Moderator: mgl_300
Өтгөрүүлэгчтэй /Thickening эсвэл Voluminizing/: Энэ сормуусны будаг нь ховор тачир сормуустай хүнд тохиромжтой.
Уртасгагчтай /Lengthening/: Өтгөн хэрнээ богино сормуусанд тохиромжтой.
Дэрвийлгэгчтэй /Curling/: Сормуусаа дэрвэгэр болгох хүсэлтэй бол будгийн чинь цуглуулганд зайлшгүй байх ёстой.Түүнчлэн чанартай сормуус дэрвийлгэгчийг ч бас хэрэглэж болно.
Өнгөтэй /Color/: Өнгөний сонголттой сормуусны будгаар та дүр төрхөө шинэчлэх гэж байгаа бол зохимжтой. Монголчууд ихэвчлэн бор, хөх өнгүүдийг илүү хэрэглэдэг. Доорхи өнгүүдийн сонголтууд бий:
Тэнгисийн цэнхэр /Navy blue/ - Нүдийг илүү гэгээтэй, хөгжилтэй, гялалзаж гялтгануулж харагдуулна.
Хүрэн /Burgundy/ - Ногоон нүдтэй хүнд илүү гоё харагддаг. Байгалийн мэт төрхтэй харагдахыг хүсвэл сонгоорой.
Бор /Brown/ - хар өнгө хэтэрхий хиймэл харагдаад байгаа мэт санагдвал энэ өнгийг сонгоорой.
Усан хамгаалагчтай /Waterproof/: Энэ нь 1) эмзэг мэдрэмтгий нүд 2) их хөлөрдөг, эсвэл чийглэг газар амьдардаг хүмүүст тохиромжтой. Тэрнээс өөр онцгой шалтгаан байхгүй бол усан хамгаалагчтай будгийг өдөр тутмын будалтандаа хэрэглэх хэрэггүй. Учир нь арилгахад их хэцүү байдаг. Сормуусны чинь ихэнхи нь унаад дуусчихаж мэднэ шүү. Гэхдээ л эгзэгтэй мөчид танд маш хэрэг болох тул таны будгийг цуглуулгад байж л байх хэрэгтэй.
Сормуусны будгаа хэрхэн түрхвэл NICE вэ?
Аль дуртай сормуусны будгаа сонгосны дараа танд нэмэлт хэрэгслүүд бас хэрэгтэй:
* Сормуус дэрвийлгэгч
* Q-tips /нялх хүүхдийн чих, хамрыг цэвэрлэдэг хоёр талдаа хөвөнтэй нарийн мод/
Будах алхмууд
1. Сормуусаа эхлээд дэрвийлгэгчээр дэрвийлгэнэ.
2. Сормуусны будгаар эхлээд дээрээс нь доошоо чиглэлтэй будна. Доод сормуусаа ч мөн будаарай.
3. 30 сек орчим хатаагаад ахин доороос нь дээшээ будна. Будахдаа чичиргэж будаарай. Ингэснээр сормуусны будаг чинь илүү өтгөн тавигдаж, сормуусыг өтгөн, урт харагдуулна.
4. Сормуусаа будаж дуусаад хатсаны дараа ахин дэрвийлгэнэ.
5. Q-tip-ээр энд тэнд халтартаж, илүү гарсан будгийг цэвэрлэнэ.