Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

- Жирэмсэн эмэгтэйчүүд дасгал хийх нь ямар ач холбогдол юм бэ?
- Ихэнх эмэгтэйчүүдэд хэвлий дэх үр хөврөл аажим томрох болон дааврын өөрчлөлтүүдтэй холбоотойгоор бие эвгүйрхэх мэдрэмж төрдөг. Жишээ нь толгой өвдөх, өтгөн хаагдах, булчин шөрмөс татах, ядрах, сэтгэл санаа тавгүйрхэх, хоолонд хэт дуртай болох гэх мэт. Дасгал хийснээр эдгээр бэрхшээлүүдийг даван туулахад илүү хялбар байх болно. Ялангуяа жирэмсний сүүлийн гурван сард хөврөлийн жин нэмэгдэж, хэвлийн хэсэг томорсноос нуруунд ирэх ачаалал ихэснэ. Үүнтэй холбоотойгоор нуруу чилэх, хөдөлгөөн удаашрах, ядрах, нойргүйдэх нь элбэг байдаг. Гэхдээ сэтгэл санаагаар өөдрөг байж, дасгал хөдөлгөөн тогтмол хийснээр булчингууд уян зөөлөн болж, дээрх таагүй мэдрэмжүүдийг бууруулж болно. Энэ үед хөнгөн дасгалууд хийснээр төрөлт ойртож буйг санагдуулсан сэтгэл санаа тавгүйрхэх, уур уцаартай болох зэргээс сэргийлж тайван, нойр сайтай байх болно. Төрөх үед сэтгэл санаагаар өөдрөг, өөртөө бүрэн итгэлтэй, хүч чадалтай байхын тулд идэвхитэй үйл ажиллагааны 2-3 дасгалыг сонгон авч хичээллэх нь тохиромжтой.

- Жирэмсний дасгал нь  ямар  онцлогтой талаар тодруулж өгөхгүй юу?

- Жирэмсэн эмэгтэйчүүд  өөртөө болоод хүүхдэд муу нөлөө үзүүлэхгүй биеийн байдал сэтгэл санааг өөдрөг болгох дасгалуудыг жирэмсний дөрвөн сартайгаас хийж эхлэх нь зүйтэй. Жирэмсэн үе нь өөрийн биеийг төгөлдөржүүлэх, спортын амжилтууд гаргах үе биш гэдгийг санахад илүүдэхгүй боловуу харин энэ үеийг өөрийн хүч чадал, тэвчээрийг шалгах үе гэж ойлгож болно. Тиймээс энэ хугацааг амжилттай даван туулахад өөрт тохирсон хөнгөн дасгал хөдөлгөөнүүд танд туслах болно.
Өөрөөр хэлбэл жирэмсний дасгалууд нь бусад дасгалуудаас харьцангуй бага ачаалал өгөн, эх хүүхдэд хоёуланд нь нөлөөлөх дасгалууд байдгаараа онцлогтой. Та юуны өмнө жирэмсэн үед яах гэж дасгал хийдэг тухай ойлголттой байх ёстой. Учир нь энэ дасгалууд нь ердийн дасгалуудаас өвөрмөц онцлогтой, тодорхой зорилготой байдгаараа ялгаатай. Жишээ нь амьсгалаа зохицуулж сурах, эх баригчийн үгээр амьсгалаа түгжиж сурснаар төрөлтийг хөнгөвчилж, урагдалтыг мэдэгдэхүйц багасгана. Үүнээс гадна амьсгалын дасгал нь үр хөврөлд очих хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлнэ. 
Жирэмсний дасгалын ерөнхий зарчим нь их энгийн хэрвээ дасгал танд хүнд санагдаж байвал хүүхдэд ч мөн адил хүнд байнаа гэсэн үг. Манай төвд иог болон бөмбөгтэй дасгалуудыг хослуулан хичээллүүлдэг.

 Иогийн болон  бөмбөгтэй дасгал нь хоорондоо ялгаатай юу?
- Жирэмсний хугацаанд 2-3 дасгал сонгон авч хичээллэх хэрэгтэйг дээр хэлсэн. Манай орны нөхцөлд  энэ хоёр дасгалыг сонгон авч хичээллүүлэх нь илүү тохиромжтой болох нь бидний судалгааны үр дүнгээр батлагдсан. Жишээ нь жирэмсний хугацаанд эмэгтэйчүүд их уур уцаартай болдог ба мөн нойргүйдэх, даралт ихсэх, төрөхөөс айх, хоолонд хэт дурлах, зүрхээр өвдөх, тамхи татдаг байсан эмэгтэйчүүд нь иогийн дасгал хийх хэрэгтэй байдаг.
Харин бөмбөгтэй дасгалыг ууц нуруугаар өвдөх, нурууны галбир алдагдах, хөлийн судас бүдүүрэх, үе мөчөөр өвдөх, аарцгын булчингуудын агшилт ихэссэн үед хийх ба эдгээрээс урьдчилан сэргийлдгээрээ ач холбогдолтой.

Иогийн дасгал нь эх хүүхэд хоёрыг тайвшруулан амьсгалын хэмнэлийг зохицуулж өгдөг байхад бөмбөгтэй дасгал нь аарцгын булчингуудыг суллаж, нурууны булчингуудыг чангалж өгдгөөрөө онцлогтой. Бид мөн эхчүүддээ цэвэр агаарт явган алхахыг зөвлөдөг. Энэ нь жин огцом нэмэгдэх, гуньж гутрах, нойргүйдэх, хордлого, хөлийн судас бүдүүрэхээс урьдчилан сэргийлэх сайн талтай.

- Жирэмслэхээс өмнө спортоор байнга хичээллэдэг байсан, огт хичээллэж байгаагүй хүмүүсийн хооронд дасгалын ялгаа байдаг уу?
-
Хэрэв өмнө нь хичээллэж байсан бол жирэмсний үед ч хангалттай хичээллэж болно. Гэхдээ мэдээж дасгалуудад өөрчлөлт оруулна. Жишээ нь огцом хөдөлгөөнтэй дасгалуудыг хасах гэх мэт. Мөн урьдынх шигээ их эрч хүч, энергийг зарцуулж чадна гэж бодох хэрэггүй. Учир нь таны хэвлийд өсөж торниж байгаа бяцхан хүн танаас бас их хэмжээний энерги зарцуулахыг шаардаж байдаг.
Хэрэв та жирэмслэхээс өмнө биеийн тамираар хичээллэж байгаагүй бол  10-15 минутаар долоо хоногийн гурван өдөр хичээллэж эхлэх хэрэгтэй. Яваандаа хугацаа болон давтамжаа аажмаар нэмэн 45-60 минутаар долоо хоногт гурваас багагүй өдөр хүртэл нэмэгдүүлэх нь хамгийн тохиромжтой. Ер нь удаан бус үргэлжилдэг, байнгын идэвхитэй дасгал хөдөлгөөн нь үр дүн сайтай байдаг. Дасгалуудыг өөрийн авч чадах ачааллын хэмжээнд л хийх хэрэгтэй. Жишээ нь нэг өдөр дасгалаа хийж чадаагүй байлаа гэхэд дараагийн өдөр нь хоёр дахин их ачаалал авч болохгүй.

- Дасгал хийхийг хориглох үе байх уу?
-
Жирэмслэлт хэвийн явагдаж байгаа бүх эмэгтэйчүүд дасгал хийх нь эх хүүхэд хоёрт хоёуланд нь сайнаар нөлөөлнө. Харин архаг цус багадалт, даралт өндөр байх, чихрийн шижин, бамбай булчирхайн өвчнүүд, ядарч сульдах, ихэсийн гаж хөгжил, цус алдалт, умайн булчингын агшилт, жингийн хэт нэмэгдэл ба хасагдалт, ихэр жирэмслэлтийн үед дасгалын төрлийг  сонгохдоо эмчтэйгээ сайтар ярилцаж зөвлөх хэрэгтэй байдаг бөгөөд зарим тохиолдолд дасгал хийхийг хориглодог.

- Танай төв дээр очиж дасгал хийх боломжгүй жирэмсэн эмэгтэйчүүдэд гэртээ хийж байх дасгалын талаар ямар зөвлөгөө өгөх вэ?
- Манай төвөөс “Жирэмсэн эхчүүдийг төрөлтөнд бэлтгэх дасгал” гэсэн гаргаж  номын дэлгүүрэд худалдаж байна. Энэ номоос жирэмсний дасгалын тухай ойлголт, дасгал хийх нь ямар ач холбогдолтой талаар ойлголт авахаас гадна өдөр тутам гэртэй хийж болох энгийн дасгалуудыг сурах боломжтой

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2004305/d17/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210472
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238696
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365903
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523353
6141 utgunuu yaj gargah ve [5] manuka 2009-07-29 1498
6140 eejvvdees asuuh ni yaraltai [4] bi bol sexy 2009-07-29 1213
6139 hayrai huuhedtei eejuudees [6] manuka 2009-07-29 1150
6138 Eejuudee uuniig shingen aldaj bna gej uzeh uu? [2] Zaki8 2009-07-29 936
6137 basl bi bna aa huuhnuudee [4] bovka 2009-07-29 977
6136 eejvvdee xelj ogooch [7] xyrs 2009-07-29 1045
6135 huuhnuudee helj ogooch [5] bovka 2009-07-29 1834
6134 shingen aldah [2] bobson 2009-07-29 4655
6133 hvvhdiin tereg [1] aisui666 2009-07-29 730
» МААМУУЛАХ ГЭЖ БУЙ ЭЭЖҮҮДДЭЭ ЗОРИУЛАВ Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-07-29 1588
6131 ENHZAYA, ELGEMSU 2T BAYARLALAA [2] bayrtogtoh 2009-07-29 635
6130 khan bank? [1] teko 2009-07-29 1006
6129 helj ogooch [1] hoorhon_penny 2009-07-29 480
6128 EEJUUDEES [4] bayrtogtoh 2009-07-29 1488
6127 EEJUUDEES ASUUH ZUIL BNAA AA [5] hums 2009-07-29 897
6126 eejuudeeee [2] magic88 2009-07-29 756
6125 Sainuu. busguichuude, eejuudee [5] salpetka 2009-07-29 1115
6124 <<<<БҮСГҮЙЧҮҮДИЙН БАХАРХАЛ>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-07-29 1017
6123 asuult [3] teen 2009-07-28 974
6122 yum asuuya [1] kaktus3 2009-07-28 818
6121 mjl_77 d [1] 김유진 2009-07-28 720
6120 Tuslaach... [3] dariabayaraa 2009-07-28 1249
6119 hi yum asuuyaa? [2] 김유진 2009-07-28 1265
6118 Heleed uguuch.... [1] dariabayaraa 2009-07-28 928
6117 xariulj tuslaach shudnii talaar [1] baterdenesms 2009-07-28 793
6116 hvvhdiin mongo [3] bi bol sexy 2009-07-28 1019
6115 hvvhdiin mongo [2] bi bol sexy 2009-07-28 4636
6114 hi eejuudee [1] j and s 2009-07-28 915
6113 notirat [3] bgtoyuna 2009-07-28 710
6112 BOLOR 2 BOLON MEDDEG HUN BNUU? [5] Алаг нүдэн 2009-07-28 986
6111 bas asuuya [2] bgtoyuna 2009-07-28 760
6110 asuuya [1] hurd123 2009-07-28 564
6109 urilga [3] bgtoyuna 2009-07-28 922
6108 БҮГДЭЭРЭЭ СЭРЭМЖЛЭХСЭН БОЛГООМЖЛОХСОН ДОО [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-07-28 1143
6107 Ene odriin mend busguichuude.eejuudee [3] salpetka 2009-07-28 723
6106 Gerleltiin mungu [8] teko 2009-07-28 1063
6105 Урт наслах 30 алхам: секс, цус, улаан лооль [2] .Sarnai. 2009-07-28 1650
6104 manuka id-tai xunees asuux ni [4] Tumeeee 2009-07-28 784
6103 hi eejuudee [4] janibek 2009-07-28 983
6102 hi asuuh ium bna tuslaach [4] SDAAGII 2009-07-28 1049
6101 huuhdiin tereg zarna gsn hund [1] marujin 2009-07-28 961
6100 <<<<ЗӨВХӨН ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАЖ ЯВААРАЙ >>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-07-27 1154
6099 ЧИНИЙ НЭРИЙГ ХЭН ГЭДЭГ БЭ????????? [4] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-07-27 883
6098 УНТЛАГИЙН ӨРӨӨНД>>>>>>>> [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-07-27 2641
6097 domino [2] mymik 2009-07-27 1010
배너신청
자생병원

배너신청