Moderator: mgl_300
Зун цаг болж нарны шил зүүх гэж байна уу? Ямар нарны шил авахаа мэдэхгүй байна уу? Нарны шил зохихгүй байна уу?
Тэгвэл та доороос асуудлын шийдлээ олж чадна. Та зөвхөн нүүрнийхээ хэлбэрийг мэдэж байхад болно.
1.Зууван нүүр. Ямар ч төрлийн нарны шил зууван нүүртэй хүнд сайхан зохицдог. Нэн ялангуяа өргөн шил бүр сайхан зохицно.
2. Зүрхэн хэлбэртэй нүүр.
Хэрвээ таны нүүр зүрхэн хэлбэртэй бол нимгэхэн шилнүүд, тэр дундаа өргөн, пластик хүрээтэй байвал зүгээр. Энэ нь зүрхэн хэлбэртэй нүүрний духны өргөн хэсгийг далдалдаг сайн талтай бөгөөд таны хацарны яс, шанаа зэргийг тодотгож өгдөг байна.
3. Урт гонзгой нүүрХэрвээ таны нүүр урт гонзгой бол нүүрнийхээ ихэнх хэсгийг далдалсан том хэмжээтэй шил зүүх хэрэгтэй. Мөн шилний хүрээ нь өргөн байх тусам сайхан харагдана.
4. Дугуй нүүр
Дугуй нүүртэй хүнд өнцөгтэй шилнүүд сайхан зохидог. Энэ нь тухайн хүний дугуй шанааг нь далдалж, нүүрний хэлбэрийг тодруулдаг юм байна. Хамгийн гол нь шилний хүрээнүүд нь шулуун, өнцөгтэй байх хэрэгтэй. Тэгсэн тохиолдолд нүүр урт, нарийхан болж харагддаг. Дугуй шилнүүд ер зохицохгүй гэдгийг санаарай.
5. Дөрвөлжин нүүр
Хэрвээ таны нүүр дөрвөлжин бол хүрээ нь дугуй байх эсвэл шил нь дугуй байх хэрэгтэй. Энэ нь нүүрний дөрвөлжин хэлбэрийг зөөлрүүлж өгдөг.