Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Заримдаа буруу асуулт тавьснаас болж хамгийн бат бөх харилцаанд ч цав гардаг. Тиймээс бүсгүй та хайртай залуугаасаа чухам юуны тухай асууж болохгүй вэ гэдгийг мэдсэн байхад илүүдэхгүй. Юуны түрүүнд та хайртаасаа,

1. Энэ даашинз намайг тарган харагдуулж байна уу?

гэсэн асуултыг асуух огт хэрэггүй. Энэ бол найз залуугаасаа асууж болох хамгийн тэнэг асуулт. Яагаад гэвэл, бүх эрчүүдэд өөртөө итгэлтэй эмэгтэй таалагддаг. Харин энэ асуулт таны өөртөө итгэлгүй байгааг нотолж буй. Иймд энэ асуултыг түүнээс өөр хэн нэгэн, тухайлбал ээж, найз бүсгүй эсвэл стилистээс асуу.

2. Чи юуны тухай бодож байна?

Энэ асуултын хамгийн түгээмэл хариулт нь “ Юуны ч тухай биш!”. Үнэхээр ч хүмүүс заримдаа тодорхой нэг зүйлийн тухай биш харин энэ ертөнц дээр байгаа бүх л зүйлийн тухай бодох зуршилтай байдаг. Энэ асуултыг ойр ойрхон тависнаар түүний юу ч үл илэрхийлэх харц эсвэл түүний бодлыг тааж мэдэх хүсэл таныг шаналган зовоохоос өөр тусгүй байх болно.

3. Хэрвээ чи миний найз бүсгүйчүүдээс хэн нэгнийг нь үнсэнэ гэвэл хэнийг нь сонгох вэ?

Тэр хэний ч нэрийг нэрлээгүй байлаа гэсэн энэ асуултын хариулт таныг баярлуулна гэж үү. Үнэн хэрэгтээ бол та түүнээс, “ Надад арван сая доллар өгье гэсэн ч би хэнийг ч үнсэхгүй” гэсэн хариултыг л хүлээж байгаа. Гэтэл зарим эрчүүд худал ярих дургүй байдаг юм …

4. Чи бид хоёр хэдэн хүүхэдтэй болох бол?

Хайртай хүн чинь танаас зугуухан зай барихыг та хүсэхгүй биз дээ? Мэдээж үгүй? Тэгвэл, энэ асуултыг мартах хэрэгтэй. Тэр тусмаа танилцаж, дотносоод удаагүй байх үед. Хуримлаж, хамтын амьдрал зохиох тухай яригдаагүй үед энэ асуултыг битгий яаран тавиарай.

5. Хэрвээ би осолд ороод хүнд бэртлээ гэхэд чи шинэ найз бүсгүйтэй болтлоо хэр удаан тэвчих вэ?

Хэрвээ тэр иймд байдалд орлоо гэвэл харин чи хэр удаан хүлээж чадах вэ? Хайр сэтгэлийг урьдчилан тааж хэлэхийн аргагүй төдийгүй ямар ч эр хүн өөрийгөө золгүй нэгнээр төсөөлөх дургүй байдаг.

6. Хэрвээ жинхэнэ “эрчүүдийн” үдэшлэгт байхад чинь яваад очвол чи дургүйцэх үү?

Мэдээж тэр, бухимдана. Та ч тун удахгүй ”нойтон хамуу” гэсэн хоч зүүх байх. Эр хүнд зөвхөн өөрийн гэсэн ажил, ярианы сэдэв гэж бий… Тэгээд ч найз бүсгүйчүүдийн дунд тэр суучихаад хов жив болгонд чинь хошуу дүрээд сууж буйгаар төсөөлөөд үз дээ.

7. Чи энэ бүсгүйг ширтээд байх юм, тэр чамд таалагдаа юу?

Энэ асуулт нь чамайг өөртөө итгэлгүй байгааг дахин нотолж буй. Тэгээд ч энэ огт секси биш. Тэр түүнтэй биш харин тантай хамт байна. Тийм болохоор үл ялиг зүйл дээр хардаж, асуудал босгох хэрэггүй.

8. Надаас өмнө чи хэдэн найз бүсгүйтэй байсан бэ?

Чи үнэхээр энэ асуултын хариултыг мэдмээр байна уу? Энэ танд тийм хэрэгтэй гэж үү? Харин та түүнээс өмнө хэдэн найз залуутай байсан бэ? Өнгөрсөн явдлыг өөрчилж болдоггүй. Тэгээд ч хүн бүрт өөрийн нууцлах зүйл байдаг. Иймд түүнийг таагүй дурсамж руу нь байн байн түлхэх гэхийн хэрэггүй. Дахин хэлэхэд өнөөдрийн амьдралаасаа таашаал авч сур.

9. Чи хэнд нь илүү хайртай вэ? Надад уу эсвэл ээждээ юу?

Эрчүүдийн 99 хувь нь энэ асуултыг шүтээнд нь халдсан, доромжилсон гэж үздэг. Гэтэл үнэн хэрэгтээ, тэд энэ асуултад хэрхэн хариулахаа огт мэддэггүй. Яагаад гэвэл, таныг хайрлах хайр, ээж хүүгийн хайр нь харьцуулах аргагүй өөр ойлголт. Иймд үүнийг хэзээ ч харьцуулж тавьж болохгүй. Тэгэхээр энэ утгагүй асуултыг хайртаасаа хэзээ ч битгий асуугаарай.

10. Чи надад үнэхээр хайртай юу ?

Энэ асуулт нь “ Би чиний хайранд итгэхгүй байна” гэсэн санааг давхар илэрхийлдэг. Харин та үүнийг хэлэхийг хүсэхгүй байгаа биз дээ. Зарим эрчүүд өөрийн мэдрэмжээ үгээр илэрхийлэх дургүй байдаг юм. Тэд үүнийг үйл хөдлөлөөр эсвэл зүгээр л дэргэд тань байж илэрхийлдэг. Энэ хангалттай биш гэж үү.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2266853/fb8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211483
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239357
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366943
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365339
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524410
7401 vizni talaar asuuh uym bna [3] 2009826 2009-09-28 894
7400 Miss mongolia 2009 Badamgerel '' goo saihnii nuutsaa delgejee'' file [1] soko2006 2009-09-28 3937
7399 sain bnau eejuudee yaraltai yum asuuy [5] naranuugan 2009-09-28 776
7398 batlan daaltiig ooroo hiij boloh uuu [3] bombogor(''-'') 2009-09-28 821
7397 asuuy yraltai [3] az88 2009-09-28 727
7396 elgemsuugees huseh ni 성은 2009-09-28 629
7395 Eejvvdee asuuya [5] 60gal 2009-09-28 2392
7394 Asuuyaa [1] bondooj 2009-09-28 805
7393 huuhed avch yavna sormuusmaa 2009-09-28 625
7392 <<ЭНЭ ҮНЭН ШҮҮ >>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-09-28 733
7391 <<<МЖЛ КЛУБ САЙН БАЙНА УУ>>>> [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-09-28 1180
7390 bysalgal ninjin setgel 2009-09-27 888
7389 asuuya [2] smile19 2009-09-26 658
7388 asuuya [1] madahbadrah 2009-09-26 633
7387 oroin mend eejuudee [3] magic88 2009-09-26 1460
7386 sain bna uu dahiad l asuuy [3] 하늘 2009-09-26 876
7385 bvsgvichvvdees asuuh ni [3] nuudel 2009-09-26 773
7384 medeh ni helj uguuch [1] 03030303 2009-09-26 926
7383 yum asuuy [4] kaktus3 2009-09-26 941
7382 <<<СОЛОНГОС НӨХӨРТЭЙ Л БОЛ >>>>> [6] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-09-26 794
» .<<<ТҮҮНЭЭС БИТГИЙ ИНГЭЖ АСУУ>>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-09-26 721
7380 huuhed avch yavna sormuusmaa 2009-09-26 615
7379 ENHZAYA BOLON BUSDAD ... [5] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-09-26 773
7378 Eejuudee asuuy yaraltai [5] ***Энxзaяa*** 2009-09-26 1305
7377 eejuudee ??? [3] j and s 2009-09-25 739
7376 <<<БИ МУУХАЙ ААШТАЙ>>>> [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-09-25 889
7375 asuuh zuil bnaa> [2] shuudriin mongon dusal 2009-09-25 919
7374 homsonii talaar [4] girls_mgl 2009-09-25 712
7373 heleed uguuch [2] вилгγγн 2009-09-25 662
7372 huuhed avch yavna [1] sormuusmaa 2009-09-25 623
7371 tursun eejuudees asuuy [8] 성은 2009-09-25 981
7370 meddeg ni heleed ogoorei yaaraltai [2] 1113 2009-09-25 724
7369 asuuyaa... [5] mjrl 2009-09-25 1439
7368 asuuya [2] chaba 2009-09-25 727
7367 daxiad l asuuyaa [3] duck duck 2009-09-25 1475
7366 hi [4] duck duck 2009-09-25 1124
7365 hi xooloinii angina [2] duck duck 2009-09-25 1015
7364 tuslaarai eejvvdee [2] bigbig 2009-09-25 730
7363 cheju-d yg odoo [1] tserensuren 2009-09-25 625
7362 emch naraa egch naraa zovlooch [6] 하늘 2009-09-25 1488
7361 huuhed oryylj ireh yy? goofy 2009-09-24 478
7360 <<<ВИДЕО БИЧЛЭГ НЬ БАЙДАГ Л ЮМ >>>? [8] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-09-24 910
7359 vareni hiih gesiin tuslaach [6] antolkaa 2009-09-24 5188
7358 meddeg ni heleed ogooch maniyatnii tuhai [3] 100 2009-09-24 744
7357 Viz sunguulahad tuslaach [2] sainhvv 2009-09-24 602
배너신청
자생병원

배너신청