Moderator: mgl_300

Алтан шар өнгө: Энэ өнгө нь бие болоод сэтгэлийг хаттай болгодог. Хэрэв та хатан зоригтой байхыг хүсвэл энэ өнгийг сонгоорой.
Ногоон өнгө: Ногоон өнгө нь юмс үзэгдлийн тэнцвэрийг гайхалтай сайн олдог тул таныг байгаагаараа байхад туслана.
Цагаан цэнхэр өнгө: Энэ өнгө ажил төрөлдөө өсөж дээшлэхийг илтгэхээс гадна сексийн өндөр чадавхийг ч бэлэглэдэг. Холыг мөрөөддөг хүмүүст энэ өнгө тусална.
Хар өнгө: Амьдралын завсрын үед илүү тохиромжтой бөгөөд энэ өнгө таныг ийм завсрын үед удаан барихгүй. Таны амьдралд заавал өөрчлөлт авчирна.
Цагаан өнгө: Хэрэв энэ өнгийг сонгож байгаа бол сэтгэлийн амар амгалан ирэх болно.
Улаан өнгө: Улаан өнгө нь эзэндээ эрч хүчийг бэлэглэнэ. Улаан хүрэн өнгийг сонгосон бол сэтгэл хөдлөлөө нуухад туслана. Час улаан бол илэн далангүйн бэлгэдэл.
Үзмэн ягаан өнгө: Бүхнийг нил ягаанаар харж байгаа хүн эелдэг зөөлөн, халуун дулаан нэгэн. Ягаан ор дэрний хэрэгсэл нь дундаршгүй дур хүслийн илэрхийлэл ч гэж үздэг.
Шар өнгө: Албан тушаал, нэр хүндийн төлөө явдаг хүнд яг тохирсон өнгө.
Цайвар өнгө: Энэ өнгө нь хүнд эрүүл саруул ухаан, зөв бодол, сэрэл мэдрэмж өгдөг. Боловсон байдлыг илтгэсэн өнгө. Зөөлөн шар нь илэн далангүй байдал, нийтэч зан байдлыг илтгэдэг.
Саарал өнгө: Уйтгартай тав тухгүй байдал, айдас эсвэл сүйрлийг илэрхийлдэг өнгө юм. Энэ өнгийг сонгох хэрэггүй.
Хөх өнгө: Эр зоригоо тодорхойлсон, түүндээ хүрэхийн тулд юугаа ч өгөхөд бэлэн хүмүүсийн өнгө. Энэ өнгө нь хүнд гүн ухаан, онцгой анхаарал мэдрэмжийг өгдөг.
Хүрэн өнгө: Цайвар хүрэн өнгө нь бие сэтгэлийн ядрал, сексийн хүсэл үгүй болсныг илтгэдэг