Moderator: mgl_300

Эмэгтэй хүн дур тавилтыг мэдэрсэн эсэрхийг хэрхэн алхаж явж байгаагаас нь тодорхойлж болдогийг эрдэмтэд тогтоов. Туршлагтай секс судлаачид үүнийг хялбархан тогтоочихдог байна.
Шотландын Барууны Их Сургуулийн Стюарт Броди ба түүний Бельги хамтрагчид Бельги оюутан бүсгүйчүүдийг судалгаандаа хамруулжээ. Тэд өөрсдийн сексийн зан байдал, хөдөлгөөнд хамтаатай хэд хэдэн асуултад хариулахыг хүсчээ. Дараа нь бүсгүйчүүдийг нууц дурангаар зурагийг нь авсан байна. Ялангуяа хэрхэн алхаж гишгиж байгааг тодхон харуулсан.
Энэ бичлэгийг 2 нэртэй секс судлаач профессор болон түүний туслах нарт үзүүлжээ. Тэд бүсгүйчүүдийн анкетийн судалгаанд нэвтрэх боломжгүй байсан. Секс судлаач маш өндөр нарийвлалтайгаар алхаа гишгээгээр тухайн эмэгтэй тур тавилтыг мэдэрсэн эсэхийг тодорхойлж байв. Дур тавилтыг мэдэрсэн эмэгтэй том алхаатай, нурууны яс нь тойргон хөдөлгөөнтэй байдгийг тодруулав. Мөн өөрийн сексдээ итгэлтэй байдаг эмэгтэйчүүдийн алхаа гишгээ өвөрмөц харагддаг байна. Дур тавилт нь бие организмын анатомитой шууд холбоотой ба харьцааны өндөр чанартай холбоотой гэж тогтоосон байна. Өөрөөр хэлбэл дур тавилт нь сэтгэл санааны өндөр тайвшралтай шууд холбоотой гэнэ.