их сургуулийн харьяа эмнэлгээс та бүхэнд зориулж үнэ төлбөргүй мэс заслийн эмчилгээ үзүүлэх гэж байна.

1. Хамрагдах хүмүүс ба хүний тоо:

~БНСУ­д оршин сууж байгаа солонгос иргэнтэй гэрлэсэн хүн: ~10 хүн

~Солонгос иргэнтэй гэрлэсэн хүний эх оронд нь байгаа эцэг эх болон

түүний хамаатан садан: ~10хүн

2. Цаг хугацаа:

~9 сард БНСУ­д оршин сууж буй цагаач гэр бүл болсон 2 хүнийг

сонгон үнэ төлбөргүй мэс заслийн эмчилгээ үзүүлж байгаа бөгөөд

үлдсэн 8 хүнийг оны эцэс хүртэл сард 1-2 хүнийг сонгон шалгаруулан эмчилгээ хийхээр төлөвлөж байна.

~Эх оронд нь байгаа эцэг эх болон хамаатан садангийн хүнийг 12 сард

багтаан өвчтөн мөн түүний асран хамгаалах 1 хүний онгоцны зардлыг даах бөгөөд мэс заслийн эмчилгээ үнэ төлбөргүй болно.

3. Бүрдүүлэх бичиг баримт:

~Өвчний оношлогоо (Англи, солонгос хэл дээр байх).

~Өвчний талаарх тодорхой намтар бичих.

Сонгон шалгаруулалтыг  их сургуулийн харьяа эмнэлгээс хийх бөгөөд шалгаруултанд тэнцсэн хүмүүст тусад нь мэдэгдэх бөгөөд даралт болон сахарын өвчин гэх мэт хагалгаа хийх боломжгүй өвчтөнүүд үүнд хамрагдахгүй бөгөөд нэг удаагийн хагалгаагаар эмчлэгдэх боломжтой өвчтөнүүдийг сонгон шалгаруулах болно. Үнэхээр ар гэрийн боломжгүй эмчилгээнд зайлшгүй хамрагдах шаардлагатай Солонгос иргэнтэй гэрлэсэн хүний ар гэр бүл тусламж авах хэрэгтэй бөгөөд ар гэрийн боломжтой хүмүүс өргөдөл өгөхгүй байхыг хүсэж байна.

Холбогдох утас: 010-7516....