Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

    Польш оронд хэдийд хєл тавив, ямар ажил эрхэлж байна вэ?
    -1995 оноос хойш гадаадад амьдарч байна. Гэхдээ 1997 оноос хойш ширээний теннисээр нэлээн олон хотод багшилсан. Польш улсад байнга амьдрах эрхээ хоёр жил болоод авсан юм. Спортын ач буян, ажлын vр дvн богино хугацаанд харагдсан учир албан ёсны дасгалжуулагч болсон.

    -Эмч хvн дасгалжуулагч хийдэг гэхээр сонин санагдлаа?
    -Би багаасаа ширээний теннисээр хичээллэсэн.

    
    
    УИХ-ын гишvvн О.Чулуунбат бид Монголын теннисний нэгэн vеийн мастерууд.

    -Єнєєдєр тэнд хэчнээн монгол хvн амьдарч байна?
    -Европын холбоонд нэгдсэнээс хойш их цєєрсєн. Байнга оршин суудаг 100-гаад, хувийн бизнес хийдэг 50 орчим хvн бий. Бид дэлхийд хосгvй Монголын уламжлалт анагаах ухааныг Европт сурталчилж, тэр хэрээрээ хоолоо олж идэж байна. Энэ бол бидний бахархал. Эмч нар маань єєрийн гэсэн орон сууц, унаа машинтай гээд дутагдах зvйлгvй сайхан амьдарч байгаа. Бид хэдэн зуун мянган польшид, барууны бусад орнуудад ч vйлчилгээ vзvvлдэг. Герман, Венгер, Австри, Италид ч ажиллаж байна.

    -Хэдийд эх орондоо ирэв? Єєрчлєлт ажиглагдах юм уу?
    -Би сvvлийн гурван жилийн хугацаанд жилд 1-2 удаа ирж байсан. Монгол орноо сурталчлах, хєгжvvлэх гэж нэлээн олон бизнесийн тvншээ авчирсан. Баянхонгорын Засаг даргын аймагтаа жижиг ноолуурын vйлдвэр байгуулах хvсэлтийн дагуу хоёр жилийн ємнє Италийн ноолуурын тоног тєхєєрємж vйлдвэрлэдэг компанийн захирлуудыг авчирсан. Хєдєєд дэд бvтэц хvнд, зам харгуй хоцрогдмол тул єндєр хєгжилтэй орныхонд тэнд vйлдвэр байгуулна гэхээр сэтгэлд нь даанч багтаагvй. Саяхан Засаг даргатай нь ярьсан. Замын асуудал шийдэгдээгvй л байна лээ. Хотын нvvр царай, єнгє vзэмжийн хувьд єєрчлєгдєж буй ч бодлого, тєлєвлєлтгvй, замбараагvй барилга шаваад байгаа нь нэг л биш ээ. Ямар vр дагавар авч ирэх бол гэсэн айдас тєрж байна. Гадныхан ч хараад гайхдаг. Улс тєрийн амьдрал бохир байгаа нь ажиглагдсан. Авлига, хээл хахууль ихтэй, ажил амжуулахад маш хvндрэлтэй.

    -Юун дээр ажиглагдав?
    -Яам тамгын газар, тєрийн бvх шатанд хvнд суртал нvvрлэсэн, хvмvvсийн харьцаа бvдvvлэг байна. Тєрийн байгууллага гэдэг харьцааны хамгийн єндєр соёлтой, vйлчилгээ хурдан шуурхай, шат бvрдээ vvрэг хариуцлагаа ойлгосон, ажлаа хийж чаддаг боловсон хvчнээр батжиж бэхжсэн байх ёстой. Гэтэл хэн нэг даргын хvvхэд, ямар ч ажлын туршлагагvй хvнээр тєрийн аппарат дvvрчихсэн байна. Ирээд маш олон газраар орж, олон хvнтэй уулзлаа. Зарим нэг даргатай одоо болтол уулзаж чадахгvй байна. Олддоггvй, утсаа авдаггvй юм билээ. Ийм нєхцєлд яаж улс орон хєгжих билээ. Манайхны хамгийн аймаар хэвшил цаг барьдаггvй явдал. Замын бєглєрєл, тvгжээ цаг их vрж байна. Ийм хєдєлгєєний сааталд яаж хvнтэй болзож, ажил амжуулах вэ. Энэ бvхэнд зохицуулалт хийхгvй бол улам хvндрэхээр байна.

    -Польштой монголчуудыг холбодог ямар байгууллага байна?
    -Польш дахь монголчуудын холбоо 2000 онд байгуулагдсан. Элчин сайдын яамны хажууд ажилладаг сайн дурын байгууллага л даа. 2006 он хvртэл єєрийн гэсэн “Монголчууд” сонинтой байлаа. Сvvлийн жилvvдэд унтаа байдалд шилжсэн.

    -Польшуудын гадныхан, ялангуяа манайханд хандах хандлага єєр болсон гэж сонссон?
    -2000 оноос хойш тєрийн бодлого, хууль тогтоомж, Европын холбоонд элсэх бэлтгэлээ хангах гээд гадныханд хандах хандлага нь єєр болсон. Гадныхны оролцоотой гэмт хэрэг ч ихэссэн. Бидэнд Польш орон vр єгєєжєє єгсєн. Маш олон хvнийг орон байр, амьдралын баталгаатай болгосон. Тэнд бид хєлжиж, хєрєнгєжсєн. Тиймээс эмч бид хоёр дахь эх орноо гэж хайрлан хvндэлдэг. Vнэндээ Польш орон зах зээлийн тэр хvнд vед хамгийн тvрvvнд монголчуудад vvд хаалгаа нээсэн. Монголчуудад дургvй болчихлоо гэвэл ч худлаа. Тєлєг, бага ястнуудын хомрогонд л орох нь бий. Хоорондоо муудалцаж, нэгнээ нударсан тохиолдол ганц нэг бий. Шоронд орсон нь нутагтаа ирчихсэн байх ёстой.

    -Хууль нь чанга уу?
    -Ер нь чанга даа. Чех, Герман, Бельги гээд Европын холбооны улсуудад vндсэндээ нэг л хууль vйлчлэхээр болчихлоо. Ялангуяа хээл хахуулийн асуудал дээр ард тvмэн их нээлттэй. Хэрвээ сайд, дарга нар хахууль авсан байвал дор нь олон нийтэд зарлана. Мэдээллийн систем асар єндєр хєгжсєн. Манайд хээл хахууль их хєгжжээ. Энэ нь хууль гэдэг зvйл vйлчлэхгvй байгаагийн хэлбэр шvv дээ.

    -Тэнд ажиллаж байгаа эмч нар улс хоорондын гэрээгээр явсан уу?
    -Хоёр орны ардчилсан нам хоорондын гэрээний дагуу уламжлалт анагаах ухааны чиглэлээр эмч нарыг ажиллуулахаар болсон. Тэр шугамаар 90 онд анхны цєєн эмч гарсан. Тэд маань эмч мэргэжилтэй ямар л найз нєхєд байна бvгдийг нь цувуулаад татсан юм. Энэ хорь гаруй жилийн хугацаанд бид Монголын уламжлалт анагаах ухааныг сурталчлаад, хэдэн зуун мянган польшид тєдийгvй барууны бусад оронд ч vзvvлдэг.

    -Сая гадаадад ажиллагсдын нийгмийн асуудлыг анхааръя гэсэн асуудал хєндєгдсєн. Энэ талаар та ямар бодолтой байна?
    -Би зургаан жилийн ємнє Т.Гандиг сайд байхад энэ асуудлыг тавьж байсан юм. Монголоос очсон бvх сайд даргад тавьсан. Харамсалтай нь vр дvн багатай байна. Бидний эх орноосоо гарсан хугацаа хєдєлмєрийн дэвтэрт онгорхой орхигддог. Нєхєхийн тулд бид нєхєн тєлбєр хийе гэсэн. Тэр бол асар том хєрєнгє оруулалт. Польшид байгаа эмч нарын хувьд сард 30 доллар нийгмийн даатгалд єгєхєд ер хотойхгvй. Хэдэн тєгрєг яаж тєлєх вэ гэдэг асуудлыг тєр зохицуулаад єгєєч ээ. Тэгвэл хожим хойно нутагтаа ирсэн ч, vр ач нарт ч хэрэгтэй.

    -Гадныхан энэ асуудлаа хэрхэн зохицуулсан байдаг бол?
    -Европт даатгалын систем асар єндєр уялдаатай хєгжсєн. Польшууд Америкт ажилласан хэмжээгээрээ тэтгэврээ авна. Европын бусад оронд мєн адилхан. Тєр иргэдийнхээ асуудалд анхаарах хэрэгтэй байна.

    -Та цалингийнхаа хэдэн хувийг даатгалд тєлдєг вэ?
    -48 хувийг даатгалд єгдєг. Тийм єндєр татвар хураамж авдаг улс байхгvй. Польшууд vvнийг болиулах гэж хоёр, гурван сонгууль дамжин ярьсан ч, амжилт олоогvй. Хамгийн доод талын цалин 500 доллар гээд бодоход бид cap бvр Польшийн эдийн засагт 200 ам.доллар нэмэрлээд байна гэсэн vг. Бидэнд тэрийгээ эргээж авах боломж алга. Тэнд бид ясаа тавихгvй.

    -Та бvхэн тэгэхээр мєнгєє дэмий л цацаж байгаа байх нь ээ?
    -Польшид 25, 30 жил амьдраад ирлээ гэхэд тэр мєнгє тэнд л vлдэнэ. “Манай тийм хvн тєчнєєн жил тэдэн тєгрєг тєлсєн байна. Хагасыг нь нааш нь єгєєрэй” гэх маягаар тєр иргэнийхээ тєлєє анхаарал тавихгvй бол хайран мєнгє тэнд урсаж байна. Бид энэ талаар очсон дарга бvрийн чихэнд бишгvй хонх уясан. “Аа, энэ их чухал асуудал” гэхээс хэтрэхгvй. Их хурлын гишvvн асан Мєнхєє очоод “Эмзэг, маш зєв, цаг vеийн асуудал. Би яг энэ чиглэлээр ажиллах гэж байгаа” гээд явсан. Тэгээд юу ч хийгээгvй.

    -Манайхан элчин сайдын яамтайгаа ойр байдаг биз дээ?
    -Бид сайн дурынхан. Тєрийн томилгоо, хоёр улсын хоорондын гэрээ хэлцлээр очиж ажиллаагvй учраас элчин сайдын яам онцгой анхаарал тавьдаггvй. Монгол Улсын иргэн гэдэг утгаараа ямарваа нэг эрх зєрчигдсєн тохиолдолд элчин сайдын яамандаа хандах ёстой. Сvvлийн vед Польш, Монголын хувийн компаниуд гэрээгээ зєрчиж, монголчуудын эрх зєрчигдєх асуудал мэр сэр сонсогддог болсон. Гэвч тэд энэ асуудлаа элчин сайдын яаманд тавьдаггvй юм шиг байна лээ.

    -Яагаад?
    -Асуудал тавилаа ч манай элчин тэр тусмаа хувийн компаниудын хоорондын гэрээгээр ирсэн тохиолдолд “Наадах чинь тєрийн хэмжээний асуудал биш ээ” гэсэн маягаар ханддаг юм билээ. Vнэндээ монголчууд маань бор зvрхээрээ єєрсдийгєє авч явна. Ний нуугvй хэлэхэд бидний єєрсдийнхєє хvчээр босгосон амьдрал, тvvгээрээ ч бахархдаг.

    -Гадаадад амьдрахын сайхан нь юу байна?
    -Vгvй яахав, ажилтай, Mapгaaш гэдэгт санаа зовж нервээ барахгvй. Ажил маань долоо, 14 хоног, сараар тєлєвлєгдчихсєн. Амьдралын чиг зорилготой. Гэтэл нутагтаа ирсэн єдрєєс бэрхшээл гарч ирсэн. Монголд танил талгvй бол ажил явахгvй нь амьдрал дээр батлагдчихаж. Ажлаа бvтээхийн тулд хоёр, гурван cap ч хvлээж магадгvй.

    -Та хэдийд эх орондоо бvрмєсєн эргэж ирэхээр тєлєвлєж байна вэ?
    -Польшоос Монголоо зорьсон хvн цєєхєн байдаг юм. Миний хувьд Монголд ирнэ гэж хэлэхэд хэцvv байна. Ирээд эндээ сайхан амьдрах тухай асуудал одоогоор хvнд.

    -Польш орныг зорих гэж байгаа хvмvvст юу зєвлєх вэ?
    -Одоо шинэ европын холбооны улсуудад монголчууд гарах тухай асуудал маш хvнд, бvх юм нэгдсэн хууль, бодлоготой болсон. Яах гэж гарах билээ гэдгээ маш сайн бодох ёстой. Сурах гэж очих бол нэг хэрэг. Гэхдээ хаана, ямар сургуульд очихоо маш зєв тодорхойлох хэрэгтэй. Тэгэхгvй зvгээр нэг хvн очоод сургуулъ соёлд ороод сурна гэдэг асуудал байхгvй болсон. Европт л амьдрал байдаг гэсэн ойлголттой хvмvvст “Арав хэмжиж нэг огтол” гэж хэлье.

    -Цагаачилсан монгол олон уу?
    -Олон бий. Цагаачлал бас тэгж хvссэн зоргоор олдоод байхгvй. Манайхан дандаа цаад улсууд руу нь цагаачилж байна. Болоод яваа нь ч байна, болоогvй нь ч бий.

    -Польш хvмvvст ямар муу чанар байдаг вэ?
    -Гадныханд жаахан дургvй. Тэр дундаа ази хvмvvст бас нэг их сайн биш. Архи гайгvй уудгаараа манайхантай тєстэй. Гэхдээ польш уламжлалт соёлоороо их євєрмєц. Хувийн сахилга бат сайтай, их аж ахуйч, тусархуу, найзархуу ард тvмэн. Гудамжинд явсан ч хєгшчvvл малгайгаа аваад дохиж байх жишээтэй. Эмэгтэй хvнтэй уулзвал гарыг нь заавал vнсэнэ гээд яривал vндэсний соёлоо хадгалсан их зvйл бий л дээ.

    profile


    profile 

     

    Хамаг бүгдээр чамайг
    Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
    Хамгийн сайн хүмүүс гэж
    Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
    Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
    Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
    Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
    Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
    Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
    Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
    Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
    Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
    Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
    Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
    Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
    Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
    Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
    Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
    Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
    Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
    Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
    Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
    Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
    Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

    Холбоотой бичлэг :
    http://www.mglclub.com/2167168/208/trackback
    List of Articles
    Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
    Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211361
    Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239278
    Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366678
    Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365255
    Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524273
    6861 huuhnuudee asuuh yum bna aa [7] bovka 2009-09-02 1120
    6860 hi eejuudee orchuulaad bas heleed ogooch [4] turka0921 2009-09-02 1001
    6859 busguichuudee asuuh yum bn [8] Мишээл 2009-09-02 786
    6858 hi all [2] Namiko 2009-09-02 641
    6857 28-ААС ДЭЭШ НАСТАЙ БОЛ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-09-02 919
    6856 эгчдээ хариулж өгч туслана уу [6] jiji 2009-09-02 726
    6855 hi khurungiin batalgaag so goor yu gedeg yum be [3] namuund 2009-09-02 504
    6854 medej bval helj uguuch [2] bambarmaa 2009-09-02 924
    6853 hariulj ogooch [8] janet 2009-09-02 916
    6852 huuhed avaj yavah hun bainuu? {mgl-ruu?} nuudel 2009-09-02 610
    6851 meddeg ni helj ogch tuslaach [5] Laterne 2009-09-02 1547
    6850 nadad yaraltai tuslaach [4] m6r6t6 2009-09-02 1245
    6849 zowlooch busguichuudee [3] baby girl 2009-09-02 882
    6848 eejvvde [3] lg123 2009-09-01 1112
    6847 g mobile [3] lg123 2009-09-01 629
    6846 sunyeon_d [3] ulziikhuu 2009-09-01 618
    6845 meddeg hvn bwal todorhoi helj ugch tus bolooch [2] odki 2009-09-01 875
    6844 huuhnuudees asuuya [3] bovka 2009-09-01 719
    6843 heleed ogooch [2] ,mgl 2009-09-01 734
    6842 <<<АМЬДРАЛДАА БУРУУ СОНГОЛТ ХИЙВЭЛ ИЙМ ЭМГЭНЭЛ.....>>>>>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-09-01 1017
    6841 ??? Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-09-01 736
    6840 <<<<ЧИН СЭТГЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨ ХҮССЭН ...>>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-09-01 837
    6839 hi elgemsuu egchees [3] g gv i 2009-09-01 984
    6838 heleed ogooch [2] ,mgl 2009-09-01 758
    6837 Саналаа хуваалцъя [3] eruulmend 2009-09-01 757
    6836 Solongos daxi Mongoliin Elchin saidiin yamnii xayagiig solongosoor bichij ogooch [1] 몬골_한국 2009-09-01 1277
    6835 elgemsvvgees [3] mon9 2009-09-01 636
    6834 eejuudee helj ogooch [2] bovka 2009-09-01 806
    6833 hi busguichuudee yahuu? [1] girls_mgl 2009-09-01 723
    6832 <<ЭНЭ ЭРЧҮҮДИЙН ӨМНӨ >>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-09-01 578
    6831 Mongolruu egchdee urilga yvuulj avchirex gesen yumaa zovloj tuslaach [6] 몬골_한국 2009-09-01 777
    » <<МОНГОЛЧУУД ГАДААДАД АМЬДРАХАД ХҮНД БОЛЛОО>>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-09-01 757
    6829 mgl-s eejiigee avchirmaar bna [1] bexel 2009-09-01 564
    6828 medeh hvn bnuu [2] chaba 2009-09-01 740
    6827 ulziikhuud [1] sunyeon 2009-09-01 618
    6826 busguichuudee yaraltai helj ogooch [2] jargaa 82 2009-09-01 738
    6825 elgemsuugees ??? [1] giordani 2009-09-01 578
    6824 bvsgvichvvdeesee asuuya [5] gadaa goe bn 2009-09-01 788
    6823 sain bain uu? [2] magic88 2009-08-31 828
    6822 elgemsuu tanaas asuuy [2] apple2009 2009-08-31 786
    6821 ORCHUULJ OGCH TUS BOLOOCH [1] ,mgl 2009-08-31 726
    6820 yag odoo avay [3] orangefanta 2009-08-31 872
    6819 sangbong myeonmok dund oedliin ajil haij bn [1] smeetboh 2009-08-31 641
    6818 asuuh zuil bnaa [2] giordani 2009-08-31 693
    6817 Tsagaan mah [2] bondooj 2009-08-31 1238
    배너신청
    자생병원

    배너신청