Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

 

Цэвэр ичимтгий гэгддэг монгол охид өдрөөс өдөрт хү­ний наймааны золиос болсоор байна.


Энэхүү далд бизнесийн сүлжээ манай оронд улам бүр хүчтэй нэвтэрч, хүрээгээ тэлсээр байна. Амташсан хэрээ арван гурав дахина гэгчээр цөөхөн хүн амтай манай улсыг аймшигт хар салхи мэт хүний наймаа айдаст автуулсаар байгаа юм. Манай орон Хятад улсаас өмсөх зүүх, идэж уух гээд бүх л төрлийн бараа, бүтээгд­эхүүнээ хангадаг. Харин хариуд нь монгол охидын маань ариун биеийг хятад эрчүүд эрхшээлдээ оруулсаар байна. Жирийн хүний нүдэнд үл анзаарагдам хүний наймааны нууцлаг ертөнц аалзны тор мэт манай орныг бүрхэж байгаа юм. Хүний наймаа гэж хэвлэл, мэдээллээр өдөр алгасалгүй ярьж, ард иргэдэд түгшүүрийн дохио өгсөөр байгаа. Гэвч энэ бүхнийг үл тоомсорлон азгүй нэг нь л баригдаад явдаг биз хэмээн хайхрамжгүй явсан охид, эмэгтэйчүүд хүний наймааны золиос болон хоцорч байна. Цаашлаад энэ хууль бус үйлдлийг улам давраах юм бол монгол цус, монгол ген устаж алга болох аюулд хүрэх юм. Харийн оронд биеэ үнэлдэг охид зугтан ирэх тохиолдол бараг байдаггүй гэнэ. Цэцэг адил дэлгэрч явах насандаа хүний нутагт харанхуй өрөөнд хоригдон, орой болгон түгшүүртэй хонон, эх орноо санаж нууцхан уйлж суугаа тэдгээр эмэгтэйчүүд уг нь Монгол Улсын иргэн юмсан.

Гэвч харгис хэрцгий эздэд дарамтлуулан, эмэгтэй хүн болж төрсөндөө гутран, хувь заяандаа харамсан суугаа тэдгээр эмэгтэйчүүд эх орон, эцэг эхдээ очихыг хүсч суугаа нь ойлгомжтой. Эрээн, Замын-Үүд хоёрын хооронд явдаг наймаачдын яриаг сонсоод энэ бүх зүйлийг бичихгүй байхын аргагүй санагдлаа. Хятад улсад янз бүрийн шалтгаанаар хууртагдан очсон 3000 орчим монгол охид, эмэгтэйчүүд байдаг нь батлагдсан. Тэд эх нутагтаа амьд мэнд, эрүүл саруул очихын тулд эзнийхээ үгэнд боол мэт орж, ид хийж бүтээх залуу насандаа хар дурсамжтай хоцорч үлдэж байна. Тэд хааяа нэг монгол залуустай таарахаараа эх орондоо очсон юм шиг баярлаж “Намайг аваад яваач” гэж гуйдаг байна. Даанч Эрээнд очсон тэдгээр эмэгтэйчүүдийн бичиг баримтыг хятад эзэд нь хураан авч устгадаг ажээ. Тэнд очсон монгол залууст бие үнэлж байгаа хүүхнүүд бү­хий л зовлонгоо ярьдаг байна. Мөн гэр бүл рүүгээ захиа өгүүлмээр байна гэж хүртэл гуйдаг гэнэ. Гэвч тэдгээр хүүхнүүдийн азгүйг гайхан шоолон өнгөрдөг монгол залууст өрөвдөх сэтгэл алга байгааг харуулж байгаа юм. Гэрээ санаж дарамтаас залхсан хүүхнүүд амиа хорлох нь их байдаг гэнэ. Түүгээр зогсохгүй эдгэшгүй хүнд өвчин туссан эмэгтэйчүүдийн хэлийг тайрч, нүдийг нь сохлон, бие эрхтнийг нь тахир дутуу болгоод ядуусын хороололд аваачин зардаг байна. Та бид хүний най­­мааг нэг л өдөр гэв гэнэт гарч ирдэг гэж ойлгодог бол том эндүүрэл ажээ. Хүний наймаачдад охид, эмэгтэйчүүдийг аваачиж өгдөг монгол залуус олон байдаг гэнэ.

Үерхдэг найз охиноо гэр орныхонд нь мэдэгдэлгүй авч яваад хүний наймаачдад зарсан тохиолдол ч гарч байжээ. Харийн оронд байгаа эмэгтэйчүүдйин нэг өдөр ямар айдас түгшүүртэй өнгөрдгийг бид мэдэхгүй. Тиймээс бид энэ бүхнийг таслан зогсоохын тулд харийн оронд биеэ үнэлж байгаа охид, эмэгтэйчүүдээ эх нутагт нь эргэн авчрах шаардлагатай байна. Тэдний алдаж эндсэн хувь заяаг хог мэт үзэхгүй байх хэрэгтэй. Мөн гадаадын порно кино хийдэг этгээдүүд манай орны сул талыг ашиглан насанд хү­рээгүй охидыг порно кинонд тоглуулан түүгээрээ бизнес хийж байна. Хийсэн бичлэгээ Нийслэлийн зах, дэлгүүрүүдийн кино зардаг газруудаар ширхгийг нь 2000 төгрөгөөр зарж өөрсдийн хийсэн бохир үйлдлээ гайхуулж охидоор нь тоглож, залуусыг нь доромжлон басч байгаа юм. Бид дуугүй хараад суусаар байгаад охид, эмэгтэйчүүдээ хүний наймаанд алдаад дуус­лаа. Тиймээс хүчээ нийлүүлэн тэмцэх цаг нь болжээ. Биеэ үнэлж байгаа эмэгтэйчүүдэд буруу өгөхөөсөө урьтан тэднийг яагаад, ямар шалтгаанаар ийм байдалд орж байгааг нь бодож үзэх хэрэгтэй. Нийгэмд муу муухай зүйл өргөжин тэлж хүчээ авахаас нь өрсөж, хүний наймаа, биеэ үнэлэгчдийн мафийн сүлжээ, хар тамхи зэргийг устгах хэрэгтэй байна. Харийн оронд биеэ үнэлж яваад улмаар өвчин тусч бусдын гарт эндсэн, амиа хорлосон эмэгтэйчүүдийн шарил хүний нутгийн газар доор хог мэт булагдан эх орноо үгүйлж байгаа байх даа. Тэдгээр эмэгтэйчүүдийг эх оронд нь авчирч, эрх чөлөөтэй болговол яасан их баярлах бол доо.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2168720/ad2/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211361
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239278
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366675
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365255
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524273
6861 huuhnuudee asuuh yum bna aa [7] bovka 2009-09-02 1120
6860 hi eejuudee orchuulaad bas heleed ogooch [4] turka0921 2009-09-02 1001
6859 busguichuudee asuuh yum bn [8] Мишээл 2009-09-02 786
6858 hi all [2] Namiko 2009-09-02 641
6857 28-ААС ДЭЭШ НАСТАЙ БОЛ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-09-02 919
6856 эгчдээ хариулж өгч туслана уу [6] jiji 2009-09-02 726
6855 hi khurungiin batalgaag so goor yu gedeg yum be [3] namuund 2009-09-02 504
6854 medej bval helj uguuch [2] bambarmaa 2009-09-02 924
6853 hariulj ogooch [8] janet 2009-09-02 916
6852 huuhed avaj yavah hun bainuu? {mgl-ruu?} nuudel 2009-09-02 610
6851 meddeg ni helj ogch tuslaach [5] Laterne 2009-09-02 1547
6850 nadad yaraltai tuslaach [4] m6r6t6 2009-09-02 1245
6849 zowlooch busguichuudee [3] baby girl 2009-09-02 882
6848 eejvvde [3] lg123 2009-09-01 1112
6847 g mobile [3] lg123 2009-09-01 629
6846 sunyeon_d [3] ulziikhuu 2009-09-01 618
6845 meddeg hvn bwal todorhoi helj ugch tus bolooch [2] odki 2009-09-01 875
6844 huuhnuudees asuuya [3] bovka 2009-09-01 719
6843 heleed ogooch [2] ,mgl 2009-09-01 734
» <<<АМЬДРАЛДАА БУРУУ СОНГОЛТ ХИЙВЭЛ ИЙМ ЭМГЭНЭЛ.....>>>>>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-09-01 1017
6841 ??? Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-09-01 736
6840 <<<<ЧИН СЭТГЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨ ХҮССЭН ...>>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-09-01 837
6839 hi elgemsuu egchees [3] g gv i 2009-09-01 984
6838 heleed ogooch [2] ,mgl 2009-09-01 758
6837 Саналаа хуваалцъя [3] eruulmend 2009-09-01 757
6836 Solongos daxi Mongoliin Elchin saidiin yamnii xayagiig solongosoor bichij ogooch [1] 몬골_한국 2009-09-01 1277
6835 elgemsvvgees [3] mon9 2009-09-01 636
6834 eejuudee helj ogooch [2] bovka 2009-09-01 806
6833 hi busguichuudee yahuu? [1] girls_mgl 2009-09-01 723
6832 <<ЭНЭ ЭРЧҮҮДИЙН ӨМНӨ >>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-09-01 578
6831 Mongolruu egchdee urilga yvuulj avchirex gesen yumaa zovloj tuslaach [6] 몬골_한국 2009-09-01 777
6830 <<МОНГОЛЧУУД ГАДААДАД АМЬДРАХАД ХҮНД БОЛЛОО>>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-09-01 757
6829 mgl-s eejiigee avchirmaar bna [1] bexel 2009-09-01 564
6828 medeh hvn bnuu [2] chaba 2009-09-01 740
6827 ulziikhuud [1] sunyeon 2009-09-01 618
6826 busguichuudee yaraltai helj ogooch [2] jargaa 82 2009-09-01 738
6825 elgemsuugees ??? [1] giordani 2009-09-01 578
6824 bvsgvichvvdeesee asuuya [5] gadaa goe bn 2009-09-01 788
6823 sain bain uu? [2] magic88 2009-08-31 828
6822 elgemsuu tanaas asuuy [2] apple2009 2009-08-31 786
6821 ORCHUULJ OGCH TUS BOLOOCH [1] ,mgl 2009-08-31 726
6820 yag odoo avay [3] orangefanta 2009-08-31 872
6819 sangbong myeonmok dund oedliin ajil haij bn [1] smeetboh 2009-08-31 641
6818 asuuh zuil bnaa [2] giordani 2009-08-31 693
6817 Tsagaan mah [2] bondooj 2009-08-31 1238
배너신청
자생병원

배너신청