Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

 
 
Охин уйлж байгаа даа. Цацлын халбага шиг жаахан гараараа нүүрээ даран мэгшиж сэтгэл сэмэртэл цурхиран уйлж аав шигээ, ах шигээ бүхнийг жигшиж байгаа гэж бодохоос эхийн сэтгэл өмөрч байна. Орчлонг эрхийн нүдээр харж, бамбаруушаа тэврэн дэрвэж явсан зургаахан настай охин тэр өглөө сургуульдаа явахдаа яасан их баярлаа бол. Могжийсон гарандаа томдсон үзэг барьчихаад “А” үсэг бичиж сурах гэж, орой ээж аавдаа гайхуулан шулганах гэж хэрэндээ л мэрийж суусан даа. Гэтэл тэр охиныг хүн дүрстэй араатан мэт залуу ангид нь орж ирээд хүчиндчихсэн. Зургаахан настай жаалхан амьтанд эр бяраа гаргаж адгуусан дур хүслээ хангасан ийм бузар хэрэг өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод гарсан юм. Бузар, булай, аймшигтай гэсэн энэ үгнүүд ч дэндүү багадмаар жигшүүрт хэргийн гэрч нар бид боллоо. Энэ хорвоод бүсгүй хүн болж төрөөд хүүхэн биеэ хувааж үр төрүүлэн уураг сүүгээ шимүүлсэн эх бүхний сэтгэл энэ өдрүүдэд илүү шаналсан гэдэгт итгэнэм. Бас хөөрхөн хонгор охиноо хүзүүнээсээ зүүж эрхлүүлсэн аав бүрийн сэтгэл урагдаж нүдэнд нь эр хүний нулимс өдрийн од мэт харвасан гэдэгт эргэлзэхгүй байна. Одоо би лав хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь явуулахаас айж байна.

Хүүхдээ сургуульд нь хүргэж өгчихөөд багш нарт нь найдаж санаа амар байж болохгүй нь. Бузар санаатнууд эрдмийн өргөөнд ч халдан довтолж, ёс бусыг үйлдэх болжээ. Харамсалтай нь энэ талаар дуугарч тэмцэж байгаа ямар ч байгууллага алга. Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр үртэй бүхний өрийг зурсан эл аймшигт мэдээг сонссон л байх. Тэгээд яагаад дуугарахгүй энэ талаар ямар нэг арга хэмжээ авахгүй байгаа юм бэ. Дахиад олон олон охин өглөө бүр сургуульдаа явахад айж эмээлгүй баяр баясгалантай явж байгаасай гэж хүснэ. Эцэг эхчүүд минь эсвэл бүгдээрээ хүүхдүүдээ сургуульд нь явуулахаа больё. Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас ямар нэг дорвитой арга хэмжээ автал нялх үрийнхээ азыг сорьж сургууль руу нь илгээхээ байя. Бидэнд ийм эрх бий. Үр хүүхдийнхээ төлөө та бид тэмцэлд нэгдэхгүй бол энэ төр засаг юу ч хийхгүй нь тодорхой байна. Тэдэнд бидний хүүхдээс илүү Чингэлтэй дүүргийн нөхөн сонгууль л чухал байгаа гэдэгт итгэ…

Гэтэл үүнээс ердөө хэдхэн хоногийн өмнө алтан шаргал үстэй гурван настай охиноо Номин их дэлгүүрийн үүднээс алдсандаа гутарч бас эхнэрийгээ охиноо худалдчихсан байх гэж хардсан нэгэн эрийн ярилцлага өдөр тутмын сонинуудад хэвлэгдсэн байлаа.

Гуравхан настай охиных нь даахь ер бусын алтан шаргал өнгөтэй намирсан зөөлхөн болохоор 40 мянгатынхан “Алтан үст охин” хэмээн өхөөрддөг байж. Харин тэр аав яагаад эхнэрээ төрсөн охиноо зарсан гэж бодох болсон нь анхаарал татлаа. Гэтэл бас үнэний ортой бололтой. Ээж нь охиноо ой гурван сартай байхад нь авч яваад хүмүүстэй нийлэн архидахдаа айлын машины гараажид орхиод хаалгыг нь гаднаас нь том чулуугаар дараад явчихжээ. Өвлийн орой харанхуй болсон хойно гараажаас жаахан хүүхэд уйлах чимээ гараад байхаар нь хүмүүс онгойлгож үзвэл гар хуруу нь бэлцийж улайтлаа даарчихсан өөдөсхөн охин осгодгийн даваан дээр эцсийн хүчээ шавхан уйлж суусныг олжээ. Харанхуй хүйтэн төмөр гараажид өдөржин хоригдсон охин байдгаараа өлсч, хөл гap нь хөлдчихсөн, айж бэмбэгнэн туулай мэт хяран уйлж суусныг сайн санаат хүмүүс аварчээ. Тэгээд охины аманд бүлээн сүү цутгаж даарсан хөл гарыг нь цасаар үрж сэхээ оруулсан байлаа. Охиныг алга болдог ээж нь охиноо дагуулчихсан бас танихгүй хоёр эрэгтэй хүний хамт явж байсаныг хүмүүс харжээ. Аав нь охиндоо мушгиа боов авчрахаар явсан хойгуур ээж нь ирээд аваад явчихсан бололтой. Ийм учраас л аав нь “Охиныг минь ээж нь зарчихсан байх” гэж халаглаж суугаа. Одоо алтан шapгaл үстэй бумбайсан хөөрхөн охины зураг хотын дэлгүүр, зоогийн газар, орцны үүд бүхэнд наалттай байгаа. Сайн санаат хүмүүс минь бяцхан охиныг хайхад туслаач дээ.

Хаа нэгтэй гараашид, эсвэл траншейнд өлсөж даарсандаа уйлан суугаа ч юм билүү. Сайхан сэтгэлтэй өр нимгэн миний ард түмэн дан ганц цагдаа нарт найдалгүй өглөөнөөс орой хүртэл охиноо дуудан уйлан хайлж яахаа ч мэдэхгүй яваа эцэгт туслаасай.

Харин арван cap тээж, бүтэн биеэ хуваан байж төрүүлсэн охиноо хүйтэн гараажид орхиод архи уугаад явчихдаг эх хүн байна гэхэд итгэмээргүй. Ой гурван сартай охин нь ижийгээ дуудан уйлахад ямар ч эх хүний хөх чинэрч сүү нь энгэрээ нэвтлэн асгарна даа. Эх үр хоёр ертөнцийн хоёр бөөрөнд байсан ч үр нь ижийгээ дуудан уйлахад эхийн совин алдана гэж байхгүй. Гэтэл жаалхан үрээ зажилсан бохь шигээ хаячихаад архи уугаад алга болдог эх бидний дунд амьдарч байх юм. Чигчийхэн чинээ амьтныг ангид нь ороод хүчинддэг залуу бас бидэнтэй нэг нарны дор нэг цаг үед амьдарч байна. Cap гаруйхантай өлгийтэй хүүхдээ нэг шил архиар зараад баригдсан эр өдгөө цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Эхнэртээ хаягдсандаа шарлахаж 14 настай охиноо хүчээр бусадтай бэлгийн харьцаанд оруулах гэж дарамталсан ааваасаа охин нь арайхийн мултарч сайн санаат хүмүүсээс аврал эрэн очсон байсан. Бас 4-13 насны гурван хүүхдээ шөнөжин зогсоож хонуулдаг, тамхиныхаа галаар түлж, байнга зоддог эр шүүхийн хаалга татжээ.

Хүмүүс минь дээ, та нар чинь оюун ухаант уураг тархиа, нинжин зөөлөн сэтгэлээ хаана гээчихсэн юм бэ. Зүүний үзүүр дээр арвай тогтох тэр л агшинд тэнгэрийн орноос бурхан багштай тэрсэн байж хонгоо хөх эрээн болтол ороолгуулан та бидний элгийг дэвтээн мэндэлдэг үрээ хайрлахаа яагаад больчихсон юм бэ. Өлсгөлөн гуйланчлалд нэрвэгдсэн ч эцсийн үмх талхаа энгэртээ үрийнхээ аманд хийгээд өөрөө өлсөж үхсэн агуу эхийн домгийг бүгдээрээ мэдэх биш үү, бид. Бяцхан үрээ алга болсон аглаг хөвчийн мод бүрийн мөчир болгонд чихэр зүүж үрээ хайж бэтгэрч явсан залуухан эцэг эх хоёрын элэг эмтэрэм түүхийг сонсон биш үү, бид. Хоёрхон жилийн өмнө Хэнтий, Сүхбаатар аймгаар шуурсан аймшигт цасан шуурганаар өмсөж явсан дээлээ тайлж хүүхдээ ороогоод элгэндээ чанга тэврэн өөрөө дан цамцтай хөлдөж нас барсан эмээгийн түүхийг сонссон л байлгүй. Нүдгүй цасан шуурга эмээ ач хоёрыг ердөө гэрээс нь арваадхан алхмын цаана осгуулсан эмгэнэлт явдлыг “Шуурганы дууль” нийтлэлдээ уйлан хайлан бичиж сууснаа санаж байна.

Урт цагааны зүүн урд өнцөгт гуйлга гуйн суудаг ах дүү хоёр байдаг. Ах нь долоо хэрийн настай байх. Харин дүү нь ноднин хөлд орж амжаагүй байсан юм. Ах дүү хоёр өдөржин гуйлга гуйна. Дүү нь хүмүүсийн хөл доогуур мөлхөж газраас юухан хээхэн түүж амандаа хийх гэж ахыгаа сандраана, Ах нь дүүгээ харна, хажуугаар нь гуйлга гуйж дуудуулна.

“Тэвэр улаан наран
Зулай дээрээс төөнөхөд
Тэрлэг нь хүндэдсэн ээжийгээ
Өрөвдөхийн эрхэнд дуудна аа… гэж ирээд л хүүхдийн шингэн хоолойгоор хавь орчныг уяртал дуулна. Өвөл улаан хошуутай хоёр жаахан юм бээрчихсэн суудагсан. Ах нь дүүгээ өвөр дээрээ тэврээд элгэндээ наачихсан өнөөх дуугаа дуулна. Харин энэ зун дүү нь хөлд орчихсон ойр хавиар нь тоодог тоодог гүйж харагдана лээ. Ах дүү хоёртой чипс хувааж идэн яриа өрнүүлэхэд “Дүү бид хоёр эмээтэйгээ Чингэлтэйн эцсийн буудалд амьдардаг. Аав ээж хоёр өөр газар байдаг. Өглөө болгон бид хоёрыг эгч маань хүргэж ирдэг. Аав ээж хоёр их архи уудаг. Эмээгийн тэтгэврийн мөнгө хаанаа ч хүрдэггүй болохоор ингэж гуйлга гуйдаг юм. Орой эгч ирээд бид хоёрыг авч явдаг” гэсэн юм. Харин одоо өнөө яриад байдаг эгч нь бололтой нэг эмэгтэй жаахныг нь тэвэрчихсэн гуйлга гуйдаг болсон. Бодвол жаалхүү өөр газар гуйлга гуйж суугаа. Эсвэл хог ухаж, лааз түүн мөнгө олох гэж яваа байлгүй дээ. Хүүгийн яриагаар бол аав ээж хоёр нь архи уугаад хоёр хүүхдээ эмээ дээр нь хаяад явчихсан бололтой. Өндгөө бусдын үүрэнд хаяад нисээд явчихдаг хөхөө шиг эцэг эх яасан ч их болоо вэ дээ. Гэтэл хүйтэн хэрцгий бүхэнтэй жишиж байдаг чоно хүний хүүхдийг хөхөөрөө тэжээн амьдруулдаг домог байдаг шүү дээ. Гуравдугаар хороололд оршдог Нялхсын клиник сувиллын довжоон дээр хүүхдээ хаяад зугтдаг эхчүүд бас олон.

Баарны ОО-д дутуу төрсөн хүүхдээ хаяад алга болсон эхийн тухай бас уншиж л байлаа. Орчлонгийн ариун нандин бүхнээс дээгүүрт тавьдаг эхийн агуу сэтгэлийг хэн биднээс булаагаад авчихаа вэ.

Хотын гудамжаар нэг хөглөрөх үр хөндөлтөөр ашгаа олдог хувийн эмэгтэйчүүдийн эмнэлгүүд үүнд буруутай. “Алив хэвлий дэх үрийг чинь баталгаатай хямдхан устгаад өгье” хэмээн эмчийн цагаан халатаар даллах эмч нар бас буруутай. Эхийн алтан савнаас үрийг нь хэдхэн халтар төгрөгөөр хусаад хаяхдаа эхийн нинжин сэтгэлийг хамтад нь хусаад хаячихдаг бололтой. “Өө яахав жирэмсэн болчихдог л юм. Очоод авахуулчихдаг л юм” гэсэн хайнга бодолтой охид хүүхнүүд олширч байгаа нь аймшигтай. Хүүхэд олох нь амархан, устгуулах нь бүр амархан гэсэн бодлыг охидын сэтгэлд ургуулж байна. Тэгэхээр төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй болжээ гэдэгтэй олон хүн санал нийлэх биз. Хяналтгүй, хямдхан үр хөндөлтийг дэмждэг хувийн эмнэлгүүд эхийн сэтгэлийг ээдүүлж байна гэж яах аргагүй бодогдуулах боллоо.

Бас зөвхөн мөнгөний төлөө өдөржин ажиллаж ирчихээд орой ядарсандаа болоод хүүхэдтэйгээ ярилцаж ч амжилгүй унтдаг эцэг эхчүүд бид өөрсдөө бас буруутай. Мөнгө олж хүүхэддээ гоё ганган хувцас, амт шимттэй бүхнийг авч өгчихөөд явна гэдэг хайр биш ээ. Харин тэднийхээ өхөөрдөм яриаг сонсч, өвөр дээрээ тэврэн сууж танхилхан үнэрт нь мансуурч “Хүү минь, ээж нь чамдаа хайртай шүү. Аав нь ч чамдаа хайртай.” гэж хэлэхэд тийм их цаг орно гэж үү. Өглөө гэрээсээ яаран гарахад охин чинь, хүү чинь юм хэлэх санаатай тойрон эргэлдсээр таныг царайчилсаар үлдсэн бол яг одоо тэдэн рүүгээ залгаач. Эсвэл ажлаа хаячихаад бушуухан очооч. Тэд юу хэлэх гэсэн юм бол. Одоо танд гомдож гэрийнхээ аль нэг буланд суучихаад чимээгүйхэн мэгшиж байгаа бол яана. Хамгийн нандин үгээ танд хэлэх гэж, эсвэл таниас тусламж, аврал гуйх гээд чадаагүй үлдсэн бол яахав. Алив эцэг эхчүүд минь хамгийн сүүлд хүүхдээ хэзээ тэвэрч үнссэнээ, хайртай гэж хэлсэнээ, үгийг нь чих тавин анхаарч сонссоноо санаач. Хотын төвд сайхан байрлалтай, ганган тансаг байр авахдаа хүүхдээ тоглуулах тоглоомын талбай бий эсэхийг нь сонирхсон уу. Жолоочоороо, эсвэл нарийн бичгийн даргаараа хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргүүлчихээд хэдэн төгрөг дайлгасан бол тэр өдөр хүү чинь, охин чинь танд хамгийн хэцүү бүхнээ яримаар байсан бол яах гээ. Тийм цаг дахиж хэзээ ч ирдэггүй гэдгийг сана. Тэгвэл өнөөдөр та өөрөө очоод үз дээ. Хичнээн их баярлах бол. Хүүхдүүд чинь нэг л өдөр томоос том болчихсон өрх тусгаарлах болно шүү. Тэр цагт та нялх багынх нь үнэрийг дахин хэзээ ч үнэрлэхгүй, гэнэн томоогүй яриаг нь хичнээн хүсээд ч дахиж сонсохгүй болсон байх вий. Учир нь тэр хэдийнэ том болчихсон танд бүхнээ ярихаа байчихсан байх болно. Бас өөрийн үрийг хайрлахын зэрэгцээ хүний үрийг хүний өмнөөс хайрлаач. Гуйлга гуйн суугаа хүүгийн толгойг өхөөрдөн илбэ. Тэр танд насан туршдаа баярлаж таны өмнөөс залбирах болно. Зах дээр шуудай гурил үүрэн дөнгөн данган алхаж яваа хүүгийн ачаанаас өргөлцөөд өгөөч. Тэр таныг, хэзээ ч мартахгүй. Энэ бүх баяр талархал таны хүү, охинд ач болон ирэх л болно.

…Хотын гурван ч цэцэрлэгийн хүүхдүүд хоолондоо хордон Халдвартын эмнэлгийг дүүргэж эцэг эхчүүд нь гадна нь аргаа баран нойргүй хоносоор даруй cap болох гэж байна. Энэ хугацаанд УМХГ хүүхдүүд юунаас болж хордсоныг нь тогтоох гэж, эсвэл тогтоочихоод нуух гэж apгa саам хийсээр байгаа. Үнэн учрыг нь олох гэсэн сэтгүүлчдийг тэд үзэн ядаж “Юун сүртэй юм бэ” хэмээн загнаж тэгээд бас шоолж байна гэнэ лээ. Хүний нялх үрс дөч тавиараа хордож, бөөлжиж, гүйлгэж байхад танил талаа өмөөрөн өгсөн хахуульд нь хэхэрч суугаа дарга нарыг үзэн яднам. “Сонгууль болж байхад чинь хийх юмаа олж ядан ийм юм бичиж суух ч гэж дээ” хэмээн тавлан ярвайсаар энэ нийтлэлийг тамшаалан уншихыг нь ч мэдэж байна. Гэхдээ би эх хүн. Охин үртэй эх хүн. Надтай адилхан мянга мянган эхийн сэтгэл ийнхүү сэмэрч, эцгийнх нь тэвчээр барагдаж байгаа.

Эх нялхасын эмч нар үрийг нь эмчилж өгөхгүй мөнгө харан гэдийж гуравхан сартай хүүхэд нь цог болтлоо халууран өөд уруугүй бөөлжин гүйлгэж байхад мөнгөгүйдээ аргаа баран эмнэлгийн хашаан дахь хүүхэд тэвэрсэн эхийн хөшөөнд духаа цоортол мөргөн уйлж суусан ээжтэй би таарч байлаа. Арван дөрөвхөн настай хүү нь цусны өвчнөөр өвдөж цаг үргэлж өвчиндөө шаналан орилож судаснууд нь хагарч цусаа урсгах хүүгээ тэврэн Америкийн элчингийн ярвагар царайтнуудын өмнө бөхөлзөн гурван удаа виз авч чадалгүй хөөгдөж гарсан ядуу эхээс ярилцлага авч байлаа. “Агуу их Америк чи арвандөрөвхөн настай Монгол хүүд амьдрал хайрлаач” гэж өмнөөс нь гуйн бичиж байсан юм.

Ийн дурдах болсны учир нь үрээ гэх сайхан сэтгэлтэй, нугаршгүй зоригтой ч ихэмсэг ярвагар хүйтэн орчлонгийн өмнө өвдөг сөхрөлгүй тэмцэж явдаг сайхан эхчүүдийг мэддэг гэдгээ хэлэх гэсэн юм. Тиймдээ ч хайр, нинжин сэтгэл энэ орчлонг бүлээцүүлж нарны илч мэт хайрыг эгэл хүмүүст түгээдэг гэдгийг хэлэх гэсэн юм. Эвий хонгорхон үрс минь дээ, та нартаа бид хайртай билээ.
profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2280443/3c9/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211354
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366659
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365250
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524264
7491 coffee????? [2] beta 2009-10-07 725
7490 hariulj ugch tuslaach [1] Âîâêà. 2009-10-07 665
7489 asuuh yum bna [1] 2009826 2009-10-07 638
7488 naizuuda asuuh ym bn [2] 반지 2009-10-07 999
7487 bovkad [2] bi bol sexy 2009-10-07 722
7486 asuuya [3] 60gal 2009-10-07 643
7485 eejvvdee yaraltai helj ogooch [2] bigbig 2009-10-07 477
7484 -<<ЭРГЭЛЗЭЛГҮЙ ШУУД ДАРААД ОР>>> [6] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-06 1035
7483 asuuh yum bna [5] hurd123 2009-10-06 720
7482 eejuudee helj ogooch [5] saranhuu* 2009-10-06 814
7481 TUSALAARAI [2] hvren har 2009-10-06 770
7480 medeh hun bnu? [3] girls_mgl 2009-10-06 729
7479 yaraltai .......... [4] magic88 2009-10-06 784
7478 turaax beldmel [2] sots 2009-10-06 1223
7477 hi all [3] bovka 2009-10-06 648
7476 hariulj ogno uu [1] aagma 2009-10-06 683
7475 uidaj bna yahuu [1] antolkaa 2009-10-06 932
7474 chihnii hengereg [2] Sarah3 2009-10-06 1028
7473 ...<<<ӨМХИЙ СОЛОНГОСЧУУД МОНГОЛЧУУДЫГ АНХААР!!!!! [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-06 928
7472 notebook asuuya [2] hariutslagatai 2009-10-06 761
7471 hi [1] girls_mgl 2009-10-06 799
7470 yaj hooliig n uguh we eejvvdee? [3] unhurvvsh 2009-10-06 746
7469 budaanii tsutan.... [6] pambak 2009-10-06 3431
7468 asuuh yum baina [2] enhjigyyr 2009-10-06 612
7467 HAAN BANKNII TALAAR [3] jargaa 82 2009-10-06 1458
7466 <<<ХҮМҮҮСЭЭ ДААНЧ ДЭЭ ЮУ БОЛООД БАЙНАА [5] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-05 919
7465 <<<САЙХАН СЭТГЭЛЭЭР ТУСЛААРАЙ>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-05 510
7464 eejyydees asuuya [3] chemtun 2009-10-05 753
7463 eejuudees asuuy [4] pujina 2009-10-05 880
7462 eejuudees [3] giordani 2009-10-05 1003
7461 БҮСГҮЙЧҮҮДЭЭ ЭНЭ ҮНЭН БОЛОВ УУ .??????????? Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-05 742
7460 hi hvvhdiin or awii [5] dior_875 2009-10-05 733
7459 bysalgaliin tuhai heden ug~~~ [1] ninjin setgel 2009-10-05 866
7458 <<<ХҮҮХНҮҮД ЕР НЬ БОДУУШТАЙ Л ЮМ>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-05 908
7457 eejuudee [5] bovka 2009-10-05 1220
7456 ZOBOLGOO OGOOCH [2] laaghatm 2009-10-05 1101
7455 ZOBOLGOO OGOOCH [1] laaghatm 2009-10-05 763
7454 Anson xotod baidag Mongol xoolnii gazriin utas xaygiig xelj ogch tus bolooch Mongolbvsgvi 2009-10-05 771
7453 busguichuudee [1] magic88 2009-10-05 979
7452 vmh mah uu? uzesgelent delhii yu? ninjin setgel 2009-10-05 926
7451 mbmmbm-d costco delguur file DEVSHILT_TRADE 2009-10-05 3249
7450 ANXAAR MANAIXAN [1] laaghatm 2009-10-05 951
» <<<ХОРВООД ОХИН ҮРЭЭ ХАЙРЛА>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-05 1173
7448 өнөөдөр [1] 몸짱 2009-10-05 555
7447 Hodood duranduulah gesiin helj ugch tuslaach [2] tuay69 2009-10-05 845
배너신청
자생병원

배너신청