Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
“The house of Chanel” буюу бидний сайн мэдэх Шанель пүүсийг 1909 онд Габриэл Коко Шанель /1883-1971/ хэмээх франц бүсгүй үүсгэн байгуулжээ. Тэрбээр анх Парисийн нэгэн дүүрэгт алдартай жүжигчид ирж үйлчлүүлдэг малгайны дэлгүүр нээн ажиллуулсан бөгөөд эндээс алдар нэрийнх нь гараа эхэлсэн гэдэг. Дайнаас болж үйлдвэрт ажиллах болсон эмэгтэйчүүдэд бариу цээжтэй, урт хормойтой уламжлалт даашинзны оронд олон цаг зогсоо ажиллахад тохиромжтой, дулаахан, хөнгөн чанарын хувцас хэрэгтэй байгааг мэдэрсэн Шанель “XX зууны эмэгтэйчүүдийн хувцас” гэж нэрлэгдсэн энгийн цамц, хүрэм, өвдөгнөөс яльгүй давсан загвартай банзал зохион бүтээж хувцас загварын түүхэнд хувьсгал хийсэн юм.
Кокод нэгэн үзмэрч азын тоо нь “5” гэж хэлснээр 1921 оны тавдугаар сарын 5-ны өдөр худалдаанд гаргасан анхны үнэртэй усаа “Chanel ¹5” хэмээн нэрлэсэн гэдэг.
Мэрилин Монрогоос сэтгүүлчид “Та юутай унтдаг вэ?” гэж асуухад “Chanel ¹5-ын хоёр дусал” гэж хариулсан нь маш том сурталчилгаа болж тэр жилдээ буюу 1953 онд “Chanel ¹5”-ын борлуулалт суга өссөн байна. Одоо ч алдартай оддоос жирийн мянга мянган бүсгүйчүүд энэ усыг эрхэмлэн хэрэглэдэг хэвээрээ билээ.
1926 онд Шанель орчин үеийн бүсгүйн дүрэмт хувцас болох “бяцхан хар” гэдэг өхөөрдөм нэрийг авсан богино хар даашинзыг зохион бүтээж, загварын ертөнцийн оргилд гаргасан юм. /Цаг нь тулсан үдэшлэгт даашинзаа сонгож чадаагүй олон бүсгүйчүүдийг авардаг даа/.
1955 онд Шанель загварын ертөнцийнхнийг шагшуулсан мөрлөдөг оосортой, ширээстэй цүнхээ зохион бүтээжээ.
Нээгдсэнээсээ авахуулаад хөгжлийнхөө түүхэнд “Chanel” фирм нь сонгодог, дэгжин, баян, тансаг, элит гэсэн үгийн илэрхийлэл болж чадсаныг дэлхий даяар хүлээн зөвшөөрдөг.
1971 оны нэгдүгээр сарын 10-ыг хүртэл буюу нас бартлаа Коко “Chanel” пүүсийн тэргүүлэх дизайнераар ажиллаж байв. Түүний гэгээн дурсгалд зориулж “Сосо Сhanel” нэртэй сүрчиг бүтээсэн нь эдүгээ мөн л супер эрэлттэй үнэртэй усны тоонд ордог.
Кокогийн дараа Карл Лэгэрфилд пүүсийн ахлах дизайнер болсон ба хурц мэдрэмж, гайхалтай авьяаслаг түүнийг манай үеийн алдарт дизайнеруудын нэг хэмээн бахархалтайгаар хэлж болно.
Лэгерфилдийн үеэс “Chanel”-ийн анхны бугуйн цаг болон нүдний шилний загварууд гарсан юм. Анхны “Unisex” буюу эрэгтэй, эмэгтэйгүй зүүж болох цагны загварыг мөн тэр бүтээсэн байна. Лэгерфилдийн үед “Chanel” пүүс өөрийн стильдээ
-Зоримог
-Төгс
-Хосгүй
-Дүрэлзсэн
-Зөнч гэсэн таван шинжийг бүрдүүлсэн гэж үздэг байна.
Пүүсийн лого нь “Chanel”-ийн эхний “C”, Шанелийн nickname “Сосо”-гийн эхний “C” хоёрыг гадагш нь зөрүүлсэн хэлбэртэй байхаар бүтээжээ.
Пүүсийн барааг дуурилган хийж буй хууль бус наймаачидтай хатуу тэмцдэг бөгөөд сонирхуулж хэлэхэд жинхэнэ “Chanel” цүнх бүхэн дотор талдаа серийн дугаартай, жижиглэнгийн үнэ доод тал нь 1500 ам.доллар байдаг байхад хуурамч нь 100 ам.долларын үнэтэй байдаг.
“Chanel ¹5”-ийн шинэ нүүр царай Nicole Kidman-ы тоглосон гурван минут үргэлжилдэг сурталчилгааны кино хамгийн урт хугацаанд бүтээгдэж, хамгийн өндөр үнээр боссон сурталчилгаанд тооцогддог юм байна. “No5” нэртэй энэхүү кинонд 46 сая ам.доллар зарцуулсан байна.

Мөн “Chanel” фирм залуу хэрэглэгчдийнхээ түрхэх дуртай “Coco Mademoiselle” сүрчигний шинэ төрхөөр жүжигчин Keira Nightley-g сонгож, сурталчилгааныхаа кинонд Коко Шанелийн дүрийг бүтээсэн гэнэ.
Одоо “Chanel” пүүс хувцас, гутал, гар цүнх, нүдний шил, цаг, гоо сайхны болон үнэт эдлэл үйлдвэрлэн борлуулдаг.
“Форбс” сэтгүүлд бичсэнээр Коко Шанэлийн хамтрагч асан Пэр Вэртхаймэрийн ач нар болох Элайн Вэртхаймэр, Жерард Вэртхаймэр нар эдүгээ пүүсийг эзэмшдэг ажээ.