Moderator: mgl_300

Их Монгол улс байгуулагдсаны 803 жил, Ардын хувьсгалын 88 жилийн ойн
баяр, Монгол түмний их цэнгүүн баяр наадам урьд жилүүдээс шинэ сэргэг,
нар хуртай сайхан болж өнгөрлөө. Байгалийн сайхан, наадамчдын сэтгэл
жигдрэн налайж, морь нь хурдан, харваачид нь мэргэн, бөхчүүд нь бяртай
байлаа.
Энэ жилийн наадмаар хүчит бөхийн барилдаанаас дөрвөн заан, хоёр
харцага, нэг заан, нэг даян аварга төрлөө. Хурдан морьдын уралдаанд
азарганд түрүү магнай болж улсад зургаа дахь удаагаа торгон жолоогоо
өргүүлж буй Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харъяат Монгол
улсын тод манлай уяач Э.Эрдэнэчулууны уясан Наранхүүгийн шарга азарга
түүхэн амжилт гаргаж, моринд хайртай Монгол түмний сэтгэлийг
хөдөлгөлөө. Харин цэц мэргэн харваачдаас улсын мэргэн хоёр төрсөн юм.
Үндэсний портал GoGo.mn эрхэм наадамчин олондоо болон дэлхийн өнцөг
булан бүрт байгаа Монголоороо овоглосон эрхэм хэрэглэгч Та бүхэндээ
наадмын мэдээ мэдээллүүдийг шуурхай хүргэхээр чармайн ажилласан билээ.
Ингээд энэ жилийн эрийн гурван наадмын нэгтгэсэн дүн мэдээллийг хүргэе.
ЭРИЙН ГУРВАН НААДМЫН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААНЫ ДҮН МЭДЭЭ:
Их
Монгол улс байгуулагдсаны 803 жил, Ардын хувьсгалын 88 жилийн ойн
баяраар хүчит 512 бөх наадмын зүлэг ногоон дэвжээн дээр хүч бяраа
сорьлоо. Энэ жилийн наадмаас дөрвөн шинэ начин, хоёр шинэ харцага
цолтон, нэг заан, нэг даян аварга төрлөө. Хүчит бөхийн барилдаанд 512
бөх хүч бяраа сорьсноос Монгол Улсын гавъяат тамирчин, далай аварга
Г.Өсөхбаяр Өвөрхангай аймгийн харъяат улсын арслан Д.Ганхуягийг даван
түрүүлж улсын арслан Д.Ганхуяг үзүүрлэсэн.
Шинээр төрсөн Монгол улсын начин:
-Булган аймгийн Могот сумын харъяат Хангарьд дэвжээний бөх аймгийн арслан Э.Энхбат
-Увс аймгийн Баруун туруун сумын харъяат хилчин дэвжээний бөх цэргийн арслан С.Мөнхбат
-Ховд аймгийн Чандмань сумын харъяат аймгийн арслан Н.Батзаяа
-Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат аймгийн хурц арслан Ц.Содномдорж
Шинээр төрсөн Монгол улсын харцага:
-Баянхонгор сумын Баянбулаг сумын харъяат Онцгой байдлын газрын бөх улсын начин Д.Батболд
-Увс аймгийн Улаангом сумын харъяат аймгийн арслан Ө.Бат-Орших
Шинээр төрсөн Монгол Улсын заан:
-Булган аймгийн Бугат сумын харъяат улсын начин М.Өсөхбаяр
ЭРИЙn ГУРВАН НААДМЫН ХУРДАН МОРИНЫ ДҮН МЭДЭЭ:
Хязаалан
Түрүү магнай Завхан аймгийн Тэлмэн сумын уугуул, МУ-ын алдарт уяач
Энэбишийн Ганбатын зуузай тамгатай хээр үрээ тодорлоо. Унаач хүүхэд нь
С.Нямдарь /12 настай эрэгтэй хүүхэд/
Аман хүзүүнд Төв аймгийн Баян сумын уугуул МУ-ын шадар сайд Миеэгомбын
Энхболдын зуузай тамгатай хээр үрээ орлоо. Унаач хүүхэд нь
Л.Лхагвасүрэн /14 настай, эрэгтэй хүүхэд/
Айргийн гуравт Ховд аймгийн Дарви сумын уугуул Батчулууны Мөнхтөрийн
хар бор үрээ давхилаа. Унаач хүүхэд нь Н.Одгэрэл /13 настай, эрэгтэй
хүүхэд/
Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул “Макс” группын
захирал МУ-ын манлай уяач Д.Цэрэнжигмэдийн хос арвай тамгатай зээрд
орлоо. Унаач хүүхэд Ц.Алтанхундага /9 настай, эрэгтэй хүүхэд/
Айргийн тавд Төв аймгийн Баянцогт сумын уугуул МУ-ын манлай уяач
С.Ганхуягийн ногоон үрээ орлоо. Энэ үрээ нь өнгөрсөн жил шүдлэн
насандаа улсад түрүүлж мөн дааган насандаа улсад 4-т орж байсан хурд
юм. Унаач хүүхэд нь Б.Балжинсүрэн /14 настай эрэгтэй хүүхэд/
Шүдлэн
Түрүү магнай "Хүрээ дэл" компанийн захирал Раднаагийн Бадрахын Сартай хонгор
Аман хүзүүнд Баянхонгор аймгийн Баян цагаан сумын уугуул Дамбын Баяраагийн Өсгий цагаан бор
Айргийн гуравт ЭБЭХ-ний дэд сайд Т.Энхтайваны хээр
Айргийн дөрөвт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Т.Бадрахын Хүрэн
халзан Айргийн тавд Дорнод аймгийн Ж.Энхболдын хүрэн халзан
Азарга
Түрүү магнай Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харъяат Монгол
улсын тод манлай уяач Э.Эрдэнэчулууны уясан Наранхүүгийн шарга азарга
Аман хүзүүнд Төв аймгийн сэргэлэн сумын харъяат Монгол Улсын тод манлай уяач Ц.Хэнмэдэхийн хавчиг халзан
Айргийн гуравт Төв аймгийн Архуст сумын харъяат Махбалын халтар азарга
Айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул АПУ компанийн уяач П.Батсайханы гуулин зээрд
Айргийн тавд Төв аймгийн Лүн сумын уугуул Баасанбазарын сувдан зээрд азарга давхилаа.
Их нас
Түрүү магнай болж Ховд аймгийн Цэцэг сумын уяач Баатархүүгийн хээр морь
Аман хүзүүнд Б.Энхболдын егзөр хээр морь
Айргийн гуравт Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Г.Бат-Эрдэнийн зээрд
Айргийн дөрөвт уяач Ганбатын хонгор
Айргийн тавд Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын уяач П.Сэргэлэнгийн зээрд
Соёолон
Түрүү магнай Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат Зоос галын уяач Д.Батбаярын бор үрээ
Аман хүзүү Н.Лутбаярын шарга үрээ
Айргийн гуравт Дорнод аймгийн Матад сумын Б.Цэндбаатарын хул соёолон
Айргийн дөрөвт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Галбадрахын бор үрээ
Айргийн тавд 43 дугаартай Өмнөговь аймгийн Н.Хүрлээгийн үрээ тус тус хурдаллаа.
Даага
Түрүү магнай Ховд аймгийн Буянт сумын уугуул Автомастеруудын холбооны ерөнхийлөгч залуу уяач Э.Тамирын хүрэн даага
Аман хүзүүнд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Н.Мөнхбатын бор халзан
Айргийн гуравт Орхон аймгийн уяач С.Ганбаатарын зэгэл халзан даага
Айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Бүрд сумын ХХААХҮЯ-ны Ч.Пэрэнлэйгийн бор даага
Айргийн тавд “MGL” Улаанбаатарын Г.Тэмүүлэнгийн хар даага
ЭРИЙН ГУРВАН НААДМЫН СУР ХАРВААНЫ ДҮН МЭДЭЭ:
Халх сурын харвааны эрэгтэйчүүдийн төрөл:
Түрүү харваач: Баян-Өлгий аймгийн уугуул Зэвсэгт хүчний 330-р ангийн улсын мэргэн харваач Б.Баярсайхан
Хоёрдугаар байранд: Төв аймгийн уугуул харваач Д.Ганбат
Гуравдугаар байранд: Баян-Өлгий аймгийн уугуул Ц.Баасанхүү /УХМ/
Халх сурын харвааны эмэгтэйчүүдийн төрөл:
Түрүү харваач: Төв аймгийн уугуул Ерөө импекс компанийн улсын мэргэн харваач Г.Батзаяа
Хоёрдугаар байранд: Завхан аймгийн уугуул Петровис ХХК-ийн харваач Д.Эрдэнэтуяа /УМХ/
Гуравдугаар байранд: Дорнод аймгийн уугуул Петровис ХХК-ийн харваач Б.Бүтваан /УМХ/