Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Hodood duranduulah gesiin helj ugch tuslaach

Уншсан 845 vote 0 2009.10.05 10:27:04
Hodoodoo duranduulah gesiin solongosoor yu gedgiig heleed ugch tuslaach busguichuudee. bayrlalaa
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2279627/df6/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2009.10.05 13:16:19
*.192.182.9

위퀘양 소장염 эдний  내시경  айгаад байх зүйлгүй санаа зоволтгүй

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2009.10.05 13:17:31
*.192.182.9

Ходоод шархтай болсны шинж тэмдэг яаж мэдэгдэх вэ?
- Хар шүлс асгарах, ходоодны хүчил ихэдсэн мэт зовиур, шинж тэмдэг илэрнэ. Хоол шингэсний дараа шөнө, үүрээр өвднө. Өглөө босоход өлссөн юм шиг гол харлана. Мөн хоол ундгүй удаан хугацаагаар явах үед өвдөнө. Шархны хэмжээ том, эсвэл гүн бол ходоод орчим, аюулхайгаар, түүний баруун доод талаар хүчтэй өвднө, удаан хугацаагаар үргэлжлэн зовиурлана. Эдгээр өвдөлт нь нойр булчирхайн үрэвсэл,  цөс өвдөхтэй төстөй байж болно. Өтгөн бараан өнгөтэй, нэрс, хад, мойл жимс идсэн мэт гарч байвал ходоодны шархны идэвхтэй үе явагдаж цус алдаж байж болно. Дээрх шинж тэмдэгүүд мэдрэгдэж байвал дурангийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй.
-Яагаад үүрээр өвдөг гэж?
-Идсэн хоол хүнс үүрээр боловсорч ходоодноос цааш орсон байдаг. Энэ үеэр ходоодноос ялгарсан хүчил шархыг цочроон өвтгөж байгаа юм. Зарим үед цочин сэртэл өвтгөж болно. Өглөө босоод олигтой хооллохгүй үд хүртэл, түүнээс цааш үргэлжлүүлэн хоосон явахад ч ялгаагүй ингэж өвдөнө. Ходоодны салст өөрийгөө хамгаалах  давхаргатай байдаг. Бид үүнийг “өнгөр” гэж нэрлэдэг. Ходоодны цусан хангамж, ходоодны ханыг хамгаалах өнгөр зэрэгт өөрчлөлт орсноос  ходоодны хүчил болон хоол боловсруулах пепсин гэдэг ферментийн нөлөөгөөр ходоодонд шарх үүсдэг. Мөн архаг өвчнүүд ч шарх үүсэхэд нөлөөлж болно.
-Ходоодны шархыг төгс эмчлэхэд хэр хугацаа орох вэ?
- Шархыг бүрэн гүйцэд эмчлүүлэхгүй бол сэдрээд яваад байдаг. Тиймээс шархтай болсон бол мэргэжлийн эмчээр эмчлүүлэн дараа нь тодорхой хугацаанд хяналтанд байх хэрэгтэй. Шарх эдгэрсэн ч сорвижоогүй байхад нь хоолны дэглэм барихгүй, ажил амралтаа зохицуулан, сэтгэл санаагаа тайван байлгаж чадаагүй бол сэдэрдэг. Тиймээс эмчилгээ нэлээд удаан үргэлжилдэг гэж хэлж болно. Гэхдээ сүүлийн үед  “РРI”гэдэг ходоод, гэдэс¬ний шүүрлийг дарангуйлах эм гарснаас хойш  шархыг сайн эмчилж байгаа. Цус алдалт зэрэг хүндрэл эрс багассан. Цаг алдалгүй оношлуулаад, эмчийн зааврын дагуу эмчилгээгээ сайн хийлгэх юм бол  урт хугацаа орохгүй. Зарим нэг шүүрэл ихтэй, гармоны ялгарал их явагддаг онцлогтой хүний эдгэрэлт удаашрах тал бий. Хяналтанд байна гэдэг нь эмчилгээний үр дүнг харах зорилгоор тодорхой хугацааны дараа дурандуулахыг хэлж байгаа юм. Зарим хүн зовиур байхгүй болмогц хянуулахгүй алга болдог.
-Ходоодны шархыг эмчлэхгүй удаан явбал хавдар болох эрсдэлтэй юу?
-Ийм эрсдэл нэг хувьд нь тохиолдож болно. Шарх яваандаа хавдар болдог гэсэн ойлголт өмнө нь байсан л даа. Энэ нь ерөөсөө хавдрыг шарх гэж оношилж байснаас үүдсэн байж болох юм.  Ходоодны шархны хэлбэр, байдал нь хавдартай төстэй. Тиймээс дурангийн шинжилгээгээр шарх уу, хавдар уу гэдгийг ялган оношилдог.
-Хеликобактери бохир хүнснээс ч юмуу,  хүнээс, хүнд халдах уу?
-Энэ бактери хүнсэнд байхгүй. Түүнийг зөвхөн хүний ходоодноос илрүүлсэн шүү дээ. Сүүлийн үед цөсний хүүдий, нарийн гэдсэнд илрүүлсэн мэдээлэл байна. Тэгэхээр хүнснээс ийм халдвар авна гэж байхгүй. Хүнээс хүнд л халдна. Гэхдээ зөвхөн бага насны хүүхдийг бор хоолонд оруулах үед уг бактерийг тээж байгаа эцэг, эхээс халддаг гэж Японы эрдэмтэд үзэж байна. Эмнэлгийн ариутгал муугаас ходоодны дурангаар халдвар дамжиж болох тухай ном хэвлэлд бичсэн байна лээ. Европын орнууд, АНУ-д хеликобактерийн халдвар бага байдаг бол Азийн орнууд, жишээ нь Япон, Солонгос, Монгол, Хятад зэрэг оронд элбэг байна. Азичууд хүүхдийг бор хоолонд оруулахдаа амандаа хоолыг нь зажилж өгөөд байдаг нь халдвар дамжих зам болдог. Монголчуудад ийм зуршил бий. Бас загас их иддэг орныхон жижиг яс хүүхдийн аманд орохоос сэргийлэн хоолыг нь зажилж байгаад өгдөг юм байна. Хэрэв бид соёлоо дээшлүүлээд, хүүхдээ ам дамжуулан хооллохыг зогсоох юм бол халдвар багасах магадлал байна.
-Ходоод шархлах шалтгаануудын нэлээд хойно хелико бактерийг дурьдсан. Тэгэхээр энэ гол шалтгаан биш гэж үзэж болох уу?
-Хеликобактери шарх үүсгэхээс илүү, хавдар үүсгэдэг нь батлагдсан.
-Бактерийн халдварт ямар эмчилгээ хийж байна?
-Хеликобактерийн эмчилгээнд 2-3 антибиотикийг хавсран хэрэглэдэг. Гэхдээ эдгээр эм нь монголчуудын бараг өдөр тутам хэрэглэдэг эмүүд учир дасал болсон байж магадгүй юм.  Амоксциллин, трихополийг манайхан их хэрэглэдэг шүү дээ. Хеликобактери ходоодны хатингаршил буюу шүүрэл багасгах өвчнийг үүсгэдэг. Тэр нь явсаар хавдар үүсэх шалтгаан болдог. Энэ тухай эрдэмтэд аль хэдийнэ тогтоогоод Нобелийн шагнал хүртсэн. Гэхдээ энэ бактери олон омогтой. Хавдар үүсгэдэггүй омог ч байдаг.
-Бактерийн халдвар байгаа эсэхийг хэрхэн шинжилж байна вэ?
-Хамгийн гол нь монгол хүний ходоодны хавдарын урьдчилан сэргийлэх шинжилгээ хийлгэх насыг тогтоож өгөх хэрэгтэй гэж боддог. Ер нь 40-өөс дээш насны хүнд ходоодны хавдар тохиолддог боловч Монголд  20-30 насныханд тохиолдож байна. Тэгэхээр ходоодны шинжилгээг зайлшгүй хийлгэж байх хэрэгтэй. Хелико бактерийг цусанд шинжилгээ хийж илрүүлэхээс гадна ходоод дурандах үед авсан эд эсэд тестээр үзэх зэрэг арга байна. Амьсгалаар үзэх арга ч байдаг. Энэ нь архи уусан эсэхийг тодорхойлдог шиг үлээлгэн тодорхойлдог арга юм. Гэхдээ энэ нь зөвхөн бактери байгаа эсэхийг үзэхээс эмчилгээний үр дүнг тодорхойлоход хэрэг болохгүй.
-Ходоодоо эрүүл байлгахад хоолоо хэрхэн тохируулах вэ?
-Архи, дарс, өөх тос, хайрж шарж болгосон гээд ходоодны шүүрлийг ихэсгэдэг хоолноос аль болох татгалзах хэрэгтэй. Мөн хооллолтынхоо хугацаанд анхаарах хэрэгтэй. Хэт өлсөхгүй, ойр ойрхон хооллох хэрэгтэй. Мөн босон суун тохь тухгүй идэх, хэт халуун, хэт хүйтэн зүйл хольж болохгүй. Шинжлүүлэх, эмчлүүлэхээр ирж байгаа хүмүүстэй ярилцаж байхад сэтгэлийн шаналгаатай байдаг, өвчтэй хүн сахидаг, ажил дээрээ дарамттай, амьдралд нь гачигдал зовлон тохиолдсон хүн олон байх юм.   Япончууд “Санаа зовох” гэхийн оронд “Ходоод өвдөх” гэдэг. Дэлхийн хоёрдугаар дайны үед дайны синдром буюу ходоодны шарх асар их болжээ. Тэгэхээр сэтгэл санаа тайван бус байх нь ходоодны шархлаа үүсэхэд нэг том нөлөө болдог нь харагдаж байгаа юм.
-Дурангийн шинжилгээ хийлгэхээс  зарим хүн халширдаг. Шарх сэдрээнэ гэх нь ч бий.
-Дурангийн шинжилгээний муу тал гэж байхгүй.  Дурангийн шинжилгээ хийлгэхээр шарх сэдэрнэ, шархгүй байсан бол шархална гэх мэтээр ярьдаг нь оргүй зүйл юм.
Ходоодоо өвдөөд байхад гүрийгээд явдаг хүн олон байх юм. Эртхэн шиг оношлуулаад, эмчлүүлэхгүй бол мэс засал зэрэг хүнд эмчилгээнд хүрдэг. Зовиур байхгүй хүн бас тайвширч болохгүй. Ходоодны шарх зовиур ихтэй байдаг бол хавдар нь ямар нэг зовиур мэдэгдэхгүй явж байгаад нэлээд хүндэрсэн үедээ зовиурлаж эхэлдэг юм шүү.
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211354
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366662
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365250
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524264
7491 coffee????? [2] beta 2009-10-07 725
7490 hariulj ugch tuslaach [1] Âîâêà. 2009-10-07 665
7489 asuuh yum bna [1] 2009826 2009-10-07 638
7488 naizuuda asuuh ym bn [2] 반지 2009-10-07 999
7487 bovkad [2] bi bol sexy 2009-10-07 722
7486 asuuya [3] 60gal 2009-10-07 643
7485 eejvvdee yaraltai helj ogooch [2] bigbig 2009-10-07 477
7484 -<<ЭРГЭЛЗЭЛГҮЙ ШУУД ДАРААД ОР>>> [6] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-06 1035
7483 asuuh yum bna [5] hurd123 2009-10-06 720
7482 eejuudee helj ogooch [5] saranhuu* 2009-10-06 814
7481 TUSALAARAI [2] hvren har 2009-10-06 770
7480 medeh hun bnu? [3] girls_mgl 2009-10-06 729
7479 yaraltai .......... [4] magic88 2009-10-06 784
7478 turaax beldmel [2] sots 2009-10-06 1223
7477 hi all [3] bovka 2009-10-06 648
7476 hariulj ogno uu [1] aagma 2009-10-06 683
7475 uidaj bna yahuu [1] antolkaa 2009-10-06 932
7474 chihnii hengereg [2] Sarah3 2009-10-06 1028
7473 ...<<<ӨМХИЙ СОЛОНГОСЧУУД МОНГОЛЧУУДЫГ АНХААР!!!!! [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-06 928
7472 notebook asuuya [2] hariutslagatai 2009-10-06 761
7471 hi [1] girls_mgl 2009-10-06 799
7470 yaj hooliig n uguh we eejvvdee? [3] unhurvvsh 2009-10-06 746
7469 budaanii tsutan.... [6] pambak 2009-10-06 3431
7468 asuuh yum baina [2] enhjigyyr 2009-10-06 612
7467 HAAN BANKNII TALAAR [3] jargaa 82 2009-10-06 1458
7466 <<<ХҮМҮҮСЭЭ ДААНЧ ДЭЭ ЮУ БОЛООД БАЙНАА [5] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-05 919
7465 <<<САЙХАН СЭТГЭЛЭЭР ТУСЛААРАЙ>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-05 510
7464 eejyydees asuuya [3] chemtun 2009-10-05 753
7463 eejuudees asuuy [4] pujina 2009-10-05 880
7462 eejuudees [3] giordani 2009-10-05 1003
7461 БҮСГҮЙЧҮҮДЭЭ ЭНЭ ҮНЭН БОЛОВ УУ .??????????? Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-05 742
7460 hi hvvhdiin or awii [5] dior_875 2009-10-05 733
7459 bysalgaliin tuhai heden ug~~~ [1] ninjin setgel 2009-10-05 866
7458 <<<ХҮҮХНҮҮД ЕР НЬ БОДУУШТАЙ Л ЮМ>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-05 908
7457 eejuudee [5] bovka 2009-10-05 1220
7456 ZOBOLGOO OGOOCH [2] laaghatm 2009-10-05 1101
7455 ZOBOLGOO OGOOCH [1] laaghatm 2009-10-05 763
7454 Anson xotod baidag Mongol xoolnii gazriin utas xaygiig xelj ogch tus bolooch Mongolbvsgvi 2009-10-05 771
7453 busguichuudee [1] magic88 2009-10-05 979
7452 vmh mah uu? uzesgelent delhii yu? ninjin setgel 2009-10-05 926
7451 mbmmbm-d costco delguur file DEVSHILT_TRADE 2009-10-05 3249
7450 ANXAAR MANAIXAN [1] laaghatm 2009-10-05 951
7449 <<<ХОРВООД ОХИН ҮРЭЭ ХАЙРЛА>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-05 1173
7448 өнөөдөр [1] 몸짱 2009-10-05 555
» Hodood duranduulah gesiin helj ugch tuslaach [2] tuay69 2009-10-05 845
배너신청
자생병원

배너신청