Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
хайр дурлалСүүлийн үед ихэнх хүмүүс өөрсдийн карьерийг чухалчилан үзсэний улмаас хайр дурлалаа умартан ганцаар явсаар насыг барах болсон.

 
.

Амжилт олчихоод түүнийгээ хуваалцах хүн үгүй бол ингэж амьдрах хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Өөрийн сонирхолыг тань татаж буй хүмүүстэйгээ чөлөөтэй харилцаж сурах нь нилээн чухал. Нэн ялангуяа нөгөө хүнийхээ сонирхолыг өөртөө татаж хөгжөөж чаддаг байх хэрэгтэй. Хайр дурлалаа ингэж олохоос өөрөөр бас сайн найзуудыг өөрөөрөө энэ аргыг ашиглан хүрээлүүлж болдог.

Ажлын байранд

 

Ашиг тус
Эргэн тойрон буй хүмүүсээ ганц удаа инээмсэглээд л сайхан сэтгэгдэл төрүүлж чаддаг байх туршлагыг та олж авах хэрэгтэй. Ажлын байранд хүртэл та өөрийгөө ялагч гэдгээ бусдад мэдрүүлэх хэрэгтэй.

Анхааруулга!
Хэтэрхий их сексуальный сээтэн хаяж болохгүй, ялангуяа өндөр албан тушаалтнуудтайгаа болгоомжтой харьцах хэрэгтэй, эс тэгвээс таныг нэг оронд ороод түүнийхээ хариуд өндөр албан тушаал горилж байна мэтээр ойлгох нь олонтаа. Ингээд таны хамтран ажилладаг хүмүүс тань таныг үзэн ядах болно. Хамгийн гол нь сээтэн хаяж байгаа хүнтэйгээ та хэр хол харьцаагаа үргэлжлүүлж чадах уу гэдгээсээ хамаарч сээтэн хаях хэрэгтэй.

Зөвлөгөө
1. Сээтэн хаяж буй маягтай ялдам инээмсэглэлийг байнга бэлэглэж бай. Таныг хараад л тэр хүний сэтгэл нь хөдлөмөөр гэхүү дээ.

2. Хамт ажилладаг хүмүүсийнхээ тухай бяцхан баримттай тэмдэглэлийг хөтлөн явуулах. Төрсөн өдөр, сонирхол, гэр бүлийн мэдээлэл, мөрөөдөл гэх мэтийг нь. Хэрэв аль нэгэн хамтран ажиллагч тань таалагдаж эхэлвэл энэхүү тэмдэглэлээ ашиглан яриа өрнүүлэх хэрэгтэй.

3. Ажил дээрээ хүн болгонтой сээтэгнэх нэг ийм арга бий. Корридорт таарсан хүн болгонтой зөрөхдөө мэндлээд, харцаараа харилцаа тогтоох хэрэгтэй. Ингэснээр та ярианы сэдэв эсвэл тэр хүний дотор бага ч гэсэн зайг эзэлж үлдэх магадлалтай бөгөөд дараа нь ярилцахад илүү хялбар болно.

Супермаркетад

Ашиг тус
Хүн болгон дэлгүүр орох шаардлагатай болдог. Тийм учраас магадгүй та эндээс ханиа олох ч юм билүү.

Зөвлөгөө
1. Хүүхдийн бараа бүтээгдэхүүн байж болохүй. Бага хэмжээний бэлэн бүтээгдэхүүн, хоол авах хэрэгтэй, энэ нь таныг ганц бие, ганцаараа амьдардаг гэдгийг тодоос тод гэрчилнэ.

2. Алимны шүүс аваад түүн дээр очин “Алим нь сээтэгнэхэд зориулагдсан гэдгийг та мэдэх үү” гэж хэлээд харцаараа инээмсэглэн харах хэрэгтэй.

3. Сонирхож байгаагаа харуул, нөхөрсөг бай. Сагсанд нь байгаа бүтээгдэхүүнээс нь эхлээд бяцхан яриа өдөх хэрэгтэй. Энэ төмс тийм амттай гэж үү? Гэх мэтээр


Кафе ба баар

Ашиг тус
Кафе ба баарууд нь хүмүүсийн цуглуулга л гэсэн үг. Нийгмийн харилцаанд хамгийн идэвхтэйгээр ордог газар. Амрах, найз нөхөдтэйгээ уулзах, идэх гэж ордог. Ер нь бол том алхам хийхэд нилээн тохиромжтой. Баарууд, клубууд гэхдээ чанга хөгжимтэй болохоор бага зэрэг төвөгтэй л дээ. Баасан, Бямба гарагуудад харин энэхүү газруудаар тиймэрхүү зорилготой орохоос зайлсхийх хэрэгтэй.

 

Зөвлөгөө
1. Кафе, бааранд орохдоо толгойгоо эгцлээд бага зэрэг инээмсэглэн ор. Өөрийн байраа олох хүртлээ аль болох олон хүмүүстэй харцаараа харилцаа тогтоох хэрэгтэй. Ямар ч байсан таныг хараад авчихсан болохоор дараа нь ямар нэгэн алхам хийхэд та тэдний хувьд гадны хүн биш мэт санагдах болно.

2. Байршилаа сонго. Суудлаа сонгохдоо ойр орчиноо аль болох хамгийн өргөн өнцгөөр их зүйлийг нэг дор харж болох газрыг сонгох хэрэгтэй.

3. Сээтэгнэх сүүлчийн алхам бол та өөрт таалагдсан хүнээ олох хэрэгтэй. Түүний биеийн хөдөлгөөнийг ажиглаж өөр хүнтэй цуг явж байгаа эсэхийг нь олж мэд. Түүний ууж буй улаан виног та өөрлүүгээ цацуулахыг хүсэхгүй байгаа биз дээ. Түүний зүг хундагаа өргөн тогтоож буй аятай хөдөлгөөнийг хийнгээ инээмсэглэн харцаараа харилцаа тогтоо, өөр тийш хар. Хоёроос гурван удаа давт. Түүний хариу үйлдлийг ажигла. Хэрэв тэр өөрийн хундагаа өргөн тань руу инээмсэглэвэл таньд хандтай байнаа гэсэн үг. Идэж буй зүйлээ мэдрэмжтэйгээр идэж хэлээ идэвхтэй оролцуулах хэрэгтэй. Амаа ангайн амттай зүйл идэхдээ харцаараа харилцаа үүсгэх хэрэгтэй. Идэж буй зүйлээ түүнтэй хуваалцаж буй мэт сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй. Энэ нь нөгөө хүнд тань хүчтэй дохио болж өгнө. Нөгөө хүнтэйгээ яриа өдөө эхлэхэд тохиромжтой газрыг сонгоод үүнийгээ та нөгөө хүндээ мэдэгдээд инээмсэглэн алхангаа дохио өгөх хэрэгтэй. Хэрэв тэр хүнд та үнэхээр таалагдвал таныг даган хөдлөх болно.
Хэрэв үгүй бол зөөгчөөр дамжуулан түүнд өөрийн утасны дугаарыг үлдээх хэрэгтэй. Ингээд түүнрүү инээмсэглэсэн бол одоо та явж болно.

Аялал

 

Ашиг тус
Олонх ганц бие хүмүүс аялалаар явах дуртай байдаг. Шинэ хүмүүстэй танилцах хамгийн өргөн боломжтой болохоор магадгүй тэр л дээ. Аялагч хүмүүс нь шинэ хүмүүстэй танилцах нь бараг л бичигдээгүй хууль байдаг тул энэ нь танилцах сонирхолтой хүмүүсийн ажлыг ихэд хөнгөвчилж өгдөг. Хэрэв та гадаадын улсад буюу өөрийн нутагтаа биш байвал таньд илүү амар хялбар байх болно. Ямар хүнтэй уулзах бол яах бол гэж санаа зовсоны хэрэггүй, та тэдэнтэй дахиж уулзахгүй шүү дээ. Урт зам зуур шинэ хүнтэй танилцаж ярилцаж суух нь таньд таатай мэдрэмжийг төрүүлээд зогсохгүй ихэнхдээ шинэ туршлагыг та олж авах болно.

Зөвлөгөө
1. Аялах гэдэг нь газрын зураг уншин өөрийн замаа олох явдал бөлгөө. Энэ нь өөр хүнээс тусламж гуйх таатай шалтаг болдог.

2. Сээтэгнэж буй хүндээ та аялагчид хэрхэн сээтэгнэдэг тухай гарын авлага бичиж буй тухайгаа хэлээд нөгөө хүнээсээ хэр их сээтэгнэж байсан, ямар нэгэн амжилттай тохиолдол байсан эсэхийг нь асуух хэрэгтэй. Ингэснээр таны сээтэгнэл бүтэлгүйтсэн ч гэсэн та дараа нь үзэж харж, дурсаж баясах зүйлтэй болох юм л даа.


Олон нийтийн үйл ажиллагаа

 

Ашиг тус
Нийгмийн олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд нэг дор олон хүмүүстэй зэрэг танилцаж, харилцах боломжыг олгож байдаг нь таныг олон хүмүүст өөрийгөө чөлөөтэй илэрхийлж хэрэгтэй хүнээ олж авахад ихээхэн ашигтай. Та нэг хүнтэй удаан хугацаанд ярилцаж чадахгүй ч гэсэн нөгөө хүн таныг эргээд таныг санан дурсана.

Зөвлөгөө
1. Хэсэг бүлэг хүмүүсийн дунд та нэвтрэн орох гэж байвал тэдний юу ярилцаж буй тухай нь эхлээд сэмхэн сонсох хэрэгтэй. Хэрэв нөгөө гаригийн зүйлс ярилцаж байвал та дараагийн өртөөн дээрээ саатах хэрэгтэй. Нөгөө бүлгийн хүмүүсийг та өөр шигээ шинэ танилтай болох гэж буй нөхөрсөг хүмүүс хэмээн дотроо бодох хэрэгтэй. Өөрийн байт хүнээ харангаа ярин түүнийг сонирхож буйгаа инээмсэглэлээрээ баталгаажуулах хэрэгтэй. Түүний ярихыг хүлээн дуусмагц нь тун сонирхолтой юм гэж хэлэх эсвэл өөр байдлаар та сэтгэгдэлээ хэлэх хэрэгтэй.

2. Паари эсвэл үйл ажиллагааны дундуур яван хүмүүсийг ажиглан аль болох олон хүнтэй харцаараа тулгарах хэрэгтэй. Хэн нь хосоороо явж байна, хэн нь ганц бие байна гэдгийг энэ хугацаандаа олж тогтоох хэрэгтэй. Хосоороо явж байгааг нь мэдэхгүй баахан найрч байгаад нөхөрт нь/эхнэрт нь загнуулж зодуулахыг та хүсэхгүй биз дээ? Тохиромжтой байрлал олоод зөрөн өнгөрч буй хүн бүртэй мэндлэх хэрэгтэй. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа тул та өөрийгөө танилцахад бэлэн гэдгийг ийм маягаар дохио өгөх хэрэгтэй. Өөрийн нэрийн хуудсыг тэдэнд өгөхөд бэлэн байдалтай байх хэрэгтэй.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2033404/16e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211361
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239278
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366675
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365255
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524273
6276 yaraltai helj ogooch [6] ekhomina 2009-08-06 993
6275 asuuya 2hkvv 2009-08-06 481
6274 asuuya eejuudee! [3] Tiny_hk 2009-08-06 585
6273 asuuh ym bnaa khln [3] odki 2009-08-06 700
6272 yaj turah bee helj zuvluuch [2] asdfghjkljljljj 2009-08-06 924
6271 orchuulga [1] nar jargaj bna 2009-08-06 447
6270 eruul mendiin daatgal [2] nar jargaj bna 2009-08-06 759
6269 hi ene odriin mend [1] sunyeon 2009-08-06 486
6268 eejvvdeesee asuxna [6] dream5454 2009-08-06 875
6267 solir haraad [2] Tiim VV 2009-08-06 869
6266 haniad [4] Tiim VV 2009-08-06 628
6265 yaraltai asuuh ym bna tuslaach [5] odki 2009-08-06 996
6264 Busguichuudee yaraltai asuuh zuil bnaa.. [1] hamar 2009-08-05 580
6263 Шумууланд хазуулсан бол хэрхэн арчлах вэ? [1] Маралгоо 2009-08-05 721
6262 ***НАДАД САЙХАН БҮСГҮЙН ....ШИНЖ БҮРДСЭН**** Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-05 1167
6261 ****ХЭНИЙ Ч ХАРЦЫГ БУЛААМААР БАЙНА *** Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-05 435
6260 marujind [1] 김유진 2009-08-05 649
6259 nyalh huuhdiin nud...??? [5] marujin 2009-08-05 4573
6258 hi ahiad yum asuuyaaaaa? [3] 김유진 2009-08-05 961
6257 yaraltai heleed ogooch [8] marujin 2009-08-05 1229
6256 maamaa_hi [5] bb_111 2009-08-05 867
6255 asuuy [4] amuush 2009-08-05 760
6254 hi yum asuuyaa eejvvdee? [3] 김유진 2009-08-05 728
6253 1 sar bolj bgaa huuhed ongotsoor yabahad bilet abahuu hed bdag be [3] mgl_86 2009-08-05 778
6252 Ur suulgah talaar asuuh yum bna [5] DEVSHILT_TRADE 2009-08-05 1942
6251 <<<ЗҮРХНИЙ БЯЦХАН ШИВНЭЭ БАЙНА>>>>> [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-05 646
6250 seould bdag mongol tsetserlegiin utsiig helj uguuch [1] nyamka81 2009-08-05 561
6249 tuslaach [3] enhjin01 2009-08-05 1000
6248 SK. kartiin xymd utas bn salpetka 2009-08-05 618
6247 eejuudee helj ogooch [3] 1014 2009-08-05 1421
6246 <<<<ХАЙРТАЙ ХОСУУДДАА>>>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-05 569
6245 elgemsvv egchee yu yu avj ochih ve [2] off 2009-08-04 1101
6244 itgemjleh yaj garguuah ve? [2] off 2009-08-04 900
6243 hi yaraltai helj ogooch [7] g gv i 2009-08-04 1108
» ГЭРЛЭЖ АМЖААГҮЙ ЯВНА Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-04 921
6241 HERA baina uu ? [4] 백설공주 2009-08-04 909
6240 EEJUUDEE HUUHDIIN MONGOO AVAHAD [2] bayrtogtoh 2009-08-04 1150
6239 mgl ruu hvvhed avch yabah hvn baival; m_maral 2009-08-04 863
6238 hi bvsgvichvvdee asuuh ym bna [2] bombogor(''-'') 2009-08-04 868
6237 yaraltai hariulj ogooch [9] otta 2009-08-04 1024
6236 <<<МОНГОЛЫН МИНЬ БҮХ БҮСГҮЙЧҮҮД ИЙМ БАЙГААСАЙ>> [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-04 888
6235 bvsgvichvvdee cetgegdelee xuvaaltsana uu! [5] xinfu 2009-08-04 1200
6234 asuuya! [1] Zaki8 2009-08-04 913
6233 nudendee dabharaa hiilgeh gesen ym [5] girls_mgl 2009-08-04 1056
6232 <<ҮҮНИЙГ ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА>>> [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-03 934
배너신청
자생병원

배너신청