
Swarowski
-ийн болор шигтгээг суулгасан маш олон эдлэл байдгийг бид мэднэ. Харин үүнийг нүдний линзэнд суулгана гэж хэн ч хэзээ ч төсөөлөөгүй биз ээ. Энэтхэгийн дизайнер Энтони Мэллиер линзний тойрог дээр Swarowski
-ийн бяцхан болорыг шигтгэж өгснөөр энэхүү линзийг зохион бүтээжээ.
Гялалздаг линз нь Swarowski болон Designboom
хоёрын хамтран зохион байгуулсан “Болор ертөнц” тэмцээнд 92 орны нийт 4074 бүтээлээс 2-р байр эзэлсэн аж. 