Moderator: mgl_300
Ходоодны үйл ажиллагаа алдагдаж, өтгөн хатах нь томчууд төдийгүй балчир хүүхдэд ч тохиолддог. Өтгөн хатахад хамгийн түгээмэл нөлөөлдөг хүчин зүйл нь буруу хооллолт юм. Орчин үеийн хүмүүсийн хооллолт нь ихэвчлэн түргэн шуурхай, хайрсан хуурсан натурал хүнсээр хомсдолтой болсон тул ходоод "залхуурч" эхэлдэг. Түүнчлэн өтгөн хатахад дараах шалтгаан нөлөөлдөг.
- Мэдрэлийн хэт ачаалал
- Бүдүүн гэдэсний янз бүрийн гажиг
- Төрөл бүрийн хавдар, томорсон зангилаас гэх мэт.
- Бамбай булчирхайн үйл ажиллагаа буурах, чихрийн шижин, цэвэршилт, жирэмслэлт
- Сэтгэцийн янз бүрийн эм бэлдмэл хэрэглэх, (үүнд нойрсуулах эм орно)
- Архаг тамхичдын өтгөн хатах нь элбэг байдаг
- Бие организмын усны солилцоо алдагдах
- Насны онцлог, эд эс сэргэх, хурд буурах
Хэрэв танд эдгээр шалтгааны аль нэг нь байхгүй бол цэвэр хоол хүнстэй холбоотой гэж ойлгож болох юм. Ходоодны хэвийн үйл ажиллагаанд дараах хүнс тустай,
- Бүдүүн ширхэгтэй гурил, талх
- Жимс ногоо эдгээрт өтгөн хаталтын эсрэг пектин хэмээх бодис бий
- Төрөл бүрийн хар чавга, хар талх
- Тараг, цийдэм, исгэлэн сүүн бүтээгдэхүүн
- Давсалсан ногоо, консерв
- Сок, төрөл бүрийн жимсний шүүс, рашаан, эрдэстэй ус. Ер нь өтгөн хатах тохиолдолд шингэн зүйл түлхүү уух хэрэгтэй. (өдөрт 1.5-2 литр) Мөн өтгөн хатахаас сэргийлэхийн тулд амьдралын хэв маягаа шаардлагатай бол өөрчлөх нь зүй. Хорт зуршил, (архи, тамхи хэрэглэх) суугаа хэв маягийн амьдрал, өглөө ундгүй явах, буруу хооллолт зэргээс ангижрахыг зөвлөе.