Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

 

Ямар нэг үрэвсэл эхлээд умайн дотор хана, дараа нь гадагш нэвчдэг. Шинж тэмдэг нь сарын тэмдгийн эхний өдрүүдэд өвдөнө.

Ийм өвчтэй эмэгтэйчүүдийн 30-50 хувь нь үргүй болох магадлалтай. Хэрэв жирэмсэлвэл нэлээд хүндрэлтэй. Энэ тохиолдолд эмийн эмчилгээ, өвчин намдаах, гормон, шаардлагатай бол мэс заслын эмчилгээ хийнэ.

Киста томорч, идээлсэн тохиолдолд өндгөвчийг мэс ажилбараар эмчилдэг "Сэтгэлийн увидас" эмэгтэйчүүдийн эмнэлгийн ерөнхий эмч, Анагаах ухааны магистр, тэргүүлэх зэрэгтэй эмэгтэйчүүдийн эмч Л.Наранцэцэгтэй уулзаж ярилцлаа.

-Сүүлийн үед өндгөвчний үрэвслээр охид, бүсгүйчүүд маань өвдөх нь нэлээд олширлоо. Энэ өвчин юунаас болж үүсдэг юм бэ?
-Тиймээ, манай нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд үрэвсэлт өвчин, тэр дундаа эмнэлгийн хэлээр бол дайврын үрэвсэл их элбэг тохиолдож байна.

Дайврын үрэвсэл ихсэх болсон шалтгаан нь олон янз л даа. Нэгдүгээрт, бэлгийн замын халдварт өвчин ихэсч байна.

Хоёрдугаарт, хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх тал дээр тун муу анхаарч, үүнээс үүдсэн үр хөндөлт олширч байгаа нь үрэвсэлт өвчний эх үүсвэрийг бий болгодог гэсэн үг.

Гуравдугаарт, манай орны цаг агаарын онцлог, эрс тэс уур амьсгалтай холбоотой. Энэ бүхнээс болж өндгөвчний архаг үрэвслүүд өдөр ирэх бүр нэмэгдээд байгаа юм.

Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд гэхээр хэдэн насныхан хамрагдах бол..?
-18-49 насны хоорондох эмэгтэйчүүдийг хэлдэг шүү дээ. Энэ насны эмэгтэйчүүд өндгөвчний үрэвслээр өвчилж байгаа нь дээрх хэдэн шалтгаантай салшгүй холбоотой. Уг өвчнөөр өвчлөхгүй байх, үрэвслээр өвчлөхгүй байж болно. Тохиолдлын бэлгийн харьцаанаас татгалзах зэргээр хамгаална.

-Дайврын үрэвслээр нэгэнт өвчилсөн тохиолдолд багагүй хор уршигтай гэлцэх юм?
-Өндгөвчний уйланхай байхгүй юу, гэхдээ дотроо олон янз л даа. Төрөлхийн олдмол юм уу аль эсвэл өндгөвчний үрэвслээс үүссэн гэх мэт. Үүний зэрэгцээ, өндгөвчний үрэвслээс үүдэж сарын тэмдгийн мөчлөг алдагдах, жирэмслэхгүй байх, өндгөвчний үйл ажиллагаанд муугаар нөлөөлж цус алдах тохиолдол бишгүй бий.

-Бэлгийн замын халдварт өвчлөл гэхээр олон удаа өвдсөн юм уу эсвэл дутуу эмчилснээс үүдэх хор уршгийг хэлж байна уу?
-Заг хүйтэн өвчнөөр өвчилсөн тохиолдолд наад зах нь л гэхэд, эмэгтэй хүний үрийн хоолой гэмтэж, улмаар жирэмслэхээ болих юм уу савны гадуурх жирэмслэлт болох магадлал өндөр байдаг.

Бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөхөөс сэргийлэх хамгийн чухал арга нь гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаанд орохгүй байх, хэрэв тохиолдлын бэлгийн харьцаанд орсон нөхцөлд хамгаалалт хэрэглэх хэрэгтэй. Манайхан ямар нэгэн өвчин тусахаараа эмнэлэгт хандах бус, найз нөхдөөсөө зөвлөгөө авах гэж хичээдэг нь буруу. Үүнээс болоод буруу мэдээлэл авч, дутуу эмчилгээ хийснээр өвчлөлөө архагшуулах, хор уршиг үлдээх нөхцлийг нь бүрдүүлдэг юм. Ямарваа нэг өвчлөл тодорхой үе шаттай явагддаг байхгүй юу. Өвчний хэлбэр болон үе шат нь ямархуу түвшинд байгааг ч мэдэхгүй байж дур мэдэн эмчлэх нь аюултай. Тиймээс ямар ч өвчнөөр өвдсөн бай, мэргэжлийн эмчид хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах нь зайлшгүй чухал. Зөв оношлогоо, тохирсон эмчилгээ хийлгэвэл ямар ч урхаггүй эмчилж чадна шүү дээ.

-Тэгвэл үрэвсэлт өвчнийг оношлохдоо нэн түрүүнд шалтгааныг нь олж тогтоосны дараа эмчилгээний төрлөө сонгодог хэрэг үү?
-Тиймээ. ЭХО дуран оношлогоогоор харах, эмэгтэйчүүдийн үзлэг хийх, үтрээний мазок болон эсийн шинжилгээ авах маягаар тогтоож, үндсэн оношоо тодорхойлно.

Түүнээс биш, асууж лавлах мэтээр эмчилж болохгүй. Тэгээд ч сүүлийн үед манай оношлогооны аргууд их нарийссан. Охид бүсгүйчүүд маань жилд ядаж ганц удаа ч болов урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байгаасай.

Ялангуяа, эсийн шинжилгээг заавал өгч байх хэрэгтэй. Энэ бүхэн умайн хүзүүний хавдрыг эрт үед нь оношлоход нь ч тустай арга.

Эсийн шинжилгээг хавдартай хүн өгөх ёстой мэтээр эндүүрч хэрэггүй. Өөрийгөө эрүүл гэж бодож байгаа хэн бүхэн өгөх ёстой шинжилгээ. Нөхөн үржихүйн насны бүх эмэгтэйчүүд эсийн шинжилгээ өгч байх хэрэгтэй.

-Ерөндөг тавиулаад удаан хугацаанд авахгүй байх нь өндгөвчний үрэвсэл үүсэх шалтгаан болдог гэж хүүхнүүд ярьдаг юм билээ. Энэ үнэн үү?
-Хэдийгээр ерөндөг жирэмслэлтээс хамгаалах сайн арга боловч хүний биед байгаа гадны биет гэдэг утгаараа, ямарваа нэгэн архаг үрэвсэл үүсгэхийг үгүйсгэх аргагүй юм. Ихэнх эмэгтэйчүүд ерөндөг тавиулчихаад л санаа нь амарчихдаг. Гэтэл жилд нэг удаа эмэгтэйчүүдийн үзлэг хийлгэж, биеийн байдлаа хянуулж байх ёстой. Бас жирэмслэхгүй юм чинь гээд бэлгийн харьцаанд хамаагүй ороод байж болохгүй, халдварт өвчин авах эрсдэл өндөр байна шүү дээ. Олон жил ерөндөгтэй явснаас болж умайн дотор хана үрэвсэх, умайн хүзүүнд шархлаа үүсэх, өндгөвчинд архаг үрэвсэл үүсч болно.

Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байвал тэр бүр ерөндөгөөс өвчин үүсэх нь ховор л доо.

Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байвал тэр бүр ерөндөгөөс өвчин үүсэх нь ховор л доо.

-Анхан болон архаг өвчлөлийг эмчлэхэд эмчилгээний төрөл болоод цаг хугацаа гээд нэлээд ялгаатай байх л даа. Харин ямар дэглэм сахих ёстой юм бэ?
-Даарч хөрөхгүй, бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх, үр хөндөлт хийлгэхгүй байх нь хамгийн чухал. Энэ бүх шалтгаанаас ангид байж чадвал хүн бүхэн өвчлөөд байдаг ч өвчин биш. Нөгөөтэйгүүр, үрэвсэлт өвчинд ямар нэг дархлаа байдаггүй учраас дахиад өвдөхгүй гэх баталгаа байхгүй шүү дээ.

-Эмчилгээнд хамрагдсан үрэвсэлт өвчинтэй үйлчлүүлэгчдийн чинь дунд дахин өвчилсөн хүн олон байдаг уу?
-Өө, байлгүй яахав. Дахих магадлал өндөртэй шүү дээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2336755/bc1/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211354
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366662
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365250
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524264
7851 Намхан харагдахаас залхаж байна уу? [1] uvgun 2009-10-23 784
7850 Эмэгтэй, Та орондоо хараал хэлдэг үү? [1] uvgun 2009-10-23 693
7849 asuuh ni [2] ,mgl 2009-10-23 574
7848 orchuulj ogooch [1] ,mgl 2009-10-23 698
7847 Хүний наймаа хүчээ авч байна [2] uvgun 2009-10-23 963
7846 ЧИ ГЭР БҮЛ ЯАГААД САЛДАГ ГЭЖ БОДОЖ БАЙНА ..ТЭГВЭЛ .... [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-23 738
7845 xuuxdee yaj untuulax ve......... [7] pambak 2009-10-23 1308
7844 ym asuuya [3] 1298 2009-10-23 726
7843 Emnii talaar asuuya,,,hariulj tuslaarai... [2] 이태&#46 2009-10-23 688
7842 asuuh yum bna [3] britz_ 2009-10-23 787
7841 kargo! [4] jueun 2009-10-23 1125
7840 asuuh yum bna [2] tubshin 2009-10-23 683
7839 YARALTAI ASUUYA AA [2] Мишээл 2009-10-23 774
7838 tuslaarai [4] okaymgl 2009-10-23 912
7837 orchuulj ogno uu yaraltai. [2] antolkaa 2009-10-23 778
7836 Huuhdiin or togloomtoi n file [1] mbmmbm 2009-10-23 762
7835 nudendee dawharaa..... [4] giordani 2009-10-23 2846
7834 USA YAWAX BOLOMJ! USA yawaarai 2009-10-23 510
7833 delhii sonoh uu???? [10] j and s 2009-10-23 7898
7832 eho ? [2] j and s 2009-10-23 822
7831 Нярай хүүхдэд иллэг хийх сайн [1] uvgun 2009-10-23 919
7830 huuhedtei bolohiig husej bnaaa [2] bovka 2009-10-23 1136
7829 Үргэлж залуу харагдах нууц [1] uvgun 2009-10-23 2081
7828 Хvvхдийнхээ хvйсийг мэдэх сонирхолтой арга [1] uvgun 2009-10-23 720
» Ерөндөг жирэмслэлтээс хамгаалдаг хэрэгсэл боловч архаг үрэвсэл үүсгэхийг үгүйсгэхгүй uvgun 2009-10-23 1619
7826 Бэлгийн “бизнест” Монголоос хулгайлагдсан охид [2] uvgun 2009-10-23 1019
7825 ХАРИЙН ХYНИЙ ЄВЄР ТVШИЖ САЙХАН АМЬДРАЛ МЄРЄЄДСЄН УХАМСАР ДОРОЙ ЭМС ОХИД ИЧИХ ЁСТОЙ [2] uvgun 2009-10-23 1020
7824 Хил дамнасан хүний наймаа ба Монгол бүсгүйчүүд [2] uvgun 2009-10-23 1497
7823 yaraltai helj ogooch [1] ,mgl 2009-10-22 583
7822 helj ogooch [1] ,mgl 2009-10-22 578
7821 Хятад иргэд монгол охидыг эзэгнэсээр байна [13] uvgun 2009-10-22 2695
7820 Онгоцны vйлчлэгч болгоно гээд хил дамнуулан худалдаалахыг завджээ [3] uvgun 2009-10-22 757
7819 Даварсан солонгост дарлуулсан монгол охин арван сар хэвтэрт байна [2] uvgun 2009-10-22 1251
7818 sonsooroooooooo magic88 2009-10-22 566
7817 hvvhediin toroh hugatsaag medej boldog sait bna uu [3] namuunka 2009-10-22 887
7816 hi huuhnuudee [1] burhan ejii 2009-10-22 733
7815 kargo helj uguuch! [2] jueun 2009-10-22 1048
7814 hi so helendee sain busguichuudee orchuulj ogch tuslaach [2] turka0921 2009-10-22 761
7813 G MOBILE [1] lg123 2009-10-22 536
7812 busguichuud ee asuuh yum bna [4] sar_nai 2009-10-22 1347
7811 MONGOL TOGROGIIG SOLONGOST [1] hohohohoho 2009-10-22 720
7810 hi [3] Uugiishde 2009-10-22 904
7809 ??? bnaa [4] j and s 2009-10-22 729
7808 hi eejuudee yum asuuya [5] manuka 2009-10-22 716
7807 БОДОХ ЦАГ БОЛЖЭЭ МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮД ГАДААДАД ИНГЭЖ... [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-22 801
배너신청
자생병원

배너신청