Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

a href="http://www.imeem.com/ladyoffantasy/photo/x4m7oLFWm5/">click to comment Хүмүүс учирдаг, дурладаг, гэр бүл болдог. Гэхдээ бас хэрэлддэг, хагацдаг. Хайртай залуугаа дэргэдээ байлгахыг хэчнээн их хүсэж чармайсан ч тэр эргэж харах ч үгүй одох нь түгээмэл. Энэ нь үй олон шалтгаантай бөгөөд зүгээр л "зан араншингийн хувьд таарсангүй" гэх тайлбар үнэндээ хангалтгүй юм. Хэргийн учрыг олохын тулд нухацтай дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Хайрлах, хайрлуулахыг хүсэж байгаа эмэгтэйчүүд бидний дор өгүүлэх зөвлөмжийг анхааралтай уншихад илүүдэхгүй. Хайр дурлал бол ор хөнжлийн төдий асуудал биш, харин ихээхэн хариуцлагатай, чимхлүүр ажил юм. Өөрөөр боддог хүнийг таатай зүйл хүлээхгүй нь ойлгомжтой. Тулгын гурван чулуу Дэргэд нь буй эмэгтэй хүн гурван хүнийг орлуулж чадаж байвал, бүр тодруулбал гурван үүргийг гүйцэтгэж чадаж байвал эрчүүдэд таалагддаг. Энэ бол нууц амраг, ээж, найз юм. Гэхдээ хамгийн гол нь энэ гурван үүргийг жигд гүйцэтгэх ёстой. Хэрэв аль нэг тийш хазайж, нэг үүрэг нь давамгайлж эхэлбэл хайрт залуу чинь айсандаа зугтаж магадгүй. Бүх юмыг донжийг нь олж хийж чаддаг гайхамшигтай нууц амраг. Оймсыг нь оёж, цамцыг нь индүүдээд ажил руугаа гарахад нь амжилт хүсдэг ээж. Хэрэгтэй үед нь сонсдог, үнэтэй зөвлөгөө өгдөг, хүнд бэрх нөхцөлд тусалж чаддаг найз. Энэ бол төгс бус эр хүнд зориулагдсан төгс эмэгтэй мөн. Оройн хоолонд юу өгөх вэ? Эр хүний зүрхэнд ходоодоор нь дамжиж хүрдэг гэдэг гарцаагүй үнэн. Та гал тогооны өрөөндөө эзэн баймааж түүний сэтгэлийг өөртөө татна. Анх танилцахдаа өндөг шарахаас өөр юу ч хийж чаддаггүй байсан бол энэ дутагдлаа даруй залруулахгүй бол горьгүй. Хэрэв та "Би хоол хийж чаддаггүй ш дээ", "Ресторанд очиж хооллоё" гэх зэрэг үг урсгаад байвал амттай хоолны тансаг үнэр ханхалсан өөр гэрийн эзэгтэйд хайртай залуугаа алдана гэж мэд. Тэд бүгд ангуучид Эрчүүд мөн чанарынхаа хувьд бүгдээрээ ангуучид. Тэд энэ үүргээ умартсан ч хамаагүй дотоод сэтгэлд нь анд гарах хүсэл, өөрөөс нь зугтан одож буй анг мэдрэх мэдрэмж нуугдаастай байж л байдаг. Таныг ан гэж хэлэх гээгүй л дээ. Гэхдээ та яг л ангуучийн хараанд өртсөн ан шиг биеэ авч явах хэрэгтэй. Хайртай хүнээ өөртөө ойртуул, гэхдээ зай барь. Өөрт нь тийм ч амар олдохгүй, нэлээд эрэл нэхэл болохгүй бол горьгүй гэдгийг ойлгуул. Хачирхалтай нь эрчүүд танилцсан эмэгтэйгээ орондоо оруулахыг хүсдэг ч эхэлж санаачилга гаргадаг хүнээс дөлдөг. Тиймээс түүнд ангуучлах боломж олго. Тэгвэл хайртай залууд чинь, танд ч мөн адил сонирхолтой байх болно. Өөрийгөө битгий гаргуунд нь хая Дэргэд нь байгаа эр хүн өөрөөс нь хаашаа ч холдохгүй гэж эмэгтэйчүүд эндүүрч, гадаад үзэмждээ анхаарал тавихаа болих тохиолдол цөөнгүй гардаг. Хэргийн учир зөвхөн бие галбиртаа биш л дээ. Аль өнгөрсөн зуунд л тос толбо болсон, бүр дээр үеийн халаадны өөдсөөр нөхсөн хуучин халаадаа хаягтун. Та гэртээ телевизор үзээд сууж байгаа ч хамаагүй эмэгтэй хүн гэдгээ бүү март. Эрчүүдэд өөртөө анхаарал тавьдаг, арчилгаатай, цэвэр цэмцгэр бүсгүйчүүд таалагддаг. Haд руу битгий залга! Ихэнх эмэгтэйчүүд хайртай залуу руугаа улиг болсон элдэв мессеж бичиж залхаадаг. "Ажил чинь яаж байна?", "Чи хаана байна?", "Хэзээ ажил чинь тарах юм?" гэх мэт мессеж эрчүүдэд түвэгтэй санагддаг. Тэд өөрсдийг нь хэн нэгэн (хайртай бүсгүй нь ч хамаагүй) хянаж цагдаж байхыг тэвчдэггүй. Тэдэнд эрх чөлөө ус агаар мэт хэрэгтэй болохоор тэрхүү эрх чөлөөг нь өг. Байсгээд л залгаад, мессеж бичээд байх хэрэггүй. Утсыг онцгой тохиолдолд л ашиглах харилцааны хэрэгсэл гэж ойлгоорой. Ингэж чадвал тэрээр өөр рүү чинь байсгээд л утас цохиж, яасан, ийсэн гэж санаа нь зовних болно. Эрчүүд танд мөрдөгдөж бус, харин таныг ангуучилж байх тавилантай улс хойно яая гэхэв. Чөлөөт цагаа өөрийн дураар өнгөрөөх эрхийг нь хүндэтгэ Эрчүүд эрх чөлөөг эрхэмлэсэн ард түмэн болох тухай дээр өгүүлсэн. Тэд чөлөөт цагаа ч өөрийн тааллаар өнгөрөөхийг хүсдэг. Заримдаа бүсгүйчүүд бүхий л санаачилгыг гартаа авч, энэ долоо хоногт төдийгүй, ирэх долоо хоногт хамтдаа юу хийхийг төлөвлөж эхэлдэг. Сэтгэлтэй залуу чинь энэ амралтын өдөр ямар нэг зүйл төлөвлөөгүй байгаа ч энэ нь таны үгээр амарна гэсэн үг бас биш. Амралтын өдрөөр юу хийх, хаашаа очих, юу үзэхийг нь заагаад эхэлбэл ямар ч эрд таалагдахгүй. Тиймээс эрх чөлөөнд нь бүү халд. Үүний оронд ямар санаа оноотой байгааг нь сонирх. Эс тэгвэл та хоёр олон амралтын өдрийг хамтдаа өнгөрөөхгүй. Хав дарах ёстой сэдэв Элдэв зүйлийн тухай чалчих эмэгтэйчүүдийн хүсэл хязгааргүй. Заримдаа тэд эрчүүдийн таашаадаггүй тийм сэдвээр ч ярьж гардаг. Ийм сэдвүүдийн нэг нь секс юм. Энэ нь эрчүүд сексийн тухай ярих дургүй гэсэн үг биш л дээ. Гагцхүү хэнтэй ямар үед ярих нь тэдний хувьд чухал байдаг. Ер нь эр, эмийн хоорондох асуудал бол тэдний л асуудал бөгөөд бусдад хүртээлгүй. Хэрэв та хайртай залуутайгаа шөнийг хэрхэн өнгөрөөдөг тухай найз бүсгүйдээ сонирхуулахаар шийдсэн бол энэ яриа та хоёрын хооронд л үлдэнэ гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй. Энэ тухай найз залуу чинь мэдэх юм бол таагүй юм болох нь гарцаагүй. Хардалт гэж юу байдаг юм? Эрчүүд бүгдээрээ хувиа хичээгчид. Хувиа хичээгч учир хартай байдаг. Гэхдээ тэд өөрсдөө хардуулах дургүй. Хэрэв эмэгтэй хүн өөрийг нь хардаад эхэлбэл эрчүүд айж, зай барьдаг. Та түүний үйлдлийг хянаж, мэндлээд зөрсөн эмэгтэй хүн болгохыг "Хэн юм бэ? Яаж таньдаг юм?" гэж шалгаагаад эхэлбэл та хоёрын харилцаанд түгшүүрийн дохио дуугарлаа гэж ойлгоорой. Дээр нь таны хардалт нус нулимс, уйлаан майлаантай хосолбол ямар ч эр хүний тэвчээр барагдана. Гагцхүү тэр эр таны үглэж байгааг сонсдоггүй, таны галзуу мэт авирлаж байгааг хардаггүй бол өөр хэрэг. Эр, эмийн хооронд илжиг бүү жороол Та хоёрын харилцаа бол та хоёрын л асуудал. Энд гуравдагч хүнийг бүү хутгалдуул. Тэр нь таны ээж, эгч, бусад хамаатан садан байж болно. Танай гэр дотор болж байгаа хэрэг тэр дөрвөн хана дотроо л дуусах ёстой. Та хоёрт тулгарсан аливаа асуудлыг өөрсдөө л нүүр нүүрээ тулж сууж байгаад шийд. Хүндрэлтэй асуудал тулгарахаар эмэгтэйчүүд ээж, найз бүсгүйгээсээ зөвлөгөө авахаар яаравчилдаг. Эсвэл хадам руугаа утас цохиж, дэмжлэг хүсэж хүүдээ нөлөөлөөч гэж ятгадаг. Гэтэл энэ нь эмэгтэйчүүдийн гаргадаг хамгийн том алдаа юм. Эрчүүд ээжийнхээ үгэнд орж, буулт хийх тохиолдол гардаг. Гэхдээ энэ байдал удаан ч үргэлжлэхгүй, олон ч давтагдахгүй. Энэ бүхний эцэст таныг ээлжит маргаан, цаашлаад хагацал хүлээх болно. Худал хэлж болно... Ямар ч харилцааг худал үг үгүй хийдэг. Тийм болохоор худал хэлэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Заримдаа үнэнийг хэлснээс хэлээгүй нь дээр үе бий. Гэхдээ хэрэв нэгэнт нуусан бол хэсэг хугацааны дараа түүнийг дэлгэх хэрэггүй. Тэр хэрэг аль эрт мартагдсан, олон жил өнгөрсөн ч хамаагүй. Яагаад гэвэл хэдий чинээ урт хугацаа өнгөрсөн байна, хав дарсан үнэнийг дэлгэсний цохилт төдий чинээ хүнд байдаг. Өөрийг нь ийм олон жил хуурч мэхэлж байсныг мэдэхэд хэнд ч таатай байхгүй нь ойлгомжтой. Мөн өөр хэчнээн ч олон юм нуусан юм билээ гэх сэрдлэгэ төрөхийг үгүйсгэхгүй. Би чамд хайртай Хайр үгүй бол аз жаргалаа алдахгүй байх, сэтгэлтэй залуугаа дэргэдээ байлгах хэчнээн ч жор байгаад нэмэргүй. Хэрэв та сэтгэлгүй бол ямар ч арга сүвэгчлээд үр дүнд хүрэхгүй. Тиймээс "Би чамд хайртай" гэдэг үгийг үнэн сэтгэлээсээ ойр ойрхон хэлж байгаарай.
profile Шүүмжлэлтэй бай гэхдээ бүдүүлэг биш
Хатуу бай
гэхдээ дээрэлхүү биш
Хөгжилтэй бай
гэхдээ тэнэглэж биш
Сайхан сэтгэлтэй бай гэхдээ зөөлөн биш

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1523069/f9f/trackback

profile

ELGEMSUU

2009.04.03 15:17:44
*.124.124.37

sergelen bol hezee ch hayagdahgui sh dee emoticon

080912

2009.04.03 15:29:31
*.216.20.17

hi thank you chini oruulsan zobolgoonvvdiig bi ih unshih durtai b,dagiin yuma  bolomjtoi bol vs yaj archilah tuhai oruulj ogooch torsonii daraa vs hugaraad  shuluun himi hiilgesen chin bvr arzaigaad aimaar bolchihloo emoticon
profile

사랑이 뭔지

2009.04.03 15:45:36
*.158.71.107


áàÿðëàëàà äýýð õýðýãòýé áîë óó ãýñýí çºâëºãºº îðóóëëàà ÷àìä ñàéí ñàéõíûã õ¿ñüå
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210424
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238682
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365881
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364574
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523311
3621 Таргалалт ба илүүдэл жингээ хасах арга [1] 사랑이 뭔지 2009-04-03 3370
3620 Бүсгүйчүүд төрснөөсөө хойш сексийн харьцаанд орохдоо хойргоших нь бий [1] 사랑이 뭔지 2009-04-03 1091
3619 Busguichuudee nadad helj uguuch [2] punguu 2009-04-03 1101
3618 4,5nd arbait hiine punguu 2009-04-03 1122
3617 orchuulj ogooch humuusee [3] ostr 2009-04-03 1145
3616 심해 gej yu gesen ug yum be ? [4] last_1060 2009-04-03 1246
3615 zovlooch [3] 1298 2009-04-03 1221
3614 Durlali olon yanz baidgiin bna shuu oorsdiigoo shinjeerei ismiraldo 2009-04-03 1185
3613 Durlald hemjee gej bii ismiraldo 2009-04-03 955
3612 taniltsay aminaa82 2009-04-03 889
3611 Ямар учраас vс их унадаг юм бэ? 사랑이 뭔지 2009-04-03 1245
3610 АНХААРУУЛГА [7] oldox70 2009-04-03 1279
3609 huuhed harna [2] tsooo 2009-04-03 1028
3608 solongos hool hiij surmaar bnaa [4] pudu 2009-04-03 12960
» Бүсгүйчүүд яагаад эрчүүдэд хаягддаг вэ? [3] 사랑이 뭔지 2009-04-03 1523
3606 www.huuhed.bblog.mn [1] bolor2 2009-04-03 776
3605 zuvulguu uguuch [4] zulaa h 2009-04-03 1237
3604 zaaj ogie buten saind zaaval ochooroi geegee01 2009-04-03 830
3603 진주-d baidag mglchuudee [1] minii.life 2009-04-03 1001
3602 hoolnii jor [4] tenger_zm 2009-04-03 1912
3601 kargo [3] lg123 2009-04-03 1011
3600 koreagaar yu gedeg be? [3] bgtoyuna 2009-04-02 1226
3599 Франц маникюр - Хавар ирлээ Маралгоо 2009-04-02 1052
3598 humuusee asuuh zuil baina aa [1] cek 2009-04-02 928
3597 elgemsuud [1] 02020202 2009-04-02 1126
3596 zowhi [1] chalchii 2009-04-02 1729
3595 yah ve? [5] marujin 2009-04-02 1421
3594 hi bilet [3] dior_875 2009-04-02 1101
3593 TANSAGLASAAR ......... ELGEMSUU 2009-04-02 846
3592 agaariin achaagaar goo saixanii baraa? [4] xinfu 2009-04-02 1456
3591 Tus bolooroi hvmvvsee [4] tsoolo 2009-04-02 1153
3590 ongotsnii bilet [1] dior_875 2009-04-02 1128
3589 nemelt hool [4] aisui666 2009-04-02 1668
3588 busguuchuudee zovlooch [6] 098 2009-04-02 1378
3587 2009 оны хавар, зуны акссесуар Маралгоо 2009-04-02 1359
3586 AMIN-ERDENE [2] ELGEMSUU 2009-04-01 2572
3585 bas l asuuh yum bn egch naraa [2] last_1060 2009-04-01 1448
3584 zuvluj tusalna uu [1] 02020202 2009-04-01 1288
3583 Tus bolooch ee humusee [2] uka_k 2009-04-01 1285
3582 pampars [4] jihodu 2009-04-01 1240
3581 Hoolnii jor [4] kisu 2009-04-01 19809
3580 eejuudees asuuya! [3] NikiE 2009-04-01 1522
3579 hi eejuudees asuuh yum bna [2] jihodu 2009-04-01 1279
3578 emch naraa asuuh zuil bainaa heleed uguuch [1] cek 2009-04-01 1077
3577 eejuudee helj ugch tuslaarai [3] manuka 2009-04-01 1819
배너신청
자생병원

배너신청