Moderator: mgl_300
6-7 sartai jiremsen bolson abhuulau arga baidag yum u,yamar unetei baidag yum bol,ene talaar zobolgoo ogch tuslach?

Ээж минь намайг төрүүлэх мөчид хорвоогийн хамгийн аз жаргалтай хүн байсан гэдэг. Тэрхүү аз жаргалтай хүн болох цаг мөчөөс зугтдаг, хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээдэггүй хүмүүс олширсон нь эмгэнэлтэй. Үр хөндөлтийн хор хохирол, сөрөг үр дагавар их гэж боддог ч жинхэнэ мөн чанарыг бид төдийлөн сайн мэддэггүй. Үүний талаар мэдлэг, мэдээлэл хомс учир үр хөндөлтийг хийлгэх охид бүсгүйчүүдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна.
Эрүүл мэндийн газраас өгч буй мэдээллээр өнгөрсөн жил 16-38 насны 10688 эмэгтэй үр хөндүүлжээ. Гэхдээ энэ нь зөвхөн улсын гэсэн тодотголтой, таван хуруунд багтахуйц хэдэн эмнэлгийн л мэдээ. Хэрэв хувийн эмнэлгийн мэдээг нэгтгэвэл эмзэглэмээр тоо гapax нь тодорхой. Хэвлий дэх хүүхэд минь эцэггүй, миний нас залуу байна, би ээж болоход бэлэн биш, надад мөнгө байхгүй учраас хүүхдээ өсгөж чадахгүй зэрэг шалтгаанаар үр хөндүүлдэг. Гэтэл хор хөнөөл нь аймшигтай. Энэ талаарх гашуун туршлага ч олон бий.
Эхийн хэвлийд хүн дүрсээ олсон гурав түүнээс дээш сартай ургийг мөчлөх аргаар хөнддөг аж. Мөчлөх үед дөрвөн мөч болох гар хөл, дараа нь их биеийг хэсэглэн авдаг. Харин ургийн толгой эхийн умайгаар багтдаггүй учир бяцалж гаргадаг аж. Энэ бүх үйлдлийг эмч хэзээ ч нүдээрээ харж хийдэггүй, зөвхөн хурууны мэдрэмжээрээ л хийдэг. Эхийн саванд үлдсэн зарим хэсгийг халбага хэлбэрийн багажаар хусдаг бөгөөд энэ үед эхээс их хэмжээний цус алдаж хүчтэй өвдөлтийг мэдэрдэг байна. Соруулах аргаар үр хөндөх нь сонсоход ч аймаар. Умайн хүзүүгээр нарийн гуурс оруулж тоос соруулагчийн хүчийг 21 дахин нэмсэнтэй тэнцэх хүчээр үр хөврөлийг юу ч үлдэхээргүй болтол нь соруулдаг аж. Үүнд хөврөлөөс гадна эхийн зарим эд эрхтэн ч сорогдож гэмтэх аюултай.
Охид бүсгүйчүүд эм болон ургамлын ханд ууж үр зулбуулах нь элбэг. Өөрөөр хэлбэл, энэ арга нь алтан нарыг харж, аав ээжийнхээ хайрыг мэдрэхийг хүссэн бяцхан хүүхдээ өлсгөн хөнөөж буй хэрэг юм. Эхийн хэвлийгээр дамжих "хоол"-ыг тэрхүү эм, ургамал нь хаадаг аж. Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд хувь хүнээс үр зулбуулах чанаргүй эм худалдан авч, хохирох явдал нэмэгдсэн. Хэзээ, хаана үйлдвэрлэгдсэн нь мэдэгдэхгүй эмийг "Нарантуул" захад 5000-15000 төгрөгөөр худалддаг. Эмэгтэйчүүд бусдад хэлэлгүйгээр, хүний хараанаас далд газар эм хэрэглэдэг тул эрүүл мэндээрээ хохироход хүрвэл яаралтай тусламж авч чаддаггүй байна.
Төлбөр хямд байгаа нь айдас дагуулсан үр хөндөлтийг өөгшүүлж байна гэлтэй. Магадгүй төлбөрийг нэмсэнээр олон хүний амийг аварч болох юм. Аборт хийлгэх гэсэн охид бүсгүйчүүдийн тоо жилээс жилд өсч, дараалал үүсгэж байгаа тул эмч нар 20-30 минутад л үр хөнддөг. Энэ хугацаанд багажийг ариутгаж цэвэрлэх боломжгүй байдаг. Тиймээс бохир багажаар дaмжин халдварт өвчин, бүр цаашлаад ХДХВ тусах магадлалтай. Үр хөндөлтийн бас нэгэн аймшигт үр дагавар нь савны амсрын цооролт урагдалт, хөхний хорт хавдар юм. Энэ нь эхийн сэтгэл санаанд нөлөөлж ганцаардмал, зожиг, аймхай болгож, бүр амиа хорлохыг завдах хүртэл гутранги байдалд оруулдаг байна. Хүүхэд хүний амьдралд аз жаргал, хүсэл тэмүүлэл амьдралын бэрхшээл бүрийн өмнө зоригтойгоор зогсож чадах хүч тэнхээ өгдөг. Би аав болж чадахгүй гэж өөдгүй хулчгар зан гаргасан залуугийн нэгэн адил хэвлийд тээх үрдээ буруу өгч хариуцлагаас бултах нь ирээдүйд хүүхэддээ төдийгүй өөртөө аймшиг дагуулна. Хүн болж төрнө гэдэг зүүний үзүүр дээр ширхэг арвайн үр тогтохтой адил гэдэг. Ийм бэрхшээл туулан байж бүрэлдэн тогтсон бяцхан амийн өөдөөс хутга мэс тулгана гэдэг даан ч эмгэнэлтэй. Тэд саванд ялзран хаягдах хог биш, жорлонгийн усаар татагдаад л урсчих цус биш
yamar muuhai um be? chamd yu ch tohioldson baij bno. gehdeel iim muuhai shiidber butgii gargaasai gej zalbirii.chinii bichseniig unshad uuriinhuu unegchleed untaj bgaa huugee haraad uneheer nulims garlaa.huuhed mes zasliin hutganaas aij tenheegeere hashgirch chadlaaraa zugtaj abral haij bdag gesen zurh shimshirmeer bgaa biz. huuhed shig huurhun um ene horboo deer bgaa gejuu?? taiban baij uhaantai shiideerei