Moderator: mgl_300

Би чамд хайргүй гэж үр хүүхдэдээ хэзээ ч бүү хэлж бай Энэ үгийг сонсох нь хүүхдүүдэд маш хэцүү байдаг. Учир нь хүүхдийн хувьд хамгийн хайртай нандин зүйл нь ээж аав нь байдаг. Тийм болохоор хүүхдүүд ээж аавдаа эрхлэх маш дуртай. Гэтэл хамгаас хайртай хүн нь "Би чамд хайргүй" гэж хэлэх нь тэдний хувьд сэтгэл санааны том цохилт болдог. Учир нь хүүхдүүдийн хувьд эцэг эхийн хайр нь,
-Амьд явахын баталгаа,
-Өсөж торнихын үндэс,
-Баяр баясгаланг бий болгогч,
-Аз жаргалыг бүтээгч,
-Өөрийг нь хайрлан энэрэгч,
-Хамгийн дотны хүн нь,
-Хамгаас хайртай шүтээн нь...байдаг.
Хэрэв таны хүүхэд ямар нэгэн хэрэг тарьвал хүүхдээ бус хийсэн үйлдлийг нь буруутгаж бай. Жишээ нь хүүхэд цай уух гэж байгаад аягаа унагаад хагалчихлаа гэж бодъё. Тэгвэл та хүүхэддээ "Чиний аяга хагалсан чинь буруу гэж" хэлээрэй. Харин чи муу хүн учраас хагалчихлаа гэсэн ойлголтыг өгөх хэрэггүй. Түүнээс биш иймхэн юмны төлөө хүүхэддээ хайргүй болсон гэж хэлэх хэрэггүй. Тэртээ тэргүй хүүхдүүд ээж аав нь яагаад өөрт нь хайргүй болсныг сайтар ойлгодоггүй.
Би чамд гомдож байна гэж байнга үглэх нь хүүхдэд сэтгэлийн хүнд дарамт болдог... Ээж аавууд та бүхэн үр хүүхэддээ ингэж хэзээ ч бүү хэлээрэй. Энэ үг нь,
-Хүүхдийн ухамсарт хүчтэй нөлөөлж сэтгэл санаанд хүчтэй дарамт үзүүлдэг,
-Ийм үг сонссон хүүхэд тайван амгалан байдлаа алдаж улмаар өөрөө ч хэцүү байдалд орж гуниж гутардаг.
Харамсалтай нь эцэг эхчүүд үүнийг ойлгодоггүй. Хүүхэд гэдэг хэзээний л гэнэн юм болохоороо эцэг эхээ гомдоосондоо маш их түгшиж гэмшдэг. Ингээд ээж ааваа гомдоохгүйн тулд өөрийнхөө хэрээр хэтэрсэн сэтгэлийн тамир тэнхээ тэвчээр гаргаж уг зүйлийг хийдэг. Гэтэл энэ нь ямар ч насны хүүхдэд маш их ачаалал, сэтгэлийн дарамт болдгийг эрдэмтэд олж тогтоожээ. Хүүхдийг хэзээ ч хуурч болохгүй. Жишээ нь "Ингэвэл чи хурдан том болно" гэх мэтээр. Хүүхэд гэнэн ухаантай гэж түрүүнд хэлсэн. Тэд тэр л зангаараа үр дүнг нь тэр даруй үзэх гэж зүтгэдэг. Хэрэв эцэг эхчүүд хүүхдээ хуурах маягаар өсгөвөл тэд хүнд итгэх итгэлээ алддаг.
Би чамайг хүнд өгөөд өөр сайн хүүхэд авна гэсэн үгэнд хүүхэд маш их эмзэглэдэг Үгэнд орохгүй байгаа хүүхэддээ зарим эцэг эхчүүд ингэж хэлдэг. Энэ нь угтаа бол аргаа барсан ээж аав нь хүүхдээ айлгаж томоотой байлгах гэсэн хэрэг. "Би чамаас өөр томоотой, ухаантай сайн хүүхэд авна даа" гэсэн сүрдүүлгийг хүүхдүүд маш эмзэгээр хүлээн авдаг аж. Тэд "Үнэхээр намайг нь хүнд өгөөд өөр сайн хүүхэд авчих вий" гэхээс үнэн голоосоо айдаг гэнэ. Тэд зөвхөн айгаад зогсохгүй бяцхан ухаан, санаа сэтгэлд нь гуниг, гомдол, айдас, уур бухимдал зэргийг хослуулан ихэд бухимддаг байна.
Иймд энэ үгийг дандaa хэрэглэхээ, болих хэрэгтэй.