдөөн зэрэг хүчин зүйл хүний наймааг хөгжүүлэх гол шалтгаан хэмээн нэрлэжээ. Гэхдээ хямд ажлын хүчний эрэлт хүний наймааны бас нэг өдөөгч болж байгаа аж.
Олон улсын байгууллагын мэдээгээр дэлхийн 12 сая гаруй хүмүүс албадан хөдөлмөр хийж эсвэл сексийн боолчлолд байна. Эмэгтэйчүүд ба охидыг эмсийн хүрээлэнд худалдах тохиолдол газар аваад байгааг Данцигер онцолжээ. Гэхдээ эрэгтэй, эмэгтэйчүүдийг үйлдвэрлэл, барилга, тариалангийн талбай, загас агнуурын хөлөг онгоцны зэрэг хүнд хөдөлмөр эрхлүүлэх явдал түгээмэл байна. Эмэгтэйчүүдийн хувьд секс боолчлолоос гадна гэрийн зарцаар тэднййг ажиллуулах нь олонтаа.
“Сүүлийн таван жилийн дотор энэ хандлага мэдэгдэхүйц өслөө. Европт 250 мянга гаруй хүний хөдөлмөрийг хайр найргүй мөлжиж байна. Тэдний хөдөлмөрөөс олж байгаа ашиг нь 2,5 тэрбум амдоллар гэсэн тооцоо бий. Харин тэд өчүүхэн бага хөлс заримдаа бүр ч хөлсгүйгээр зарцлагдаж байна. Дэлхийн хэмжээнд боолчлолын орлогын эргэлт нь 20 тэрбум амдолларт хүрлээ” гэж олон улсъш байгууллагын тэргүүн мэдэгдлээ.
Европын холбооны орнуудад боолчлогдож байгаа хүмүүсийн ихэнх нь хуучин Зөвлөлтийн холбооны бүрэлдэхүүнд байсан улсууд болон Өмнөд Азийнхан байна. Олон улсын байгууллага өөрийн эхлүүлсэн хөтөлбөрийн үр дүнд үйлдвэрлэгч нарыг боолын хөдөлмөрөөс татгалзуулах болно хэмээн найдаж байна.
СО ХҮН ХҮН БИШ ... ХҮНИЙ ГОЛОГДОЛ НҮДНИЙ БУЛАЙ НИЙГМИЙН ХОГ ...
Bi solongos Hun,solongos hel,solongos Kino solongostoi holbootoi buhniig tevchij chaddaggui yum. Mash muu muuhai umhii humuus..