Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
          

          

 

  

Кино драмын урлагт хөл тавьж өөрийн гэсэн өнгө төрх, авьяасаараа олонд танигдсан залуу жүжигчдийн нэг бол яах аргагүй УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг. “Хувьсал” продакшнаар овоглож урлагийн тайзнаа хөл тавьж байсан нь саяхан ч олон кино жүжгийнхээ дүрээр залуусын сэтгэлийг эзэмдээд буй. Тэрээр сүүлийн үед ардын дуу дуулж олонд хүргэсэн нь түүнийг дууны урлагт хүч үзэхээр шийдсэн гэх таамаг төрүүлсэн. 

-Сүүлийн үед та ардын дуу дуулах болсон нь олны анхааралд өртөж байгаа. Яагаад заавал ардын дуу дуулахаар болов?
-Монгол хүн болж төрснийх бас уран бүтээлч хүний хувьд дуулж үзэхийг хүссэн. Ардын дуу, уртын дуу, рок поп дууг ч жүжигчин хүн дуулах чадвартай байх ёстой гэж би боддог. Тэгэхээр ганц ардын дуу ч биш үүний дараа поп дуу дуулна гэж бодож байна. Ардын дуугаа би баяр наадмын мэндчилгээ болгож хүмүүст хүргэсэн. Урьд нь "Үзэсгэлэн гоо" ардын дууг дуулаад бичүүлчихсэн, урын санд орчихсон байсан болохоор дууг зүгээр хадгалаад орхих биш түүнийгээ дүрсжүүлээд хүмүүст хүргэе гэж бодсон юм. Жүжигчин Эрдэнэцэцэг эгч бид хоёрын хувьд 2008 оны "Гэгээн муза" наадмаар УДЭТ-ынхаа уран бүтээлчдээ төлөөлөөд драмын урлагийн энэ том наадмыг хүндэтгээд мэндчилгээ болгож "Цэнхэрлэн харагдах уулс" ардын дууг этник хэлбэрээр дуулсан. Тэгээд түүнийгээ бас үзэгчиддээ хүргэх үүднээс клипжүүлсэн.

-"Үзэсгэлэн гоо" дууны клипэнд таны нүцгэлсэн хэсэг их содон туссан. Ардын дууны клипэнд ийм дүрсийг их бодолтой оруулах хэрэг гарсан байх?

-Гоо сайхан ертөнцийг аварна гэдэг шүү дээ.Тэр утгаараа мөн дууныхаа нэрэнд тохируулж тийм дүрс оруулсан. Яахав илүү гоёор гарах боломжтой байсан ч Монгол ардын дуу дуулж байгаа учраас дуундаа тохируулж энгийн даруухан байдлаар эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг илтгэхийг зорьсон. Ер нь эмэгтэй хүн бүр хувцасаа тайлаад нүцгэн байхад өөрийн гэсэн гоо сайхан шинжийг агуулсан байдаг шүү дээ. Түүнийг л харуулахыг хүссэн. Тэрнээс биш бүр ил задгай, бүтэн нүцгэлж гаргаагүй. Хэрвээ тэгж гаргасан бол тэр сайхан Монгол ардын дуунаас гажуудна шүү дээ.

-Таныг ардын дууны CD гаргах гэж байгаа гэсэн мэдээлэл тэгвэл оргүй байх нь ээ?
-Өө тийм зүйл байхгүй ээ. Тийм мэдээлэл гарсаныг би мэдээгүй юм байна. Гэхдээ яагаад ч юм сүүлийн үед би ардын дуунд дуртай болсон. Дуулахад хүртэл цаанаа л өөр байдаг. Сонсоход сонсголонтой шүү дээ. Угаасаа уртын дуу, ардын дуу гэдэг дуулж байгаа хүнээсээ маш их уран чадвар шаарддаг. Уран бүтээлч хүний хувьд өөрөөсөө дандаа илүүг нэхэж чадахгүй юмаа чадахын тулд эрэл хайгуул хийж оролдохыг хүсдэг.  Тэр үүднээс ардын дуу дууллаа.

-Үзэгчид таныг хэр хүлээж авч байна. Тэр тусмаа мэргэжлийн хүрээнийхэн таны дуулах чадварт ямар үнэлгээ өгч байна вэ?

-"Үзэсгэлэн гоо" дууг би бүр оюутан байхдаа бичүүлсэн. СУИС-д сурч байхдаа СТА Мөнхзаяа багш маань "Миний охин энэ дууг дуулаач. Чамд яг тохирно, чи чадна" гэж хэлж байсан. Ардын дуу дуулах үнэндээ их хэцүү юм билээ. Тэгээд 3-р курст байхдаа бичүүлж байсан. Яг мэргэжлийн шүүмжлэгч хүнтэй уулзаагүй. Жүжигчин хүн болохоор намайг энд тэндхийн арга хэмжээнд ирээд мэндчилгээ дэвшүүлээд өгөөч гэдэг. Тийм үед драмын театраа төлөөлөөд очиж дуулдаг. Хүмүүс их өндөр сэтгэгдэлтэй хүлээж авч байсан. Тэгэхээр нь ер нь дүрсжүүлье гэж бодсон. Хөгжмийн зохиолч, зарим нэг мэргэжлийн хүмүүс сонсоод сайн дуулсан байна. Цаашид яг ийм мэргэжлийн түвшинд хийгээрэй гэж хэлж байсан.

-"Хувьсал" продакшнаас гарсанаа зөв алхам гэж боддог уу? Драмын театрын босго өндөр гэдэг. Танаас маш их чадвар шаардаж байгаа байх?

-Миний хувьд "Хувьсал" продакшнаас гарч УДЭТ-т орсон нь 100 хувь зөв шийдвэр гэж боддог. Яагаад гэвэл "Хувьсал" продакшн бол хувийн байгууллага. Дандаа залуу жүжигчид байдаг учраас бие биенээсээ суралцах зүйл бага. Бүгд адилхан сурч яваа залуус. Мөн тавьж байгаа бүтээл нь үзэгчдийн сэтгэлд нийцэхээр чанартай ч гэсэн яг мэргэжлийн, бүр хүнд хүнд драмуудыг тавьдаггүй. Драмын театрт орсноороо үе үеийн олон жүжигчдээс суралцаж, их зүйлийг өөртөө авч байгаа. Улсын байгууллага болохоор бүх төрлийн жүжгийг мэргэжлийн өндөр түвшинд тавьдаг учир жүжигчин их хөгждөг. Нэгэнт би жүжигчин гэдэг мэргэжлийг эзэмшээд үүгээрээ хоолоо олж идэх болохоор энэ мэргэжлийнхээ үр дүнг үзнэ гэж боддог.

-Нэг хэсэг драмын жүжиг ар араасаа л тавигдаж байгаад завсарлалаа. Таны хувьд энэ хооронд олон бүтээлд дүр бүтээхээр бэлдсэн байх?

-СУИС-г төгссөн хөгжимт театрын ангийнхан маань бөөнөөрөө нийлээд нэг уран сайхны кино хийсэн. Зураг авалт дуусаад монтаж хийж байгаа. Намар нээлтээ хийх байх. Мөн ирэх намар УДЭТ-т Виктор Гюгогын "Парисын дарь эхийн сүм” хэмээх дэлхийн алдартай сонгодог зохиолоор Монголд анх удаа бүрэн хэмжээний мюзикл жүжгийг мэргэжлийн түвшинд тавих гэж байна. Энэ жүжгийн гол дүр Смералдагийн дүр дээр ажиллаж байгаа. Энэ жүжгийг манай драмын театр хоёр группээр бэлдэж байгаа юм. Нэг ёсондоо хоёр өөр групп тоглоно гэсэн үг. Драмын театрт ороод удаагүй залуу жүжигчний хувьд ийм том дүр надад оноож итгэл хүлээлгэсэн найруулагчдаа их баярлаж байгаа. Итгэлийг нь алдахгүй гэж маш их хичээж байгаа.

-Сүүлийн үед манайхан кино урлаг руу хошуурах болж. Мэдээж таныг кинондоо тоглуулах гэсэн санал их ирдэг байх?

-Хүмүүс кино их хийж байна. Кинонд тоглуулах санал маш их ирсэн л дээ. Зэрэг зэрэг ирэхээр би чинь ганц биеэ хэд хуваах вэ дээ. Гэхдээ хоёр гурван газар зэрэг ажилласан. Би залуу хүн гээд л хамаагүй өдөр шөнөгүй, цаг наргүй ажиллаж болдоггүй юм байна гэж залуустаа хэлмээр байна. Ажил амралтаа зохицуулж өөрийнхөө эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Хийх ажил үнэхээр их байна. Хоёр гурав хоногийн дараа бас нэг киноны зураг авалтанд явах гэж байна. Өөр кинонуудын санал ирж байгаа ч миний хувьд киноноос илүү жүжгэндээ маш их ач холбогдол өгч байгаа.

-Шинэ үеийн драмын урлагт топ модель Д.Пүрэвсүрэн та хоёр имиж, дүр төрхөөрөө эргэлт хийж чадсан. Мэдээж нэг ангийн найзууд холбоо харьцаатай байдаг байх. Хамт кино жүжигт тоглох төлөвлөгөө бий юу?

-Сая манай ангийнхны хийсэн кинонд бид хоёр найзууд болж тоглосон. Уран бүтээлч хүмүүс янз бүрийн л бүтээл дээр хамт ажиллана байх.

-Урлагт хүч үзэж яваа залуу хүний хувьд спонсор байгууллага    зайлшгүй хэрэгтэй. Спонсор олохын тулд зарим нэг зүйлээ золионд гаргах явдал урлагийнханд байдаг гэдэг. Таны хувьд?
-Уран бүтээл дээр дэмжиж хамтарч ажиллах спонсор байгууллага байх шаардлагатай. Би одоогоор яг бие дааж уран бүтээл хийгээгүй учраас спонсор хайгаад байх шаардлагагүй. Тэр тал дээр нэг их ач холбогдол өгөөгүй байна. Сайн ажиллаж өөрийгөө сайн хөгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна.

-Олны танил сайхан бүсгүйн хувийн амьдралыг уншигчид маань сонирхож байгаа байх?

-Ээж аавтайгаа, эгч ахтайгаа элэг бүтэн сайхан л амьдарч байна. Одоогоор уран бүтээлдээ цаг заваа зарцуулаад гэр бүлийн амьдрал зохиох завгүй хойш нь тавьчихаад л явж байна. Тайз хүнийг голно уу гэхээс хүн тайзыг голохгүй. Тэгэхээр хөгшрөхөөсөө өмнө сайхан дүр бүтээж чадвараа харуулах хэрэгтэй байна. Тийм болохоор одоохондоо найз залуу гэр бүл зохиох тал дээр яарахгүй байгаа. Миний тухай янз бүр хэл ам их гардаг. Болсон болоогүй хүмүүстэй холбоно, ор үндэсгүй яриа гадуур тараад тэр давслагдсаар байгаад сүүлдээ сонин хэвлэлээр бичигдэх нь бараг хэвийн үзэгдэл болж. Эхэндээ би маш их шаналдаг байсан. Зарим нь намайг өөр хүнтэй андуурч ярьдаг юм шиг байгаа юм. Сүүлдээ би ч алийн болгон шаналж гутрах вэ дээ. Тэр болгонд миний эрүүл мэндэд ч нөлөөлнө. Хийж байгаа ажил хөдөлмөрт ч муугаар нөлөөлнө. Тэр бүхнээс эмээх юм бол би чөлөөтэй ажлаа хийж чадахгүй болно гэдгийг ойлгоод тэр тал дээр нэг их ач холбогдол өгөхөө больсон. Тэртээ тэргүй намайг миний ойр дотныхон хамтарч ажилладаг хүмүүс мэднэ. Монголын 2 сая гаруй бүх хүнд таалагдах албагүй. Санаа сайн бол заяа сайн гэдэг дээ.

-Жүжигчин Энхтуул урьд нь ярилцлага өгөхдөө сайхан бүсгүйн 21 шинжээс 19 нь надад бий гэж ам бардам хэлж байсан. Таны хувьд сайхан бүсгүйн 21 шинжээс хэдийг нь өөртөө бүрдүүлсэн гэж боддог вэ?

-Надад ямар ч байсан 20 шинж нь байгаа байх гэж бодож байна.

-Шинээр урлагт хөл тавьж байгаа залуу охид зоригтой, нүцгэлж биеийн гоо сайхнаараа гайхуулдаг болсон. Сексийн талаар ч илэн далангүй мэдэгдэл хийдэг болж. Та ч бас энэ тал дээр дутахгүй байх?
-Мэдээж хэрэг секс гэдэг бол амьдралын зайлшгүй шаардлагатай хэрэгцээ шүү дээ. Секс бол амьдрал биш, амьдралын хэрэгцээ гэж би ойлгодог. Үнэхээр хайртай хүнтэйгээ хаана ч, ямар ч нөхцөлд, хэний ч өмнө хийж чаддаг л байх хэрэгтэй. Хэнтэй ч хамаагүй таарсан болгонтойгоо хаа сайгүй хийх биш. Секс гэдэг чинь өөрөө их ариун нандин байх зүйл. Хүмүүст баяр баясгалан эрч хүч энерги өгдөг зайлшгүй шаардлагатай витамин гэж хэлж болно. Тийм болохоор таарсан хүнтэйгээ хамаагүй хийх юм бол утгагүй. Үнэхээр энэ миний амьдралын хань, найз залуу гэж боддог, хүн болгон тэднийг мэдэж байгаа тохиолдолд яагаад сексийг хаана ч хийж болохгүй гэж. Хаана ч хэний ч өмнө хийж чадаж байж л илүү их таашаал авна гэж боддог.

-Сэтгүүлийн нүүрэн цээр нүцгэн зургаа авахуулах санал ирдэг үү?
-Надад дандаа тийм санал ирдэг. Аягүй хэцүү (инээв.сурв). Нүцгэн зураг авахуулна гэдэг хэзээ хаана ямар тохиолдолд гэдгээ бодох хэрэгтэй. Тэрнээс биш юм л бол нүцгэлээд байвал утгагүй. Клипэнд, кинонд ч нүцгэлээд бүх юман дээр нүцгэн зургаа тавиад байвал утгагүй биз дээ. Яахав нэг бодлын чөлөөтэй, нээлттэй юм шиг санагдах байх. Хувь хүний зүгээс өөрийн үнэ цэнэ гэж байх хэрэгтэй. Намайг аймаар л нүцгэлдэг гээд байдаг юм. Яг үнэндээ учиргүй нүцгэлээд, секс хийж тоглосон кино, клип байхгүй. Хүмүүс тэгж хандаад байхаар гайхдаг. Бодвол миний төрхөөс шалтгаалдаг байх л даа.

-Ер нь таныг их секси гэдэг. Үүнтэй санал нийлэх үү?
-Санал нэгдэнэ. Хүмүүс ч тэгж хэлдэг. Ямар ч хувцас өмссөн секси харагддаг гэж хэлдэг. Секс төрхийг илтгэхэд эмэгтэй хүний биеийн харьцаа их чухал байдаг. Хоёрдугаарт нүүр царайны төрх, харц гол нөлөөлдөг юм шиг байгаа юм. Хичнээн их нүцгэлээд байгаа хирнээ секси гэж нэрлэгддэггүй хүмүүс зөндөө л байна ш дээ. Миний хувьд зарим хувцасны тал дээр их асуудал үүсдэг. Зүгээр хувцас өмсүүлээд байхад л секси харагдаад байх юм. Яаж өөр харагдуулах вэ гээд л асуудал гардаг.

-Хүүхнүүд жин нэмэхээс их айдаг. Хоолоо хасаад л янз бүрээр үздэг. Та яаж биеийнхээ галбирыг хадгалдаг вэ?
-Мэдээж урлагийн хүн жин нэмэхгүй байхыг боддог. Гэхдээ би хоолны дэглэм барьдаггүй. Дуртай амттан, хүссэн хоолоо иддэг. Тэрийгээ би хэдэн цагт ч хамаагүй иддэг. Шөнө орой ажлаа тараад 2, 3 цагт ч хамаагүй өлсөж л байвал иддэг. Хоолоо сойгоод эм тан уугаад байдаггүй. Фитнессээр хичээллэдэг ч ажлын онцлогоос болоод тогтмол хичээллэж чаддаггүй юм.

-Урлагийн зам гэдэг хатуу, маш их тэвчээр шаарддаг салбар. Зарим юмаа золиослох шаардлага зайлшгүй гардаг гэдэг?
-Хүн амжилтанд хүрэхийн тулд ямар нэг зүйл золиосонд гаргадаг. Ялангуяа урлагийн эмэгтэйчүүдэд заавал тийм зүйл байдаг. Би ч бас золионд гаргасан. Гэр бүл зохиох нас болсон ч хүнтэй суугаагүй, хүүхэд гаргаагүй явна. Гэтэл үеийнхэн маань бараг гурав дахь хүүхдээ гаргаж байх жишээтэй. Ингээд бодохоор би өөрийгөө золиосолж байгаа хэрэг. Үеийн найзууд маань хайртай хүнтэйгээ зугаалаад цагийг сайхан өнгөрөөж байхад би ажил гээд л явж байна. Яахав хааяа цаг зав гаргаж найз нартайгаа аятайхан pub-д сууж амьд хөгжим сонсох дуртай. Боломжтой бол ажлаа зохицуулчихаад night club-т орж бүжиглэж стрессээ тайлах дуртай. Тиймэрхүү маягаар л залуу насыг өнгөрөөж байх шив дээ. Тэрнээс биш хайр дурлалыг нь одоо хүртэл мэдрээгүй л явж байна.

-Мэдээж тохь тухтай амьдралыг цогцлоохыг хүсдэг байх?
-Тэгэлгүй яахав. Хүүхэдтэй болоод хайртай хүнтэйгээ хамт сайхан амьдрахыг хүсдэг. Ялангуяа валентины баяр, хүүхдийн баяраар найзууд маань мэдээж хайртай хүнтэйгээ, гэр бүлээрээ тэмдэглэнэ. Тийм үед би ганцаараа байдаг. Ёстой асар их юм толгойд бодогдоно. Бага зэргийн гуниг төрнө. Гэлээ гээд яахав миний сонгосон зам ийм юм чинь.

-Таньтай танилцаж дотносохыг хүсдэг эрчүүд олон байдаг байх. Хүн хүний хандлага өөр байна биз? Магадгүй зарим нь энэ нүцгэлдэг хүүхэнтэй нэг шөнийг өнгөрөөе ч гэж боддог байх?
-Янз янзын л хүнтэй танилцана. Ажил хэргийн холбоогоор найз нөхдийн холбоогоор гээд л жүжигчин хүний хувьд хүндэлж харьцдаг хүмүүс байна. Би өөрөө романтик зүйлд дуртай. Ямар нэгэн юманд сэтгэлээсээ ханддаг үнэнч, халуун дулаан зан чанарт дуртай. Зүгээр л нэг түр зуурын зүйлд дургүй. Залуучууд болохоор зүгээр л зугаа цэнгэлийн журмаар энэ бүсгүйтэй найзалъя гэж ханддаг. Ер нь жаахан хөнгөн болчихсон санагддаг. Намайг сонин хэвлэлээр янз янзаар бичдэг, секси энэ тэр гэдэг болохоор энэ хүүхэнтэй унтаад үзчихье гэдэг үүднээс надтай харьцдаг эрчүүд ч бий. Би чинь хүн юм чинь энэ надтай ямар хандлагатай харьцаад байна гэдгийг мэдэлгүй яахав. Дотроо дүгнээд л зайгаа барьдаг. Яг миний хүсэж явдаг тийм эр хүнтэй одоохондоо учраагүй л байна.

-Гэрийнхэн ээж аав чинь таныг кино жүжигт нүцгэлэхээр яаж хүлээж авдаг вэ?
-Манай ээж аав нэг их юм хэлдэггүй юм аа. Би чинь айлын одонгийн охин. Дээрээ олон эгчтэй. Тэд маань уран бүтээлч, урлагийн хүн гэдэг утгаар минь хүлээж авч хүлээн зөвшөөрдөг. Харин жаахан энгэр задгай бариу хувцас өмсөхөөр ээж маань настай хүн болохоор хэтэрхий бариу юм өмсөөд байх юм гэдэг.

-Эротик киноны санал ирдэг үү сайт, wap үйлчилгээ...

-Ирэлгүй яахав. Хэд хэдэн эротик кинонд тоглох санал ирсэн ч би тоглоогүй. Сайтуудаас, нүцгэн зургийг чинь тавъя, гэрээ байгуулъя, худалдаж авъя гэсэн санал маш их ирдэг.

-Пластик мэс засал хийлгэсэн олны танил хүүхнүүдийн нэг бол та. Бараг л бүх юм нь хиймэл гэх яриа хэтрүүлэг байх л даа. Та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Миний бодлоор энэ чинь байх л асуудал. Бүх юм нь ч юу юм бэ. Олны танил болсон хүмүүсийг л хэл аманд өртүүлж гоочлох гэсэндээ хиймэл энэ тэр гээд байдаг. Монголын нөхцөлд пластик мэс засал маш их хөгжиж байна. Эмэгтэйчүүд ч биш эрэгтэйчүүд маш их хийлгэдэг болсон. Энэ тал дээр нэг их эмзэглээд байх юм биш гэж би боддог. Хүн болгон өөрийнхөө сэтгэлд нийцсэн гоё байхыг хүсдэг шүү дээ. Дандаа л гоочлоод байдаг нь утгагүй санагддаг. Бүр бүх юм нь хиймэл байна гэж юу байхав. Ганцхан урлагийнхан биш энгийн хүмүүс ч давхраанаас авахуулаад бүгд л хийлгэж байна. Энэ чинь тийм сонин хачин зүйл биш.

-Танд баярлалаа

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2039691/207/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211357
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366673
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365254
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524271
6276 yaraltai helj ogooch [6] ekhomina 2009-08-06 993
6275 asuuya 2hkvv 2009-08-06 481
6274 asuuya eejuudee! [3] Tiny_hk 2009-08-06 585
6273 asuuh ym bnaa khln [3] odki 2009-08-06 700
6272 yaj turah bee helj zuvluuch [2] asdfghjkljljljj 2009-08-06 924
6271 orchuulga [1] nar jargaj bna 2009-08-06 447
6270 eruul mendiin daatgal [2] nar jargaj bna 2009-08-06 759
6269 hi ene odriin mend [1] sunyeon 2009-08-06 486
6268 eejvvdeesee asuxna [6] dream5454 2009-08-06 875
6267 solir haraad [2] Tiim VV 2009-08-06 869
6266 haniad [4] Tiim VV 2009-08-06 628
6265 yaraltai asuuh ym bna tuslaach [5] odki 2009-08-06 996
6264 Busguichuudee yaraltai asuuh zuil bnaa.. [1] hamar 2009-08-05 580
6263 Шумууланд хазуулсан бол хэрхэн арчлах вэ? [1] Маралгоо 2009-08-05 721
» ***НАДАД САЙХАН БҮСГҮЙН ....ШИНЖ БҮРДСЭН**** Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-05 1167
6261 ****ХЭНИЙ Ч ХАРЦЫГ БУЛААМААР БАЙНА *** Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-05 435
6260 marujind [1] 김유진 2009-08-05 649
6259 nyalh huuhdiin nud...??? [5] marujin 2009-08-05 4573
6258 hi ahiad yum asuuyaaaaa? [3] 김유진 2009-08-05 961
6257 yaraltai heleed ogooch [8] marujin 2009-08-05 1229
6256 maamaa_hi [5] bb_111 2009-08-05 867
6255 asuuy [4] amuush 2009-08-05 760
6254 hi yum asuuyaa eejvvdee? [3] 김유진 2009-08-05 728
6253 1 sar bolj bgaa huuhed ongotsoor yabahad bilet abahuu hed bdag be [3] mgl_86 2009-08-05 778
6252 Ur suulgah talaar asuuh yum bna [5] DEVSHILT_TRADE 2009-08-05 1942
6251 <<<ЗҮРХНИЙ БЯЦХАН ШИВНЭЭ БАЙНА>>>>> [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-05 646
6250 seould bdag mongol tsetserlegiin utsiig helj uguuch [1] nyamka81 2009-08-05 561
6249 tuslaach [3] enhjin01 2009-08-05 1000
6248 SK. kartiin xymd utas bn salpetka 2009-08-05 618
6247 eejuudee helj ogooch [3] 1014 2009-08-05 1421
6246 <<<<ХАЙРТАЙ ХОСУУДДАА>>>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-05 569
6245 elgemsvv egchee yu yu avj ochih ve [2] off 2009-08-04 1101
6244 itgemjleh yaj garguuah ve? [2] off 2009-08-04 900
6243 hi yaraltai helj ogooch [7] g gv i 2009-08-04 1108
6242 ГЭРЛЭЖ АМЖААГҮЙ ЯВНА Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-04 921
6241 HERA baina uu ? [4] 백설공주 2009-08-04 909
6240 EEJUUDEE HUUHDIIN MONGOO AVAHAD [2] bayrtogtoh 2009-08-04 1150
6239 mgl ruu hvvhed avch yabah hvn baival; m_maral 2009-08-04 863
6238 hi bvsgvichvvdee asuuh ym bna [2] bombogor(''-'') 2009-08-04 868
6237 yaraltai hariulj ogooch [9] otta 2009-08-04 1024
6236 <<<МОНГОЛЫН МИНЬ БҮХ БҮСГҮЙЧҮҮД ИЙМ БАЙГААСАЙ>> [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-04 888
6235 bvsgvichvvdee cetgegdelee xuvaaltsana uu! [5] xinfu 2009-08-04 1200
6234 asuuya! [1] Zaki8 2009-08-04 913
6233 nudendee dabharaa hiilgeh gesen ym [5] girls_mgl 2009-08-04 1056
6232 <<ҮҮНИЙГ ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА>>> [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-03 934
배너신청
자생병원

배너신청